ТЦА: Албаны машиныг хувийн хэрэгцээнд ашигласан гэдэг худал

ТЦА: Албаны машиныг хувийн хэрэгцээнд ашигласан гэдэг худал

ТЦА: Албаны машиныг хувийн хэрэгцээнд ашигласан гэдэг худал

Цагдаагийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглаж, эхнэр, хүүхдээ зөөж байна гэх зураг, мэдээлэл цахим хуудаст нэгэн иргэн нийтэлсэн. Тус мэдээлэл нь худал гэдгийг албаныхан хэлсэн ч иргэд үгүйсгэж байгаа юм.

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр, цахим хуудаст нийтлэгдсэн мэдээллийг тодруулбал 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:27 цагт Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаагийн дэслэгч С нь албан үүргээ гүйцэтгэж яваад Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Гэсэр сүмийн баруун замд төөрөөд уйлсан байдалтай 5-6 насны эмэгтэй хүүхэд замын хажууд зогсож байсныг олж, ээжийнх нь утсыг тодруулан, шуурхай арга хэмжээ аван ээжтэй нь холбогдож хүлээлгэн өгсөн.

Олон нийтийн сүлжээнд бичсэн иргэний мэдээлэл нь худал бөгөөд алба хаагчид хувийн хэрэгцээнд албаны машиныг ашигладаггүй гэв.

Мөн тус мэдээлэлтэй холбоотойгоор алга болсон гэх охины ээж, алга болсон охиныг минь дөрөвдүгээр сарын 15-ны үдээс хойш Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хаагч олж, хүлээлгэж өгсөн. Зураг дээрх үйл явц охиноо хүлээж авч байгаа үеийн зураг гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-17 203.169.50.224

yanaa tanigdaad bu ilreh vii dee

Avatar

Нэргүй 2025-04-17 202.9.40.178

Ингэж хүлээлгэж өгдөг болцон юм уу? Алийн болгон ард иргэдийг хуурах вэ? Сдануудаа моншолд бохир цагдаа хэр их байгаа вэ?

Avatar

Нэргүй 2025-04-17 202.126.90.123

нялх хүүхдийг ээжид олж өгч байхад ийм заваарсан юм бичиж болохгүй шүү. Худал бичиж хүн зовоогч нарыг хуультай болгомоор байна.

Avatar

Нэргүй 2025-04-17 203.169.50.224

hereg burtgel deer bhgui l bn daa

Avatar

Зочин 2025-04-17 202.9.41.60

Ингэж муухай сэвэхгүй ээ. Энэ чинь хүний л амьдрал шүү дээ. Ажилдаа явахдаа эхнэр хүүхдээ буулгаж өгөө л биз.

Avatar

Нэргүй 2025-04-17 103.168.34.159

Байнга л албаны унааг хэрэглэдэг шимэгчид зөндөө л байдаг ш дээ Ер нь бол төрийн мөнгө гэж байхгүй татвар төлөгчдийн мөнгөөр төсөвийнхөн үргэлж тансаглаж л байдаг

Avatar

зочин 2025-04-17 202.126.93.18

энэ худлаа. Бага ангийн хүүхэд байна. Сургууль нь гараас гарт буюу ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч гарын үсэг зуруулан өгдөг ш дээ . Гудамжинд төөрөөд явж байсан гэдэг нь үнэмшилгүй байна Ингэж өөрсдийн буруутай үйлдлээ хайцаалж өмөөрч олон түмэнд тэнэг мангараааа дуудуулан, нүдний булай болох хэрэггүй Цэргийнхэн эсвэл ийм балай тэнэүүд байдаг юм уу

Avatar

Нэргүй 2025-04-17 202.126.89.100

Ингэж хүлээлгэж өгдөггүй юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж