Хойд хөрштэй байгуулах хэлэлцээрийг эсэргүүцэж АН-ын бүлэг завсарлага авав

Хойд хөрштэй байгуулах хэлэлцээрийг эсэргүүцэж АН-ын бүлэг завсарлага авав

Хойд хөрштэй байгуулах хэлэлцээрийг эсэргүүцэж АН-ын бүлэг завсарлага авав

УИХ- ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.16) хуралдаанаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцээрт тусгаснаар Монгол, Оросын хамтарсан компани байгуулж, 20 жилийн хугацаанд агаарын хөлгийн түлш нийлүүлэх бөгөөд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах, ашиглах үйл ажиллагаа явуулах тухай заажээ.

Энэ ажлыг Монголын талаас “Эрчис Ойл” ХХК ба түүний хамаарал бүхий байгууллагууд, Оросын талаас НК Роснефть НХН ба түүний хамаарал бүхий байгууллага хариуцахаар заагаад байгаа юм.

Засгийн газраас энэхүү хэлэлцээрийн төслийг өргөн мэдүүлсэн.  Хэлэлцээрийг  УИХ соёрхон баталснаар өсөн нэмэгдэх хандлагатай агаарын хөлгийн түлшний хэрэглээг зах зээлийн бломжит доод үнээр нийлүүлснээр хангамж нийлүүлэлтийн тогтворой байдлыг хадгалахаас гадна тийзний үнэ буурахад нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэж байна.

Монгол Улс өнөөдрийн байдлаар агаарын хөлгийн түлшийг 100 хувь ОХУ-аас импортолж байгаа бөгөөд сүүлийн таван жилд ТС-1 агаарын хөлгийн түлшний хэрэглээ тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2021 онд 27.879 тонн, 2022 онд 38.492 тонн, 2023 онд 61.719 тонн, 2024 онд 69.984 тонн хүрч тогтмол өссөн.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөвшилцөх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Хоёр улсын Засгийн газар хоорондын таван нүүр баримт бичиг боловч маш том салбарын асуудлыг 20 жилийн хугацаатай зохицуулах гэж байна.

Монгол Улс хоёр том хөршийн дунд тусгаар тогтнолоо хадгалсаар ирсэн. Олон улсын нөхцөл байдал тодорхойгүй амаргүй үед 20 жилийн хугацаатай гэрээ оруулж ирэх шаардлага байсан юм уу.

Монгол Улс бие дааж, бодлогоо тодорхойлж тэнцлээ хадгалдаг байх шаардлагатай гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Цогтгэрэл “Хэт нэг тал руу орсон гэрээ орж ирж байна. Өрсөлдөөнгүй болгож, төрийн өмчит компанид монопол эрх олгосон төсөл. Монгол Улсын хувьд гуравдагч хөршийн харилцаа маш чухал.

Гуравдагч орон руу гарах ганц гарц агаарын орон зай. Гэтэл энэ орон зайгаа гадаадын компанид хэт давуу эрх өгч, 20 жилээр гэрээ хийх гэж байгааг дэмжих боломжгүй” гэсэн юм.

Аж үйлдвэр эрдэс баялаг эрчим хүчний сайд Ц.Тувааны тайлбараар төрийн өмчит  “Эрчис Ойл” ХХК –ийн харьяанд компани байгуулна. Уг компанийн 60 хувийг Монголын тал, 40 хувийг Оросын тал эзэмших аж.

Мөн 20 жилийн хугацаатай манай талд түлш нийлүүлэхээр 2028 онд ашиглалтад орох Газрын тос боловсруулах үйлдвэрээс гарах тосыг авиа компанид нийлүүлэх боломжгүй болох тул Оросын талын 40 хувийн хөрөнгө оруулалтыг гэрээнд илүү тодорхой болгож өгөх шаардлагатай гэх саналыг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал гаргасан юм.

Дээрх байнгын хороод саналаа УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-16 202.55.188.94

Manai Gobi,Buyan,Goyol, Darhanii nehii, Erdenet hivs ed nar yag iim zuil zaalttai geree hiie asuudal garval Mongoliin shuuheer shiidne. 20n jil oor yamar ch ulsaas nehii hivs nooluuran edlel avahgui geed gedeg geree bariad ochdoo. Zovshoorvol bid ch adilhan zovshooroe iim zuiluudeer hangah tuuhii ed Mongold hangalttai baigaa

Avatar

z 2025-04-16 202.131.225.197

Tulshiig yaagaad zaaval yamar negen Mongol company une nemj ashig olj baih yostoi gej???????????
Orsoos shuud niiluulsneer irgeded tiiznii une hyamdraad ashigtai bish gej uu????????
Dundaas ni mungu sh…dag heden hulgaichuud l sandraad baih shig

Avatar

Нэргүй 2025-04-16 202.126.89.74

Яацын,,,,,оросууд “””””хамтарсан компани байгуулахгүй бол онгоцны түлш өгөхгүй “””гээд байгаа юмуу,,,урьд нь өгч авалцаад л болоод байсан биздээ,,,туваан өөрөө хамтарсан бензин түлшний компани байгуулах гээд байгаа юмуу,,,,оросууд нь ацлаж дарамтлаагүй юм бол заавал хамтарсан компани 20 жилээр байгуулж яах гээд байгаа юм бэ,,,,,

Avatar

иргэн 2025-04-16 59.153.87.239

Оросыг дэмждэг ч гэсэн энэ арай биш шүү. Алв ч улстай агаарын болоод бусад стратеги бүхий байгууламжийг удирдах, ашиглах эрх өгч болохгүй. Эсэргүүцэж байна. Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх гээд даварч байх чинь.

Avatar

Нэргүй 2025-04-16 59.153.115.174

Оросоос шахалт үе шаттайгаар ихж байгаа.Хориг арга хэмжээ эсвэл үнийн нэмэгдэл зэргээр шахаж эхэлнэ дээ удахгүй.Тийм учраас газрын тосны Үндэсний үйлдвэр барих төсөл эхлүүлсэн.Одоо тэрнийхээ эсрэг юм хийгээд явж байхын.Монголчууд үеийн үед ийм шарваач байсан даа

Avatar

Зочин 2025-04-16 59.153.87.54

наадхаа боль

Avatar

лутаа 2025-04-16 66.181.164.23

НӨАТ-ын луйварчид сугалаагаар хамаатнуудаа тодруулах гэсэн боловч бүтэлгүйтэж өөр хүмүүс тодорсоноос болж Ebarimt апп аа хааж байгаад алдаагаа засаж байгаа сурагтай, амарч болж дээ эзэнгүй улсад дураараа дургих…

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.188.224

наранцацралт ерөнхий сайд байхдаа эрдэнэт үйлдвэрийн талаар орос руу захиа явуулсных нь төлөө огцоруулж байлаа. Ийм юм оруулж ирж байгаа энэ засгийн газрыг шууд огцоруулах хэрэгтэй. Энэ монгол улсын эрх ашгийн эсрэг засгийн газар байна.

Avatar

Нэргүй 2025-04-16 202.9.41.61

Туваан та юу л хийгээд байна даа

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.184.145

Туваан оросын агентаа л хийж байнаа,,,оросын төрд тангараг өргөсөн хүн юм болвуудаа,,,

Avatar

Нэргүй 2025-04-16 139.5.216.144

АВИЛГЫН ТОМ СҮЛЖЭЭ ЯВЖ БАЙНА ДАА АТГ, ТЕГ АНХААРАЛДАА АВААРАЙ

Avatar

Уншигч 2025-04-16 202.21.99.52

Монголын нутаг дээр үйл ажиллагаа явуулах гэж байж асуудал гарвал зөвхөн Оросын шүүхээр шийднэ гэсэн гэрээ оруулж ирсэний төлөө Туваан болон Ерөнхий сайдыг огцруулах ч багадана. Нөгөө Ерөнхий сайд, цэргийн жанжингуудаа Орос бариж өгч цаазлуулдаг түүх рүү гээ буцаж байгаа юм уу. Ийм ямар ч хэлэлцээ хийж чадахгүй хүн төрийн сайд хийж байхад Монгол Улс яаж ч өөдлөх вэ дээ

Avatar

Zochin 2025-04-16 84.61.167.102

20жилээр гэрээ хийнээ гэдэг чин 20жил бензинээ нэрж гаргаж авах эрхгүй үйлдвэр байгуулах эрхгүй оросын хараат 20 жил шулуулнаал гэсэн үг дээ .Гөлөг болсон үхэр Монголчуудаа гэж…

Avatar

Нэргүй 2025-04-16 172.59.188.126

an mongol ulsiig horlon suitgeh gadnii tabiuluud urbagchid yaltan gemt heregenguud edniig oros hyadadiin tusgai abadaar ustgah heregtei

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.187.100

Монгол хүнээ, монголчуудаа Орос,Хятадын тусгай албада ар устгуулая гэнээ !!!
Өнөөдрийн орк Монгол хүнээс л гарах санаа даа, энэ үгийг бичсэн хүн нь МАН–ын гишүүн байгаа даа !

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.160.56

Ийм сэгийг тамд шатаах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-04-16 59.153.112.50

Хэзээнээс ээ монголчуудыг дээрэлхээд сурчихсан бүдүүлэг ивануудад итгэж болохгүй юмыг дандаа хүчээр шийдэж Монголын маань олон сэхээтнүүд ерөнхий сайдуудыг алж хядсан муухай хүмүүс хаа очиж муулаад байгаа Америкт чинь зуун мянган монголчууд сайн сайхан яваад амьдрал ахуйн дээшилж олон сая долларыг эх оронруугаа явуулж байгаа шүүү

Avatar

zochin 2025-04-16 76.130.42.82

Hezeeneesee Oros ulsiin tushig numurteigeer tusgaar togtnoj duvchigneed unuu hurtel amidarch baigaagaa b** mart.yaj ch duvchigneed Oros China gaasaa holdono gej baihgui gedgee mederch amidar

Avatar

Нэргүй 2025-04-16 59.153.112.50

Сайндаа манайхийг дэмжээгүй өөрсдийнхөө эрх ашиг геополитикийн асуудал шдээ тэрэнд манай хэдэн оркууд баярлаад манкурт боол царайлаад

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.176.22

90 онд Аибикс молам гэдэг компанид агаарын орон зайгаа 100 жилээр түрээслэнэ гэдэг шиг юм болж бнадаа

Avatar

зочин 2025-04-16 66.181.160.116

Ямарч гэрээ байгуулсан байгаад Ороzууд хүссэн үедээ л нульмаж орхиншдээ

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.186.55

энэ Ардчилынхаан Та нар Оросыг үзэн ядаад хаачих улс вэ Хоёр хөршөө үзэн ядаад Амеерикийг Ангилийг дагаж далдаганж өвчигнөад хол явахууТэр онгоцны түлшийг тэгээд хаанаас авах юм Найз Америкаасаа авахуу Францаасаа авахуу Ингэж байж Украйны араас оров Айл хүний амь нэг Саахалт айлын сааа нэг гээ Монгол үг байнх Энэ бол Айл Хөрш хичнээн чухал болохыг сауулсан үг шүү

Avatar

Нэргүй 2025-04-16 59.153.112.50

Оросуудад тэгээд дээрэлхүүлээд хорин жил явах уу оросууд олон улсын гэрээг нулимж дүү нар та нар дуугүй бидний үгээр яв гэнэ тусгаар тогтносон улс шүү бид

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.160.122

ацаа хаана дээрэлхээд байна үхэж хэвтсэн сэгнүүд байнаа

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.184.145

Тэнэг но вшоо,,,оросууд ах дүү гэж ша аж байгаад,,,,украины ард түмнийг яаж аланхядаж газар нутагаас нь булааж байна,,,,ах дүүгээ ингэж аланхядаж байгаа оросууд чамайг хайрлах уу,,,,эмээ уу,,,,тэнэгээ,,,,

Avatar

Нэргүй 2025-04-16 178.174.229.45

FASHIST OROSUUD CH HUN BISH CHUTGURUUD MONGOLIIG DAHIJ BAGALZUURDAJ BOOJ ***h GJ BNA SH TEE NAAD ARDIIN NAMIIN MALNUUD BOL ULAAN OROSIIN BOOL SHUU

Avatar

Нэргүй 2025-04-16 202.9.46.134

Одоо их ухаалаг байхгүй бол олон улсын нөхцөл байдал ямар байгаа билээ оросууд дайн хийгээд эдийн засаг нь суларчихсан, агаарын зам нь хоригт орчихсон болохоор манай агаарын замыг ашиглах санаатай байж мэднэ..Эх орны эрх ашиг 1-д гэдгийг парламент ойлгож байгаа гэж найдья даа.

Avatar

Нэргүй 2025-04-16 202.21.109.11

Оросуудад итгэж болохгүй шүү,ямар ч гэрээг уландаа гишгэж гуйвуулдаг оркууд шүү.Дураараа үнэ нэмээд,одоо ч дэлхийд бхгүй үнээр шахаж байгаа.
Юун ах дүү найрсаг харилцаа…..

Avatar

Нэргүй 2025-04-16 84.61.167.102

үхсэн ацных н найрсаг харилцаа байх вэ дээ ,эвгүйтвэл Украйн шиг л болгоод эзлээд авах байхдаа

Avatar

Зара 2025-04-16 47.153.213.155

Орос ,хятад, барууныхан манай нутаг дээр танц эргэх юм байнадаа . Ирээдүй хойч минь хөөрхий 🙏🙏🙏

Avatar

Нэргүй 2025-04-16 103.212.118.224

За даа монголын нефть боловсруулах үйлдвэр хэзээ ч ороод хэзээ онгоцны тэр өндөр түлш үйлдвэрлэх юм бол дооо. Тэртээ тэргүй өмнөд хойд 2 улсаас хараат бсан хараат л бна. Гол нь голоор цавчаа ороод л манайхан өөрсдөө л бужигнуулдаг биз дээ.

Avatar

Монгол 2025-04-16 103.212.162.59

20 жилийн гэрээ гэдэг бол арай л урт гэрээ байна. 5 жил 5 жилээр гэрээгээ сунгаад явах боломжтой…
эхний ээлжинд нефтийн үйлдвэр ашиглалтанд ортол гэрээ хийх ёстой.
маргаан гарвал монголын хууль хамаагүй оросын хууль шүүхээр явна гэдэг заалтийг ерөөсөө ойлгохгүй байна.
мундагууд нь тайлбарлаад өгөөч

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.160.101

Монголчууд өнөөдөр нэг юм яриад маргааш өөр юм яриад хэзээ ч хэлсэн ярьсандаа байж.чаддаггүй хулхи болсон болохоор тэр биз

Avatar

Манан 2025-04-16 84.61.167.102

Нефтийн үйлдвэртэй болоод бензинтэй болчихвол 20 жилийн гэрээтэй шүү гээл гэрээ зөрчвөл торгуультай гээл улам шулна даа . 5жилээр хийж болдоггүй юм уу хамуурсан толгойтой дарга нараа

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.176.22

Оюутолголгойн маргаан Английн шүүхээр орно гэдэг шиг люм бна

Avatar

Нэргүй 2025-04-16 103.168.34.190

МАН -ыхан АН-аар могой бариулах гэж байна

Avatar

иргэн 2025-04-16 66.181.184.78

Хэрэв АНУОросын газрын тосны бүтээгдэхүүнд хориг тавивал юу болох бол. Бодож санаж баймаар улс орны эрх ашгийг та бүхэн боддог болоосой.

Avatar

зочин 2025-04-16 66.181.188.31

ОХУ, БНХАУ-ыг сүйрүүлэх устгах бодлогоосоо баруун бараг хэзээ ч татгалзахгүй биз, Энэ мэтээс айгаад бид хоёр хөрштэй харилцах харилцаагаа багасгах таслах юм уу, Тэгээд бид хөгжих байтугай амьдарч чадах юм уу, Барууны ардчилал,либерал, голбалын мөн чанар нь одоо улам бүр л ил болоод байна,Бид хоёр хөрштэй ямар нэг хэмжээгээр хамтран ажиллахаас өөр зам байхгүй

Avatar

Нэргүй 2025-04-16 59.153.112.50

Бага зэрэг шударга байвал хамтран ажиллаж бололгүй яахав даанч энэ дэлхийн хамгийн адгийн адгуус бүдүүлэг ёс зүйгүй хоёр хөрштэй болчих гэж үйлийн үр юм байхдаа

Avatar

Нэргүй 2025-04-16 202.126.90.3

Хариуцлага

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.187.100

Энэ дэлхийн хамгийн адгуус шиг бүдүүлэг хоёр хөрш гэж мөн оновчтой тодорхойллоо доо !

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.160.101

Ан ын тэр ажилгүй улс орон хорлож явдаг гичииинүүдийг татан буулгах хэрэгтэй хядсан ч яадгийн новшнуудыг

Avatar

Нэргүй 2025-04-16 103.71.101.148

Жонхуугийн Тувааны оролцоотой гэрээ осолтой шүү.

Avatar

Нэргүй 2025-04-16 188.162.254.118

бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж