Санал хураалтыг Пүрэв гаригт явуулахаар хойшлуулав
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/-ийг хийлээ.
УИХ Үндсэн хуулийн Цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироор ахлуулан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэг буюу УИХ-ын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй байх агуулгатай хэсгийг хүчингүй болсонд тооцохоор хуулийн төсөлд тусгажээ. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийн УИХ-ын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон тус хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй байх зохицуулалтыг аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор зохион байгуулсан уулзалт болон тус хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй байхаар өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан юм байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараахыг хориглосон зохицуулалтад ажлын хэвлэмэл тайлан хамаарахаар байна гэж үзэж тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан юм байна. Тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалтад заасан “эд зүйл тараах” гэсэнд хийсэн ажлын цахим тайлан хамаарахааргүй байна ажлын хэсэг үзсэн байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, мөн саналаа хэлэв.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Сонгуульд төрийн нөөцийг ашиглаж байгааг болиулж, хэн нэгэнд давуу байдлыг бий болгохгүй байх сайн жишгийг тогтоох гэж байна. Гишүүдэд хориглосон атлаа сайд нарт нээлттэй үлдчихсэн гэхчлэн олон асуудал байгаа учир нийтээр нь хориглож байгаа
41.9 дээр байгаа заалт чинь шарааны заалт. УИХ-ын гишүүн нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд энэ нь сонгуулийн сурталчилгааны материалд тооцогдохгүй гээд байгаа. Тайлан нь өөрөө сонгуулийн сурталчилгааны материал гэж үзэгдэнэ. Эд гэж үзээд байгаа. Сонгуулийн тухай хуулийн 48-аар олон юмыг хориглодог. Тэгэнгүүт энэ чинь эд юм уу үгүй юм уу гэдэг асуудал үүсээд, эд байна гэж үзсэн.
Тайлан нь хэрхэн сонгогчдын саналыг худалдан авсан тухай тайлан байдаг шүү, яс юман дээрээ. Тэрэнд тэдэн төгрөг өгсөн, тэрнийг сургуульд оруулсан гээд.
Тэрийгээ сонгууль болохын өмнө сануулж, тараагаад байна гэдэг асуудал л яриад байгаа. Тэгэхээр энийг нь болъё л гэсэн асуулт. Тэгэхдээ бусад этгээдүүдэд зөвшөөрөх юм уу.
Манай сайд нар УИХ -ын гишүүн биш байтлаа тайлан тараагаад явж байсан. Сайд хүн иргэдийг төлөөлдөггүй байхгүй юу. Тэгэнгүүт гишүүд нь хориглогдож байгаа мөртлөө сайд нарт нь нээлттэй үлдчих юм уу гэдэг асуулт үлдэнэ. Бусад иргэд ч төрийн бус байгууллага гээд яваад байх юм уу гэдэг асуулт байгаа учир бүгдийг хориглож байгаа.
Санал татах гэж байгаа юм шиг яваад байна, тодорхойлоход ярвигтай. Бид нарт өөр гарц байхгүй. Ямар ч байсан энэ бол маш том дэвшил. Сонгогчдын саналыг татахыг тодорхой хэмжээгээр зогсоож байгаагаараа дэвшил. Төрийн нөөцийг ашиглаж байгаа хэлбэрийг бага ч гэсэн багасгаж байгаа давуу тал. Тайланг төсвийн мөнгөөр хийж тарааж байгаа.
Анзаараад байхад өөрсдөө уулзалт хийх боломжоо авч үлдээд бусад субьектуудад хориглох гээд байгаа. Бид нарыг муулаад явна цаадуул чинь гэдэг байдал цухалзаж байгаа шүү. Тийм шударга бус байж болохгүй шүү дээ. УИХ-ын гишүүдийг муулъя гэвэл дуртай цагтаа л муулна ш дээ. Биднийг сонгуулийн өмнө муулна гэдэг өчүүхэн үзлээс болж, бусад иргэдийн муулах эрхийг хааж болохгүй, уулзалт хийх боломжийг хааж болохгүй. Аливаа этгээд гэдэгт төрийн бус байгууллага орж байгаа эсэхийг тодруулж хэлж өгөх ёстой гэж бодож байна гэв.
Хуудийн төслөөр санал хураах байсан ч гишүүдийн ирц хангалтгүйгээс ирэх долоо хоногийн Баасан гаригийн үдээс өмнөх хуралдаанаар явуулахаар шийдвэрлэв.
Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан/ анхны хэлэлцүүлгийг хийлээ. Санал хураалтыг Баасан гаригийн үдээс өмнөх хуралдаанаар явуулахаар боллоо.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.
"Нүүрсний үнэ унахгүй гэсэн хаа байна, Сангийн сайд аа"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Урагшлах бус ухрах араандаа орсон хуулийн төсөл орж ирсэн. Зөвхөн бартер гэдэг үгний цаана эдийн засгийн арилжаа хувилбар гэдэг зүйл энд гарч ирж байгаа төдий биш. Энэ өөрөө бартер гээд арилжаа юм шиг энэний цаана улсын төсвөөр дамжиж хийх бүтээн байгуулалтыг төрийн өмчит компанитай гэрээлээд хийх юм байна.
УИХ-аар ордог, нэгдсэн төсвөөр дамждаг тогтсон тогтолцоог нураах нь байна ш дээ.
Төрийн өмчит компани бартер хийлээ, ажил хийлээ. Гэтэл энэ төсвөөр орохгүй, хөрөнгө оруулалтын хэсэгт суухгүй, Монгол Улсыг хоёр, гурав дахь төсөвтэй болгох нь байна шүү дээ. Энэний цаана төрийн өмчит аж ахуй нэгж яаж томорч, данхайж байгаа билээ. Нөхцөл байдлыг улам л өдөөсөн тогтолцоо руу орох юм биш үү. Оффтейк гэрээний асуудлыг ярьж байсан, 18 их наядын оффтейк гэрээг төрийн өмчит компани дээр хийгээд, төрийн өмчит компанийн захирал гарын үсэг зураад нууцад авсан байсан. Тэнд гарсан авлигын схемийг хууль ёсны болгож хуульчлах гэж байна. Сангийн сайдыг тайлбар хийхийг хүсэж байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд нэгд, нэг хүнд ногдох байгалийн баялгаараа дэлхийд 20-д ордог. Гэтэл нэг хүнд ногдох үндэсний орлогоороо дэлхийд 100-гаас хойш байгаа. Энэ хоорондох зөрүү хаана байна вэ. Бид баялгаа эргэлтэд оруулж чадахгүй хоцроод байгаадаа л учир байгаа юм.
Жил ирэх тусам төсвөөс хамааралтай эдийн засаг, төсвөөс хамааралтай улс орон гэдгээ багасгая гэдэг концепцио шийдчихсэн. Тийм учраас газрын доор байгаа түүхий эдээ баялаг болгож ашиглах нь хамгийн том зорилго байгаа.
Төсөв, төсвөөс гадуур гэдэг ойлголтоо төсөвтэй эн зэрэгцэхүйц түүхий эдээ яаж баялаг болгох вэ. Төсвөөсөө бид багш, эмч нарынхаа цалинг тавъя, хөгжил урагшлуулдаг том асуудлаа яаж, ямар эх үүсвэрээр шийдэх боломжууд байна, тэр бүгдийгээ тодорхойлж хуульчитлж байгаа нь л энэ.
Хэлэлцэх ёстой, хуульчилж дүрэмтэй болгох ёстой. Баялгийн солилцоо шинэ харилцаа.
Бидэнтэй ижил байгалийн баялагтай, өнөөдөр бидний туулж байгаа зовлонг 20, 30 жилийн өмнө туулаад өнөөдөр үр дүнд хүрчихсэн дэлхийн туршлагууд байна. Бид суралцах ёстой.
Сайныг нь хууль болгоод цаашаа явах нь чухал. Хууль болгон оруулж ирж байгаа чинь чухал. Парламентын засаглалтой орны хамгийн гол үнэт зүйл бол энэ. Хөрсөн доор байгаа түүхий эдийг баялаг болгох нь нэг том боломж.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
-Доллар 3560 төгрөг, евро 4070 төгрөг, юань 489 төгрөгтэй тэнцэж байна, өнөөдөр. Нэгдүгээр улирлын байдлаар төсвийн алдагдал 1.2 их наяд болсон мэдээлэл байна. 2025 оны төсвийг хэлэлцэж байсан үеэс нүүрсний үнэ өнөөдөр 30, 40 хувиар унасан асуудал яригдаж байна.
Төсөвт нүүрсний үнийг 105 ам.доллараар оруулж ирчихээд та “Би хар толгойгоороо хариуцаж байна, нүүрсний үнэ унахгүй, өчнөөн худалдан авагч байна. Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын хэлэлцээрийг батлаадах, аваад гарна” гэсэн.
Гэтэл өнөөдөр үнэнтэй нүүр тулчихсан, нүүрсний уна уначихсан, валютын ханш чинь замбараагаа алдлаа. Энэ бүхний хор уршгийг бор зүрхээрээ амьжиргаагаа залгуулж байгаа иргэн, бор зүрхээрээ бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгж бүр үүрч, энэ бүхний золиос болж байна. Одоо ямар зүйл ажиглагдаж байна вэ гэхээр Засгийн газар төсөвт тодотгохгүйгээр бүх зүйлээ авч гарахын тулд яаралтайгаар янз бүрийн юм оруулж ирдэг. Бид бол нүүрсний хулгайг зогсоогооч, уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтыг ил тод болгоё гээд 2022 оны арванхоёрдугаар сард Биржийн тухай хуулийг баталсан. Түүнээс хойш жилийн дараа хуульд дахин өөрчлөлт оруулсан.
Гэтэл одоо энэ хуулийн 10.3 дахь заалт дээрээ хэрэгтэй хэрэггүй мега төслүүдийг санхүүжүүлэх гишүүдийн яриад байгаа шинэ үеийн оффтейк гэрээ гэдэг зүйлийг оруулж ирж байгаа.
Ган татлагат гүүр гэх мэт зүйлээ нүүрс, зэс болон бусад түүхий эдээрээ бартерлах тухай ярьж байна. Уул уурхайн түүхий эд чинь бидэнд валют олж ирэх ёсгүй юм уу. Валютын нөөцийнхөө асуудлыг ярих ёстой биздээ. Гэтэл одоо бартерлах тухай ярьж байна. Оффтейк гэж ярихлаар дэмжихгүй нүүрсний хулгай ярина гэж бодоод байгаа.
Одоо бүр бартер лугаа шилжлээ. Үнэнтэйгээ нүүр тулаад төсвөө тодотгодог юм уу, мега төслүүдийнхээ зарим нэгийг болих юм уу, тэр асуудлаа яримаар байна ш дээ.
Цаана чинь нийслэл бүр галзуур ч байна.Тав, зургаан их наядын төсөв баталчихсан, Туулын хурдны зам гээд 1.9 их наядын тендер зарлаад энэ мөнгө хүрэхгүй байна гээд 400 тэрбумаар нэмж байгаад зам баръя гэдэг юм яриад сууж байна. Та бүхэнд уялдаа байна уу. Нийслэл дээр вант улс үүсчихлээ. Энэ янз бүрийн мега дээрээ хязгаарлалт хийхгүй юм уу. Нөхцөл байдал шал өөр болчихлоо?
Сангийн сайд Б.Жавхлан:
-Төсөвт тодотгол хийхээр ашиг нь нэмэгдээд нүүрсний үнэ нэмэгдээд, биржийн арилжаа нэмэгддэг бол өдөр болгон л хэдүүлээ энийг хийж болно. Тодотгол чинь гэнэт нэг өглөө босож ирээд хийдэг зүшйл биш. Төсвийн тухай хуульд нөхцөл заасан байдаг. Тэгээд ч тодотголтой, тодотголгүй энэ жилийн төсвийг алдагдалгүй баталсан. Өөрээр хэлбэл, олж байгаа хэмжээгээр зарлага гаргана шүү гээд хуульчилсан.
Цаашдаа төсөв маань эдийн засагтайгаа илүү уялдаатай, төсвийн тоо нь багасаад эдийн засгийн өсөлт нь нэмэгдэж байдаг зарчим руугаа орж ирж байгаа. Баялагтай гэдэг ч энийгээ яаж эргэлтэд оруулах вэ. Энэнээс өөр ямар сайн хувилбар байна вэ. Төсвөөс гадуур төсөвтэй зэрэгцэх баялаг бүтээх ямар боломжууд байна, энийгээ ярилцах хэрэгтэй.
Олон улсын практик, байгалийн баялагтай сайн практик нь энэ байна. Энийг бид хөрсөн дээрээ буулгаж ашиглая л гэж байгаа юм. Хуульчилъя, явах гээд үзье.
Төсөвтэйгээ хэдүүлээ зууралдаад байх юм бол бидний зорьж байгаа иргэн бүртээ байгалийн баялгийн өгөөжийг хүртэх ёстой эдийн засгийн өсөлт цаасан дээрээ л үлдэнэ.
Энэ боломжийг наашлуулах гэж байгаа санаа юм. Энийгээ ил тод нээлттэй ярилцая, хуульчилъя гэж байгаа зарчим.
Нийслэлийн хувьд бид энд төсвийг баталдаг.Нэгдсэн төсөв дотор нийслэлийн төсвийг цэг таслал бүрээр баталсан. Энэнийхээ хүрээнд явж байгаа. Түүнээс гадуур ярьж байгаа бол хариуцлагын асуудал яригдана.
Асуулт хариулт дууссаны дараа гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв.
Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн санал хураалтыг ирэх долоо хоногийн Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийхээр болж, шийдвэрлэлээ. Тэр болтол дээрх хуулийн төслийг УИХ дахь намын бүлгүүдийн хурлаар сайтар хэлэлцэх ёстой гэж үзсэн юм.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг түр завсарлуулаад байна.Үдээс хойших хуралдаан 15:00 цагаас үргэлжилнэ.
"Нүүрсний зөрүү 50 доллар бүрийн алдагдлыг төсөв үүрэх гэж байна"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Биржийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Гэхдээ гурван тусдаа үзэл баримтлалтай орж ирэх асуудлыг Уул уурхайн биржийн тухай хуулийг дагуулаад оруулаад ирлээ. Энэ хууль дотор баялгийн солилцоог оруулаад ирсэн, энэ асуудал биржийн арилжаанд хамаарахгүй. Гуя дагуулж хүзүү гэгчээр бөөнд нь түлхээд аргална даа, хүчлээд гарна даа. Энэ хэдэн шинэковууд зүгээр батална аа гээд байгаа байхгүй юу. Эсхүл чихэж оруулж ирээд бөөндөх ёстой юм уу.
Цөмийн энергийн тухай хуулийг дагуулаад агентлаг байгуулах гэж байгаа. Хэрэгтэй байж магадгүй. Гэхдээ тусдаа үзэл баримтлалыг нь боловсруулаад оруулаад ир л дээ.
Өргөн барихаасаа эхлээд гурван өөр харилцааг оруулж ирсэн.
Уул уурхайн бүтээгдэхүүний чанар дээр том босго тавихаар Монголын нүүрс бүгд обьемоороо унана. Ийм ноцтой юмыг худалдан авагч талын гарт өгөхөөр оруулж ирж байгааг би ойлгохгүй байна. Ганцмод- Гашуунсухайтын хэлэлцээр дээр хүртэл энийг анхааруулсан. Энийг дагуулаад гурван хэлэлцээр байгуулна, энэнд тусч байгаа гэсэн. Би сүүлдээ бүр итгэл алдарч байна шүү. Хууль зүйн сайд Х.Нямбаатар ахалж байхад овоо хэлэлцээр хийсэн байсан. Гэтэл Ганцмод- Гашуунсухайт руу цөм үсрээд түүнээсээ дордсон юм баталсан. Том эрх ашгийнх нь төлөө явахаас аргагүй байна.
Тэгж байтал Биржийн тухай хуулиар үнийг өөрсдөө зохиомлоор унагаад нүүрсний экспортын обьем ихсэх тусам үнээрээ бид хавханд орох гэж байна. Ингэж болж байгаа юм уу.
Уул уурхайн компанийг бид тээврийн компани болгосон. Уул уурхайн компани нүүрсний үнэ өндөр байх үед нүүрсээ зараад ашиг орлогоо авах ёстой байтал тээвэрлэлтээ хий гэдэг байдлаар явснаас цаад талын Хятад эздийн хүсэл сонирхол гэх юм уу, Хятад дахь Ганцмод дахь нүүрс буулгах, ачих буулгах талбайн эздийн бодлогоор Монголын эдийн засаг хохирч байгаа. Наптын талбай дүүрсэн учраас ачилт байхгүй. Таталт байхгүй учраас худалдан авалт хийсэн ч татаж авах боломжгүй байна. Чингэлэг явуулах бололцоогүй байна гэдэг байдлаар явахаар 140 ам.доллараар зарж байсан нүүрс 90 ам.доллар руу буугаад одоо тохируулга хийх гээд явж байна. Энэний зөрүү 50 ам.долларын алдагдлыг уул уурхайн компани, Монголын төсөв үүрэх гэж байна. Энэ чинь зөв байсан юм уу. Ц.Туваан сайд аа, үнэнээ хэл?
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-УИХ-аар хуулийн төслийн хэлэлцэх эсэхээ шийдвэрлээд ажлын хэсэг дээрээ ярилцаад зарчмын зөрүүтэй санал гаргаад зөв заалт руу оруудаа сайжруулаад явах эрх нь УИХ-ын гишүүдэд байгаа.
Чанартай холбоотой асуудал дээр тантай 100 хувь санал нэг байна. Олон улсад биржийн үнэлгээ чанартай уялдаж тогтдог. Өнөөдрийн бидний үнэ индексжүүлэх асуудал бол нүүрсний борлуулалт, татан авалттай холбоотой үүсээд байгаа. Чанартай холбоотой асуудлыг хэлэлцүүлгийн шатанд ажлын хэсэг дээр яриад өөрчлөх боломж байгаа.
Яаралтай горимоор хуулийн төслийг оруулж ирсэн нь дэлхийд үүссэн худалдааны дайнтай холбоотойгоор тодорхойгүй нөхцөл байдал үүсч, орлого тасалдах, брлуулалт байхгүй болох эрсдэл үүссэн.
Энийг зохицуулах зорилгоор оруулж ирж байгаа. Өмнө нь Цагаан хадан дээр 14-15 сая тонн нүүрсний овоолго үүсдэг байсан бол одоо хилийн цаана Ганцмод боомтон дээр үүсээд байгаа нь үнэн. Зэлтэрийн гацаа шиг гацаа үүсчихээд байгаа. Энийг гаргаад нүүрсээ биржээр зарсан үнээр борлуулъя гэхээр нөгөө тал буулгаж авах талбай алга гэдэг шалтгаан хэлж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д чингэлэг байхгүй. Тэнд нүүрс бууж, хоосон чингэлэг оруулж ирж байж, нүүрс ачигдаж борлуулагдах юм. Энэ дээр гацаа байгаа. Гацааг арилгах зорилгоор үнийг индексжүүлэх асуудал ярьж байгаа. Чанартай холбоотой асуудлыг ажлын хэсэг дээр яриад зөв гольдрол руу оруулаад явах боомж байгаа.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Монгол Улсын эдийн засгийг бүхэлд нь БНХАУ -ын ӨвөрМонголд байгаа нафтын эздийн гарт өгсөн. Уул уурхайн компани тээвэрлэлт дээрээ санаа зовно гэдэг тэнэг. Маш хурдтай маневарлаж болох байсан. БНХАУ -д байгаа талбай чинь хоногоор тоолуур нь гүйдэг. Гэтэл манай Цагаан хад дээр юм буулгахгүй гэсээр байгаад зогсоосон. Гэтэл одоо Хятадын талаас татан авалт хийхгүй л бол Монгол Улсын эдийн засаг зогсох байдалд оруулчихаад байна?
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Энэ хуулийн өөрчлөлт дотор тээвэртэй, тээвэргүй гэдэг зүйл оруулж ирж байгаа. Нэг ёсны тээвэртэй, тээвэргүй сонголт бий болгож байгаа. УИХ-аар дээрх хууль батлагдвал уул уурхайн компани тээвэрлэлт хийхгүй. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компани нүүрсээ олборлоод гаргаад ирнэ, түүнийг биржээр худалдан авсан компани тэмээндээ ачна уу, чингэлгэндээ хийнэ үү, худалдан авсан компанийн асуудал болно. Тээвэрлүүлэх компани нь тээвэрчдээ өөрсдөө сонгох сонголт бий болгож байгаа.
Б.Дэлгэрсайхан: Оффтейк гэрээгээр хэн нь яаж идсэнийг аудит биш учраас хэлж мэдэхгүй байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Нүүрсний хулгайг ярьж байгаад Биржийн тухай хуулийг бид баталсан. Одоогийн энэ Биржийн тухай хуулийн өөрчлөлт бол дахиад оффтейк гэрээ байгуулах асуудал орж ирж байна. УИХ 2025 оны төсвийг алдагдалгүй батлалж өгсөн тул Засгийн газар аргаа бараад гарц хайж байх шиг байна. Өмнө нь нүүрсэн дээр оффтейк гэрээ хийхийг зөвшөөрөөд төмөр замд зарцуулахыг зөвшөөрсний дараа ямар сул тал гарсан бэ гэхээр 3-4 дахин өндөр өртгөөр хийсэн. Энэ бол хулгай, ийм асуудал нэг л өдөр яригдана.
Оффтейк гэрээ хийсэн компанийн нүүрс хил гараад борлуулалт нь байхгүй болсон. Эцэст нь валютын нөөц буураад ханшаа алдангаа алдсан.
Тийм учраас өмнөх УИХ-аар Биржийн тухай хуулийг баталсан. Өмнө нь оффтейк гэрээ зөвхөн нүүрсэн дээр байсан шинэ хуулийн өөрчлөлтөөр бүх бүтээгдэхүүн дээр оффтейк хийхийг зөвшөөрч байна. Өмнөх алдаанаасаа яаж сэргийлэх юм. Хаширчихаад байна, энэ чинь оффтейк шүү дээ. Оффтейк гэрээ байгуулснаар талх 25 мянган төгрөгөөр нийлүүлж байсан гээд энэ танхимд ярьж л байсан. Өмнөх алдаа дутагдлаа яаж засаж байгаа юм. Том оффтейк гэрээ хийх нь яаж сонгон шалгаруулах юм.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Үнэнээ хэлэхэд, бид нар аргагүйдчихээд байна. Замтай болъё, говийн бүсийнхэн устай болъё. Төмөр зам тавъя, хот байгуулъя, цэцэрлэг, сургуулийг иж бүрнээр нь шийдье гэхээр Засгийн газарт үүнээс өөр гаргалгаа байхгүй. Төсвөөр шийдэх боломжгүй, төсөв алдагдалгүй баталсан.
Трампын тарифаас болоод гадаад орчинд хөрөнгө оруулалт хийх явдал хумигдсан, мөнгө үнэтэй болсон. Тиймээс гадагшаа валютаа гадагшаа гаргаад бэлэн бүтээгдэхүүн оруулж ирэх биш байгаа юмаараа солилцоё гэдэг логик явж байгаа.
Бүтээн байгуулалт дээр гишүүд саналаа өгнө, Засгийн газар дээр ямар хэмжээний бүтээн байгуулалтыг тэргүүнд хийх вэ гэдгээ эрэмбэлж байгаад хийх ажил, мөнгөн дүнгээ тохирно. Тэрэндээ өгөх бүтээгдэхүүнээ ганц нүүрс биш төрийн өмчийн оролцоотой компаниудын эзэмшиж байгаа бүтээгдэхүүн, өшөө нэмж бүтээгдэхүүн олборлох, хайгуулаар олох гэсэн утга явж байгаа. Тэндээс гарч байгаа бүтээгдэхүүнээ дахиад хил гааль дээрээ үнэлнэ. Манай дээр дөрвөн том гэрээ “Эрдэнэс Тавантолгой”-гоос гараад явж байгаа шиг энэ бүхэн үнэтэй. Бүтээн байгуулалтын үнэнээсээ хасагдах журмаар явна. Яаж шалгаруулах зэрэг дээрээ нээлттэй журмын хүрээнд ярьж шийдвэрлэнэ.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:
-Төмөр замын бүтээн байгуулалтууд өмнө нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцээд, Засгийн газар шийдээд явдаг байсныг УИХ руу оруулж бүх гишүүдийн саналаар шийдүүлж байгаагаараа давуу талтай. Өмнө нь оффтейк гэрээгээр дамжуулж хэн ууж идсэн, тэр нь ямар үнэтэй болсныг би аудит биш учраас мэдэхгүй байна. Бид үнэхээр том бүтээн байгуулалт хийе гэж байгаа бол ингэж хийхээс өөр арга байхгүй. Цаашид дэлхий нийтийн геополитикийн асуудал ямар болохыг өнөөдөр бид байтугай бусад улс орон тааж мэдэхгүй байна.
Тодорхойгүй нөхцөлд хэдүүлээ тодорхой шийдвэр гаргаад бүтээн байгуулалтаа хийхгүй бол улс орон маань нүүрс зарахыг хүлээгээд, нүүрсний хэдэн төгрөгхэзээ төсөвт ороод түүнийг сургууль, цэцэрлэг, зам гэж хуваарилсаар байтал цаг хугацаагүй болчихож байгаа.
Цаг хугацааг хэмнэж байгаа нэг арга юм. УИХ-аар оруулж байгаа нь ийм өртгөөр тавих гэж байгаа юм, ингэж шийднэ гэж шийдвэр авч байж явна. Дур зоргоороо ганц нэг сайд шийдээд явах юм биш шүү, зөв талаас нь хараарай.
Оффтейкоор гэрээ хийгдсэн нүүрс түрүүлж гарч байсан гэдэгтэй санал нэг байгаа. Өмнө нь ийм байсан. Засгийн газар энийг олж хараад ганц “Эрдэнэс Тавантолгой” ХК шийдэж болохгүй юм байна. Тээвэр, нүүрсний борлуулалтаа зангидаад байхаар давуу эрхээр оффтейк гэрээтэй нүүрс гараад байна гэж үзээд нүүрс олборлодог, ачдаг нь “Эрдэнэс Тавантолгой” компани хийе, тээвэрлэдэг ажлыг Зам тээврийн яам хий. Ингэж салгаж шийдсэн. Цаашдаа оффтейк гэрээтэй нүүрс түрүүлж гарна гэж байхгүй.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Биржийн тухай хуулийн гол амин сүнс нь төрийн өмчит компани нийтийн баялгийг олборлоод гадагш гаргаж байгаа бол зах зээлийн үнэд хүргэж, нээлттэй худалдан борлуулна гэсэн зарчимтай. Энэ зарчим хуулийн өөрчлөлтөд огт байхгүй, тийм учраас дэмжих боломжгүй байна.
Биржээр нүүрсээ үнэтэй зарсан мөнгөөр өнөөдөр амьдарч байна. Төв банкин дахь валютын нөөц бол нүүрсээ үнэтэй зарж орж ирсэн валют. Ажлын хэсэг байгуулаад ч энэ төсөл сайжрахгүй гэж бодож байна. Энэ хуулийн өөрчлөлтийг ингэж сэглэж байсны оронд Биржийн тухай хуулиа хэвээр үлдээх хэрэгтэй. Энэ хууль батлагдвал бирж гэдэг ойлголт байхгүй болно. Цааш нь сайжруулна гээд байгааг ойлгохгүй байна.
Хоёрт, 2025 оны эхний гурван сард биржээр хэчнээн тонн нүүрс зарсан бэ. Мэдээлэл нь олдохгүй, мэдээлэл өгөөч гэхээр өгөхгүй юм. Яагаад зэсийг биржээр зарахгүй байгааг ойлгохгүй байна. Зэс өнөөдөр үнэтэй байгаа шүү дээ. Үнэтэй байгаа дээр нь яагаад зэсийг биржээр зарахгүй байна вэ?
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Таны хэлсэн гол амин сүнсүүд хуулин дотор хэвээр байгаа. Бидэнд сорилтууд ирж байгаа учраас энэ хуулийг оруулж ирж хүндрэлээс гарах зорилго агуулж байна.
Бид валютынхаа нөөцийг гадаад руу гаргах бус өөрсдөд байгаа зүйлээрээ солилцоо хийж яагаад болохгүй гэж. Маш олон улс ийм зарчмаар хөгжсөн.
Иргэдээ ажилтай, орлоготой байлгах, бүтээн байгуулалтаа явуулах гэдэг зорилгоор оруулж ирсэн. Ажлын хэсэг байгуулбал таныг багтаагаад гарц гаргалгаагаа хамтдаа гаргаад явъя.
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн:
-Монголын хөрөнгийн биржээр дамжуулж, 2024 оны дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар 7 сая 123 мянган тонн нүүрс арилжаалсан. 2025 оны дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар нэг сая 254 мянган тонн нүүрс арилжаалагдсан.
Зэсийн хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захиралтай уулзахад энэ жил 60 мянган тонн зэсийг Хөрөнгийн биржээр зарна гэсэн төлвөлгөөтэй явж байна. Сард 5000 тонн зэс худалдах хүсэлт өгдөг. Одоогийн байдлаар 5000 тонн зэсийг арилжаалсан, 10 мянган тонн нь амжилтгүй болсон. Зэсийн хувьд төлөвлөгөө ёсоор 60 мянган тонныг арилжаална гэсэн хүлээлтэй байна, сар бүр 5000 тонн зэс биржээр зарах санал ирж байна.
УИХ-ын чуулганы хуралдаан эхэлж, Биржийн тухай төслийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сард өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхлээд байна.
Уул уурхайн салбар 2024 оны жилийн эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 26 хувь, аж үйлдвэрийн салбарын 72 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 81 хувь, экспортын орлогын 94 хувь, төсвийн орлогын 34 хувийг тус тус бүрдүүлсэн байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2025 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 3,715.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 120.4 (3.1 хувь) сая ам.доллараар буурчээ. Экспорт, импортоос давамгайлж 294.0 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарсан боловч экспортын орлого өмнөх оны мөн үеэс 235.4 (10.5 хувь) сая ам.доллараар буурч 2,004.9 сая ам.долларын гүйцэтгэлтэй байгаа аж.
Одоогийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг спот, форвард гэрээний дагуу биржээр дамжуулан арилжиж байгаа бөгөөд 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны гуравдугаар сарын 14-ний өдрийг хүртэл 43.0 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг нийт 17.07 их наяд төгрөгөөр арилжаалаад байна.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч 21 компани, 471 гэрээ байгуулсан худалдан авагчид бүртгэлтэй байдаг байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар хамгийн их бүтээгдэхүүн арилжсан сар нь 2024 оны дөрөвдүгээр сард бөгөөд нийт 55 удаагийн арилжаагаар 4.2 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 951.5 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна.
Гэсэн ч дээрх эрх зүйн зохицуулалтуудын хийдэл болон хоорондын уялдаагүй байдлаас үүдэн уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжаалах үйл ажиллагаа зогсонги байдалд орох, биржийн арилжаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн орлогыг хязгаарлах зэрэг сөрөг үр дагавар үүссэн нь цаашлаад Үндэсний баялгийн санг арвижуулахад бэрхшээл үүсгэх болсон байна.
Тухайлбал, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны дүнгээс үзэхэд тухайн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, үнэ өсөх үед арилжаа өссөн бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сард нүүрсний үнэ 816,000 төгрөг хүрэх үед биржийн арилжаагаар 1.9 их наяд төгрөгийн нүүрс арилжсан байна.
2025 оны хоёрдугаар сарын байдлаар нүүрсний үнэ 30 хувиар буурч 568,800 төгрөг болоход биржийн арилжааны тоо өмнөх оны мөн үеэс 9 дахин буурсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 2024 оны I, II сард нийт 3.9 сая тонн нүүрсийг 1.8 их наяд төгрөгөөр арилжаалж байсан ба тухайн хугацаанд нэг арилжаанд дунджаар 6 худалдан авагчид оролцдог байсан бол 2025 оны I, II сард нийт 428.8 мянган тонн нүүрсийг 122.9 тэрбум төгрөгөөр арилжаалаад байгаа ба нэг арилжаанд дунджаар 1-2 худалдан авагч оролцож байгаа нь эрэлт огцом буурсан байгааг илтгэж байгаа аж.
Уур уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “төрийн болон орон нутгийн өмчит өмчит төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулах энэ хуулийн 10.1-д заасан уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина” гэж заасан бөгөөд үүнтэй холбоотойгоор төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд нь дотоодын баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ борлуулах боломжгүй нөхцөл үүсээд байгаа аж. Тухайлбал, “Эрдэнэс критикал минералс” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д дээрх хүндрэл үүсээд байгаа гэлээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд нь дотоодын аж ахуйн нэгжүүдэд уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжаалах эрх зүйн орчин бүрдээгүй байгаатай холбоотойгоор 15-40 хувийн төмрийн агуулгатай, 2.5 сая тонн хэмжээтэй, ойролцоогоор 42 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий төмрийн хүдэр завсрын бүтээгдэхүүний овоолго үүссэн байна.
Өнөөгийн байдлаар төмрийн хүдэр завсрын бүтээгдэхүүн хадгалах агуулах талбайн дүүргэлт 87 хувьтай байгаа ба цаашид тасралтгүй нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ хэмээв. Эдгээр үйлдвэрт 2024 онд дотоодын баяжуулах боловсруулах үйлдвэрүүдээс 1.5 сая тонн бүтээгдэхүүнийг худалдан авах захиалга ирсэн байгааг борлуулах эрх зүйн орчныг бүрдүүлснээр 33 тэрбум төгрөгийн орлого олж, улс орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, татвар хураамж нэмэгдэх юм байна. Ашигт малтмал, газрын тосны газарт бүртгэгдсэнээр 2025 оны 3 дугаар сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй 49 баяжуулах үйлдвэр бүртгэлтэй байгаагаас нүүрсний 11, төмрийн 19, хайлуур жоншны 19 үйлдвэр байгаа аж. Мөн 2024 онд 27 баяжуулах үйлдвэр, 2025 онд 18 баяжуулах үйлдвэр үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулахаар ирүүлсэн бөгөөд эдгээр үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 2022 онд 12.2 тэрбум төгрөг, 2023 онд 11,7 тэрбум төгрөг, 2024 онд 2,8 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлсэн нь буурсан үзүүлэлт аж. Түүнчлэн Уул уурхай бүтээгдэхүүний биржийн тухай хуульд “биржийн арилжааны үнийг хил залгаа улсын хилийн боомтын үнээр зарлана”, мөн “биржийн арилжааны явцад талууд биржээс зарласан үнийг зөвшөөрснөөр гэрээний үнэ тогтоно” гэж хатуугаар зохицуулсан нь тус хуулийн 14.2 дахь заалттай зөрчилдөж байгаа аж.
Нүүрсний үнэ 2023 оны долдугаар сарын 1-нээс 2024 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл 47 хувь өссөн бол 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 2025 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл 44 хувь буураад байгаа аж.
Энэхүү үнийн уналтаас шалтгаалж биржээр арилжаалагдсан 727,5 сая амдолларын үнэ бүхий 31 гэрээний 6,83 сая тонн нүүрсний татан авалт хийгдэхгүй, Ганц мод боомтын агуулахад 4,3 сая тонн нүүрс хуримтлагдсан байна.
Биржийн форвард гэрээний хэрэгжилт нэг хүртэл жил үргэлжилдэг бөгөөд тус хугацаанд үүсэх үнийн хэлбэлзэл нь худалдагч, худалдан авагч талуудад эрсдэл үүсгэх эрсдэлтэй байгааг хууль санаачлагчийн илтгэлд дурдав. Үнийг индексжүүлснээр зах зээлийн тусгал илүү бодитой болж, талуудад үүсэх эрсдэл буурах боломж бүрдэнэ гэлээ. Худалдааны нөхцөлийг нэмэгдүүлэх, үнийг индексжүүлэх боломжийг бүрдүүлснээр нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдрийн баяжмал зэрэг уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг зах зээлийн бодит өрсөлдөхүйц үнээр борлуулах арилжааны хэмжээ нэмэгдэж гэрээний хэрэгжилт хангагдана гэж үзэж байгаа юм байна. Түүнчлэн уур уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны худалдааны хүргэлтийн нөхцөлийг зөвхөн хил нөхцөлөөр борлуулахаар хуулиар зохицуулсан нь бүтээгдэхүүний зах зээлийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байгаа гэв.
Иймд эрдэс баялгийг олон улсын стандартын дагуу ашиглаж борлуулах, түүнээс олох орлогыг үндэсний эдийн засгийн бие даасан байдлыг хангах, олон тулгуурт эдийн засгийг дэмжих хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох төслүүдийг боловсруулсан байна.
Г.ХОРОЛ
иргэн 2025-04-17 66.181.186.220
Жаргалан маш зөв зоригтой ярьж бна, түүнийг боорлох шаардлагагүй.
Нэргүй 2025-04-17 66.181.178.166
тун хэцүүхэн хүмүүс улс төрд гишүүн сайд болсон биз зөвхөн өөрсдийнхөө амь амьжиргааг л бодох биз
Нэргүй 2025-04-17 66.181.186.155
Жаргалан нэр зохихгүй нэг ээмэгтэй байна. Муулах өөлөхөөс өөр өөдтэй юмгүй….
бат 2025-04-17 66.181.179.254
Банкны чэнж байсан одоо сангийн сайд хийж байгаа ногоон автобусны хулгайд дарханаас сонгогдсон гишүүн гуа орох шахсан Жавхлан төсөв алдагдалгүй баталсан гээд байгаа боловч тон нүүрсээ 105-иар тооцож батлаа биздээ. Одоо нүүрс чинь 70 орчим байгаад хил дээр овоолоод байгаа биздээ. Борлуулалт 0 болоод төсөв тасрах гээд байгаа биздээ. 14 миигаа гээд мөрөөдлийн төсөл гаргаж ээлжит сонгуульдаа санал худалдаж авах бэлтэгээд байгаа биз дээ. хажуугаар жэнкогийн тавиулиуд төсөв идэх гэж улаарч байна даа
хараа 2025-04-17 139.5.216.99
энэ жавхлан гэж л*****н хулгайчаас салах хэрэгтэй авилгачин архичин гөлөг
Нэргүй 2025-04-17 103.168.34.225
МАНай 9 байна ш дээ сангийн сайд гэгч их мэдээч дээ тархиа базуулчихсан эргүү маааанаг .Бүхнийг мэдэгч энэ дуракыг зайлуулах хэрэгтэй
зочин 2025-04-17 66.181.188.31
АН болон сөрөг хүчний зарим нөхөд, ,дэлхий дахинд гарч буй хүндрэлүүд,үүнээс үүдэн манайд үүссэн бэрхшээлүүдийг овжин ашиглаж, үймээн самуун дэгдээх, төр засгаас хийж буй ажилд саад тотгор болох, эдийн засгийг унагаж, иргэдийн амьдралыг хүндрүүлэх зорилготой мэт байна, Юм л бол хална сольно гэж согтуу хүн шиг агсрана Хэнийг төрд гаргаж юу хийх гээд байгаа юм Одоогийн байдлыг өөрчлөх сайжруулж чадах уу, Батлагаа байна уу,Одоогийн төрд байгаа хүмүүс бололцоогоороо л зүтгэж байна
Нэргүй 2025-04-17 66.181.160.56
Ан ын тэр мэлийсэн тэнэг гичийй тэгээд өөрөө яаж ажиллах бол энэ улсыг эцэг шигээ дор нь саМарч өрөнд оруулаад бас бөөлөх байхдаа хол очиж улиарай дэлхийд биднээс хамаардаг юм Өнөө үед байхгүй унтаад босоход бүх юм өөрчлөгдөж байна
ddd 2025-04-17 103.168.34.19
Баялагаа эргэлтэд оруулж чадахгүйд бус асар их хулгай нүүрлэсэндээ л байгаа шд.
САНГИЙН САЙДЫГ ОГЦРУУЛ, ЭСВЭЛ ЗГ БҮРНЭЭРЭЭ ОГЦОР !!!
Зочин 2025-04-17 202.126.89.125
Оффтёйк гэрээний дүн 18их наяд гэнэ юун Чалкон 300сая доллар ард түмэнд ЭТТ Хувьцааны мөнгө гэж 300к хэд хувааж чихэр долоолгоод Баялагыг ард түмний гарт гэж хошгируулсан нөхөр ганцаараа шаазан байна шдээ
Т1 2025-04-17 202.9.46.97
жавхлан, гантөмөр, туваан, монголбанкны лхагвасүрэн нарыг даруй огцруулж арай бүтэлтэйхэн хулгайчийг томилсон нь өлзийтэй шүү МАН нам аа!
Нэргүй 2025-04-17 66.181.161.185
MAH iin hamgiin zevuun n**** chin ene dee
Нэргүй 2025-04-17 203.91.115.49
Энэ Б.Жавхлан нөгөө Ч.Ундрам шиг плээтгээ түшиж араасаа хийлгэж байгаад гардуулахаараа зэрэг нөхрөө аргалаад, дараа нь иргэд сонгогчдыг аргалаж чаддаг шиг бүр сурчихлаа шүү. За та минь, би хэлье. Ирэх өвөл Оувс-н станьдбай хөтөлбөрт хамрагдахдаа бэлддээ. Чадалтай нь амжиж гадагш гарна биз! Бусад нь будааны очертоо бэлд. Өөр сонголтгүй болжээ.
TSN+esvel XV ktjngjlf bishyy ; 2025-04-17 50.147.160.114
ctanidbai _ ;
Нэргүй 2025-04-17 202.179.15.43
ss Төсвийн тодотгол оны эхнээс л хийх нь ойлгомжтой байсан шүү дээ Сангийн сайд юуг үндэслээд хийх шаардлага байхгүй гээд байсан юм болдоо ,,,
Нэргүй 2025-04-17 59.153.115.219
SEKSEER BOOBN XXNO80955877DYRTAI SEXSEER VANXANDI MASSAJLI
Нэргүй 2025-04-17 103.57.93.212
Улс орнууд Хөгжил дэвшил яриад байдаг, Энэ хэдэн Хулгайчууд хоорондоо таарамж муутай, нэгэн лүүгээ бөөнөөрөө дайрч давшилсан, Улс орон Ард иргэдээ Ядуурал руу чирсэн, Ардчилсан орон гэх боловч Иргэдээ дарамталж дарангуйлсан , Авилга хулгайд идэгдсэн Төртөй Азидаа хамгийн хөгжил буурай Орон боллоо,
Нэргүй 2025-04-17 66.181.187.100
Дэлгэрсайхан амь насаа алдахаасаа айгаад оффтейк гэрээг ярьж чадахгүй байнаа. Оффтейк гэрээг тэр цагийн төрийн 3 өндөрлөг хийсэн, одоо нэр нөлөө нь үндсэндээ хэвээрээ байгаа учраас аргагүй л дээ.
Манай Цагдаа, хуулийхан Үнэний талд бус Албан тушаа лын талд, Мөнгөний талд ажилладаг болохоор бүр ч аюул тай л доо !!!
b 2025-04-17 202.179.27.48
selbe tuviin barilgiin ajiaa zogsooj ur dung shalgaj huviin kompaniudaar bariulaach. zavsraas ni mungu unagah gesen humuus i ih baina
Нэргүй 2025-04-17 66.181.161.243
Оюун Эрдэнэтэй өс зангидсан байна Хятад Сайнзориг
Нэргүй 2025-04-17 188.162.254.11
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!
зочин 2025-04-17 66.181.184.48
Дамдинням гишүүн ннүрсний хулгай мөн офтейк гэрээг асуухад дэлгэрсахйнан би ямар хулгай яаж явсныг мэдэхгүй гэж улс орны эрх ашгийг бодолцоогүй зүгээр захын авгай нарын хариулт өгч байх шиг. Их хурлын дарга гуай нүүрсний хулгай ярихаар улс төржүүллээ гээд чимээгүй болгож ч байх шиг нүүрсний хулгай дээр их эмзэг дэлбээ болцгоожээ.
Нэргүй 2025-04-17 59.153.115.219
SEKSDN80955877BOOBN XCI UILCHLI TAASHAALG XUCHINDUULI
өөө 2025-04-17 66.181.164.23
НӨАТ-ын луйварчид сугалаагаар хамаатнуудаа тодруулах гэсэн боловч бүтэлгүйтэж өөр хүмүүс тодорсоноос болж Ebarimt апп аа хааж байгаад алдаагаа засаж байгаа сурагтай, амарч болж дээ эзэнгүй улсад дураараа дургих…
Нэргүй 2025-04-17 124.158.104.142
Бух терлийн сугалаа хулгайгаар л явагддаг. Соц-ын уед сугалааны тохирол гэдэгт томилогдон очиж суусан. Яг л еерсдийн хумуустэй унэтэй цайтайг нь тааруулаад энгийн хмууст аяга тавагхан л егдег байсныг оролцож байсан хуний хувьд сайн мэднэ.