Хайрт чинь цагаан хоолтон бол

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Хайрт чинь цагаан хоолтон бол

Vegetarian Times сэтгүүлд өгүүлснээр  дэлхий дээр 7.3 сая  цагаан хоолтон байдаг аж.  Өөрөөр хэлбэл шош, вандуй зэргээр  хооллодог хүмүүс таны төсөөлж байгаагаас  ч олон. Тэдний  зарим нь шашны  хатуу ёс баримталдаг бол нөгөө хэсэг нь байгаль экологид санаа тавьж байгаа нь тэр аж. Тэгэхээр цагаан хоолтонтой учрах боломж  ямар их байгааг харж байгаа биз дээ. Хэрвээ та тэдний нэгтэй таарвал яах вэ?

Нээлттэй бай
Таныг оройн хоолонд стейк иднэ гэж бодож байхад нөгөө хүн чинь  огт өөр бодолтой байвал хэцүү биз дээ. Тэр бүү хэл нөгөө хүн чинь зөөгчөөс мөөгөө мах шарсан грил дээрээ шарсан уу гэж асуух нь энүүхэнд.
Гэхдээ түүнийг мах иддэггүйнх нь төлөө буруутгаж  болохгүй. Тэднээс “ Таны идэж байгаа салатанд хичнээн амьд ургамал, ногоо орсныг та мэдэх үү ? “ гэж асуух нь бүдүүлэг хэрэг. Зарим цагаан хоолтнууд өөрсдийнхөө энэ сонголтод үнэнчээр зогсохгүй бусдыг уруу татахыг оролдож, мах идэж байгааг чинь нүгэл гэж хэлж ч мэднэ. Хэрвээ тэр таныг буруутгасан хэвээр байвал та хоёрын харилцаа сайнаар төгсөхгүй нь  тодорхой.  
Харин хүлцэнгүй цагаан хоолтнууд махан хоолтнуудын амьдралын хэв маягийг хүлээн зөвшөөрч, бодлоо тулгах гэж оролддоггүй юм.  Нэгэн эр цагаан хоолыг үзэн яддаг ч цагаан хоолтонтой гэрлэсэн юм. Тэрбээр “ Би түүнийг ямар заваан юм иддэг юм бэ гэж хэзээ ч буруутгаж байгаагүй. Тэр дуртай  хоолоо идэх эрх хүн болгонд бий. Идэж байгаа зүйлд нь би дургүй ч өөрт нь би хайртай” гэсэн юм.

Түүнийхээс амсч үз
Түүнийг яагаад ийм зүйлд дуртай байдгийг мэдмээр байгаа биз дээ. Тэгвэл түүний идэж байгаа зүйлээс нь амсаад үз. Энэ бол түүнийг сонирхож байгаагаа харуулах нэг боломж. “ Хэрэв найз залуу маань шинэ содон зүйлд дургүй, бусдын сонирхлыг хүндэлдэггүй, өөрийгөө  бүхнээс дээр тавьдаг байсан бол бид учрахгүй байсан. Эхэндээ бид огт таарч тохирохгүй гэж бодсон. Учир нь сонирхол бол чухал зүйл шүү дээ. Гэхдээ тэр миний юунд дуртайг сайн ойлгодогт нь би баярлаж явдаг” гэж нэгэн цагаан хоолтон бүсгүй ярьж байна.  
Түүнийг түргэн хоолны газар бүү аваач
Хэрэв найз  бүсгүйтэйгээ хөгжилтэй байхыг хүсч байгаа л бол түүнд  дуртай хоолыг нь авч өг.  Та магадгүй  амттай, том, хурдан авчирдаг  бургерт дуртай бол бүсгүйгээ түргэн хоолны газарт аваачих байх. Гэхдээ цагаан хоолтонд зориулсан тусгай бургер байдаггүй л бол тийшээ бүү очоорой.  Олон ресторанууд ялангуяа ази хоолны газруудад цагаан хоолтонд зориулсан тусгай цэс байдаг.

Гал тогоон дахь харилцан буулт
Цагаан хоолтон болон махан хоолтнууд хамтдаа амьдрах маш хэцүү. Тиймээс  хэрэв та цагаан хоолтон бол ямар ч нөхцөлд хөргөчиндөө мах авч хийхээс татгалзах хэрэггүй.  
Нэгэнт  хамтдаа амьдарч байгаа хойно  харилцан буулт хийх нь  зайлшгүй.  Хэрэв та хатуу зарчимтай цагаан хоолтон бол хайртдаа гадуур хооллохоос өөр сонголт үлдээхгүй гэсэн үг. Ийм нөхцөл дотно харилцааг  яаж үгүй хийж болохыг төсөөлж байгаа биз дээ.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж