Тарифтай холбоотой сөрөг нөлөөллийг бууруулах төсөл өргөн мэдүүлнэ

Тарифтай холбоотой сөрөг нөлөөллийг бууруулах төсөл өргөн мэдүүлнэ

Тарифтай холбоотой сөрөг нөлөөллийг бууруулах төсөл өргөн мэдүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн /2025.04.16/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, цаашлаад олон улсын худалдааны тарифтай холбоотойгоор Монгол Улсын эдийн засагт үүсээд байгаа сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр  арван багц арга хэмжээ хэрэгжүүлэхээр УИХ -д нэн шаардлагатай горимоор хуулийн төслийг өргөн мэдүүлнэ. Эдийн засгаа төрөлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, цаг хугацаа тулсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Үүнд, Үндэсний Балягийн сангийн тухай хууль, стратегийн ордууд дээр хэлэлцээрүүд явах учраас түүнээс тодорхой ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваахаар  орлуулах асуудлыг шийдвэрлээд хувийн хэвшидээ ч бай олон улсын хөрөнгө оруулагч нартай ч бай хэлэлцээр хийхэд үүнээс тооцож байгаа төлбөр хураамж, иргэний хадгаламжинд орох. Мөн тодорхой хэсэг нь орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр зарцуулахаар хуульчлахаар шийдвэрлэсэн. Хуучин төсөвт татаж авдаг, Ирээдүйн өв санд хадгалах нэрээр иргэд боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа зарцуулах боломж байдаггүй байсныг энэ чиглэлээр зарцуулах, шаардлагатай төсөл хөтөлбөрт зарцуулах иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, татварын орчин тогтвортой байх, Монгол Улсын Засгийн газар, УИХ -аар баталсан Хөрөнгө оруулалтын гэрээндээ тогтвортой бодлого барих цогц арван арга хэмжээ хэрэгжүүлэхээр ирэх Баасан гаригт эргэн хуралдаж, УИХ-д мэдүүлэх тогтоолын төслийг эцэслэн батлахаар шийдвэрлэлээ гэв.

-Засгийн газрын харьяа Авто бааз машинаа түрээсэлж, орлого олдог боллоо. Энэ ямар учиртай вэ. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэдэг ч бодит байдал дээр эсрэгээрээ байна?

-Төрийн бллон орон нутгийн өмчит компаниуд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ Засгийн газрын барьж байгаа бодлого бол төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, илүү хувийн хэвшлийг дэмжих, зарим үйлчилгээг аутсирсонг хэлбэрт шилжүүлэх, менежемэнтийн гэрээ байгуулах, оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээндээ уг бодлогыг тусгасан Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдлыг сайжруулах хуулийн төслийг УИХ -д өргөн мэдүүлсэн. Одоо Нийтийн өмчийн тухай хуулийн төслийг УИХ- д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Ингээд өмч эзэнтэй, төр ямар салбарт орох юм б, орохгүй юм бэ гэдгээ шийдвэрлэнэ. 123 төрийн өмчит компани байгаа гэж яртьдаг мөртлөө улсын төсөвт үйлдвэрийн газар, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар,  аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нийлээд 800 гарсан. Их том тоо.

Тэгэхээр энэ хуулийн хүрээнд компани алдагдалгүй ашигтай ажиллах ёстой, бүтэмжтэй байх ёстой, жил ирэх тусам алдагдлаа буруулах ёстой. Эс бол татан буугдах ёстой гэдэг зарчим.

Нөгөө талаасаа нийтийн үйлчилгээний байгууллага гэдэг тусдаа статус бий болгох хэрэгтэй. Жишээ нь Загсийн газрын авто бааз дээр ямар асуудал үүссэн бэ гэхээр өнгөрсөн Засгийн газрын үед Засгийн газрын авто баазыг аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгосон. Өөрсдөө орлого олоод цалингаа тавь гэж шаардахаар өөрсөддөө байгаа автомашинаа түрээслээд цалин цавуугаа тавихад анхаарал хандуулна. Гэтэл одоо Авто бааз дээр хуучны хэдэн машин байна. Засна, бүсийн зөвлөгөөнд төрийн албан хаагч нарт үйлчил гэхээр нэг гараар нь төрдөө үйлчил, нөгөө гараараа орлого олж цалингаа тавь гэхээр энэ буруу бодлого.

Засгийн газарт 100 машин байгаа бол үүнийг төсвөөсөө санхүүжүүлээд аваад явах болохоос биш нэг гараар нь ашиг орлого ол гэж шаардах утгагүй.

Тийм учраас хоёр ангилна. Нийтийн үйлчилгээний байгуулага төсвөөс снхүүжинэ, төрийн өмчит компани ашиг орлоготой ажиллана. энэ хуулийн хүрээнд шийдвэрлэгдэнэ.

Засгийн газрын авто баазаас эхлээд хэд, хэдэн байгууллагын асуудал бий. Аж ахуйн тооцоот болгосон. Статсыг нь өөрчилнө.

 

Экспорт 278 сая ам.долларт хүрч валютын нөөц нэмэгдүүллээ

Сангийн сайд Б.Жавхлан:

-Өнгөрсөн долоо хоногт гол түүхий эдийн экспорт нэмэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт экспорт 278 сая ам.долларт хүрч, өнгөрсөн долоо хонгоос 40 гаруй сая ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлт байлаа. Үзүүлэлт эерэг гарахад Нарийн сухайтын бүлэг ордоос хийгдсэн экспорт, хувийн уурхайнуудаас хийгдсэн экспорт эерэг нөлөө үзүүллээ. Нүүрсний экспорт өнгөрсөн долоо хоногт 1.9 сая тонноор нэмэгдлээ. Энэ нь төв банкны валютын нөөц нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүллээ.

Он гарснаас хойш  Монгол Улсын влаютын нөөц  5 тэрбум 246 сая ам.долларт хүрсэн нь сүүлийн хоёр сард хүрээгүй дүндээ хүрлээ.

Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг сарын өмнө валютын нөөц чухал, нөөцийг эрсдэлгүй төвшинд хүргэх, нөөцөө хадгалах нь нэн тэргүүний зорилт гэж тодорхойлсон.

Мөн экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас хоёр чиглэлээр яаралтай арга хэмжээ авна.

Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Булган, Бичигт боомтууд дээр байгаа түүхий эдүүдийг зөв эрэмбэлж, хугацаа алдахгүй гаргахыг холбогдох газрын удирдлагуудад үүрэг болголоо.

Хувийн ч бай,  төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”  ч бай,  жижиг Тавантолгой ч бай гарч байгаа нүүрсний экспортын  биет хэмжээн дээр өрсөлдөх чадаварыг нэмэгдүүлэх зорилгоор өртгийг бууруулах. төмөр зам дээр гартал, уурхай дээрээс ачуулах гэсэн үг, төмөр зам дээр гарснаас хойш төмөр замын өртгийг тодорхой хэмжээгээр буулгахыг нүүрсний болоод тээврийн компаниудад тодорхой чиглэл өгөхөөр шийдвэрлэлээ. Ирэх долоо хоногт ямар үр дүн гарав гэдгийг танилцуулахаар үүрэг өгөгдлөө.

-Валютын ханш өссөөр байна. Ханшийг тогтворжуулахын тулд төв банк интервенц хийж байгаа ч үр дүн багатай тэр хэрээр валютын нөөцийг бууруулах вий гэдэг болгоомжлол гарч байна?

-Төлбөрийн тэнцэл дээр биет хэмжээгээр экспортыг нэмэгдүүлэх нь Засгийн газрын ажил. Орж ирсэн валютын нөөцийг яаж менежемент хийх вэ,  хэдээр нь интервенц хийх вэ, хэдийг нь нөөцөд хадгалах вэ гэдэг нь төв банкны үүрэг хариуцлага байдаг. Тодорхой ханшийн түвшин онилох бодлогоо төв банк тайлбарлах нь оновчтой. Засгийн газрын зүгээс нөөцөө яаж нэмэгдүүлэх вэ, яаж тогтмолжуулах вэ, хамгаалах вэ гэдэг дээр ажиллаж байна. Ажлын хэсэг ажилласнаар экспорт нэмэгдэж байна, төв банктай бодлогоо ойлголцож уялдуулсанаар нөөц тодорхой хэмжээгээр нэмэгдлээ.

-Евразийн хэлэлцээр дээр Засгийн газар ямар бодлого барьж байна вэ. Банйгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дээрх хэлэлцээрийг судлах шаардлагата, тооцоо судалгааг сайтар хийх хэрэгтэй. Моноглд ашиггүй тусах вий гэдэг болгоомжлолоор өнөөдөр хэлэлцэхээс түр хойшлууллаа. Мөн Оросын талаас манай талыг шахаж байгаа, шамдуулж байгаа гэх?

-Евразийн хэлэлцэtjийн хувьд Оросын талаас шамдуулаад байгаа зүйл үгүй. Бид өөрсдөө шамдуулсан. Зурдагтаа тулаад ирэхээр өөрсдөө хойшоо суугаад зөрж давхиад байна.

Гадаад худалдаа гэдэг бол хоёр урсгал. Экспорт, импорт.

Хорин жилийн өмнө эхлүүлсэн өнцөг бол Монгол Улсынхаа экспортыг хойд хөрш рүү нэмэгдүүлье. Малчны хотонд үнэгүйдээд байгаа малын арьс шир, ноосыг үнэ хүргэе гэх зорилтоор эхэлсэн.

Сүүлийн жилүүдэд “Цагаан алт”,” Хүнсний хувьсгал” зэрэг үндэсний хөтөлбөрийн үр дүнд зарим нэр төрлийн бараан дээр үйлдвэртэй болсон. Гэхдээ харилцан адилгүй байна.  Дотоодынхоо хэрэгцээний 50-аас дээш хувийг хангах тариа будаагаа тарьдаг, боловсруулдаг болчихлоо.  Өндөг нэг үеэ бодвол дотоодынхоо тодорхой хувийг хангах боломжтой болсон. Энэ хэсгээ хамгаалаад харин том зорилго хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдүүдээ экспортлох зорилтоо алдчихаж болохгүй. Энэ экспортоо явуулахын тулд Евразитай тодорхой хэмжээний үйлдвэрлэлээ түлхэх бодлогоосоо ухарч болохгүй. Хэлэлцээрийн төвшинд бүтээгдэхүүн нэг бүрээр нь зөвшицлөөд ойлголцоод ирсэн байна, үйлдвэрлэлээ хамгаалахаар болсон байна. Харин экспорт руу түлхэж явуулах энийгээ урт хугацаагаар хийсэн хэлэлцээрийн дүнд одоо зөвшөөрч байгаа дээр нь хийгээд авъя гэдэг л санаа.

Трамп тарифтай холбоотойгоор гадаад худалдааны нөхцөл байдал маш тодорхойгүй болж байгаа үед харин бид зөрөөд Евразийн түр хэлэлцээрт ороод авъя.  Гурваас дөрвөн жил хийгээд үзье, болохгүй бол сунгахгүй байна биз. Гол нь экспортоо түлхэе гэдэг дээр Засгийн газар шийдвэрээ гаргасан, бодлого хамгаалаад явна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.191.193

нэг л попорсон новшнууд хийж бүтээсэн ард иргэдэд тустай ажил гэж Түй ч алга

Avatar

Нэргүй 2025-04-16 202.9.41.61

Шри ланкын араас марш

Avatar

ylm 2025-04-16 132.194.13.88

tseber + Boxir U;

Avatar

Иргэн 2025-04-16 66.181.189.56

Нүүрсний үнэ унахаар олборлолтоо нэмэгдүүлдэггүй юмаа харин өртөг зардлаа бууруулж байж үнийн уналтыг давдаг юмаа! ЭТТ-д үргүй зардал маш их байгаа!

Avatar

Нэргүй 2025-04-16 59.153.115.119

SEXSDN80955877BOOBN XXNO

Avatar

Зочин 2025-04-16 58.72.88.246

Үг үсгийн ямар алдаатай мэдээ гаргадаг юм бэ?

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.187.227

1 кувейт динар = 3 ам. доллар байдаг тул Монголбанк мөнгөн дэвсгэртийн реформ хийж мөнгөний сүүлийн хоёр орныг хасаач ээ. 20000 төг 200 төг, 100 төг 1 төг болгооч ээ!

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.186.156

20 иод жилийн өмнө орсууд тийм реформ хийж байсан байх шүү

Avatar

Made in Mongolia 2025-04-16 202.9.47.29

xятадууд хулхи х***а бараан дээрээ Made in Mongolia гээд биччихнэ, монгол нэртэй зохиомол худлаа цаасан компани манайд ирээд авилгы нь өгөөд бүртгүүлчихнэ. тэгээд хулхи юмаа USA руу …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж