Хятадын чөлөөт худалдааны бүсийн гол зорилго

Хятадын чөлөөт худалдааны бүсийн гол зорилго

Хятадын чөлөөт худалдааны бүсийн гол зорилго

Хятадын өмнөд нутгийн Хайнань аралд дөрөвдүгээр сарын 13-18-ны өдрүүдэд тав дахь удаагийн Хятадын олон улсын хэрэглээний бүтээгдэхүүний үзэсгэлэн (CICPE) болж байна. Тус улсын үндэсний хэмжээний цорын ганц энэхүү үзэсгэлэн нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд төвлөрдөг бөгөөд энэ жил инноваци, дэлхийн хамтын ажиллагааг сурталчлах үндсэн зорилготой.

Ойролцоогоор 71 улс орон, бүс нутаг оролцож, 4100 гаруй брэнд, тэдгээрийн дотор "Fortune Global 500"-ийн 65 компани, салбарын тэргүүлэгчид үзэсгэлэнд оролцож буй.

Мөн Словак улс энэ жил хамгийн анх удаа оролцож байгаа бол Бразилын Сан Пауло муж бусад хэд хэдэн улсын хамт мөн адил хамгийн анхны бүс нутгийн павильонуудаа нээсэн юм. Энэ жилийн "CICPE" хүндэт зочноор Их Британи улс тодорч, 1300 гаруй квадрат метр талбай бүхий дотоодын бараа бүтээгдэхүүнээ сурталчлах павильоныг нээжээ. Тус улсын хувьд загвар, гоо сайхан, гэр ахуйн барааны дотоодын 53 брэндийг дэлгэн, сурталчилж байна. Харин анх удаа зочин хотоор оролцож буй Бээжин хотын төлөөлөл 400 метр талбай бүхий сэдэвчилсэн үзэсгэлэнгийн бүстэй болсон юм.

 

Сүүлийн үеийн технологи, шинээр гарч ирж буй чиг хандлага, трендийг сурталчилсан павильонууд нь үзэсгэлэнгийн хамгийн онцлох хэсэг юм. Тухайлбал, нэгдүгээр танхимд байрлах технологийн инновацийн бүсэд "AI", ухаалаг гэр, нам өндөрт хэмнэлттэй хэрэглээний программуудыг танилцуулж байна. Мөн "Huawei", "Tesla", "Unitree" зэрэг технологийн магнат компанид өөрсдийн хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас, хүн дүрст робот, "AR" нүдний шил зэрэг бүтээгдэхүүнээ олон нийтэд сонирхуулж буй. Харин Хятадын технологийн брэндүүдээс дурдвал "Xpeng AeroHT"-ийн нисдэг машин, "EHang"-ийн далай дамнасан тээвэр, аялал жуулчлалын зориулалттай дрон зэрэг нам өндрийн технологийн бодит үзүүлэнг туршиж үзэх боломж нээгдэж байна.

"CICPE"-ийн дөрөвдүгээр танхим буюу орчин цагийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг танилцуулсан хэсэгт тансаг зэрэглэлийн цаг, гоо сайхны бүтээгдэхүүн, дээд зэрэглэлийн хүнсний импортын бүтээгдэхүүн зэрэг багтаж байна. Хятад улсын хувьд Хайнань арлыг худалдааны чөлөөт бүс болгох зорилт тавьсан тул тухайн импортын бараа бүтээгдэхүүн нэмэгдэл тарифгүйгээр борлуулагдах аж. Зохион байгуулагчдын зүгээс "CICPE"-д хүрэлцэн ирсэн зочдод технологид суурилсан туршлагыг санал болгож, тархи-компьютерийн интерфэйс, экзоскелетон болон ахмад настнуудад зориулсан нойргүйдлийг арилгахад туслах технологийг танилцуулахаар бэлтгэж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИНЭ ЗАМ

Хайнань мужийн Хайкоу хотод болж буй арга хэмжээний үеэр тус улсын салбарын мэргэжилтнүүд дотоодын хэрэглээг эрчимжүүлж, чөлөөт худалдааны боомтыг дэлхийн эдийн засгийн гарц болгон өргөжүүлэх зоримог стратегийг онцлон тэмдэглэв. Тухайлбал, "CICPE"-ийн хэвлэлийн бага хурлын үеэр мэргэжилтнүүд хэлэхдээ, олон улсын худалдааны урсгалыг сөрөлгүй, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн бизнесүүд худалдаа наймаа хийх арга барилаа өөрчлөх ёстой гэдэгт санал нэгдсэн. Шинэчлэлийн хөгжлийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Чи Фулин Даваа гаригт (2025.04.14) болсон хэрэглээний хөгжлийн судалгааны арга хэмжээний үеэр орлого өснө гэх хүлээлтээс улбаалан хэрэглэгчдийн худалдан авалтад заналхийлж болохгүйг онцлон тэмдэглэсэн юм.

Тэрбээр уг асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаа нь хэрэглэгчийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд боловсрол, эрүүл мэнд, хотжилтод анхаарлаа хандуулж, ирэх арван жилд 14 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийхийг бизнес эрхлэгчдэд уриалсан юм.

Худалдааны яамны судлаач асан Жао Жинпин хэлэхдээ, дотоодын өрхийн хадгаламжийн түвшин 45 хувиас дээш хэвээр байгаа нь ажлын байрны аюулгүй байдал, нийгмийн халамжийн талаарх олон нийтийн түгшүүрийг илэрхийлж байна гэв.Тиймээс тэрбээр хөдөө орон нутаг, мужийн худалдан авалтад илүү их анхаарахыг гадаад, дотоодын бизнес эрхлэгчдэд уриаллаа. Тодруулбал, дижитал үйлдвэрлэлийг ашиглах, хөдөө аж ахуйн баялгийг нээхийн тулд газрын эрхийг шинэчлэх зэрэг арга замаар төв суурин газраас алслагдмал газруудад бизнесээ таниулж, ажилгүйдлийг түвшнийг бууруулахаас эхэлнэ гэж тэрбээр үзэж буй. Мөн алслагдсан хэсэгт бизнесээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бол ажилчдын аюулгүй байдлыг бэхжүүлэх шаардлагатай гэдгийг Жао Жиншин үзэсгэлэнд оролцож буй дотоод, гадаадын бизнес эрхлэгчдэд уриалсан юм.

Тэрбээр хэвлэлийн бага хурлын төгсгөлд хэлэхдээ, "Хэрэглэгчид санхүүгийн хувьд аюулгүй байдлыг мэдрэхгүй бол мөнгө зарцуулахгүй" гэж анхааруулсан.

Олон улсын худалдааны салбарт протекционизм буюу өөрийгөө хамгаалах үзэл нэмэгдэж буй энэ үед Хятад улс бусад улстай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг хичээж байна. Үүний хүрээнд тус улсын Шинэчлэлийн хөгжлийн хүрээлэн (CIFD) нь  Дэлхийн чөлөөт бүсийн байгууллагатай "Дэлхийн чөлөөт худалдааны форум"-ыг эхлүүлэхээр хамтран ажиллахаа мэдэгдсэн байдаг. Чи Фулин хэлэхдээ, "Чөлөөт худалдаа бол дэлхийн хамгийн чухал зүйлсийн нэг юм. Үүний тусламжтайгаар нийгмийн сайн сайхан хэвээр байна" гэжээ. Тодруулбал, чөлөөт худалдааны бүс байгуулагдсанаар импорт, экспортын бараа бүтээгдэхүүн нэмэгдэл тариф тогтоолголгүй, худалдан авагчдад үнийн өсөлтийг даван туулах боломжийг олгож буй.

Түүнчлэн Хайнань муж нь Хятадын засгийн газрын чөлөөт бүсийг цогцлоох гол талбар учир 2026 оны АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтыг тус арал дээр зохион байгуулах зорилго тавьсан юм.

ХАЙНАНЬ 32 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

"CICPE"-ээс гадна 2025 оны Дэлхийн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг дэмжих бага хурал мөн адил Хайкоу хотод болсон. Энэ нь Хятадын хөрөнгө оруулалт татах хөтөлбөрийн нэг хэсэг юм.

Бага хурлын үеэр худалдааны чөлөөт бүстэй холбоотой улс орнууд хамтарч 265 хөрөнгө оруулалтын төсөл, ойролцоогоор 32 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ.

Түүнчлэн гурван мянга гаруй хүн бага хуралд оролцсон бөгөөд үүнд төрийн албан тушаалтан, бизнес эрхлэгч, олон улсын компаниуд багтсан байна. "Abu Dhabi Investment Group", "China Resources Group", "Siemens Energy", "Merck Sharp & Dohme", "Fosun Group" зэрэг томоохон компаниуд Хайнань дахь бизнесийн орчин, хөгжлийн боломжуудыг өндрөөр үнэлж буй. Мөн тус компаниудын төлөөлөгчид хэлэхдээ, ямар ч салбарын бизнес эрхлэгч өөрсдийн бизнесийгээ өргөжүүлэн, салбараа нээх бүрэн боломжтой гэж онцлон тэмдэглэсэн байна.

 

ЭХ СУРВАЛЖ: CGTN, HIHAINAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

лутаа 2025-04-17 66.181.164.23

НӨАТ-ын луйварчид сугалаагаар хамаатнуудаа тодруулах гэсэн боловч бүтэлгүйтэж өөр хүмүүс тодорсоноос болж Ebarimt апп аа хааж байгаад алдаагаа засаж байгаа сурагтай, амарч болж дээ эзэнгүй улсад дураараа дургих…

Avatar

Нэргүй 2025-04-17 139.5.216.136

ESTOI MONGOLCHUUD TOLGOIGUI ULS BOLJEE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж