Приус центр олон улсын томоохон стандартуудыг амжилттай нэвтрүүллээ

Приус центр олон улсын томоохон стандартуудыг амжилттай нэвтрүүллээ

Приус центр олон улсын томоохон стандартуудыг амжилттай нэвтрүүллээ

Автомашины оношилгоо, засвар үйлчилгээний салбарт тэргүүлэгч Приус Центр нь салбартаа анх удаа ISO9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоо болон ISO45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо зэрэг олон улсын хоёр томоохон стандартыг амжилттай нэвтрүүлж, албан ёсны баталгаажуулалтын гэрчилгээгээ 2025 оны 4 сарын 16-ны өдөр гардан авлаа.

Манай байгууллага 2019 оноос эхлэн чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж, автомашины оношилгоо, засвар үйлчилгээний салбарт стандартчилагдсан, тогтвортой, чанартай үйлчилгээг нэвтрүүлэхэд манлайлан ажиллаж ирсэн билээ.

Бид “Нэгдсэн менежментийн тогтолцоо”-ны хүрээнд мэргэжлийн оношилгоо, инженерийн шийдэл бүхий засвар үйлчилгээг олон улсын шаардлагын дагуу, хэрэглэгчдийн хэрэгцээ, хүлээлтэд нийцүүлэн гүйцэтгэх, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэн дээдлэх зорилттойгоор ажиллаж байна. Энэхүү менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлснээр бид засвар үйлчилгээг технологийн картын дагуу гүйцэтгэдэг болсон бөгөөд үйлчлүүлэгч болон ажилтны эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллах нөхцөл бүрдлээ.

ISO9001:2015 болон ISO45001:2018 стандартуудын баталгаажуулалтын гэрчилгээ нь Австралийн JAS-ANZ, Америкийн IAS, UAF зэрэг олон улсын итгэмжлэл бүхий байгууллагуудаар хүлээн зөвшөөрөгдсөн AQMCS Mongolia байгууллагаас олгогдсон юм. Манай тогтолцоог амжилттай нэвтрүүлэхэд “Ололт амжилтын түлхүүр” консалтингийн компани мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэн хамтран ажилласныг онцлон тэмдэглэхэд таатай байна.


Энэхүү томоохон амжилтыг бидний итгэлтэй харилцагч, хэрэглэгч та бүхний дэмжлэг, итгэлцэлгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашид бид ЧАНАРЫГ чухалчилж, олон улсын стандартад нийцсэн аюулгүй, найдвартай үйлчилгээг тогтмол хүргэсээр байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

И 9 цагийн өмнө 4.189.85.18

мянга мянган "яндангүй" приүсүүдээ яадгийн болдоо ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж