"Зүүн 3 аймгийн ноолуур 150-160 мянган төгрөгөөр нийлүүлэгдээд дуусч байна"

Хуучирсан мэдээ: 2025.04.16-нд нийтлэгдсэн

"Зүүн 3 аймгийн ноолуур 150-160 мянган төгрөгөөр нийлүүлэгдээд дуусч байна"

"Зүүн 3 аймгийн ноолуур 150-160 мянган төгрөгөөр нийлүүлэгдээд дуусч байна"

Монгол Улсын засгийн газраас 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс 100 хувь самнасан ноолуур экспортод гаргах шийдвэр гаргасан нь ноолуурын борлуулалтад эрс нөлөөлж, үнэ унах шалтгаан болж буйг малчид шүүмжилж байна. Энэ талаар ХХААХҮЯ-ны сайд Ж.Энхбаяр дараах тодруулгыг өглөө. Тэрбээр,"Монгол Улс мал аж ахуйн түүхий эдээ бүрэн боловсруулж экспортод гаргах, үйлдвэрлэлээ хөгжүүлэх чиг баримжаатай бодлого хэрэгжүүлж байгаа. Үүнийгээ цагаан алт гэж томьёолсон.  УИХ-аар баталсан бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж байгаа. Арьс шир, ноос ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос гэсэн таван гол бүтээгдэхүүн бий. Эдгээрийн боловсруулалтыг сайжруулъя, экспортод гаргая гэдэг л үндсэн чиг үүрэгтэй. Энэ ажлыг ХХААХҮЯ хийж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болсон нүүрсний үнэ 200 доллараас 80 доллар болж унаад байна. Үүний учир шалтгааныг та бүхэн мэдэж байгаа. Дэлхий нийтээр худалдааны том дайн өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор тогтвортой байсан уламжлалт зах зээл, нийлүүлэлт доголдож эхэлсэн. Энд үндэсний үйлдвэртэй улс орнууд хожиж, гарч ирж байгаа. Бидний тухайд 2022 онд Монгол Улс ноолуураа дотооддоо 100 хувь угааж чадаж байна, одоо 100 хувь самнах ёстой гэдэг бодлогыг тодорхойлсон. Ингээд гурван жилийн хугацаанд үйлдвэрүүд маань хөрөнгө оруулалт хийж, хүчин чадлаа өргөтгөж өнөөдөр Монгол Улс 100 угаасан ноолуураа 100 хувь самнах хүчин чадлыг суурилуулах ажил дууссан.

Бараг 200 хувь хүчин чадлаа суурилсан байгаа. Угааж самнахын хооронд Монгол Улсад багаар бодоход 500-700 тэрбум төгрөгийн нэмэн өртөг дотооддоо үлдэнэ. Дэлхийн нийтийн худалдааны дайн дотор бид энэ чадавхаа нэмэгдүүлж амжсан учир ноолуур харьцангуй бага доголдож байна. Зүүн гурван аймгийн ноолуур 150-160 мянган төгрөгөөр 90 хувийн худалдан авалт хийгээд дуусч байна. Одоо дунд бүсийн ноолуурын нийлүүлэлт эхэлж байна. Ноолуур өөрийн шинж чанар, газарзүйн байрлал, өвөлжилтийн байдалтай холбоотойгоор үнэ тогтдог. Тухайлбал, зүүн талдаа илүү нарийн ширхэглэг байдаг. Баруун тийш болох тусам чанар өөрчлөлт орж эхэлдэг. Үүнийг дагаад 20-40 мянган төгрөгийн хооронд үнийн хэлбэлзэл ордог. Ийм ч байх учиртай. Энэ жамаараа л явж байна. Зүүн бүсийн ноолуур 120-140 мянган төгрөгийн үнэтэй орж ирж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж