"Монголд тарифаас шалтгаалсан хүчтэй нөлөөлөл орж ирээгүй"

"Монголд тарифаас шалтгаалсан хүчтэй нөлөөлөл орж ирээгүй"

"Монголд тарифаас шалтгаалсан хүчтэй нөлөөлөл орж ирээгүй"

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Он гарсаар эдийн засгийн нөхцөл байдалд эргэлзээиэй асуудлууд олон тулгарч байна. Сүүлийн үед ам. долларын ханш  огцом өсч байна. Уг өсөлтөд юу юу нөлөөлж байна?

-Эдийн засгийн нөхцөл байдал 2024 онтой харьцуулахад буюу харьцангуй эерэг байсан үетэй харьцуулахад сөрөг үзүүлэлт олон гарсан байна. Товчхондоо эрсдэлтэй бөгөөд тодорхойгүй ийм нөхцөл байдал руу орчихлоо. Учир нь өнөөдөр Монгол Улсын гадаад худалдааны ерөнхий тэнцэл, төсөв, төлбөрийн тэнцэл дээр гарч байсан олон эерэг тоонууд маань харьцангуй сөрөг ийм нөхцөл байдалтай байна. Хамгийн гол нь Монгол Улсын эрдсийн бүтээгдэхүүн болох нүүрсний үнэтэй холбоотой шууд холбоотой байна. Төсвийн тэнцэл  он гарсаар эхний гурван сарын байдлаар алдагдалтай гарсан. Инфляц холбогдох байгууллагуудын таамаглаж байснаас өндөр хувьтай байна. Тийм учраас төв банкнаас уг  эрсдэлээс сэргийлэх зорилгоор бодлогын хүүгээ нэмэх шийдвэр гаргасан. бид бүгд нэг зүйл дээр ойлголтоо нэгтгэх ёстой. Тэр бол эдийн засагт тодорхой асуудал үүсэж эхэлж байна. Эрсдэлтэй байдал байгаа учраас учирч болох эрсдэлийг хохирол багатай хэрхэн даван туулах вэ гэдэгтээ бэлдэж ажиллах ёстой.

-Нэгэнт төсвийн орлого тасалдаж байгаа учраас эртхэн төсөвт тодотгол хийх шаардлагатай юу. Сангийн сайд одоогоор төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүй гэж мэдэгдэж байна. Хэсэг хугацаандаа харзнаж байх нь зүйтэй юу?

-Яг үнэндээ төсөвт тодотгол хийх хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа нь үнэн. Төсвийн тухай хуульд төсөв тодотгох үндсэн нөхцөлүүдийг тодорхой тусгасан байдаг. Тухайлбал, төсвийн алдагдал ДНБ-ий гурван хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн тохиолдолд төсвийг тодотгоно гэж заасан.  Он гарсаар эхний улирлын гүйцэтгэлээр төсвийн алдагдал  300 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байна.  Эндээс харвал төсөв тодотгох хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Нэгэнт төсвийн орлогод хүндрэл учирч байгаа учраас үүний эсрэг ямар хариу арга хэмжээ авах, төсөв тодотгох асуудал нь өөрөө Засгийн газрын бүрэн эрхийн асуудал. Тийм учраас Засгийн газар өнөөгийн нөхцөл байдлыг ажиглаж, хэрвээ цаашдаа төсөвт илүү Төссвийн тухай хуульд заасан хүндрэл үүсэх юм бол яах вэ гэдэг дээр бэлтгэлтэй ажиллах шаардлага тулгарч байгаа гэж харж байна. Төсвийг тодотгох гэхээсээ илүү эдийн засаг  хүндэрч болзошгүй, тодорхойгүй нөхцөл байдалд байгаа энэ үед төсвийн алдагдал цаашид өсөх юм уу, буурах юм уу гэдгийг маш сайн тооцох ёстой. Эдийн засагчийн хувьд төсвийн хүндэрлээс гадна эдийн засаг дээр хүндрэл ирж болзошгүй гэж харж байна. Тийм учраас иргэдийн орлогыг хамгаалах, эдийн засгийн өртөг өсөлтийг хадгалах гэдэг өргөн цар хүрээтэйгээр асуудалд хандах хэрэгтэй. Зөвхөн төсөв гэдэг хүрээнд биш өргөн цар хүрээтэй асуудлыг харж,үүний эсрэг ямар арга хэмжээ авах вэ гэдгийг шийдвэрлэх ёстой. Засгийн газраас уг асуудалд анхаарч  валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хадгалах чиглэлд ажлын хэсэг гаргаж ажиллаж байна.

Валютын ханшийн хувьд дээр хэлсэнчилэн гадаад худалдаа тэр дундаа гол эрдсийн бүтээгдэхүүний үнэ төлбөрийн тэнцэл дээр дарамт үүсгэж байгаагаас шалтгаалаад валютын ханшийн өсөлт ажиглагдаж байна. Тийм учраас валютын ханшийг хэрвээ тогтворжуулна гэвэл ерөөсөө л валютын орох урсгалыг л ямар нэгэн байдлаар нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого явуулах хэрэгтэй. Дээрээс нь төрийн хэмжээнд болон бусад түвшинд валютын гарцнуудын үр ашигтай бус гарах урсгалуудыг хязгаарлахад чиглэсэн ийм бодлогыг л баримтлах ёстой.

-Энэ жил Монгол Улс төсвөө батлахдаа БНХАУ руу нийлүүлж байгаа нүүрснийхээ үнэ болон хэмжээг өөдрөг төсөөлсөн.  Тонн тутамыг нь 105 ам.доллараар зарахаар төсөвлөсөн нүүрсний үнэ одоо 70- 80 ам долларын хооронд хэлбэлзэж байна. Цаашид нүүрсний үнэ өсөх дүр зураг ажиглагдаж байна уу?

-Гадаад худалдааны нөхцөл байдлаас харахад нүүрсний үнэ харьцангуй өндөр хувиар буурсан. Төсөв дээр таамагласан үнийн түвшинд хүрэх магадлал үнэндээ бага байна. Харин цаашдаа одоо байгаа түвшнээсээ буурахгүй л байгаасай гэсэн хүлээлт үүсгэж байна. Үүсэн нөхцөл байдлыг бодитоор харж эдийн засгаа таамаглах шаардлагатай. Ойрын хугацаанд  буюу тарифын эргэлзээтэй нөхцөл байдалд нүүрсний үнэ дээр сөргөөр нөлөөлөх магадлалтай байна.

Дээрээс нь Монгол Улсын экспортын ганц гарц болж байгаа БНХАУ-тай хийх гадаад худалдаан дээр нүүрсний үнээ өсгөх боломж дахиж хязгаарлагдана. Монгол Улс илүү ихийг өгөхийг хүсч байгаа энэ үед худалдан авагч тал бага үнээр л худалдаж авах ийм л зорилго тавих байх. Тийм учраас нүүрсний үнэ дээр томоохон найдлага тавих боломж одоохондоо харагдахгүй байна.

-Цаашид валютын нөөц, орох урсгалаа нэмэгдүүлж чадахгүй бол ямар хүндрэлүүд гарч болох вэ. Энэ нь иргэд болоод бизнес эрхлэгчдэд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Ханш тогтмол өссөөр байх юм бол эдийн засагт болоод иргэд, аж ахуйнм нэгжүүдэд том дарамт болно. Тиймээс валютын ханшийн өсөлтийг аль болох богино хугацаанд тогтворжуулахад чиглэсэн цогц арга хэмжээг авах ёстой л доо. Энэ бол мэдээж хэрэг валютын орох урсгалыг бид нар нэмэгдүүлэх, гарцаа нэмэгдүүлэх, эрдсийн бүтээгдэхүүний экспортын гарцыг нэмэгдүүлэх зэрэг нь боломжит хамгийн ойр арга зам. Өөр нэг хувилбар бол тодорхой хэмжээгээр гадаадын хөрөнгө оруулалт татах, валютын төлбөр болоод боломжтой өрийн бичгүүдийг гаргах замаар валютын нөөцөө нэмэгдүүлж болно.Монгол шиг өөрөө экспортлогч биш дийлэнх хэрэгцээгээ гадаадаас хангадаг улсын хувьд нийт ханшийн өсөлт бол олон сувгаар сөрөг нөлөөлдөг. Түүний хамгийн эхний нөлөө бол инфляцад сөргөөр нөлөөлнө. Импортын шинж чанартай буюу валютын ханшаас хамаарсан инфляц нэмэгддэг. Ковид цар тахлын үед валютын ханшийн буюу импортын шинж шинжтэй инфляц 50- 60 хувь болж байсан.  Одоо харьцангуй бага байна. Энэ байдал удаан үргэлжилвэл ковидын үеийнх шиг ханшийн инфляцид өртөж болзошгүй. Энэ нь эргээд иргэдийн бодит орлогод сөрөг нөлөө үзүүлнэ.

– АНУ-ын ерөнхийлөгчийн гаргаж байгаа татвартай холбоотой шийдвэр Монгол Улсад шуул нөлөөлж байгаа асуудал байна уу. Ам.долларын өсөлтийг тухайлбал АНУ-ын ерөнхийлөгчтэй холбож тайлбарлах нь хэр бодиттой асуудал вэ. Нэг хэсэг бүх зүйлийг цар тахалтай холбож тайлбарласан. Харин одоо АНУ болон БНХАУ хоорондын худалдааны дайнтай холбож тайлбарлах боллоо шүү дээ?

-Миний хувьд тарифын сөргөлдөөн цаашдаа хэрхэн өрнөхөөс шалтгаалаад дэлхийн эдийн засгийн нөлөөлөл дам утгаараа Монголын эдийн засагт нөлөө үзүүлэх боломжтой гэж харж байна. Өнөөдрийн байдлаар АНУ болон БНХАУ-ын хоорондох худалдааны сөргөлдөөн яг ийм байдлаар ингээд нөлөөлчихсөн гэж хэлэх боломж байхгүй.  Монголд тарифаас шалтгаалсан нөлөөлөл хүчтэй орж ирсэн гэж үзэхгүй байна. Хоёр хоногийн өмнө зарлагдсан БНХАУ-ын эхний хэдэн сарын экспортын түвшин гадаад худалдааны нөхцөл байдлаас харахад экспортын хэмжээ нь бага зэргийн өсөлттэй гарсан байна лээ. Импорт дээр нь бол бага зэрэг бууралт ажиглагдсан байна. Тэгэхээр БНХАУ-ын эдийн засагт ч гэсэн яг одоохондоо АНУ-аас гаргасан бодлогын бодит нөлөөлөл нь хараахан орж ирээгүй байна. Тодорхой хэмжээнд болгоомжилсон байдал бол бий. Цаашдаа БНХАУ болон АНУ хоорондын сөргөлдсөн, үл ойлголцол нь даамжрах юм нөлөөлөл хүчтэй орж ирэх магадлалтай л гэж харж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Т1 2025-04-17 202.9.46.97

Щаадаг шамбарам бэ

Avatar

Нэргүй 2025-04-17 202.126.89.100

Эргүү дурак шүү бүр дүрдээ орчихсон албан ёсны мангууу

Avatar

Нэргүй 2025-04-17 103.168.34.93

ATSAA HANHSA HAR CHIN TURGURGUUR BUGSUU ARCHIHAD 00 TSAASNAAS 10 DAHIN IH HEREGLLEJ BNA

Avatar

лутаа 2025-04-17 66.181.164.23

НӨАТ-ын луйварчид сугалаагаар хамаатнуудаа тодруулах гэсэн боловч бүтэлгүйтэж өөр хүмүүс тодорсоноос болж Ebarimt апп аа хааж байгаад алдаагаа засаж байгаа сурагтай, амарч болж дээ эзэнгүй улсад дураараа дургих…

Avatar

Хакер 2025-04-17 202.9.46.97

Татварын газрынхан дотроосоо серверээ хакердаж луйвар хийх гэж ухаад мэдлэг нь дутаад мэдээллийн сангаа эвдэлчихсэн бөөн паник, шоок, хэрүүл, уруул.

Avatar

Нэргүй 2025-04-17 202.9.41.61

Нүүрсийг чинь авахаа боличихсон. Энэ нөлөөлөл биш үү малаа

Avatar

Нэргүй 2025-04-17 202.9.40.115

Сонин биш х***а манж-хог шаарууд-с салж бхд болж л таараа.

Avatar

Нэргүй 2025-04-17 85.12.7.172

Нүүрсний үнэ өсдөг, буурдаг. Бид хөнжлийнхөө хирээр хөлөө жийж, хэт тансаглалаас татгалзаж, том том төслүүдээ түр хойш нь тавих хэрэгтэй. Төрийн бүтцийг багасгаж, 100,000-ийг төрөөс хувийн хэвшил рүү оруулах шаардлагатай байна. Хувийн хэвшилд ажиллах хүчин дутагдаад байхад юу ч бүтээдэггүй, хийдэггүй Төрийн албан хаагчийн тоо 260,000-д хүрлээ. Энэ бол манай нийт ажиллах хүчний 20% юм. Нийт 1,1 сая ажиллах хүчинтэй боловч 200,000 гадаадад, 260,000 нь Төрд, 400,000 мал дээр байна.

Avatar

2025-1Q онцгүй л байгаа юм байна 2025-04-17 202.126.88.117

18.2% л засгийн газарт ажилладаг. Уул уурхай, барилгад 113,000 хүн буюу 9.1%, бусад 11% manufactoring, ХАА-д 26%, services 35.4% гэж ажиллах хүч задарч байгаа. ажилчдын зөвхөн 9% экспорт хийж байгаа. яалт ч үгүй гар тархи дутаж байна. Гадаад борлуулалтын сувгаа нэмэх, Хятадаас бусад өөр улсад борлуулалт хийхийг үндэсний эрх ашиг ярьж хаахаа болих, гадаад хөрөнгө оруулагчдыг дээрэмдэж үргээхээ орхиж урих, зардлаа хэмнэх арга бодъё

Avatar

Нэргүй 2025-04-17 14.1.81.138

Манай Монголын Эдийн Засаг үнэхээр СОНИН, Сургаар л Юмны үнэ өсөхөөс өөр ямар ч шидгүй Буруу Гаж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж