У.Хүрэлсүхийн өвлүүлж үлдээх ёстой Үндсэн хуулийн LEGACY!

У.Хүрэлсүхийн өвлүүлж үлдээх ёстой Үндсэн хуулийн LEGACY!

У.Хүрэлсүхийн өвлүүлж үлдээх ёстой Үндсэн хуулийн LEGACY!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа 2027 онд дуусна. Өдгөө 57 настай тэрбээр 59 настайдаа Ерөнхийлөгчийн суудлаас бууна. Армийн улс төрийн орлогчоос улсын Ерөнхийлөгч болтлоо улс төрд чанагдсан У.Хүрэлсүх Төрийн тэргүүнээс буулаа гээд тэтгэвэртээ суухгүй нь лав. Тэгээд ч хуульд заасан тэтгэврийн нас нь болоогүй байгаа. Тиймээс хоёр жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулиас Монголын улс төр бүрэн хамааралтай, У.Хүрэлсүхийн орыг хэн “залгамжлах” нь, мөн түүний дараагийн стратеги юу болох нь маш сонирхолтой байна.

Нэг.

Үндсэндээ, дараагийн Ерөнхийлөгчид МАН-аас хэнийг  дэвшүүлэх нь У.Хүрэлсүхийн стратеги байх нь гарцаагүй шиг Л.Оюун-Эрдэнийн хамтарсан засгийн хувь тавилан түүний улс төртэй холбогдох нь ч ойлгомжтой. У.Хүрэлсүх шүдгүй арслан биш Монголын номер нэг хүн болсон. МАН дахь нэр нөлөө, бяр хүч нь түүнд хэвээрээ байгаа.

МАН-ын үнэмлэхүй олонхын үед, дангаараа засагласан өнгөрсөн найман жилд УИХ-аас Үндсэн хуульд хоёр ч удаа нэмэлт өөрчлөлт оруулсан нь 2019 он хийгээд 2024 он байлаа. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдад танхимаа чөлөөлөх, томилох эрх мэдэл олгосон бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэвээр үлдээсэн. Гэхдээ урьд нь дөрвөн жилийн хугацаатайгаар хоёр удаа сонгогдох эрхтэй байсныг 2019 оны өөрчлөлтөөр хязгаарлаж, зургаан жилээр нэг удаа сонгогдоно гэж Үндсэн хуульд суулгаж өгсөн юм. Эцэг хуулийн энэхүү хүчин төгөлдөр заалтаар Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх нар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй болсон.

1992 оны Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт Ерөнхийлөгчөөр сонгогдох насны доод босго нь 45 нас байсныг 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр 50 нас хүрсэн байх, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэх шалгуур тавьсан юм.

Парламентад суудалтай таван нам дээрх шалгуурт нийцсэн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. Тиймээс МАН, АН, ХҮН, Үндэсний эвсэл, ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг горилж буй хүн ч цөөнгүй, титмийн төлөөх тэмцэл улс төрийн намууд дунд болон нам дотроо хэдийнэ эхэлсэн.

Хоёр.

Михайлд нэг бодол бий гэгчээр У.Хүрэлсүх ирээдүйн улс төрөө хэдийнэ зурчихсан яваа нь тодорхой. Тактик боловсруулахдаа ч сайн, таамаглах аргагүй гэнэтийн нүүдэлдээ ч гарамгай. “Таавчиг ээж”-ээс болж түүнийг Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулчихна гэж Х.Баттулга ч таамаглаагүй юм. Тэр уурандаа Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргаж, УДШ-д өөрийн биеэр аваачиж өгч байлаа.

У.Хүрэлсүхэд бусад улстөрчдөд тэр бүр байдаггүй зан чанар бий. Хэзээ ухарч, хэзээ довтлохоо сайн мэддэг. У.Хүрэлсүхийн хувьд улс төрийн тарни мэт үг нь “Ухаан эс хүрвээс зориг эс хүрнэ”. Яг энэ үгээ улс төрд мөрдлөг болгож яваа.

Түүн шиг парламентын гаднаас парламентыг хоёр хуваан УИХ, Засгийн газрыг цугт нь атгасан улстөрч лав Монголд байхгүй.

УИХ, Засгийн газрыг намтай төртэй нь атгачихсан М.Энхболдыг ширээн дээрээ чирч буулган, МАН-ын толгой явсан хотын фракцыг гөлөг болгож чадах тэнэг эр зориг У.Хүрэлсүхээс гарсан, С.Баярыг давсан стратегич болсноо тэр энэ үйлдлээрээ харуулсан.  Л.Оюун-Эрдэнэд нам, засгийн тамгыг өвлүүлсэн нь У.Хүрэлсүхийн зурсан улс төр байсан нь мэдээж. Харин түүний дараагийн стратеги юу вэ. Гэдэг нь Монголын улс төрийн анхаарлыг тэмдэг болсон.

Гурав.

Үндсэн хуульд зааснаар У.Хүрэлсүх ганцхан удаа сонгогдох эрхтэй. Гэвчиг У.Хүрэлсүхийн нэрээр, түүний гараар могой бариулах сонирхол бусад улстөрчдөд байж мэднэ. Тэр нь Үндсэн хуулийн 30.2-т заасан  “….зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг өөрчлөх хүсэл.

Нэн ялангуяа Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч асан Х.Баттулга Төрийн тэргүүний тамгыг дахин атгах гэж Төрийн ордонд эргэн ирсэн гэвэл бузар гүтгэлэг болохгүй биз.

Гэвчиг, ҮХНӨ-ийг парламентын гишүүдийн 75 хувь нь буюу УИХ-ын гишүүдийн 95 нь дэмжсэн тохиолдолд гар дүрэх эрх нээгдэнэ. Х.Баттулгын захиалгаар ҮХНӨ-ийг дэмжих улстөрч парламентад цөөхөн байх. Тэгээд ч У.Хүрэлсүх ҮХНӨ-ийг дэмжвэл дараа, дараагийн Ерөнхийлөгч нарт буруу үлгэрлэл болно гэдгийг мэдэхтэйгээ байлгүй. Тэр тусмаа өөртөө биш өрсөлдөгч хэн нэгэнд дарангуйлагч болох замыг нь нээж өгөхөд хүрнэ. Үндсэн хууль бол үндэсний аюулгүй байдлын хамгаалагч. Үндэсний аюулгүй байдал бол ардчилсан парламентын засаглал юм. Хувь хүний биш хуулийн засаглалыг бэхжүүлэхээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн амаараа Үндсэн хуульд тангарагласан шүү дээ!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-16 202.9.40.100

Ц.Элбэгдорж болон Х.Баттулгыг тухайн үед АН-аас нэр дэвшүүлж ерөнхийлөгчид өрсөлдүүлсэн. харин ард түмэний олонх тэднийг сонгосон. АН-аас З.Энхболд болон Н.Алтанхуяг нар боломжийн хүмүүс юм. Ганцхан хэт намхан юм.

Avatar

ӨНӨРӨӨ 2025-04-16 103.168.34.93

BANK NI HULGAICH YALTAI PZ DA EOOK SHAACHAAL DAHIAAD SONGOOGDOO SHAASN PUTIN l*****n DURAIDAG ATS DA ENE GOLOGIIG DAVAARCH BOLKUEE HULGAISAN MONGOOR CHIN MASHIN MOTO SHAGAAL DAHIJ HULGAI SHAGAAAL YAVJ BGAA SHUU ENE ATS NUURSNII HULGAID HOLBOGDSN SURAG BAN ZANDAN SHATARTAI HAMT MONGO UGAAHDAA BARILGAD ORUULSAN SURAG BN BARIMT TSUGLUULAL BAIGA DA ENE HULGAICHIIN

Avatar

Та хар 2025-04-16 103.212.118.171

Аль аль нь монголд ямар ч хэрэггүй, ямар ч ач тусгүй харин ч 2 уулаа монголыг хорлосон хүмүүс аж.

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.178.95

TANILTSI80955877

Avatar

бүгд 2025-04-16 66.181.187.156

АН ААС БОЛ З. ЭНХБОЛД АРАЙ ДЭЭР. МАН ААС БОЛ ХУРУУГААР ӨЛГӨХ НЬ ГАНЦ Ч ХҮН АЛГА, ЦӨМ ХУЛГАЙЧИД, НЭР НЬ СЭВТСЭН МУНХАГУУД

Avatar

Нэргүй 2025-04-16 14.1.81.149

Сүртэй сүртэй лоозогнолоор ч яахвээ. Хотоор болон хаа сайгүй царцсан зогссон 5-10 жил гацсан ашиглалтанд ордоггүй хуурамч жинхэнэ нь мэдэгдэхгүй төслүүдээ ашиглалтанд оруулаасай

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.178.95

SAWI80955877

Avatar

Нэргүй 2025-04-16 103.212.116.122

Гадагшаа ганц цэргийн ажиллагаа хийчүүлч еөк маань

Avatar

Нэргүй 2025-04-16 139.5.219.250

УЛСА БОДДОГҮИ УХАНА 100 ТЭРБУМАР УУР АМЬСГАЛЫН ХУРАЛ ХИНЭ ГЭЖ ХУЦСАН ХУВЬИАСА МӨНГИГ ГАРГАРАИ ЯАГ АСЕМ ШИГ ЛУИВАР

Avatar

Нэргүй 2025-04-16 103.212.116.122

Жэнко үндсэн хууль өөрчлөөд еөк болох гээд бна л гэх гээд баахан боргож , огиудас хүртэл Хүүкийг долоож гэнэ

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.160.113

Хүрэлсүх цагаа тулахад юу ч хийхээс буцахгүй хүн шүү!!!

Avatar

Ахмад 2025-04-16 202.9.41.4

Ерөнхийлөгч та одоо энэ нийгмийн бусармаг байдлыг засаж сайжруулахад нэг л зүйлийг сэргээх хэрэгтэй. Үндсэн хууль, Эрүүгийн хуулиндаа өөрчлөлт оруулж ЦААЗ-ын ялыг сэргээх явдал. Ялангуяа насанд хүрээгүй хүүхдэд хүчин хэрэглэсэн, санаатай хүний амь егүүтгэсэн, эх орон газар нутгаа гадаадын иргэнд зарсан, их хэмжээний авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон гэ.сэн заалтаар хэд хэдэн хэргийг шийдвэл улс орны байдал цэгцэрнэ дээ. Ард түмэн үүнийг л хүлээж байна даа…

Avatar

dd 2025-04-16 89.38.97.206

ГАЗАР НУТГАА УРАН, ЦӨМЫН ХАЯГДЛЫН ХОРООР ХОРДУУЛЧИХГҮЙ БҮРЭН БҮТНЭЭР НЬ ХОЙЧ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛЖ ҮЛДЭЭМЭЭР БАЙНАА ХҮРЭЛСҮХЭЭЭЭЭЭ !!!

Avatar

Иргэн 2025-04-16 66.181.185.200

Амьдрал нь тэр чигээрээ хулих хуурамч явсан удамгүй 3- ерөнхийлөгч!!! ккк

Avatar

ИРГЭН 2025-04-16 66.181.185.200

Сүүлийн 3- н ерөнхийлөгч мэдлэг боловсролыг хувьд тун хэцүү хүмүүс сонгогдлоо!!! Одоо Монголчуудаа зальтай ичих булчирхайгүй мэдлэг боловсролгүй, удам угсаа муутай хүмүүсийг ерөнхийлөгчийн сонгуульд гаргахгүй байцгаая!!! Хамгийн гол нь удам угсаа муутай хүмүүсээр Монгол улсын төрийг доройтуулмааргүй бн!!!

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.187.100

Монголын нийнэмд Баттулгыг дэмждэг хүн байтугай нохой ч байхгүй !!! Гэтэл соошлийн хуурамч хаягуулаас л баахан дэмжигч гарч ирээд л давалгаалаад байдаг нь туйлын зосисгүй бнаа !!!

Avatar

Нэргүй 2025-04-16 203.17.23.177

БАТТУЛГААС САЛСАН НЬ МОНГОЛЫН ИХ ЗОЛ ЁООМ. ГҮЙЦЭЭ. ОДОО ХАРИН ЯАЖ ЭНЭ ЭРГҮҮ ХУЛИГААНААС САЛАХ ВЭ. ХИЧНЭЭН ХУЛИГААН Ч ГЭСЭН ДАРАНГУЙЛАГЧ БАТТУЛГААС БОЛ ХАВЬ ИЛҮҮ ДЭЭР БАЙГААД БАЙГАА ЮМ АА.

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.178.95

XALYYXAN SEKSDN ANUSDN80955877

Avatar

Нэргүй 2025-04-16 202.9.40.115

Худла манжлаад бай.

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.178.95

SEKSEER ANUSDI BOOWN GOE XOXOOD VANXANDI80955877

Avatar

Нэргүй 2025-04-16 103.212.117.162

Хүрэлсүх цоо шинэ, шинэ төрхийг гаргаж ирмээр байна. маш сайн залуу, шударга улс төрч монголд бий шүү дээ, нөгөө л хэдэн хулгайчид бол хэрэггүй

Avatar

ххх 2025-04-16 202.9.46.152

kkkkkkkkkkkkkkkkkk LEGASY ГЭДЭГ ҮГЭЭ ЯДАЖ АГУУЛГА ДАА ТОХИРУУЛААД ӨВЛӨГДӨХ ЗАРЧИМ МЕРИТ ЗАРЧИМ ГЭНЭ ҮҮ ГЭЖ БИЧЭЭЧ ОЛИГТОЙХОН СЭТГҮҮЛЧ БАЙХГҮЙ ЭЛБЭГДОРЖИЙН САЙТ

Avatar

ЗАВСРЫН ҮЕИЙХЭН 2025-04-16 14.1.81.149

Шилжилтийн ороо бусгаа үе хэзээ дуусгавар болох вюм бүү мэдэээ дээр, дооргүй Амьтанлаг хүмүүсийн нийгэм Иргэншсэн Соёлжсон Хариуцлагажсан Тогтворжсон Монгол орон болоход дахиад 1000/1000 жил хэрэгтэй байнадааа

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.191.91

Сэгсэлзүүр л биш бол чөтгөр байсан ч яахав

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.187.122

Зөв бичээд долоомоор байнаа. LEGACY

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж