Европын хөлбөмбөгийн улирал төгсгөлийн шатанд ирж байна. Удахгүй бид бүхэн топ лигүүдийн болон клубуудын тэмцээний аваргуудтай танилцах болно.
Бразил тоглогчид Европд гялалзаж байна. Гэхдээ хэн нь илүү тодорч байна вэ? Олон улсын тэргүүлэгч компани болох "1xBet"-ийн мэргэжилтнүүдийн санал болгож буй энэ улирлын Европ дахь шилдэг арван бразил хөлбөмбөгчнийг хүргэж байна.
ВИНИСИУС -ХААНЫ БАГИЙН ХААН
2018 онд Фламенгогоос Реал Мадрид руу явсан энэ залуу анх ирэхдээ тодроогүй ч өнөөдөр багийн гол од болтлоо өсөн дэвжжээ. Беллинхэм, Мбаппе зэрэг одуудтай хамт тоглоход ч Винисиусын нөлөө илт мэдрэгддэг. Түүнийг гараанд нэрлэгдэхэд л Реал Мадрид нэг гоолын давуу талтай эхэлж буй мэт мэдрэмж төрдөг.
РАФИНЬА — БАРСЕЛОНАГИЙН АВРАЛ
Өнгөрсөн улирал багаас явж магадгүй байсан Рафиньа энэ жил багтаа үлдэж, бүр ахлагчийн байр суурийг эзэлжээ. Тэрбээр бүх тэмцээнд нийт 27 гоол, 20 гоолын дамжуулалт өгч, Баллон д’Ор-ын төлөөх өрсөлдөгчдийн нэгээр нэрлэгдэхэд хүрээд байна. Хэрэв Барселона Аваргуудын лиг болон Ла Лигт түрүүлбэл, энэ шагнал түүнд бараг очих нь баталгаатай болно.
ГАБРИЭЛЬ — АРСЕНАЛЫН ХАНА ХЭРЭМ
Францын Уильям Салибатай хамт Арсеналын хамгаалалтын шугамыг бат бөх болгосон Габриэль нь дэлхийн шилдэг төв хамгаалагчдын нэг хэмээн үнэлэгдэж байна. Түүний ачаар Арсенал дунджаар нэг тоглолтод нэгээс бага гоол алдаж байгаа бол түүний булангийн цохилтоос мөргөж оруулсан гайхалтай гоолууд нь багийн довтолгооны чухал зэвсэг болжээ.
БРУНУ ГИМАРАЙНШ — НЬЮКАСЛЫН ЗҮРХ
Ньюкасл 70 жилийн дараа анх удаа дотоодын цомын тэмцээнд түрүүлж, Бруну Гимарайнш энэ амжилтын гол баатруудын нэг байлаа. Бразил техникийг Английн дайчин зан чанартай хослуулсан энэ тоглогч шүтэн бишрэгчдийн хайрыг татаж чадсан. Талбайг харах чадвар, нарийн дамжуулалтууд нь түүнийг Манчестер Сити зэрэг топ багуудын анхаарлыг татахад хүргэж байна.
МАРКИНЬОС — ПАРИСЫН ҮНЭНЧ АХЛАГЧ
ПСЖ-д 12 улирал дараалан гарааны тоглогчоор тоглож буй Маркиньос бол үгээр биш үйлдлээр удирддаг жинхэнэ ахлагч. Түүний тайван, итгэлтэй тоглолт нь бусад тоглогчдод урам зориг өгдөг бөгөөд Парисын багийн албан ёсны хамтрагч "1xBet"-ийн хэрэглэгчдэдээ өгдөг итгэлцэлтэй дүйцнэ.
АЛИСОН — ЛИВЕРПУЛИЙН ХАМГААЛАЛТЫН ШУГАМЫН СҮҮЛЧИЙН ХҮН
Ливерпүүлын дасгалжуулагч түүнийг дэлхийн хамгийн шилдэг хаалгач гэж тодорхойлсон нь зүгээр л магтаал биш харин бодит үнэлгээ юм. Түүний онцгой хаалтууд багийг олон чухал мөчид аварч байсан. Энэ улиралд лигтээ түрүүлэх магадлал өндөр байгаа бөгөөд ирэх улирал түүний хувьд Ливерпуль дэх сүүлчийнх байж магадгүй гэсэн яриа гарчээ.
МАТЕУС КУНЬЯ — ЧОНОНУУДЫН УДИРДАГЧ
Атлетико Мадридаас ирсэн энэ довтлогч Вулвсын гол одоор хэдийнэ тодроод байгаа. Энэ улиралд баг нь түүний тоглолтоос бүрэн хамааралтай болсон гэхэд хилсдэхгүй. Урьд нь португал тоглогчид давамгайлж байсан энэ багт одоо гол удирдагч нь Бразилаас төрж байна. Манчестер Юнайтедын эсрэг булангаас оруулсан гоол нь улирлын хамгийн гайхалтай гоолын нэг болжээ.
ЭДЕРСОН — БЕРГАМОГИЙН ХӨДӨЛГҮҮР
Аталанта багийг Италид гайхамшиг бүтээхэд гол үүрэг гүйцэтгэж буй хагас хамгаалагч. Тоглолт бүрт бүтэн 90 минут тоглож, ямар ч ядарсан шинжгүй төмөр хүн шиг байгаа тэрбээр Премьер лигийн топ багуудын анхаарлыг татсан ч Аталантад үлдэж, дахин цомын төлөө шунаж байна.
МУРИЛЬО — ФОРЕСТЫН САХИЛГА БАТТАЙ ХАМГААЛАГЧ
Ноттингем Форест баг Европт тоглож үзээгүй залуу хамгаалагчийг Прэмьер лигийн од болгож чадсан нь гайхамшигтай. Түүнийг том багууд сонирхож байгаа ч, Форест баг хамгаалалтын гол тоглогчоо алдахыг хүсэхгүй байна. Хэрэв баг нь Аваргуудын лигт орвол Мурильо дэлхийн шилдэг хамгаалагчдын эгнээнд орж мэднэ.
ИГОР ПАЙШАО — РОТТЕРДАМЫН ГАЙХАМШИГ
Фейеноорд багийн энэ жигүүрийн тоглогч Аваргуудын лигт огцом гялалзаж, дамжуулалтын тоогоор дээгүүр бичигдэж байна. Түүний өгч буй дамжуулалтууд нь урлагийн бүтээл мэт. Ливерпуль, Арсенал зэрэг багууд сонирхож буй нь үүнийг батална.
Европ дахь шилдэг бразил тоглогчдын тоглолтыг дагаж, "1xBet"-ээр дамжуулан спортын гайхамшгийг мэдрээрэй! 1xBet нь 2007 оноос хойш дэлхийд тэргүүлэгч олон улсын энтертайнмент платформ болжээ. Өдгөө 70 хэл дээр үйл ажиллагаагаа явуулж, сард гурван сая гаруй хэрэглэгч тогтмол үйлчлүүлж байна.
Нэргүй 7 цагийн өмнө 2.217.73.55
юу вэ? манчистр ситигийн хаалгач Мурайс Атлантаад тэр фудволктайгаа очоод хагас хамгаалагч болчихсон юм уу ? үнэн гайхалтай юм аа
ymxui z**l 9 цагийн өмнө 50.147.160.114
Unjcan yrt.SUULTEi
xylgaichuinpctrn 9 цагийн өмнө 50.147.160.114
xynui xoolni
ay; 9 цагийн өмнө 50.147.160.114
yanxan zantai xoolni ymxui xylgaichid
Нэргүй 10 цагийн өмнө 103.212.119.152
1x bet г сурталчлаад байгаамуу