"The MongolZ"-ийн хамтаар Мэйжорт өрсөлдөх дараагийн монгол баг аль нь вэ?

"The MongolZ"-ийн хамтаар Мэйжорт өрсөлдөх дараагийн монгол баг аль нь вэ?

"The MongolZ"-ийн хамтаар Мэйжорт өрсөлдөх дараагийн монгол баг аль нь вэ?

Цахим спортын "CS2" төрлийн дэлхийн аварга гэж хэлж болохуйц хамгийн том тэмцээн болох Мэйжор энэ жил АНУ-ын Техас мужийн Остин хотод болно. Зургадугаар сарын 02-ны өдөр эхлэх 1.25 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд нийт 32 баг оролцоно. Үүнээс Ази, Номхон далайн бүс нутгийг төлөөлөн таван баг оролцох бөгөөд эхнийх нь Монголын "The MongolZ" болсон билээ.

Хамгийн сайхан мэдээ нь Монгол болон баруун Азийн бүс нутгаас нэг баг Мэйжорын эрх авна. Энэхүү ганц эрхийн төлөө Монголын "The Huns", "Eruption", "Chinggis Warriors" болон "Gods Reign" багууд өрсөлдөж байна. Ерөнхийдөө Монголын нэг баг эрх авах магадлал 75% бөгөөд гагцхүү хэн нь вэ гэдэг анхаарал татаж буй.

Өнөөдөр/2025.04.16/ сонгон шалгаруулалтын тоглолтууд үргэлжилнэ. Дээд бүсийн финалд "Chinggis Warriors" болон "Eruption" багууд учраа таарсан бол доод бүсийн хагас шигшээд "The Huns" болон "Gods Reign" багууд тоглохоор болжээ.

"The MongolZ"-ийн хамтаар Мэйжорт өрсөлдөх дараагийн монгол багийг "ATOX Esports" гэж хүн итгэж, хүлээж байсан ч тоглолт наймаалцсан гэх мэдээлэл тарж, тус багийг "CS2"-ийг хөгжүүлэгч "Valve" компанийн зүгээс тэмцээнд оролцох эрхийг нь хассан билээ. Тэдний талаарх албан ёсны мэдээлэл одоог хүртэл ил болоогүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.11.195.34

HUNS багийг MESA дэмжиж зүй бус хандлага гаргахаа зогсоох шаардлагатай.
ATOX E-sport баг тоглолт наймаалцаад байгаа тухай жиг жуг яриа өмнө нь ч Монголын цахим спортын дунд гардаг байсан.
Харин хамгийн сүүлийн олж сонссоноор бол манай Монголын HUNS багийн зүгээс алтан хошуу өргөж улмаар ATOX E-sport багийг Дэлхийн цахим спортын шударга байплын хороо шалгах болсон гэсэн шүү.
HUNS bolimoor yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж