Статистик: Монгол Улс онгоцны түлшийг ОХУ-аас 100 хувь импортолсоор ирсэн

Статистик: Монгол Улс онгоцны түлшийг ОХУ-аас 100 хувь импортолсоор ирсэн

Статистик: Монгол Улс онгоцны түлшийг ОХУ-аас 100 хувь импортолсоор ирсэн

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр /2025.04.16/ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн. Тус төслийг агуулга нь Орос улстай хамтарсан компани байгуулж "Чингис хаан" нисэх онгоцны буудалд агаарын хөлгүүдийг түлшээр тасралтгүй цэнэглэх үйлчилгээ үзүүлэх тухай юм.

МИАТ компани тендер зарлаж шатахуун нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон үйлчилгээ авдаг байсан бол энэхүү хэлэлцээрийг баталснаас хойш 20 жилийн хугацаанд Орос, Монголын хамтарсан компани онгоцны шатахуун нийлүүлэхээр хэлэлцээрийн төсөлд тусгажээ.

Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд талцал, хэлэлцүүлэг өрнөөд буй. Тэгвэл бид онгоцны түлшийг Монгол Улс одоог хүртэл аль улсаас импортолж байсан болон сүүлийн жилүүдэд хэчнээн тонн түлш импортолсон, урд хөрш бусад орноос яагаад түлш их хэмжээгээр авдаггүй талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭ ТОГТМОЛ ӨСЧЭЭ

Монгол Улс агаарын хөлгийн түлшийг 100 хувь ОХУ-аас импортолж байгаа бөгөөд сүүлийн таван жилд агаарын хөлгийн түлшний хэрэглээ тогтмол өссөн байна. Тухайлбал, дээрх инфографикд харуулснаар 2021 онд 27879 тонн, 2022 онд 38492 тонн, 2023 онд 61719 тонн байсан бол 2024 онд 82443 тонн хүрчээ. Өнгөрсөн жилийнхийг 2021 онтой харьцуулахад 66 хувиар өссөн байна. Тэгвэл урд хөршөөс яагаад онгоцны түлш импортолж болохгүй гэж?

Хятад улсаас онгоцны түлш худалдан авахад төмөр замын царигийн зөрүүтэй байдлаас шалтгаалан импортлох боломж, нөхцөл хязгаарлагдмал байгаа бөгөөд Замын-үүд дэх шилжүүлэн ачих байгууламж нь одоогийн байдлаар онгоцны түлшийг хадгалах зориулалтын сав, насос станц, дотоодын тусгай вагонцистерн байхгүй аж.

Хятадаас нийлүүлэгдэх онгоцны түлшний стандартын хувьд Жет-А түлш бөгөөд энэ нь Монгол Улсын шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжид одоо ашиглаж буй агаарын хөлгийн түлшийг ашиглах технологийн шийдэлд анхнаасаа төлөвлөгдөөгүй байна. Мөн Хятад улс нь өөрөө импортлогч улс тул дотооддоо хомсдол үүсэх магадлал өндөр, экспортын хориг тавьж, Монголд хангамжийн эрсдэл үүсэх аюултай учир эрсдэл, нөхцөл байдлыг харгалзаж урд хөршөөс онгоцны түлш импортолдоггүй байна.

ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАГДСАНААР СТАНДАРТЫН ШААРДЛАГАД НИЙЦСЭН ШАТАХУУНЫГ ТОГТВОРТОЙ, ХЯМД ҮНЭЭР НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

Монгол Улсад ирэх жилүүдэд аялал жуулчлал илүү хөгжих төлөвтэй байгаа. Ингэснээр зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна жуулчдаар дамжуулж эдийн засгийн бодит сэргэлтийг бий болгох боломжтой. Тухайлбал, аялал жуулчлал, эдийн засгийн идэвх нэмэгдэж байгаатай холбоотойгоор зорчигч, ачаа тээвэрлэлт тогтвортой өсч, агаарын тээврийн зорчигч тээврийн тоо 2024 онд 2.2 сая байсан бол 2028 онд 2.55 сая хүрэх төлөвтэй байгаа аж. Үүнтэй холбоотойгоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад агаарын тээвэрлэлт хийж буй дотоод, гадаадын агаарын хөлөг болон дайран өнгөрч байгаа  агаарын хөлгүүдийг өрсөлдөхүйц үнэтэй шатахуунаар цэнэглэх нөхцөл, боломж бүрдүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч буй.

Мөн цаашид дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ болон ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан Оросын Засгийн газраас экспортын хязгаарлалт хийх, татвар нэмэгдүүлэх шийдвэр гарч болзошгүй бөгөөд энэ нь Монголын газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, тэр дундаа агаарын хөлгийн түлшний нийлүүлэлтэд нөлөөлж, хомстол үүсч болзошгүй юм.

Тиймээс “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улсын төрийн өмчит “Эрчис ойл” ХХК болон ОХУ-ын төрийн өмчит “РН Аеро” компаниуд хамтарсан компани байгуулах нь зүйтэйг хэлэлцэж буй.

Хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улсын агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийг тасралтгүй үргэлжлүүлэх, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд олон улсын стандартын шаардлагад нийцсэн шатахууныг тогтвортой, хямд үнээр нийлүүлэх боломж бүрдэнэ. Тус хэлэлцээр нь Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний 96 хувийг нийлүүлэгч ОХУ-тай байгуулсан “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай”  Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээртэй хамтдаа хүчин төгөлдөр үйлчлэх тул манай улсын газрын тосны бүтээгдэхүүн, шатахууны хангамжийн тогтвортой, найдвартай байдлыг хангана гэж тусгасан байна.

Эдгээрээс харахад Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хамтын ажиллагаа газрын тосны хангамжийн салбарт өргөжих зэрэг эдийн засгийн болон стратегийн томоохон ач холбогдолтой.

Далайд гарцгүй орнууд дотор Монгол Улс газар нутгийн хэмжээгээрээ Казакстан улсын дараа ордог бөгөөд агаарын тээврийн салбарын багтаамж сул, тийзний олдоц бага, үнэ өндөр тул олон улсад өрсөлдөх чадвараар дутмаг,  агаарын тээвэрлэгчдэд олон улсын шинэ чиглэл нээх, жуулчин тээврийн нислэгийг нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээхэд хүндрэлтэй байгаа. Дэлхий дахинд үүсдэг газрын тосны нийлүүлэлттэй холбоотой нөхцөл байдлын улмаас олон улсын зах зээлд газрын тосны үнийн өсөлтөөс хамаарсан агаарын хөлгийн түлшний үнэ эрс өсдөг бөгөөд хэвийн нөхцөлд түлшний зардал нь агаарын тээвэрлэгчийн нислэгтэй холбоотой  зардлын 28 хувийг эзэлдэг бол зарим тохиолдолд 46-70 хувьд хүрч эрс өсдөг.

Агаарын тээврийн салбар бол Монгол Улсын худалдаа, эдийн засаг болон гадаадын зах зээлд нэвтрэх чадварт нэн чухал үүрэгтэй салбар.

Эдийн засгийн өсөлтөөс гадна, ажлын байр олноор бий болгох чадавхтай хүнс, хөдөө аж ахуй, ноос ноолуур, аялал жуулчлалын салбарын экспортыг урамшуулахад ч агаарын тээврийн салбарын хөгжил онцгой ач холбогдолтой. Тиймээс дээрх хэлэлцээр нь Монгол Улсад ач холбогдолтойг холбогдох албаныхан хэлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-17 202.9.46.2

дэмжиж байнаа сайн байна

Avatar

Нэргүй 2025-04-17 59.153.115.219

VANXANDI80955877SEKSEER

Avatar

Нэргүй 2025-04-17 66.181.187.227

Mongolia exists with the approvals of Russia and China, yet modern Mongolians hate Russians and Chinese. Mongolians are very proud that USA is their third neighbor. But for Americans, Mongolians are not humanbeings.

Avatar

Нэргүй 2025-04-17 103.57.92.251

ЭРГҮҮ ТЭНЭГ НОВШОО, үхсэн хатсаны Тусгаар Тогтнол вэ 1д. Монголын Тусгаар Тогтнолын яачихсан-юм бол ТТ гэх юм ан-гээчийн тэнэг новшнууд 2д. Тиймдээ тулбал Монголруу хятадын цэргийн нисэх онгоц эсвэл дронууд орж ирэхэд устгах нэг ч пуужин , зенитийн ангиуд Монголд байхгүй , тийм ч учраас Орос Орон Монголын Тэнгэрийг Хамгаалдаг юм эргүү тэнэг авгай.

Avatar

Нэргүй 2025-04-17 103.212.117.15

Эргүү биш юм бол чи тэр оросдоо очоод амьдраач нэг өдөр чад болох байхдаа тэр иванууд чинь чамайг тэмбүүтэй Монгол гээд нэг нүдээрээ ч тоож харахгүй

Avatar

Киргиз улсын араас орлоо шүү 2025-04-17 202.70.38.210

Киргиз улсын араас орлоо шүү шатахуун яахав тэр үйл ажиллагааны менежеминт гэх шиг арай шүү хүний барьж өгсөн байгууламжийг булааж аваад бусдад өгдөг Киргиз улс яг ингэсэн Манас гээд онгоцны буудлыг тэр буудал бараг Төв азийн дамжин болох шахаж байсан одоо будаа зүгээр улсын дээр нь оросууд их дарамтлаад байпаг гэж байгаа

Avatar

Нэргүй 2025-04-17 103.57.92.251

ЭРГҮҮ ТЭНЭГ НОВШОО, үхсэн хатсаны Тусгаар Тогтнол вэ 1д. Монголын Тусгаар Тогтнолын яачихсан-юм бол ТТ гэх юм ан-гээчийн тэнэг новшнууд 2д. Тиймдээ тулбал Монголруу хятадын цэргийн нисэх онгоц эсвэл дронууд орж ирэхэд устгах нэг ч пуужин , зенитийн ангиуд Монголд байхгүй , тийм ч учраас Орос Орон Монголын Тэнгэрийг Хамгаалдаг юм эргүү тэнэг авгай.

Avatar

Монгол 2025-04-17 202.55.188.84

Та тэр орос руугаа зайлж бидэнд тус болно уу

Avatar

Нэргүй 2025-04-17 202.126.88.164

чи чинь харин мэдрэл новшуу гүй юү. Тусгаар тогтнолыг чам шиг юм ярьдаггүй юм.Миний өвөг дээдэс цус махаараа ясаараа тмгалсан юм. Хутган үймүүлэгчүү гүйюү..

Avatar

Нэргүй 2025-04-17 103.212.163.217

ккк. дэлгүүрээс талх худалдаж авах гэсэн чинь 20жилийн турш чамд талх заръя чи гал тогоогоо хөргөгчтэй гэж өг. манай хүмүүс гэрт чинь амьдраад талхыг чинь зүсэж өгч байна. чи харин талхныхаа мөнгийг, дээр нь манай хүмүүсийн цалин, гал тогооны үнийг цаг тухайд нь төлнө шүү гэвэл яахуу.

Avatar

Нэргүй 2025-04-17 110.233.207.252

Бас дээрээс нь миний чамд зарсан талхийг идэж хжил хийгээд олсон цалингийнчинь 40 хувийг авна гэж байгаа

Avatar

Нэргүй 2025-04-17 124.158.126.132

Больж үз , тэгээд яахлаараа ч заавал 20 жилийн гэрээ байх ёстой юм? Газрын тосны үйлдвэрээ хурдан дуусгаж өөрсдийгөө түлшээр хангадаг болох ажлаа хийгээчээ , энэ засгийн газар юу хийгээд бнаа?

Avatar

Нэргүй 2025-04-17 85.12.7.162

Анандбазар Сод Монгол, Мэргэн Ван, Интерстандарт нефть гэсэн 3 компаниараа нисэх онгоцны түлшийг ОХУ-аас МИАТ болон Нисэхийнхэнд нийлүүлж, монопольчилсан. Зөвхөн 1 сард гэхэд л 4 тэрбум төгрөгийг Сод Монголд төлдөг. 2018 онд Анандбазар нисэхийн салбарийн тендерт ялах гэж 500 сая төгрөгийн авилгал өгч байгаад газар дээрээ баригдаж, хилээр гарч оргож байсан түүхтэй. Тэгэхээр Анандбазараа тэжээж, асар үнэтэй түлшээ аваад явах уу? Үйлдвэрээс нь хямд авах уу? гэдэг сонголтыг Монгол хийж байна.

Avatar

Нэргүй 2025-04-17 66.181.160.76

ДЭМЖИЖ БНА. ОХУ-ТАЙ 20 ЖИЛ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭТЭЙ АЖИЛЛАХ ЗӨВ ЧИГ ШҮҮ. ХАРИН ГЭРЭЭГЭЭ САЙН ХИЙХ ЁСТОЙ.

Avatar

Нэргүй 2025-04-17 103.212.117.15

Америкийг муулаад байгаа манкурт оркуудаа тэр Америкт чинь зуун мянган Монгол ажиллаж амьдарч сая саяар нь монголруугаа доллар шилжүүлж байна орост арван мянган Монгол очиход хэдэн зуугаараа алуулж хүчиндүүлэх байхдаа

Avatar

Нэргүй 2025-04-17 202.55.188.126

Оросоос л авдаг нь үнэн л дээ. манай 1 монополь компани оруулж ирдэг дархан эрхтэй байсан биз дээ.хэдэн жилийн өмнө аймар үнэтэй монопольдож нислэгийн компаниудад шахдаг гээл шуугиад байсан даа.тэгээд манай тийзний үнэ гадныхнаас өндөр үнэтэй байгаад байна гээл байсан биз дээ.

Avatar

Болд 2025-04-17 112.72.9.170

Ойлгомжтой, урдаас авая гэхээр нөгөө цариг нь таардаггүй, Женко "хятадууд танкаа вагоноор оруулж ирнэ шүү" зөвхөн Оростой адил царигтай байх ёстой гэдгээс болсон. Тэр танк нь явдаггүй, вагоноор заавал зөөгдөж орж ирдэг яачихсан танк юм бол… Гайхалтай сэтгэдэг хүн шүү. Саяхан зурагтаар ярилцалага өгөхдөө бас л үүнийгээ яриж бна лэ.

Avatar

Нэргүй 2025-04-17 103.168.34.145

танкийг хөлөөр нь марш хийдэг гэж хаанааас сонсоо бээ.танкийг вагоноор л зөөж авчирдаг юм.хөлөөрөө марш хийвэл Монголын говийг гатлаж чадахгүй гинж нь дуусдаг юм шүү дээ.танк мэддэг болчихоод бүлтэрнэ үү дээ.дэлхийн хаана ч танкийг байлданы газар хүртэл аль болох ойр тээвэрлэж аваачдаг юм шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-04-17 202.126.89.74

Оросуууд ацлаад,,,,,дарамтлаад байгаа юм байналдаа,,,,

Avatar

зочин 2025-04-17 66.181.179.141

Уг нь одоо авч байгаа сувгаа л илүү найдвартай, тасралтгүй болгох гэсэн санаа юм билээ. Онгоцны ТС-1 гэдэг шатахуун өгч байгаа Роснефть манайтай хамтарч хангалтын компани байгуулах гэж байгаа юм уу даа. Тэр нисэх буудал дахь шатахууны дэд бүтцэд хадгалах сав, дамжуулах хоолой, тоолж шахах төхөөрөмжүүд л ордог. Хятад, Солонгос Японоос манайхан юугаар зөөх билээ. Тэнжин дээр гацсаар онгоц, нислэг саатах болно. Хувийн хэвшлүүд яаж ч зүтгээд Оросоос өөр хаанаас ч авч ирэх боломжгүй. Ийм л байна даа

Avatar

Нэргүй 2025-04-17 202.126.88.164

юун 20жил вэ. Хэзээ мөдгүй өөрийн үйлдвэртэй болох гэж байгааг орсууд мэдэж байгаа шүү дээ. Тэрнээс өмнө монголчуудыг гартаа оруулж үндэсний үйлдвэрийг үнэгүйдүүлэх гэсэн арга л байна. Харин хорин жилийн өмнө аргаа барж төр засаг маань царай алдаж явахад энэ гэрээг ярилцсан бол яая гэхэв. Одоо бол үгүй шүү…

Avatar

Нэргүй 2025-04-17 139.5.216.136

orosuud ni heden sar ongotsni tulsh uguhgui , haytaduud ni baraagaa niiluulehgui er ni benzin ene teree bugdiin haagaad mongolchuudad uzuuleesee haha

Avatar

Нэргүй 2025-04-17 202.126.94.116

Орос гэхээр аюул болгоод байгаа зүйлийн цаана Хятад бас Женког дарах гэсэн улс төрийн бүлэглэл хоёр зэрэгцэн оршиж байна. Нэмээд Европ Америкаас санхүүждэг нөхдүүд ороод иржээ

Avatar

Нэргүй 2025-04-17 202.55.188.126

зүгээр л эх орныхоо эрх ашиг ярьсан нөхдийг оросын гар хөл тролл болгож доромжилдог бүр сүрэг үүссэн байна лээ.

Avatar

Нэргүй 2025-04-17 66.181.187.100

Манай агаарын харилцааг маш нарийн хяналтандаа авч дуртай цагтаа хааж боож байхыг л эрмэлзэж бна даа, ах нар минь !

Avatar

Зочин 2025-04-17 103.57.94.103

Тэгээ яана гээд байгаайн, дагаар орчихоё гээд байгаам уу?

Avatar

Нэргүй 2025-04-17 202.9.40.115

Оросууд туслж түлш-р хангж ирсэн бдгийн шүү.

Avatar

Зочин 2025-04-17 103.57.94.103

Тусалж ч гэх шиг, үнэгүй аваагүй байх шүү.

Avatar

Нэргүй 2025-04-17 202.9.40.115

Мнголд үүрлсн х***а манжууд чингс гэж худла шааж.

Avatar

Нэргүй 2025-04-17 66.181.176.164

Бид дэлхийн зах зээлийн үнээр валютаар худалдан авдаг гуйж долоож авдаггүй

Avatar

Нэргүй 2025-04-17 202.9.40.115

х***а манжууд тэнд эндгүй балай балай элдэв нэр өгчиын дурайх гэж ядхийн.

Avatar

Нэргүй 2025-04-17 59.153.115.174

Тэгээд Монголд газрын тосны үйлдвэр хэрэгтэйм уу ? аль эсвэл үгүймуу? Ер нь хар цагаан хайрцагны бодлого энэтэр гэж байдгиймуу энэ улсад.Нэг дурак гарч ирээл дураараа самардаг болж.ОБ-н дээлэндээ нялсан тосны буянг Монгол хэзээ хүртэх вэ

Avatar

Нэргүй 2025-04-17 202.55.191.130

төмөр замын царигийн зөрүүтэй байдлаас gej ih olon yman deer yarij bnda ene henii lai ve

Avatar

2010 2025-04-17 202.9.46.97

Анх 2010 онд МАН олонхи байхдаа Төрөөс төмөр замын талаархи бодлогын баримт бичигтээ Монголын нутаг дахь бүх төмөр замыг өргөн царигаар тавина гэж баталсан юм. Дараа нь 2013 онд Таван толгойн төмөр замыг боомтууд руу, урагшаа бүр 7 боомт руу нарийн царигаар тавих шийдвэр гаргасан ч нөгөө 2010 оны бодлоготой зөрчилдсөнөөс өргөн царигийг барих болсон билээ. женко бол урд боомтууд руу төмөр зам хэрэггүй, зөвхөн 5 толгойгоос зүүн хил рүү зам тавих гэж үзээд бараагүй, ц.нямдоржид дарагдаж будаа болс

Avatar

Айлгах тагчик 2025-04-17 66.181.165.234

Дунд нь заавал нэг Монголын шимэгч байх шаардлагатай юм байх

Avatar

Нэргүй 2025-04-17 202.126.89.100

Урдаас бензин авч байсан даа юу гээд тархи угаах юм бичүүлээд байнаа туваанаа

Avatar

Нэргүй 2025-04-17 66.181.160.122

100 л бензин авч байсан ацаа

Avatar

Нэргүй 2025-04-17 202.126.89.100

Боовоо саагаад хэвтэж бай оросууд бензин өгөхгүй хятадаас бензин саяхан авч байсан аа мартаа юү эрүү үхэрээ

Avatar

Үнэн 2025-04-17 202.9.46.97

Урдаас Монгол93 бинзин захиалгаар авдаг, мөн дотооддоо дизёль түлш бага сага үйлдвэрлэж байсан.

Avatar

Нэргүй 2025-04-17 66.181.160.113

Женко нарийн төмөр зам тавиулаагүйн алс хэтийн зорилго нь одоо тодорхой болж байна: Хятадаас онгоцны шатахуун авья гэхээр төмөр замын цариг нь зөрөөд болохгүй гэнэ?! тэгээхээр гарцаагүй оросын гарт атгуулах араанд нь баттай хийжээ??!!

Avatar

Нэргүй 2025-04-17 84.239.49.241

Өчигдөр энэ зүйлийн нарийн учирыг YOUTUBE дээр GEO live нэвтэрүүлгээс үзсэн. Ерөнхийдөө эх орноосоо урваж байгаа хүмүүс бол Туваан Даваасүрэн Гантөмөр

Avatar

Нэргүй 2025-04-17 66.181.187.100

Туваан гүзээ бол яах аргагүй Женкогийн бахлуурын нэг үе нь мөн, түүний ард фашист-чекист Путлер байгаа нь маш тодорхой !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж