Хөдөлмөрлөх боломжийг бүх талаар нь дэмжинэ

Хөдөлмөрлөх боломжийг бүх талаар нь дэмжинэ

Хөдөлмөрлөх боломжийг бүх талаар нь дэмжинэ
Хамгийн сайн халамж хөдөлмөр эрхлэлт уриан дор хэрэгжиж буй хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ Хөвсгөл аймагт үргэлжилж байна. Хөвсгөл аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран хамгаалдаг эцэг эхчүүдийн эрхэлж буй бизнесийг сурталчлах, дэмжих, төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос хүргэх Ability expo арга хэмжээг зохион байгууллаа. Монгол Улсад байгаа 112 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж хүсэгчид биш. Гэр бүлд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхад тухайн гэр бүлийн эдийн засаг, амьдралын чанар дагаад буурдаг судалгаа бий. Тэдний эрэлт хэрэгцээ, ур чадварт нь нийцсэн ажлын байртай болгох нь нэн чухал асуудал. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүн үйлчилгээ авахад учирч байгаа саад бэрхшээлийг илрүүлэх, шийдвэрлэх арга замыг оновчтой тогтоох, хүний онцлог хэрэгцээнд тохирсон үйлчилгээг хүргэх нийгмийн үйлчилгээний зураглал гаргахаар ажиллаж байна. Цаашдаа уг зураглалаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөгжлийн цогц үйлчилгээ хүргэхэд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Тус арга хэмжээг цаашид 6 аймагт бүсчилэн зохион байгуулахаар төлөвлөж байна.
May be an image of 3 people
May be an image of 3 people and text
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Зочин 2025-04-16 139.5.219.133

манай улс ядуурлыг бууруулах хууль байдаггүй

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж