Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний зургаан цэгт иргэдэд хууль зүй, хүний эрхийн асуудлаар өнөөдөр /2025.04.16/ үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна.
Тухайлбал:
- Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний “Дүнжингарав” салбарт Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт Э.Одбаяр
- Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний “Мишээл экспо” салбарт Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Ганчимэг
- Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний хорооллын “Емарт” салбарт Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Тэргэл
- Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний “Сэлбэ” салбарт Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт С.Мөнх-Эрдэнэ
- Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний “Баянхошуу” салбарт Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Л.Болдхүү
- Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний Драгон салбарт Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн референт Д.Мөнхтуяа нар ажиллаж байна.
Хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжлэнэ.
Нэргүй 6 цагийн өмнө 202.9.40.115
х***а манж уис зг зайл2л.