Төвөдөд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Төвөдөд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Төвөдөд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Төвөдийн газар нутагт Мягмар гаригт (2025.04.16) 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Үндэсний газар хөдлөл зүйн төв (NCS)-өөс мэдээлэв. Тодруулбал, газар хөдлөлт 10 км-ийн гүнд болсон тул газар хөдлөлтийн дараах чичиргээ мэдрэгдсэн байжээ. Үүнээс өмнө Даваа гаригт мөн адил 10 км-ийн гүнд газар хөдлөлт болсон нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татаад байна. Учир нь газар хөдлөлтийн дараах чичиргээ Төвөдөд их хэмжээний хохирол үүсгээгүй боловч богино хугацаанд, давтагдаж байгаатай холбоотой юм.

Төвөдийн өндөрлөг нь тектоник хавтангуудын мөргөлдөөнөөс шалтгаалан газар хөдлөл ихтэй бүс нутагт тооцогддог. Төвөд болон Балба нь Энэтхэгийн тектоник хавтан Евразийн хавтанд түлхэгдэж буй томоохон геологийн хагарлын дагуу оршдог. Үүний улмаас газар хөдлөлт байнга тохиолдож байдаг. “Газар хөдлөлтийн талаарх боловсрол, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламж, мөн хөрөнгө оруулалт өгөх зэрэг тусдамжийг шинэчилснээр хүчтэй газар хөдлөлт тохиолдоход олон нийтийг хамгаалж чадна” хэмээн газар хөдлөл судлаач, геофизикч Марианн Карплас "Al Jazeera"-д ярьсан байна. Тэрбээр мөн "Дэлхийн систем маш нарийн төвөгтэй тул газар хөдлөлтийг урьдчилан таамаглах боломжгүй. Гэсэн хэдий ч бид шинжлэх ухааны судалгаагаар Төвөдийн газар хөдлөлт үүсэх шалтгаан, доргилтын шинж чанар болон үр дагаврыг илүү сайн ойлгох боломжтой,” гэж хэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж