Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банкнаас “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн худалдаа нь байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээхэд чиглэсэн төдийгүй салбарын мэргэжилтнүүд тулгамдаж буй асуудлуудаараа бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэн, илтгэл тавьж, олон нийтийн асуултад нээлттэй хариулан зөвлөгөө өгдгөөрөө онцлогтой.
Өнгөрсөн онд тус үзэсгэлэн худалдааны үеэр “Амины орон сууцны шинэ технологийн шийдэл, өртөг бууруулах боломж, чанар стандарт, ногоон зээлийн хүртээмж нэмэгдүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж үр дүнд харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн банкны бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд зогсохгүй хувиараа хөдөлмөр эрхлэгч, барилгачдыг ажлын байраар хангах боломжийг бүрдүүлсэн байна. Тэгвэл энэ удаа салбарын экспертүүд, бодлого тодорхойлогчид “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-НОГООН БАРИЛГА” сэдвийн хүрээнд дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлж, одоо, ирээдүйд хэрэгжих ногоон төсөл хөтөлбөрүүд ирээдүйн чиг хандлага болоод салбарын хөгжилд ямар боломж, шийдлүүд байгаа талаар хэлэлцэх аж.
Мөн энэ удаа төр болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зохион байгуулагчаар оролцох болсон нь тус арга хэмжээ цар хүрээгээ тэлж, дотоодод зохион байгуулагдаж буй Тогтвортой хөгжилд чиглэсэн хамгийн том үзэсгэлэн худалдаа болж байна.
Үзэсгэлэн худалдааны үеэр харилцагчид байгальд ээлтэй, сүүлийн үеийн, дэвшилтэт технологиудтай танилцан, ногоон зээлүүдийг газар дээр нь судлуулан дараах бүтээгдэхүүнүүдийг авах боломж бүрдэх юм. Үүнд:
- Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж;
- Эко бохирын систем, дулаалгын материал;
- Эко тээврийн хэрэгсэл;
- Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц;
- Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан бараа;
Хэзээ: 2025 оны 04-р сарын 17-23-ныг дуустал өдөр бүр 11:00-20:00 цагт
Хаана: МҮЭСТО
Эрхэм харилцагч таныг “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаагаар зочлон байгаль орчинд ээлтэй сонголт хийхийг уриалж байна.
Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.115
Түрүүний бөөс хулгайч х***а манж хог шааруудыг нам төр-с үтр түргн далд ор2л гажиг түрүүний бөөс гчиынүүд нам төрийн толгойд хулгайг-р гара шаачдийн эндүрцн зулбасгууд. Гянднд шааж лаларбн хошнгоо болгноо. Лаларуудыг.