Хан Ган Нобелийн шагналаас хойших анхны номоо гаргана

Хан Ган Нобелийн шагналаас хойших анхны номоо гаргана

Хан Ган Нобелийн шагналаас хойших анхны номоо гаргана

Өмнөд Солонгосын зохиолч Хан Ган өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн билээ. Тэгвэл Нобелийн шагналаас хойших түүний анхны уран бүтээл "Light and Thread" эсээ түүврийг "Moonji" хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байна. Шинэ ном ирэх Пүрэв гаригт уншигчдын хүртээл болно.

Хан Ган ийнхүү ес дэх удаагаа эсээ түүврээ гаргаж байна. Энэ удаагийн түүврийг Стокгольм хотноо шагнал гардуулах ёслолын өмнө тавьсан илтгэлийнхээ нэрээр нэрлэжээ.

Шинэ ном Хан Ганы Нобелийн шагнал авахдаа тавьсан лекц, шүлгүүд, өдрийн тэмдэглэлүүд зэрэг 10 орчим хэсэгтэй. Эдгээрийн тал хувь нь өмнө нь хаа нэгтээ хэвлэгдэн нийтлэгдэж байгаагүй цоо шинэ бүтээл юм. "North-Facing Room", "Meditation on Pain" гэх хоёр шүлэг нь "Moonji" хэвлэлийн газрын "Утга зохиол, нийгэм" сэтгүүлийн 2024 оны намрын дугаарт хэвлэгдэж байжээ.

Уншигчид "Light and Thread" номоор дамжуулан зохиолчийн дотоод ертөнцтэй танилцах болно. Хан Ган номоо сурталчлахын тулд ярилцлага өгч, олны өмнө гарах нь ховор. Энэ удаад ч адил байх бололтой. Сонирхуулахад, түүний дараагийн үргэлжилсэн үгийн зохиол мөн л энэ онд багтан гарах төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-17 202.126.89.100

Кимчи нүүд юугаа бичих нь өөрсдийн мэдэх хэрэг

Avatar

Хаха 2025-04-17 139.5.219.87

Ай даа, мөн ч сайхан хэллээ. Чи тэгвэл Достоевскийн зохиолуудаас ганц сайхан эшлэл хэлээч гэж шаахгууюу хаха хэрэв чи энэ комментийг уншиж дуусгавал чиний амьдралдаа уншсан хамгийн урт эх болох болно хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж