Сурвалжлага: Өдөрт дунджаар 4-5 айлын цонх цэвэрлэдэг

Сурвалжлага: Өдөрт дунджаар 4-5 айлын цонх цэвэрлэдэг

Сурвалжлага: Өдөрт дунджаар 4-5 айлын цонх цэвэрлэдэг

"Өндрийн ажил эрсдэл ихтэй учраас хүн болгон хийгээд байдаггүй. Тиймээс өөрийнхөө аюулгүй байдлыг өөр өөртөө даатгадаг" хэмээн ярих түүнийг Д.Бямбасүрэн гэдэг. Тэрбээр ганцаараа зургаа дахь жилдээ орон сууц, оффис барилгын шилэн цонх цэвэрлэх өндрийн ажил хийж буй. Хөвсгөл аймгийн Чандмань сумын малчин айлын хүү тэрбээр хотод анх барилга дээр арматур боодог ажил хийж эхэлжээ. Үүний дараагаар 2014 оноос Монголд өндрийн ажил үйлчилгээ нэвтэрч, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид ажиллаж эхэлсэн тухайгаа ярьсан юм. Түүний хувьд сүүлийн зургаан жил энэ ажлаа ганцаараа хийж байгаа бөгөөд ажилдаа маш их дуртай гэдгээ хэлж байв.

Түүнтэй уулзахаар очиход Оффицерын уулзварт байрлах "Х аppartment" хотхонд айлын цонх цэвэрлэхээр ирсэн байлаа. Хотхоны ажилчидтай эелдгээр мэндчилж, бүгдийнх нь амар мэндийг нь мэдэх аж.

Цонхоо цэвэрлүүлэх хүсэлтэй айлын цонхон дээр цагаан цаас наасан байх бөгөөд энэ хотхоны 16 дугаар давхарын айлын цонхноос ажлаа эхлэв. Өндөрт ажиллах нь маш эрсдэлтэйд тооцогддог учраас осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах нь чухал гэдгийг тэрбээр онцолж байлаа. "Анх энэ ажлыг хийхэд ямар нэгэн айдас байгаагүй. Намайг өндөр барилга дээр ажиллахад "Толгой чинь эргэж байна уу" гэж асууж байсан. Тухайн үедээ надад ямар ч айдас төрөөгүй" гэв.

Д.Бямбасүрэнгийн цэвэрлэгээ хийж байсан хамгийн өндөр барилга нь 34 давхар гэнэ. Тэрбээр дунджаар 5-18 давхар өндөр барилгын шил болон цонхыг цэвэрлэдэг байна. Өндөр барилга дээр ажиллахдаа хэрхэн аюулгүй байдлаа хамгаалдаг талаар асуухад "Олон хүнтэй энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд бий. Олон хүнтэй баг болж ажиллахаар анхаарал сарних, бие биедээ найдсанаас болж тоног төхөөрөмжөө сайтар бэхлээгүй байх гэх мэт эрсдэл гарах магадлалтай байдаг.

Тиймээс миний хувьд олон зүйлд санаа зоволгүйгээр өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж ажиллах нь илүү амар байдаг.

Өнгөрсөн хугацаанд өндрөөс унах, ямар нэгэн аваар осол гаргасан тохиолдол байхгүй. Миний үйлчилгээ үзүүлсэн айл, байгууллагуудаас гомдол санал гэхээсээ илүү талархал их ирдэг" гэсэн юм. Орон сууц, оффис байгууллагууд ихэвчлэн жилдээ хоёр удаа буюу хавар намартаа шил, цонхоо цэвэрлүүлдэг байна. Харин өвлийн улиралд гадна ажил хийх боломжгүй учраас нутагтаа очиж малаа малладаг гэнэ.

Түүний хувьд ганцаараа олон жил ажиллаж чамгүй туршлагатай учраас өдөрт дунджаар 4-5 айлын цонх цэвэрлэчихнэ. Харин ажлын дадлага туршлагагүй хүн бол бүтэн нэг өдрийг зарцуулдаг амаргүй ажил гэх. "Залуус барилгын ажил хийхээр цалин мөнгийг нь өгдөггүй байх тал бий. Хөлс хүчээ зарцуулж ажиллачихаад хүнээс мөнгө гуйж байгаа юм шиг л сарын цалингаа авдаг. Би өмнө нь барилга дээр ажиллаж байхад цалин авахаасаа илүү авч чаддаггүй байсан. Эх орондоо ажиллаж хөдөлмөрлөхөд тэр асуудал нь хүндрэлтэй байдаг. Бусдаар бол ажиллаж хөдөлмөрлөх сайхан" гэдгийг Д.Бямбасүрэн хэлж байсан юм.

Барилгын шил, цонх цэвэрлэх өндрийн ажил нь ганц цэвэрлэгээ хийхээс гадна өндрөөс хүн аврах тохиолдол байдгийг хэлж байв.

Онцгой байдлын автомашин зогсох зогсоолгүй, хүн аврах боломжгүй үед өндрийн ажилтнууд олсоор бууж, хүн аврах боломжтой гэв. Түүний ажлын багаж нь цонх цэвэрлэгч шингэн, хувин, цэвэрлэгч. Тэрбээр өндрийн ажил хийхдээ уулын спортод ашигладаг олс, татлагыг ашигладаг байна.

Гэрэл зургийг Б.Батцагаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Janchiv 2025-04-17 66.181.161.87

damle 8 2oop buudag tsag hezeenii ongorson mongol ulsad mondogddog standard gj baigaa olsnii surgaltad suuhad 1hun gantsaaraa ajillahiig horigldog Olson deer uhaan aldah uzegdel baidag uchraas standard normo mordmoor bna. uuliin aviraltiin ols ajil hiih ols gj tustaa baidag yr ni ondort hereglegdeh baigaj heregsel 2 ajiliin ashiglaltiin hugatsaatai baidag shuu. za tegeed bolgoomjtoi ajillaarai

Avatar

Зочин 2025-04-17 66.181.181.83

энэ залуугийн утас хэрэгтэй байна. цонхоо цэвэрлүүлж баймаар байна

Avatar

Зочин 2025-04-17 103.145.234.124

Энэ залуугийн утасны дугаар бн.уу?

Avatar

Зочин 2025-04-17 202.179.26.101

Энэ залуугийн утас бн уу?

Avatar

Нэргүй 2025-04-17 59.153.115.119

XUCHINDUULI80955877

Avatar

өөө 2025-04-17 66.181.164.23

НӨАТ-ын луйварчид сугалаагаар хамаатнуудаа тодруулах гэсэн боловч бүтэлгүйтэж өөр хүмүүс тодорсоноос болж Ebarimt апп аа хааж байгаад алдаагаа засаж байгаа сурагтай, амарч болж дээ эзэнгүй улсад дураараа дургих…

Avatar

Нэргүй 2025-04-17 59.153.115.119

SEXSY AJIL VANXANDI BOOW XXNO80955877SEKSDI UILCHLGE

Avatar

Бадарч тахар 2025-04-17 103.57.92.159

олуулаа ажилласан бол аль эрт унаад үхчихсэн байгаа ! ганцаараа ажилладаг тулдаа амьд байгаа юм !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж