Турк улсын "Медикана" эмнэлгийн нурууны мэс заслын эмч Туна Пехливаноолу 2025 оны дөрөвдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний чиглэлээр амбулаторийн үзлэг, сургалт хийжээ. Нурууны мэс заслаар мэргэшсэн Туна Пехливаноолу эмч нь Монголд анх удаа ирсэн бөгөөд хоёр өдрийн турш 50 гаруй өвчтөнд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгсөн байна. Тэрбээр "Би Турк улсын "Медикана" эмнэлгийг төлөөлөн Монгол Улсад анх удаа ирсэн. Монголын Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр хоёр өдрийн турш үнэ төлбөргүй үзлэг хийж, ажиллалаа.
Иргэдийн ихэнх нь нуруу нугас, түнх, өвдөгний гэмтэлтэй байсан. Ихэвчлэн өсвөр насны хүүхдүүдийн дунд хүнд хэлбэрийн нурууны муруйлт их байна.
Мөн нурууны гэмтэлтэй, өвдөгний хагалгааны дараа гэмтэл авсан, түнхний мултралтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд олноор хандаж, үзүүллээ. Үүнээс гадна Монголд хийгдэггүй нурууны муруйлтын орчин үеийн хагалгааг танилцуулж, эмч нартай туршлага солилцох сургалтыг зохион байгуулсан. Цаашдаа Монголын эмч нартай хамтран энэ төрлийн мэс заслыг нутагшуулах сургалтыг хийж, Турк улсад урилгаар хамтран ажиллах зорилготой. Ерөнхийдөө өвчтөнүүдийн онош нь хожуу шатандаа буюу хүнд хэлбэрийн онош их байна. Тиймээс нурууны өвчнөөр шаналж байгаа хүмүүсийг эрт үед нь оношлох нь зүйтэй. Монголд одоогоор хийж эхлээгүй байгаа мэс заслыг Турк улсад хийнгээ монгол эмч нарыг сургаж, энэ төрлийн мэс заслыг нутагшуулахад хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна" гэсэн юм.

Мөн тэрбээр "Нурууны муруйлтыг хожуу шатандаа оношилвол мэс засал нь хүнд байдаг. Ер нь нурууны муруйлтын хагалгааг 10-18 насанд буюу эрт үед оношилж, мэс засал хийвэл илүү үр дүнтэй. Харин хожуу шатанд буюу хүний өсөлт зогссон насанд энэ мэс заслыг хийхэд хүнд хэлбэрийн хагалгаа болно.
"Медикана" эмнэлэгт нурууны өсөлтийг дэмждэг орчин үеийн хагалгааг хоёр төрлөөр хийдэг. Манай эмнэлэгт хамгийн сүүлийн үеийн техник технологийг мэс засалд өргөнөөр ашигладаг.
Жишээлбэл робот мэс засал, үений дурангийн хагалгаа гээд технологийн дэвшлийг ашиглах нь энгийн хагалгаанаас хэд дахин давуу талтайгаас гадна эмч нарын ажлыг хөнгөвчилж өгдөг. Энэ хагалгааг хэрвээ хийхгүй удаа хугацаанд явбал тухайн хүн зүрхний болон уушгины дутагдалд орох эрсдэлтэй байдаг учраас эрт оношилж, өсвөр насан дээр хийвэл үр дүнтэй. Түүнээс дээш насанд хүний яс бэхжээд ирэхээр хүндрэлтэй байдаг учраас хийлгэх шаардлагатай хагалгааны нэг" гэдгийг зөвлөв.
Турк улсын "Медикана" эмнэлэг нь 1992 онд байгуулагдсан бөгөөд улсынхаа топ эмнэлгүүдийн нэг. Олон талт оношилгоо, эмчилгээний аргуудыг туршлагатай эмч мэргэжилтнүүдийн хамтаар үзүүлдэг бөгөөд гадаадаас ирж буй өвчтөнүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг аж.










Нэргүй 2025-04-17 103.57.95.142
хүүхдүүд хүнд номтой цүнх үүрч явдаг учраас нурууны мурийлттай байх. Дээр үед дээл, бүс бүсэлдэг байсан учир нуруу нь зүгээр байсан гэдэг. ямарч ажил хийсэн бүсээ чанга бүсэлж байсан учир тэр байх. ядаж эрэгтэй хүүхдүүдээ суран бүс бүсэлдэг болгох нь зөв шүү
шар 2025-04-17 66.181.164.23
НӨАТ-ын луйварчид сугалаагаар хамаатнуудаа тодруулах гэсэн боловч бүтэлгүйтэж өөр хүмүүс тодорсоноос болж Ebarimt апп аа хааж байгаад алдаагаа засаж байгаа сурагтай, амарч болж дээ эзэнгүй улсад дураараа дургих…
Kameraar ytasaar; tandalt 2025-04-17 132.194.13.88
tandalt
gyilagchindpokz 2025-04-17 132.194.13.88
yuni cyrgalt, xylgai dyyriaj, Opera