УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллын дагуу өнөөдөр /2025.04.16/ Лхагва гаригт Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж байна.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэх ёстой байсан ч судалгаа дутуу гэх үндэслэлээр хэлэлцэхээс татгалзжээ.
Энэ талаар тус Байнгын хорооны гишүүн Б.Мөнхсоёл "Энэ хэлэлцээр бол үйлдвэрлэгчдийн анхаарлыг татсан чухал асуудал. Эдийн засгийн байнгын хороо үүнийг хэлэлцэх байсан боловч хойшлууллаа. Яагаад вэ гэхээр, олон нийтийн хэлэлцүүлгийг маш сайн хийх ёстой. Гэтэл энэ ажил дутуу хийгдсэн гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүдэд Хүнсчдийн холбооноос албан бичиг ирсэн. Судалгааны үр дүнгүүд хоорондоо зөрчилтэй гарсан. Хүнсчдийн холбоо МУИС-ийн эдийн засгийн шинжилгээ хийдэг хүрээлэнд захиалга өгч судалгаа хийлгэсэн юм байна лээ. Судалгаагаар энэ хэлэлцээрийн үр ашиг нь тааруу байна гэж дүгнэсэн юм байна. Харин Эдийн засаг, хөгжлийн яамны хийсэн судалгаагаар бол хэлэлцээр хийх нь зүйтэй гэж үзсэн" гэх тайлбарыг өгсөн юм.
Харин Төсвийн байнгын хорооны хуралдааныг хаалттай явуулах саналыг байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн гаргасан ч гишүүдийн олонх дэмжсэнгүй. Улмаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах саналыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гаргаж гишүүдийн 52.6 хувь нь дэмжсэнээр төслийг хэлэлцэх асуудлыг түр хойшлуулан шийдвэрлэлээ.
Энэ талаар ХХААХҮЯ-ны сайд Ж.Энхбаяр "Евроазийн эдийн засгийн холбоотой түр хэлэлцээр байгуулснаар дотооддоо үйлдвэрлэж байгаа 20-иод нэр төрлийн бараанаас бусад бүтээгдэхүүний үнэ хямдарч, нийлүүлэлт сайжирна" гэдгийг онцолж байгаа юм.
Зочин 4 цагийн өмнө 103.212.116.23
Түр хэлэлцээрийн төслийг худалдааг дэмжих холбоотой бүх төр ба тбб-уудаас санал авахыг хүсье. !!!!!!
Зөв 5 цагийн өмнө 202.9.47.29
зүйтэй, хойшлуулж байгаад бүр хая, эхлээд элссэн казахстан одоо ухаарч тархиа щааж сууна, зүгээр л бүс замд оролцох нь хор нөлөө багатай, байдал бүр муудлаа гэхэд дор хаяад зээл олдно. орос бёларус 2 манайд зээл өгөх үү?
Нэргүй 6 цагийн өмнө 103.71.101.148
Чааваас, Манайхан танхай оросуудад бараагаа нийлүүлчихээд мөнгөө авч чадах юм уу? Цаана чинь агуу хятадууд бараагаа дээрэмдүүлж байгаа сураг байгаа шүү.
Нэргүй 6 цагийн өмнө 103.71.101.148
Оросууд хүнсний бараандаа хяналт тавихаа зогсоосон шүүдээ. Юун хүнсээ хянах манатай ах дүү хөрш оронтойгоо дайтаж байгаа улс монголд чанартай хүнсний бүтээгдэхүүн худалдах уу? Манай тэнэг дарга нар Японтой алдагдалтай гэрээ хийсэн, одоо Оростой, Солонгостой бас л алдагдалтай гэрээ хийх гээд маанагтаж байна. Шаймий сайд Гантөмөр ТҮЦ ч ажиллуулж үзээгүй нөхөр шүүдээ.
Зочин 6 цагийн өмнө 103.212.116.30
Мөнхсоел Чоыжилсүрэн нар ард иргэдээ хчмд хүнс авахыг эсэргүүцлээ дээ Ийм гишүүн байх хэрэг байна уу
Зочин:Ядарсан игэдэд зовлон их байнаа хөөрхий 7 цагийн өмнө 139.5.218.151
ТҮМЭН ШУВУУТ, БАЯНГИЙНХАА ҮНЭТЭЙ ӨНДӨГ, ЦЭНГҮҮН ДАРГАТАЙ ГУРИЛЫН ҮЙЛДВЭРИЙН ҮГСЭН ХУВИЛДСАН ӨНДӨР ҮНЭТЭЙ ГУРИЛ, ХҮЧИТ ШОНХОР ЗАХЫН ТЭНГЭРТ ХАДСАН МАХ,, АЗОТЫН БОРДООГООР ХҮЧИНДЭЖ УРГУУЛСАН ТӨМС ГЭХ МЭТ ХҮНСЭЭ ИДЭЭД БАЙЖ ДЭЭ. ГЭХДЭЭ ЯДУУ ОЛОНХ НЬ ЭДГЭЭРИЙГ АВЧ ЧАДАХГҮЙ ДЭЭ. ИХ ХУРЛЫН ГИШҮҮД БОЛ ЭНЭ ЗОВЛОНГ МЭДЭХГҮЙ Л ДЭЭ.
Ооооооо 7 цагийн өмнө 66.181.176.212
Үхэж бгаа ивануудтай ийм гэрээ хийж болохгүй ээ! Алин болгон манай Монгол хохирол амсах ёстой юм бэ??? Алин болгон монголын ард түмэн дээрэлхүүлж байх ёстой юм бэ??? Алин болгон манай улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, хараа бус байдал хутганы эрмэг дээр байх ёстой юм бэ??? Талбай дээр хэрэгтэй хэрэггүй юм хашгирч тэнэгтэхийн оронд улс даяар эсэргүүцэл илэрхийлэх хүсэл энэ ард түмэнд бна уу? Нэг хөдөлвөл бид чадна ш дэ! Ард түмэн гэдэг чинь аймар хүч!
Ооооо 7 цагийн өмнө 66.181.176.212
"Хараат бус байдал" гэж бгаа юм шүү.