Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа. Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан /2025.04.12/ болсон бөгөөд тус барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын заан М. Лхагвагэрэл түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Б.Чимэдвандан үзүүрлэсэн юм. Харин чансааны нэгт бичигдэж байсан Улсын аварга О.Хангай чансааны хоёрт бичигдэж байна.
Дашрамд дурдахад, ирэх Бямба гариг буюу дөрөвдүгээр сарын 19-ний 13:00 цагаас “Хамбын бор”, “Урт гарт” хэмээх Монгол Улсын хүчит арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан болно.
Бусад бөхчүүдийн чансаа болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.

Зочин 10 цагийн өмнө 66.181.166.196
МҮБХ гээч газар нэг л их чансаа ярих, энэ чансаа нь тэгээд яг юунд хэрэгтэй юм бэ, одоо энэ Лхагвагэрэл зун наадмаар чансаа өндөр гээд аварга, арслангуудын урдуур орж ам авах юм уу, нөгөө хулхи хөдөлмөрийн баатар нь толгойд эрэмбэлэгдээ ам авч хороо найруулаад зогсож байх вий дээ
Нэргүй 10 цагийн өмнө 203.91.115.50
Чи юу ч ойлгосонгүй.
Нэргүй 9 цагийн өмнө 139.5.216.14
мэдэхгүй юм бол битгий ярьж бай, хүүхээ. Мэддэг юмаа л ярь
Зочин 2 цагийн өмнө 139.5.218.44
Заавын барилдаанд арав хашам түрүүлсэн Хангай,3 түрүүлсэн Орхонбаяр гэх мэт бөхчүүл биш заалны барилдаанд ганцхан түрүүлсэн Лхагвагэрэл чансаагаар тэргүүлдэг ямар учиртай юм бэ? Хоёрхон заан магнайлсан, Чойбалсангийн барилдаанд түрүүлсэн болохоор тэр үү?