Хэт халалт олон сая хүний амьдрах чадварын хязгаарыг сорьж байна

Хэт халалт олон сая хүний амьдрах чадварын хязгаарыг сорьж байна

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Хэт халалт олон сая хүний амьдрах чадварын хязгаарыг сорьж байна

Энэтхэг, Пакистанд халуун зун хугацаанаасаа өмнө эрт айлчлан ирсэн нь олон зуун сая хүний амьд үлдэх чадварыг шалгаж байна. Хэт халалт эрчим хүчний хангамж, үр тариа, амьжиргаанд ч асар их дарамт учруулж эхэллээ. Тус хоёр улс ердийн үед тав, зургадугаар сараас эхлэн халдаг ч гэлээ энэ жилийн хувьд харьцангуй эрт халж эхлэв. Ингээд зогсохгүй хэт халалт удаан үргэлжлэх төлөвтэй байна.

Энэ долоо хоногт хоёр улсад агаарын хэм аюултай хэмжээнд хүрэх төлөвтэй байна. Пакистаны зарим нутгаар 14-18-ны хооронд ердийнхөөс найман хэм илүү халах төлөвтэй байгаа аж. Балучистан мужид л гэхэд цельсийн 49 хэм хүрч халж магадгүй. Энэ нь Хойд Америкийн хамгийн халуун, хуурай газар болох Үхлийн хөндийтэй адил болно гэсэн үг.

Эрчим хүч байнга тасалдаж буй нь халууныг улам хүндрүүлж байгаа аж. Зарим өдөр цахилгаан 16 цагийн турш тасардаг.

Хөрш Энэтхэгт ч ялгаагүй ердийнхөөс илүү эрт халж эхэллээ. 16 сая гаруй хүн амтай нийслэл Дели хотод энэ сард гурван ч удаа цельсийн 40 хэм давж халав. Энэ нь улирлын дунджаас таван хэмээр хэтэрсэн үзүүлэлт. Баруун хойд нутгийн Ражастан мужийн зарим хэсэгт цельсийн 44 хэм хүрсэн тохиолдол ч гарчээ.

Энэтхэг, Пакистанд хэт халалтаас болж сүүлийн жилүүдэд олон мянган хүн амиа алдсан. Цаг уурын мэргэжилтнүүдийн анхааруулж буйгаар хэт халалтаас болж Энэтхэг улс 2050 он гэхэд хүний амьдрах чадварын хязгаарыг давсан эхний хэдэн улсын нэг болохоор байна.

Хэт халалт нь жирэмсэн эхчүүд болон хэвлий дэх урагт онцгой эрсдэлтэй. Зуны улиралд төрж буй хүүхдүүдийн 80 хувь нь цаг агаарын байдлаас шалтгаалж амьсгалын замын эмгэгтэй дутуу төрдөг.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 4 цагийн өмнө 202.9.46.143

60-70 д онд 6-р сарын дунд үеээс хойш л дан цамцтай явж эхэлдэг байж билээ. Одоо бол 4 сар гараад л дан цамцтай явж байна шүү дээ. Яана даа….

Avatar

нүүрс 3 цагийн өмнө 202.9.47.29

манай ганц амин зуулга болсон нүүрс. xятад энэтхэг улсууд хөгжихийн тулд эрчим хүч, ган хайлах, хөнгөн цагааны хүдэр болвсруулахдаа сүүлийн 20 гаруй жил хязгааргүй их нүүрс хэрэглэж агаарыг со2-оор дүүргэснээр дэлхий хүлэмжийж дулааралд орж байгаа юм даа. хэцүү байгаа биз?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж