УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.16) хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас УИХ-д энэхүү түр худалдааны хэлэлцээрийг өргөн мэдүүлээд байгаа юм.
Хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын гишүүд энэхүү хэлэлцээрийн төсөлд болгоомжтой хандах ёстойг сануулж, тооцоо судалгааг нарийвчлан оруулж ирэх шаардлагатай хэмээн үзэв.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Хэлэлцээрт бэлэн эсэх дээр эргэлзээтэй байгаа. Өнгөрсөн жил гурилын импортын татварыг байхгүй болгоод 11 гурилын үйлдвэрээс 7 нь дампуурсан. Одоо дөрөв л үлдсэн. Киргизстан Евразийн хэлэлцээрт нэгдэн орсон орны нэг. Ямар байдал үүссэн бэ гэхээр нийт гадаад худалдааных нь 60 хувь ганзгаар явдаг, томоохон бизнес нь Орос эзэнтэй. Худалдаа гэдэг маань хоорондын мөнгөний өрсөлдөөн болдог гэсэн үг. Манай аж ахуй нэгжүүд тийм хэмжээний мөнгөтэй өрсөлдөх ямар ч боломж байхгүй. Бид нар соёлтойгоор судалгаагаа хийгээд хойшлуулах нь зөв. Өөр гарц байхгүй.
Оросоос импортолж байгаа хэмжээ хоёроос гурав дахин ихэснэ, манай экспорт 10 хувиар л нэмэгдэнэ.
Та нар мах экспортолно гээд байх юм. Одоо бид Хятад руу мах экспортолж дийлэхгүй л байна. Дотоодод махны үнэ нэмэгдлээ гээд экспортоо хаачихдаг. Манайх бэлэн биш байна. Казахстан, Киргизстаныг хар бүгдээрээ яаж энэ хэлэлцээрээс гарах вэ гэдэг асуудал явж байна. Энэ дээр болгоомжтой хандсан нь дээр байх аа.
Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр:
-Болгоомжлолыг олон хүн хэлж байгаа. Болгоомжлолыг ярихаас өмнө хэлэлцээр хийе гэдэг санал гаргаад удаж байгаа юм билээ.
Яагаад бид хойд талдаа түр хэлэлцээр хийх санал гаргасан бэ гэхээр худалдааны 90 гаруй хувь нь урд талдаа байна. Тэнцвэрээ хангая гэдэг санал гаргасан юм билээ.
Хэлэлцээрийг Евроази зөвшөөрөхгүй их удсан. Д.Энхтүвшин гишүүний хэлж байгаагаар маш олон орны ард байсан. Хоёр улсын төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалтын үеэр яриа хэлэлцээр эхлүүлье гэдэг шийдэлд хүрсэн гэдэг мэдээлэлтэй байгаа. Үр өгөөжийн хувьд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг босгож ирье гэвэл энэ хэлэлцээр маш ашигтай. Хангай бүсэд сая очлоо. Хангайн бүсийн хөдөө аж ахуйн салбар нь ДНБ -ийн 50 хувь байна. Энэ хүмүүсийн орлого нэмэгдэх боломж гарна.
Арьс шир, ноос ноолуурын үнэ уначихаар малчид орлогогүй болчихоод байна. Тийм учраас энийг гаргадаг зах зээл байна уу гэж хараад Евразийн эдийн засгийн хэлэлцээрийг эхлүүлсэн.
Бид Евразийн холбоонд элсэхгүй, хэлэлцээр түр хийгдэнэ. Бид ажиглагч орноор ч элсэхгүй.
Евразийн холбоонд элсэх гээд байна гэж санаа зовох хэрэггүй. Худалдааны дайн ямар хор хөнөөл учруулахыг тааварлах боломжгүй байна. Бид нараас хол хөндий юм шиг харж байгаад маш том хохирол амсана шүү гэдэг дохио хаа сайгүй ирж байна. Худалдааны дайны үед зах зээл олж авах нь амин чухал байгаа шүү. Монголд үйлдвэрлэж байгаа бэлэн бараа буюу хүнсний бүтээгдэхүүн дээр тарифын хөнгөлөлт оруулаагүй. Гурил хэлэлцээрт байхгүй. Гурилын тарифыг тэглэдэг нь манай санаачлага. Эцсийн бүтээгдэхүүний төвшинд орохгүй байгаа. Улаанбуудай, хүнсний ногоо, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүнийг хамгаалсан.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Ямар ч эрсдэлгүй гэж ярьж болохгүй шүү. Та өөрийнхөө гараар эдийн засгийнхаа гол салбарыг нухчин дарах гэж байна. Манай эдийн засгийн өсөлт хэдэн хувиар нэмэгдэх юм, экспорт хэдэн хувиар нэмэгдэх юм, хангалтгүй байна. Хийсэн судалгааг бүгдийг харсан.
Тарифын асуудлаас гадна тарифын бус саад тотгор нь тэрнээсээ хамаагүй их байна. Манайх руу чөлөөтэй ороод бид зөрүүлээд юу ч гаргах боломжгүй тийм хэлэлцээр байна.
Хүнсний хувьсгал хийгээд явж байн, ямар үр дүнтэй гарсан юм. Тэрийгээ үрэн таран хийх гэж байгаа юм уу.
Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр:
-УИХ -ын гишүүдийн хэлж байгаа, бодож байгааг ойлгож байгаа. Өнгөрсөн парламентад байсан гишүүд өнөөдөр айхтар ухаантай дуугараад байх хэр зохистой вэ. Хэлэлцээр эхлэхэд та бүхэн дуу хоолойгоо өргөж байх ёстой. Хэлэлцээрийг эхлээд тэглээд байж байхад тодорхой барааг хамгаалж үлдэж байгаа. Хоёр орны харилцаан дээр айхтар улстөржөөд байх шаардлага байхгүй.
Бид нар хоёр хөршийнхөө аль нэг талыг барьж амьдардаг хүмүүстэй. Тэр хүмүүсийн нөлөөг төрийн бодлогод оруулж ирж болохгүй.
Хамгийн ойрхон хамгийн бололцоотой зах зээл хойд талд байна. Энэ зах зээл рүү бид дайрах хэрэгтэй. Нэхмэл бүтээгдэхүүн, ноос ноолуур гаргах боломжтой.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-Тарифын дайн явж байгаа үед энэ асуудлыг нухацтай хэлэлцэх ёстой, сайн ярилцая гэж гишүүдийн хэлж байгаа нь зөв. Бид нэг эдийн засгаас хараат байгаа, Экспортын орлогын 98 хувь нь нэгхэн эдийн засгийн хамааралтай. Түүнээсээганцхан бүтээгдэхүүн буюу 70 хувь нүүрс. 15 тэрбумын 9 тэрбум доллар нь ганцхан нүүрс. Нүүрсний үнэ унавал яах вэ. Төсвөө бид гурав дахин нэмсэн. Төсвийн орлого байхгүй болно. Юугаараа төрийн байгууллагынхны цалин тавьж, юугаар тэтгэврээ тавих вэ. Нэг эдийн засгаас хамааралтай байна гэдгийн аюул энэ.
Нүүрсний үнэ унавал бид ангал руу унана. Манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг шавхаад нэгхэн тэрбум ам доллар. Цаана нь алт зэс хоёр гурван тэрбум ам.доллар. Нүүрсний үнэ унавал бид Аргентин болно.
Дан ганц нэг л хүнтэй харилцаад байна гэдэг осолтой.
Хараат байна гэдгийг бодолцож явах ёстой. Олон найз нөхөдтэй болохыг хүсэхгүй. Нүүрсний үнэ эдийн засгийн нэгдлийн хамаарлыг бодож явахгүй бол болохгүй. Бид хөдөө аж ахуй, аялал жуулчлалаар хэдэн төгрөг олж чадна. Өөр юмаар олж чадахгүй. Тийм учраас энэ том зах зээл рүү хөдөө аж ахуйгаар орох боломж байгаа бол энэ чинь ер нь манай хөршүүд шүү дээ. Хөрш орнуудтайгаа яах вэ гэдгээ сайн бодох ёстой.
Хөршүүд биднийг импортын татвараар хаачихаад байгаа. Энийгээ тэглээч гээд бид гуйж байсан. Тэгэхээр гишүүдийн тооцоо судалгаа дутуу байна гээд байгаатай санал нэг байна.
Энэ дээрээ ашигтай, энэ дээрээ ашиггүй гэдгээ тодорхой болгоод ороод ир. 11 тэрбум ам.доллараас авах гэж байна гэхээр бүдэг бадаг байна. Манайтай ижил хүн амтай хөдөө аж ахуй орон Уругвай сүүгээрээ 700 сая ам.доллар, ноосоороо 250 сая ам. доллар олно. Манайх энэ хоёроор юу ч олохгүй. Энийг авах газар хаана вэ гэдгийг бид бодох ёстой. Ноос ноолуур хаана шингэх вэ. Хөрш орнуудаа давуулаад явуулна гэвэл яах вэ дээ. Тэгэхээр бид энэ асуудал дээрээ нухацтай байх нь зөв. Төрдөө итгэхгүй өөр хэнд итгэх юм бэ. Эдийн засаг хөгжлийн яам буруу гэж болохгүй. Бүх компанийн төлөөллийг оруулж ирж чадахгүй, тэгэхээр Худаа аж үйлдвэрийн танхимд итгэхээс өөр яах юм. Хөдөө аж ахуйн яам хөдөө аж ахуйн чиглэлээр гарч байгаа боломжууд дээрээ тооцоо гаргаад яривал яасан юм бэ. Буудай тариа, өндөг гээд лобби байх шиг байна.
Нэг эдийн засгийн хараат байж болохгүй шүү. Нэг хэсэг нь хамтарчихая гэж байхад нь хөөж явуулчихаад дараа нь ганцхан найзтай сууж болохгүй шүү.
Эцэст нь энэхүү хэлэлцээрийн төслийн судалгааг лавшруулж хийх ёстой гэсэн үндэслэлээр хойшлууллаа. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хувьд энэхүү түр хэлэлцээрийн талаарх зөвшилцөх саналаа УИХ-ын Эдийн асгийн байнгын хороонд хүргүүлэх ёстой байсан юм.
Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэх байсан ч судалгаа сайн хийгдээгүй шалтгаанаар хэлэлцэхээс татгалзаж, хойшлуулаад байна.
Г.ХОРОЛ
Зочин 1 минутын өмнө 103.212.117.155
Манай орон эдийн засгийн хувьд хоёр хөрштөйгөө ижил тэнцүү харилцаатай байх маш чухал. Ганхуяг гишүүн ямар учраас зөвхөн БНХАУ-тай харилцаатай байя гээд энэ бодлогыг эсэргүүцээд байгааг ойлгохгүй байна. Бодвол учир шалтгаан байдаг биз.Евроазийн э/з"ийн холбоотой гэрээ байгуулах ажлыг хойшлуулмааргүй байна.
Нэргүй 2 цагийн өмнө 59.153.115.119
XALYYTSSAN ERD SEKSY OWORTN TACHAANGUI SEKSDI80955877
121212 2 цагийн өмнө 66.181.191.153
орос бараа хэрэглэдэг хүн байхгүй болсон. оросуудтай харилцахдааа маш болгоомжтой байхгүй бол тэд чинь түрэмгийлэгч т*******т улс шүү. түүгээр явсан гайг үүгээр дуудаж яах гээд байгаа л******д вэ.
Нэргүй 9 минутын өмнө 66.181.160.101
Хуцна биз ацаа зайлна шүү монголоос минь
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.160.113
Аливаа гэрээ хэлэлцээр хугацаатай болон хугацаагүй гэсэн хоёр төрөл байдаг. "Түр гэрээ хэлэлцээр" гэж хаана ч байдаггүй юм!! Худлаа гэвэл Иргэний хуулиа үз!! Евроазийн холбоо гэгчээс хол л явсан нь өлзийтэй!! ОХУ манай экспортын бараанд 68%-аас дээш хувийн импортын татвар ногдуулдаг. Энэ нь үнэн хэрэгтээ эдийн засгийн хориг арга хэмжээ мөн!!!
Нэргүй 4 цагийн өмнө 103.212.118.71
Энэ Гантөмөрийн яриад байгаа нь ямарч үндэслэлгүй зүгээр л хэлэлцээ хийж өөртөө оноо авах өөр цаана нь юу байгааг хэн тэдлээ ийм л асуудал байна тийм болохоор Гантөмөрт итгэж болохгүй монголчууд өөрсдөө юмаа хийж сурах ёстой бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салах ёстой бусдын гарыг харж амьдрах ёсгүй бид өмнөх түүхээсээ сургамж авах ёстой гадны нөлөөнөөс болж таш их хэцүү асуудлуудтай тулгарч байсан шүү
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.187.100
10 %-ийн Даваасүрэн нохой наанаа их сайхан юм яриад цаанаа Оросын эрх ашигт нийцүүлэх л юм ярьж бна шүү !!! Анхааралтай л хандаарай гэж гишүүдэд захьяа !!!
Ганхуяг зөв л юм ярьж бгаа шүү ! Оросууд манай э/з-ийг атгаж авах л санаархалтай ш дээ, тэднийх одоо дайнтай бна, юм ер нь хэцүү ш дээ ! Даваасүрэнд л итгэж болохгүй шүү !!!
Алтанхуяг 4 цагийн өмнө 202.9.40.48
Экспортын орлогын 98 хувь нь нэгхэн эдийн засаг Хятадаас хамааралтай.
Түүнээсээ ганцхан бүтээгдэхүүн буюу 70 хувь нүүрс.
15 тэрбумын 9 тэрбум доллар нь ганцхан нүүрс.
Энэ гэрээ маш чухал. Яаралтай батал
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.187.100
Ингэж цэцэрхэж сайрхаж байгаа л гусаад хаядаг ш дээ !!!
Нэргүй 8 минутын өмнө 66.181.160.101
Зайл сэгээ
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.176.212
Дайн, санкцтай холбож харж судалсан зүйл байна уу?
Нэргүй 5 цагийн өмнө 103.57.93.107
Нэг эдийн засгаас хараат гэж бодох нь буруу. одоодоо нүүрс л доллар болж байна үүнийг зөв ашиглах хэрэгтэй шүү дээ. Орос манайхаа нүүрс авахгүй доллар орж ирэхгүй харин энэ гэрээгээр далимдуулан манай жаахан долларыг цөлмөнө. Энгийн биш үү…. гишүүд ээ…. бод бод ….
Нэргүй 5 цагийн өмнө 188.162.254.118
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!
Нэргүй 5 цагийн өмнө 139.5.217.173
Лу Гантөмөр гэж энэ дөрвөд 10 % ийн Даваасүрэнгийн өрөөсөн дугуй гэдгээ нотолчлоо. Далайд гарцгүй хоёр их гүрний завсар хавчигдсан маань хэний ч буруу биш. Ганц урд хөршийнхөө хаялгаар амь зууж буй маань бидний хэр чадал. Орос манай бараанд 60 хувийн гаалийн татвар тавиад үндсэндээ эдийнзасгийн хориг тавьсан 30 жил. Орос ах энэт яагаад нялуураад унав. Украйн руу 3 жил довтолж хоосроод манайхаас ах дүү уорайнаа а**х сумны сумны мөнгө босгох гэж тэр. Х.Ганхуяг гишүүнийг 10 % дэмжиж бна. Энэ Лу. Г
Зочин: Ядуу иргэдэд зовлон их байнаа хөөрхий 5 цагийн өмнө 139.5.218.151
ТҮМЭН ШУВУУТ, БАЯНГИЙНХАА ҮНЭТЭЙ ӨНДӨГ, ЦЭНГҮҮН ДАРГАТАЙ ГУРИЛЫН ҮЙЛДВЭРИЙН ҮГСЭН ХУВИЛДСАН ӨНДӨР ҮНЭТЭЙ ГУРИЛ, ХҮЧИТ ШОНХОР ЗАХЫН ТЭНГЭРТ ХАДСАН МАХ,, АЗОТЫН БОРДООГООР ХҮЧИНДЭЖ УРГУУЛСАН ТӨМС ГЭХ МЭТ ХҮНСЭЭ ИДЭЭД БАЙЖ ДЭЭ. ГЭХДЭЭ ЯДУУ ОЛОНХ НЬ ДОТООДЫН ҮЙЛДВЭРИЙН ЭДГЭЭР ХҮНСИЙГ АВЧ ЧАДАХГҮЙ ДЭЭ. ИХ ХУРЛЫН ГИШҮҮД БОЛ ЭНЭ ЗОВЛОНГ МЭДЭХГҮЙ Л ДЭЭ.
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.185.137
Энэ Гантөмөр сүнсээ сольж төрөл арилжсан мэт болж. Энэ яг Ардчилсан гэдэг намын дарга мөн үү. Юунд ингэж зүтгээд байгааг өөрөө ч ойлгойхгүй бол яана
Яаг үнэн 5 цагийн өмнө 202.9.47.29
Ийм л н**ш АН-аас орж ирж сайдын сандал ширээг данхтай хуваалцаж идэж уух л гэсэн арчаагүй гөлөгийн сүүл годгонуулалт. өөр юу ч биш.
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.179.95
Рамий Шаймий Гантөмөр толгой нь ажиллахгүй болсон доо хэт архитай хамааралтай хүн тийм болчихдог
Шаамий 2 цагийн өмнө 202.9.47.29
Шаамий архичныг архины албадан эмчилгээ рүү нь ач
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.178.95
SEXSDI80955877VANXANDI UILCHLGE XUSNG SHAALGAAD
Зочин 5 цагийн өмнө 203.91.115.50
Арьс ширийг өмнөд хөрш рүү гаргавал илүү ашигтай шүү дээ. Та нар Манан л засгийн газрын тогтоол гаргаж арьс шир экспортлохыг зогсоосон. Малчид амжиргаагаа алдаад, түүнийг нь төсвөөс санхүүжүүлэх байдлаар 12 жил явлаа. Одоо үүнийгээ цуцла.
Зочин 5 цагийн өмнө 103.57.93.237
Л.Гантөмөр ичиж амьдар Сандал ширээний төлөө намаа биеээ худалдсан
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.160.110
МАн – ынхад урагшаа харжээ , хойшоо харахгүй гэвэл хойт эцэг түлхчих шиг амар юмгүй …