Хятад улс "Боинг" онгоц худалдаж авахгүй

Хятад улс "Боинг" онгоц худалдаж авахгүй

Хятад улс "Боинг" онгоц худалдаж авахгүй

Хятадын бараа бүтээгдэхүүнд 145 хувийн тариф ногдуулах АНУ-ын шийдвэрийн хариуд Бээжин агаарын тээврийн компаниуддаа "Боинг" онгоцыг цаашид худалдаж авахгүй байхыг тушаалаа. Түүнчлэн АНУ-ын компаниудаас нисэх онгоцтой холбоотой тоног төхөөрөмж, эд анги худалдан авахаа зогсоохыг хүссэн байна. "Боинг" компани Хятадыг хамгийн өсөлттэй зах зээл гэж үздэг боловч энэ мэдэгдлийн дараа компанийн хувьцаа 0.5 хувиар буурчээ.

Ийнхүү агаарын тээврийн салбар ч Америк, Хятадын худалдааны дайнд татагдан оров.

Зарим агаарын тээврийн компани тарифын шийдвэрийн дараа онгоц худалдан авалтаа хойшлуулна гэж мэдэгдсэн. Тодруулбал, Хятадын шилдэг гурван агаарын тээврийн компани "Air China", "China Eastern Airlines", "China Southern Airlines" 2025-2027 оны хооронд тус бүр 45, 53, 81 "Боинг" онгоц хүлээн авахаар төлөвлөсөн байжээ.

Хятадын нийлүүлэлтийн богино хугацаанд зогсоох нь "Боинг" компанид төдийлөн их нөлөө үзүүлэхгүй гэж шинжээчид үзэж байна. Нэгдүгээрт, "Боинг" компани энэ хугацаанд нийлүүлэлтээ бусад агаарын тээврийн компани руу чиглүүлэх боломжтой. Хоёрдугаарт, Хятадын зах зээлд давуу байр суурь эзэлдэг өөр нэгэн үйлдвэрлэгч болох "Airbus" дангаараа нийлүүлэлтийг хангах боломжгүй. Гуравдугаарт, шинэ эд ангиудын импортыг хориглох нь Хятадын "C919" зэрэг одоо байгаа нисэх онгоцны флотод хүндрэл учруулах юм. АНУ-аас онгоцны эд анги худалдаж авахаа зогсоовол энэ хөтөлбөр бараг бүрэн үгүй болно гэдгийг "Bank of America"-ийн шинжээч Рон Эпштейн хэлжээ.

"Боинг"-ийн нийлүүлэлт Хятадад тасалдаж байсан тохиолдол нэгээр тогтохгүй. Тухайлбал, "Боинг" компанийн "737 MAX" онгоц 2018, 2019 онд хоёр удаа осолдож, 350 орчим хүн амиа алдсаны дараа Хятад улс анх удаа нийлүүлэлтийг зогсоож байв.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-16 202.9.41.61

Хятадууд өөрсдөө онгоц үйлдвэрлэдэг. Боонгоор хүүрээ хийнээ

Avatar

Оноч 2025-04-16 66.181.183.39

Хятадын C919 нь дунд буюу нарийн биетэй ангилалын онгоц юм. Том wide-body онгоц хараахан хийгээгүй л байна. Иргэний агаарын тээврийн онгоц нь аюулгүй байдлын айхтар шалгууртай боллоо. Лав 10 гаран жил болж байж үйлчилгээнд орж бна. Дараагийн өргөн их биетэй онгоц хийх бол цаг орно. Оросууд хуучин хийдэг байсан, одоо ч хийж байгаа. Гэхдээ, ачаа болон цэргийн зориулалтаар хийж бна. Иргэний зориулалтаар бас л арай л чадахгүй байгаа болтой.

Avatar

Оноч 2025-04-16 66.181.183.39

Иргэний зориулалт гэдэг аюулгүй байдлын анги түвшинг хэлж байх шиг байна. Тэрнээс өөрийн стандартаар гэвэл өөр асуудал. Оросуудыг том онгоц хийдэггүй гэж боддог улс маш их байдаг. Гэтэл тэд иргэнийхээс бусад зориулалтаар том онгоцуудаа хийсээр байдаг. Нэгэнт үйлдвэрлэж чаддаг болсон бол зогсоно гэж байхгүй. Хятадын C919-ийн хөдөлгүүр канадынх байсан. Одоо өөрийн үйлдвэрийнх болгож чадаагүй байх.

Avatar

Оноч 2025-04-16 66.181.183.39

Боенгийн хөдөлгүүр Английн Роллс Ройсийнх. Хятадын С919-ийн Канадыын Пратней вайт байсан санагдаж байна. Том хөдөлгүүр бас хийгээгүй гэсэн үг. Оросынх том хөдөлгүүр хийдэг боловч, түлш идэлт, дуу чимээний стандарт нь иргэний нисэхийн стандарт давдаггүй гэдэг. ө.х. оросын том онгоцыг иргэний болгоход эдийн засгийн хувьд ашиггүй, барууны буудал дээр буухад торгуультай. За тэгээд өмдгүй байж өвдөг цоорхойг шүүмжлээд эргүүтээд байвдаа дүнкүү малчид минь.

Avatar

Ovgon 2025-04-16 192.82.65.103

хятад улс өөрсдөө өнгөрсөн жилээс иргэний агаарын тээврийн том оврын онгоц бөөнөөр үйлдвэрлээд эхэлсэн л дэ, тэгээд л ийм зоригтой шийдвэр гаргаж байгаа юм

Avatar

-yl ; 2025-04-16 132.194.13.88

Emrtgl + XX; tsmntn blok.

Avatar

ene tsag yed sadaaniy, -Tariultv yuchxb tsairtsa nsgko; 2025-04-16 132.194.13.88

opug texnuk uurchluud ebdeed naalt,shunjulgee xydlaa gapgaad baigaa.

Avatar

Нэргүй 2025-04-16 184.144.51.152

наймаа xамгийн xэрэггүй зүйл товчдоо шунал, xэрэгцээтэй бол төлөөд ав гүйцэ

Avatar

Нэргүй 2025-04-16 184.144.51.152

Ер нь болж л өгвөл нэгэндээ өгч шулаа мулаа гэxгүй өөрсдийнxөөрөө нисээд болоод л байвал тэр наймаа xэлэлцээ xоорондоос нь олоx ашиг гэсэн балай юмнаас л бүx муу мууxай юм эxлэж байгаа шүүдээ, зөв xэн нь ч xэнээсээ юу ч аваxгүй амьдарцгаавал амьдрал!!!

Avatar

Ту-154 2025-04-16 202.9.47.29

Ту-154 ав. 1 ширхэг нь 800 000 xужаа жинсэн өмд гэсэн. Би солиорсон хүн биш шүү. Xятадын "win-win future" гэдэг номонд тэгж бичсэн байна.

Avatar

Нэргүй 2025-04-16 103.212.117.102

хятад онгоцгүй онгоцгүй болж газраар жороолоод баыж дээ

Avatar

Зочин 2025-04-16 202.126.90.59

Хэн нь түрүүлж уйлхаа үзэж дээ ..Хятад уйлсан ч нульмасаа нууж чадна ..Харин Америк бол нууж чадахгүй , шууд л эхэр татаад л орилж уйлнаа..хэ хэ

Avatar

Жамбаа 2025-04-16 202.9.41.61

Жомбого Трамп

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж