Вучич Ялалтын парадад оролцох эсэхээс Сербийн ирээдүй хамаарна

Вучич Ялалтын парадад оролцох эсэхээс Сербийн ирээдүй хамаарна

Вучич Ялалтын парадад оролцох эсэхээс Сербийн ирээдүй хамаарна

Сербийн ерөнхийлөгч Александр Вучич тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын парадад оролцохоор Оросыг зорьвол Европын холбоонд элсэх боломжоо үгүй хийнэ гэдгийг эвслийн зүгээс анхаарууллаа. Вучичыг парадад оролцох гадаадын зочдын нэг байгаад зогсохгүй Серби улс цэргийн тоног төхөөрөмж нийлүүлж байгаа гэдгийг Оросын төрийн хэвлэл саяхан баталсан юм.

Түүний айлчлал холбооны гишүүнчлэлийн шалгуурыг зөрчинө гэдгийг Европын албаны хэд хэдэн төлөөлөл онцлов.

Тухайлбал, Эстонийн Гадаад хэргийн яамны ерөнхий нарийн бичгийн дарга Жонатан Всевиов "Зарим шийдвэр төлөөстэй байдаг гэдгийг тэд ойлгоосой гэж хүсч байна. Тэр төлөөс нь Европын холбоонд элсэх боломжгүй болох явдал юм. ОХУ энэ арга хэмжээндээ хүмүүсийг оролцуулах гээд хичээж байна. Бидний хувьд энэ бол дүгнэлт гаргах чухал мөч. Үндсэндээ бид хүмүүсийг манай талд уу, нөгөө талд уу гэдгийг харж байна" гэсэн юм.

Харин холбооны топ дипломатч Кажа Каллас "Европын холбооны Гадаад хэргийн сайд нар Москвад болох ёслолд оролцох ирээдүйн гишүүн орнуудын талаар ярилцсан. ОХУ Европт өргөн цар хүрээтэй дайн хийж байна гэж үзэх юм бол тавдугаар сарын 9-ний арга хэмжээнд ямар нэг байдлаар оролцсон улсыг Европын холбоо хөнгөн хуумгай авч үзэхгүй гэдгийг маш тодорхой зөвшилцсөн" гэжээ.

Цаашилбал, тэрбээр холбооны гишүүн орнуудыг Ялалтын парадад оролцохгүй байхыг зөвлөж байна.

Холбооны гишүүн Словак улс Оростой ойр харилцаатай учир Ялалтын парадын урилга хүлээж аваад буй. Тус улсын ерөнхий сайд Роберт Фико парадад оролцоно гэдгээ өнгөрсөн онд хэлж байжээ.

Серби улс урт хугацаанд Европын холбоо, ОХУ-ын хэн хэнд нь тал алдахгүйг хичээсээр ирсэн. Тус улс Европын холбоонд элсэх хүсэлтээ 2009 онд гаргаж, 2012 онд нэр дэвшигч гишүүн орон болсон. Гэвч Оросын түрэмгийллийг дэмжсэн гэх үндэслэлээр яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод буй. Учир нь Серби улс холбооны гишүүнчлэлийн шалгуур болгож буй дайны хариуд барууны хориг арга хэмжээнд нэгдэхээс татгалзсан юм.

ОХУ-ын тухайд Сербийн цорын ганц газрын тос боловсруулах үйлдвэрийг эзэмшдэг бөгөөд үүнийгээ зарахаас татгалзаж байна. Энэ нь Сербийг ОХУ-аас эдийн засгийн хувьд хамааралтай болгожээ.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-16 103.212.119.91

Серби нь ганц нефть боловсруулах зйлдвэрээрээ Орост төмсөгдүүлцэн..

Avatar

Нэргүй 2025-04-16 202.126.88.90

Putin bol muu eronhiilogch buh tsag uyeiin

Avatar

Нэргүй 2025-04-16 103.57.94.180

Бөгспутмн Нүдний булай болсон парад ша анаа,,,,,,уг нь украиныг эзлэн аваад 80 жилийн ойн нүсэр парад ш а ах санаа байсан ч сачий нь холоооооо дутсаааннн,,,,курск белгород мужаа чөлөөлчихөж чадахгүй л хэвтэж байж парад
алхана гэж юу байхавдээ,,,,,чааваас,,,,

Avatar

Зочин 2025-04-16 66.181.177.209

Яг Д2 ийн ялсан үндэстэн гэвэл Украйн Белорусь хоёр л юм байналээ шдээ…Фронтын нэр нь хүртэл .Украйны 1,2,3,..Белорусийн 1,2 р гээл….Оросийн гэж байгаагүй л юм билээ шд ..Яахав Оросууд араас нь жоохон дэм болсымууда..Тэхээр Оросууд хүний баярыг өөрийн болгож тэмдэглээд л байгаа юм даа..

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-04-16 59.153.112.194

Парад одоо онцгүй.болох.бай

Avatar

Парад т1 2025-04-16 202.9.47.29

парадаар яадгийн, шал хоцрогдсон онигдоотой жагсаал. улаан орос, улаан хятад, хаант хойд солонгос 3л хийдэг юм. хүүк энэ тэнэг юмыг нь дуурайж наадмаар парад хийж тэнэгтэв дээ!

Avatar

Нэргүй 2025-04-16 122.201.31.115

Хошного

Avatar

Иргэн 2025-04-16 49.0.139.159

Европууд манайх, орос гээд хуваах нь байна /Оросын газраас хусах санаа нуугддаг/. Үүнээс юу үнэртэх вэ?. Дарь. Нөгөө өчигдөр яриад байсан нэгдсэн дэлхий, энх тайван лө лө. Хоёр нүүрээ гэж…

Avatar

з 2025-04-16 202.126.88.190

дэлхийн 2-р дайнд Монгол Улс оролцсоноороо тусгаар тогтнолоо баталгаажуулсан

Avatar

Нэргүй 2025-04-16 103.145.234.109

Хүүк аягүү бол далдаганаж оролцоно оо.

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.188.31

Орос хятадыг үзэн ядагсад монголд дэндүү олон болжээ, Энэ ч биднийг сайн юманд хүргэхгүй дээ

Avatar

Зочин 2025-04-16 202.179.25.193

Ялсан армийн нэг Монгол шүү. Бахархалтайгаар оролцох хэрэгтэй. Түүхээ унша алиа салбадай минь

Avatar

Нэргүй 2025-04-16 202.9.40.115

Парадд орно шдэ.

Avatar

Цэрэг 2025-04-16 66.181.188.126

Цэргийн ёслолын жагсаалд цэрэг оролцдог. Төрийн тэргүүнүүд парадад оролцох гэж биш, баярын ёслолд урьсны дагуу үзэх гэж очдог, оролцдоггүй. Сэтгүүлчид "оролцоно" гэж дандаа буруу бичих юм.

Avatar

Нэргүй 2025-04-16 202.9.40.115

Парадд орлншдэ.

Avatar

Нэргүй 2025-04-16 202.9.40.115

Худ ш**

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж