Цаг агаар дулаарсантай холбоотойгоор иргэд алхахыг илүүд үзэх болжээ. Хичээл сургуулийн амралт дууссантай холбоотойгоор ажил тарах үед хотын гудамжаар хүүхэд багачуудаа дагуулсан иргэд олноороо алхаж байна. Ажил тарах цагаар нийтийн тээврийн хүртээмж муутай байдаг нь тэдний алхах бас нэгэн шалтгаан гэдгийг тодотгож байна. Хэдийгээр алхах нь цаг зав хэмнэхээс гадна, эрүүл мэндэд чухал ач холбогдолтой боловч олон талын айдас дагуулж байгааг иргэд учирлаж байлаа. Тухайлбал, олон төрлийн цахилгаан дугуй, скүүтэр зэрэг тээврийн хэрэгсэл хэрэглээнд нэвтэрснээр иргэдийн алхах замд айдас дагуулах болсон гэдгийг хэлж байгаа юм.
АЛХАХ ЗАМ АЙДАС ДАГУУЛДАГ
Иргэн Н.Нарандолгорын хувьд сургуулийн хоёр хүүхэд зөөдөг байна. Тэрбээр өдөрт хүүхдүүдээ хүргэж өгөөд орой хичээлээс нь авахдаа хичээл сургуулийн хооронд ойролцоогоор 2 километр зам туулдаг байна. Энэ хооронд явган хүний зам эвдрэл гэмтэлтэйгээс гадна хаанаас ч хэзээ ч гараад ирэх цахилгаан дугуй, скүүтэртэй иргэдэд дайруулчихгүйн тулд байнга сонор сэрэмжтэй явдаг гэдгээ учирлаж байна. Өнгөрсөн жил хоёр хүүхдийнх нь нэг нь цахилгаан дугуйнд хөлөө дайруулснаас үүдэн долоо хоног доголж хичээл сургуульдаа явахад хүндрэлтэй байсан аж. Тухайн үед цахилгаан скүүтэрийг жолоодож явсан өсвөр насны хүү уучлал гуйгаад өнгөрсөн бөгөөд орой нь хүүхдийн хөл нь хавдаж хөхөрсөн байсныг мэдсэн байна. Ямар ч зохицуулалт байхгүй учраас эргээд хариуцлага хүлээлгэх боломж байдаггүй нь ийнхүү тэднийг алхах замыг айдаст автуулж орхисон гэв. Хүүхдүүд болсон хойно ээжийнхээ гараас атгаад анхаарал болгоомжтой алхах нь ховор. Урд хойно гарч гүйнэ. Тэгж байгаад тээгэлдэж унах ч тохиолдол бий. Өмд гутлаа урах, өвдөг тохойгоо авах ч тохиолдол энэ хугацаанд олон байсан гэв. Өвлийн улиралд халтиргаа гулгаа их учраас ихэвчлэн такси барьдаг байна. Гэсэн ч таксины хүртээмж хомс тул удаан хугацаагаар даарч зогсох тохиолдол их гэв. Харин гадаа дулаач байгаа учраас алхахыг илүүд үзэж байгаа гэнэ. Иргэддээ ээлтэй яван хүний зам талбайг нэмэгдүүлж дугуйн замыг тусгаарлаж өгвөл олон талаар эерэг өөрчлөлт авч ирнэ гэдгийг тодотгов.
ХУВЬ ХҮМҮҮСИЙН БИЗНЕСИЙН ЭРХ АШГИЙГ ХАНГАХЫН ТУЛД НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ АШИГЛАХ НЬ БУРУУ
Харин иргэн Н.Сүхболдын хувьд ажил гэрийнхээ хооронд буюу Жуковоос Цэцэг төв хүртэл өдөрт ойролцоогоор 8 км гаруй алхдаг гэв. Автобусанд сууснаас алхах нь илүү хурдан байх тохиолдол олон гэнэ. Өвлийн улиралд дулаан хувцаслахаас гадна халтирдаггүй гуталтай байх нь чухал гэдгийг тодотгов. Харин дулааны улиралд хөлд хөнгөн гутал сонгох нь чухал гэв. Түүний алхах замд хамгийн бэрхшээлтэй асуудал нь чихэвч зүүсэн хүүхэд залуус байдаг байна. Учир нь тэд араас нь дугуйтай болоод цахилгаан скүүтэртэй хүүхэд тулж очиход сонсдоггүй учраас эрсдэлд их ороод байх шиг харагддаг. Нийслэл Улаанбаатар хотын хувьд явган хүний замын хүртээмж муу. Дээрээс нь тусгай зориулалтын дугуйн зам байдаггүй учраас явган зорчигч болоод элдэв цахилгаан дугуй болон унадаг дугуй унасан хүмүүс мөргөлдөх эрсдэл олон байдаг. Түгжрэл ихтэй оргил ачааллын үед ажил хичээлдээ яарсан хүмүүсийн цагийг хэмнэх нэг сонголт болж байгаа ч манайд тодорхой зохицуулалтгүйн улмаас скүүтэртэй холбоотой осол, гэмтлийн тоо нэмэгдэж байна. Нүдний өмнө л осол болж байдаг болсон. Тэглээ гээд тэднийг шууд буруутгахаас илүүтэй хэн хэн нь хариуцлагатай анхаарал болгоомжтой явах хэрэгтэй. Мөн автобусны буудал дээрх ТҮЦ-нүүдийг буулгаснаар зам цэлгэр болсон мэт санагдаж байна. Удахгүй зун болж бороо орохоор ус зайлуулагчгүй учраас алхах хүндрэлтэй байдаг. Мөн замын хажуугаар явахад автомашины жолооч нар хурдтай явснаас үүдэн ус цацах тохиолдол олон. Уг нь хууль дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэхээр заасан боловч тэр бүр маргаан үүсгэж, хариуцлага яриад явах хүн ховор. Мөн явган хүний замаа хэт гялгар гялтгар материалаар хийхээс илүү ямар ч насны хүн алхаад явахад ээлтэй материалаар хийх хэрэгтэй гэж боддог. Настай хүмүүс таяг тулаад явахаар бараг таяг нь халтирахаар хэмжээний гялгар гялтгар замтай хэсэг бий. Түүнээс болж унаж бэртсэн ч хүмүүс байгаа. Тиймээс хүн бүр үүрэг, хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Мөн явган хүний зам дээр цахилгаан дугуйг олноор нь байршуулсан тохиолдол сүүлийн үед их анзаарагдах болсон. Тиймээс тэнд бас зохицуулалт хэрэгтэй санагдаж байна. Иргэд явах газаргүй байхад хувь хүмүүсийн бизнесийн эрх ашгийг хангахын тулд нийтийн эзэмшлийн зам талбайг ашиглах нь буруу гэж санагдаж байна гэв.
СКҮҮТЭРТЭЙ ЗОРЧИГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ОРЖ ГЭМТЭХ ТОХИОЛДОЛ 92.9 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
Монгол Улсын хэмжээнд 2022-2024 оны эхний долоон сарын байдлаар мопед, скүүтэр, цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн нийт 523 тохиолдол бүртгэгджээ.Нийт тохиолдлын 337 буюу 64.4 хувь нь эрэгтэйчүүд байгаа бол, насны хувьд 216 буюу 41.3 хувийг 0-18 насныхан эзэлж байна.
Шалтгааны хувьд, скүүтэртэй зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх тохиолдол 92.9 хувийг эзэлж байгаа юм. Тухайлбал:
▪️ Скүүтэртэй зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх -486 (92.9%)
▪️ Цахилгаан дугуйтай /сурон/ зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх -20 (3.8%)
▪️ Мопедтой зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх -17 (3.3%)
Мөн нийт тохиолдлын 124 буюу 49.9 хувийг скүүтэрээс унаж гэмтэх шалтгаан эзэлсэн бол, 5-14 насныхан өндөр хувьтай байна. Скүүтэртэй зорчигч бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж гэмтэх тохиолдол 97 буюу 45.3 хувийг эзэлж буй бөгөөд ихэнх нь 15-24 насныхан байна.Явган зорчигч скүүтэрт мөргүүлж гэмтэх тохиолдол нийт 19 бүртгэгдсэн бөгөөд 5-9 болон 50-54 насныхан өндөр хувийг эзэлж байна.Цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтэл нийт 20 буюу 85 хувийг эзэлж байгаа бол, ихэнх нь 10-29 насныхан байна.Мопедоос үүдэлтэй осол гэмтлийн тохиолдол нийт 17 бөгөөд 15-аас дээш насныхан дунд түгээмэл тохиолдож байна.Скүүтэр болон цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн нийт тохиолдол нийслэлд илүү их бүртгэгдсэн бөгөөд байршлаар нь авч үзвэл, 465 буюу 88.9 хувь нь гудамж, нийтийн зам талбайд бэртэж гэмтжээ.Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт 2022-2024 оны эхний долоон сарын байдлаар, скүүтэр болон цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн улмаас нийт 523 хүн яаралтай тусламж авсан бөгөөд үүний 25 (4.8%) нь хэвтэн эмчлүүлсэн байна.Хэвтэн эмчлүүлэгсдийн 60 хувь нь 0-18 насны хүүхэд байгаа бол, үлдсэн нь насанд хүрсэн иргэд байна. Эдгээрээс 22 (88%) нь мэс засал эмчилгээ хийлгэсэн бөгөөд 40.9 хувь нь шуу ясны хугарал, 27.3 хувь нь шилбэний хугарал, 13.6 хувь нь дунд чөмгөний хугарлыг засаж бэхлэх мэс заслын тусламж авсан байна.
ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 59.6 КМ ЯВГАН ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотод явган замыг чулуун зам болгож өөрчлөх нийт 12 багц ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнээс одоогийн байдлаар 7 багц ажлын тендер зарлагдаж хэрэгжиж эхэлсэн байна.задарч, хөрөнгө батлагдсан. Үлдсэн 5 багц ажлыг ямар байгууллагаар хийлгэх талаараа судалгаа хийж байгаа аж. Энэ жил Энхтайваны өргөн чөлөө, Сүхбаатар талбайн орчим, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Их тойруу гэсэн 6 байршилд явган хүний замыг иж бүрнээр нь шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас хэд хэдэн удаа тендер зарласан боловч гүйцэтгэх компанийн санал орж ирээгүй тохиолдол байгаа учраас дулааны улирлыг ашиглаж богино хугацаанд гүйцэтгэх зорилт тавьж байгаа аж. Өмнө нь байгалийн боржин чулуугаар зам тавихдаа гадаргыг нь шатаагаагүйгээс үүдэн халтирдаг байсан. Энэ удаад сонгож буй чулууны гадаргыг шатааж, зориулалтын төхөөрөмжөөр барзайлган, халтиргаа үүсэхгүй болгосон гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын газрын дарга Г.Билгүүн тодотгож байна.
зочин 2025-04-16 202.126.93.61
одоо явган хүний зам уу, мотоцикл, моторт дугуйн зам уу ялгагдахаа больсон шүү дээ. нэртэйгээр нь бүх төрлийн замаа нэгтгээд хэн чадаж байгаа нь яв гэвэл яасан юи бэ. хэдэн хүний амьжиргаа залгуулдаг түцтэй ноцолдож байхын оронд хүний амь насны асуудал болоод байгаа энэ замбараагүй " төмөр сэгнүүдийн" асуудлаа шийдээд ядаж гудамжаараа амар тайван явдаг болгооч эрх мэдэлтэнгүүдээ. ямар нэг асуудал үүсвэл үүний зөвшөөрлийг өгсөн арга хэмжээ аваагүй нөхөдөөс хариуцлага нэхээч
Daichin. 2025-04-16 103.57.92.222
yavgan hinii zamaar zuvhun yavgan hun alhmaar yum.eruul mendee boddog bol alhsan n unegui dasgal.hudulguun gedgiig oilgohgui l bn da.
Нэргүй 2025-04-16 103.168.34.6
гарцаар гарахад хүртэл айдастай ар өврөөс дугуйтай машинтай хүмүүс гэнэт гарч ирээд дайрчих шахах юм.
Zochin 2025-04-16 139.5.217.208
Өө бүүр мотоциколтой хүмүүс явган хүний замаар яваад байдаг. Яагаад мотоциклийг явган хүний замаар явахыг хориглож болдоггүй юм бэ?
Zochin 2025-04-16 59.153.112.244
Mongol hun hujaanar shig moped dugui undag bolchij Uuniig buur horigloh heregtei uunees bolj zam teewriin osol ih garch bgaa
Нэргүй 2025-04-16 192.82.65.61
Ядаж энэ хотод хүмүүс айж цочилгүй тайван алхмаар байна шүү дээ.Хүйтнээс даарч даарч бие-ээ атирах дулаан болохоор элдэв дугуй скүүтэрээс болж бие-ээ чангалж атирч явсаар бидний эрүүл мэнд их хохирох юм даа. Зам талбайгүй улс элдэв юм хэрэглэх хэрэг алга
c 2025-04-16 66.181.160.3
хоригло
Нэргүй 2025-04-16 202.21.115.186
Нөгөө Улаанбаатарын үдэш намуухан байхгүй болсон шүү! Хотоор алхах гэж бөөн айдас түгшүүр олон машин дээр дугуй, скүтер, мотоцикл гээд нэг бол явган хүнээ дайрчих гээд эсвэл замыг нь хаагаад таглаад орхичихно. Тийм байхад л явган яв, явган явсангүй гээд засаг нь загнаад байдаг. Яаж тайван амьдрах юм бээ???
Нэргүй 2025-04-16 122.201.31.63
dugui skvvter suran ch bilvv ter neg ym unasan batsaanuud zamiin goloor dvremgvi orj ireed dairuulchih gd bhimaa zogsoj gerlendee amjih gd gishgeheer neg daldaisan batsaan orood irhiim tanariin toloo l helii zamAar zahlaad dvrmeer ywaa tom tereg entrees hol yw svljij bgad ketchup ulaan krem bolood hvnd gai bolow
Нэргүй 2025-04-16 43.242.243.220
psd onoodor ywj bsn cin ng duguutai l** drsna zugtgd shhr ni hooj barij awd ydg mu alwe gd gnts algdd awsn cin uiltsn shdgin mu kid l**
Баганаа 2025-04-16 202.126.91.1
энэ л*****н скүүтэрыг хог дээр хаяад устагаа олон машинаа яахуу гэж бодож байхад цаана х***а байдаг байх. х*******н гар хөлүүд хужаатайгаа үхэж далд ор!!!
Зочин 2025-04-16 202.126.90.195
Цахилгаан дугуй энэ тэр нь маш хэцүү .Алхахад ар өврөөс дайрах гээд шунгаад ороод ирнэ . Маш хэцүү осолтой .Үүнийг болиулмаар бгаа
Нэргүй 2025-04-16 66.181.182.229
энэ мөргүүлж гэмтсэн хүмүүс нь тухайн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг нь, гэмтээсэн хүнтэй нь хамт шүүхэд өгч гомдол гаргаач, дуугай л хохироод явах юм. насаараа эмнэлгээр явах хүнд бэртэл хүртэл авч байгаа шүү дээ зарим нь
Нэргүй 2025-04-16 66.181.176.233
маш чанга дуутай мотоцикл онгоцноос илүү дуутай эдгээр мотоциклийн дуу их хэцүү үүнийг хориглож болохгүй юу
Зочин 2025-04-16 103.57.92.242
Энхтайваны гүүрээр алхаж явж чадахгүй байна скүүтэрээ хориглооч. Ямар тэнэг нь энийг оруулж ирвээ.
Чулуунбаатар 2025-04-16 122.201.31.101
гудамаар тайван ч алхаж явахад хэцүү болсон.хаанаас юу гарч ирээд дайрчих бол гэж айдастай явдаг болсон.
Нялуунаас шулуун. 2025-04-16 202.9.47.29
худлаа нялцганаж манжилж дипломатчилж А ангилал & 18+нас гэж байсны оронд хориглох нь дээр дээ. тэртэй тэргүй машин нь зам дээрээ хахцан, явган зам дээр явган хүн явах зайгүй болтлоо барилгын 1 давхрын худалдаа үйлчилгээний таамбаруудыг машин замд тултал дур дураараа барьцан байхад скутёр суррон байдлыг улам дордуулж байнаа Нямбаатар даргаа .
Нэргүй 2025-04-16 202.21.121.194
Хүүхдийн тэрэг түрж явж байна гэж бараг л онхолдуулж, толгойг нь хөдөлж, дотор нь муухайртал юм болох юм. 10 минутын газар 30 минут явах юм билээ
явган зорчигч 2025-04-16 43.228.128.226
Хүн ихтэй томоохон 4 замын уулзвар дээр Гүүрэн гарц нэмж барьж өгвөл хүүхэд залуучууд бага ч гэсэн айдасгүй зорчих, зэрэгцээд замын ачаалал буурах, замын цагдаа нарын мэдрэмжгүйь явган зорчигчидоо чилтэл нь утаатай зам дээр, өвлийн хүйтэнд гарц дээр хүлээж зогсоодог байтал бас нэг талдаа багасна даа.
Нэргүй 2025-04-16 188.162.254.118
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!
Нэргүй 2025-04-16 188.162.254.118
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!!
Нэргүй 2025-04-16 124.158.110.8
энгийн дугуй ч гэсэн хэцүү бнаа!!!!
Иргэн 2025-04-16 66.181.161.6
Скүүтер дугуй машин замаар явмааргүй байна. дандаа онгироо жаалууд .дайрагдах вий дээ бурхан минь
Нэргүй 2025-04-16 202.9.40.115
Гажиг өлн түрүүний бөөс х***а манж хог шаарууд өчнөөн жил хулгай шаагаад ч өлн арилдгүй бузр л******д х***а мэнж гичинүүд.
Нэргүй 2025-04-16 59.153.115.113
новшийн банди нар хүн дайрч хохироохыг ерөөсөө тоохгүй бнаа. Эцэг, эх гэдэг малнууд нь юу бодож дугуй, суррон авч өгдөг бнаа!!!!
Нэргүй 2025-04-16 66.181.190.223
Зөв сэдэв хөндсөн байна. Явган явах их хэцүү байна.
Зочин 2025-04-16 59.153.115.28
хотын захирагчаа урин дулаан цаг ирж сайхан алхамаар бн даанч алхах арга алга дайрч а**х гээд бн явган хүний замаар явж байгаа дугуй мопид скүүтэр энэ тэрийг бүгдийг хурааж аваачээ
Иргэн 2025-04-16 139.5.217.221
дугуй унасан байсан ч араас ирж мөргөөд л ,явган хүний замаар ямар ч юм унаагүй хүмүүс л тайван алхмаар байна шүү
Zochin 2025-04-16 202.126.89.185
Ene scooteriig yavgan hunii zam deer ashihlamaargui bna. Horigloj uguuch
Зочин 2025-04-16 59.153.114.152
мансуурчихсан хүүхдүүд унаж яваад байнауу гэмээр нэгл хачин аймаар дайрчих гээд явуулахгүй юмаа
Зочин 2025-04-16 139.5.217.88
Иргэдээ явган
Алхсангүй залхуу хойрго гэж рэлээд бдаг
Гэтэл явган алхахад нь айдастай байнга ийш тийш харж хаанаас скүүтэртэй хүүхэд гарч ирээд мөргөчих бол гээд алхсанаасаа эс юм болж бна дөө. Гэнэт тулж ирээд холдоорой гэхээр нарийхан явган хүн алхдаг
зам дээр хаашаа
Холдох вэ? Гээд машиныы зам руу орох гэхээр машин нь хэцүү хотын дарга нар маань өөрсдөө
Өглөө орой явган алххж үзсэн болов уу? Энэ скүүтэр цахилгаан дугуйгаа больвол яасан юм бэ?
son$ in 2025-04-16 50.147.160.114
ay babys;
ЗОЧИН 2025-04-16 202.131.230.115
ХОТЫН даргатайгаа өглөө оройг хамтдаа алхах УДААН хугацааны ЧАЛЕНЖ хийе
АЛхахгүй бол зовлонг маань ойлгохгүй
ЗОЧИН 2025-04-16 202.131.230.115
Аан бас хэзээ хаанаас юм ирээд мөргөчих бол гэсэн айдастай
Энэ бол эрүүл саруул алхаж явах чадамжтай хүн ийм байхад
Хүүхэд түрж яваа хүмүүс
Тэрэгтэй хүмүүст за бүр нэмж зовлон л болдог
НЯМБАТАААР гуай тай орой өглөө болгон алхах юмсан
Олз 2025-04-16 103.212.162.173
машин дугуй мото скүүтрээс болж айдас бухимдал стресс их байна. араас хэн дайрчихвий гэсэн. дээр нь унж байгаа нөхдүүд үгэн даам гарсан. дээр нь онгироо. нүдэн дээр олон хүн дайрч гэмтэж байна.
glzywt 2025-04-16 50.147.160.114
xsgyigay
Зочин 2025-04-16 202.131.230.115
Машинтайгаа зэрэгцээд утааг нь сороод,
Шороог нь залгиад,
энхэл донхол болсон замаараа яажийж гэшгээд,
өмнөөс ирэх хүнтэйгээ миссийн зөрөлтөөр зөрөөд,
Явган хүний зам дээр зоосон гэрлийн шонгоо мөргөн алдан зөрөөд
АЛХДАГ даа
Алхах эрүүл мэндэд сайн, сэтгэл санааг уужруулна гэх боловч
Үнэндээ уушигны өвчин
Сэтгэл санааны өвчин нэмж авах нигууртай юмсанжээ
Нэргүй 2025-04-16 103.57.92.222
uyangiin halil bol.VANLII.VANLII.
Олз. 2025-04-16 103.212.162.173
скүүтэр мото дугуй 3-г устга. хэнд ч хэрэггүй. амь нас эрүүл мэндээр хүмүүс хохирч байна. нэг хүний түрийвч түнтийж. хэдэн пацаануудын зугаацлаас болж олон хүн хохирч байна.
Нэргүй 2025-04-16 139.5.219.195
чамайг устгасан нь зардал багатай байх
T 2025-04-16 50.147.160.114
ardgay tsagriglankeni.
lagrlying; 2025-04-16 50.147.160.114
liren
Зочин 2025-04-16 202.9.40.97
Скүүтэр цахилгаан дугуй гэх мэтийг бүрэн хориглож устгахгүй бол Улаанбаатарт хүн амьд байх эрүүл байх
Баталгаа байхгүй. Скүүтэр суррон гэх мэт нь хүн амьд байх эрхтэй гэсэн үндсэн хуулийг ноцтой зөрчиж байна.
Нэргүй 2025-04-16 59.153.115.113
энгийн дугуй ч гэсэн аюултай бна!!!
Нэргүй 2025-04-16 139.5.219.195
за давраарай
Зочин 2025-04-16 202.21.103.139
Үнэн үнэн. УБ бол явган зорчигчдод ээлгүй, айдас, стесс, бухимдал дагуулсан хот.
Zochin 2025-04-16 202.179.24.117
Алхах ямган хүний зам байхгүй, байгаа нь автомашины зогсоол болчихсон.Машин замаар машиндаа зам тавьж өгөөд л алхаж байна даа…
Өргөтлүүдийг устга 2025-04-16 202.9.40.19
Өндөр настануудын ар өврөөс шууд чиглэн ирж айж цоцоож харвуулах гээд бна. Дураар хийсэн өргөтгөлүүдээс болж явган улс дугуй скутор гудамдаа багтахаа болиод бна УИДээс барун 4 хүртлэх дураар 5-7 м өргөтгөж машин зам руу шахсан энэ барилгауудыг энэ зун нийтийн хүчээр дэлбэлээч. 40 -н гуанз дэлгүр ажилуулж ашиг оллоо. Энэ амиа бодсн шуналтнубдыг шууд минажуул. 1 айл бус 1.5 сая хүний эрх ашгийг дээдэл
Нэргүй 2025-04-16 103.212.116.122
Алхахахсаа айгаад ойрхонч гэсэн машинаар зөөж байгаа
Иргэн 2025-04-16 66.181.161.128
гудамжаар явах дэндүү айдастай болсон. дайн болж байгаа газруудаас барга ялгаагүй, хэн хаанаас ирээд дайрчих бол гээд л… хот үүнийгээ яаралтай зохицуулах хэрэгтэй.
Зочин 2025-04-16 139.5.219.133
скүүтртэй хүүхдүүд өөрөө гэмтэнэ бас өрөөлийг гэмтээнэ гэдгээ ойлгохгүй бна тусгай замаа бэлдээгүй байж скүүтр суррон оруулж ирсэн дарга нарын бизнесс олон хүнийг эрүүл мэндэд зана хийж бгааг зогсоох болсон явган явахад түгшүүр айдастай болсон
Сокол 2025-04-16 202.126.90.105
Алхах цаг тогтоож өгөх хэрэгтэй, скүтэрт давуу эрх олгоод
МАН ӨВГӨН 2025-04-16 66.181.185.192
хөгшин намайг дайрч унагаж байсан. золоор харин гайгүй өнгөрсөн. Худал үнэн уучлалт гуйчихаад давхиад явчихсан. Залуучууд ухамсар суух болоогүй юм билээ. тиймээс энэ өөрөө явагч хэрэгслийн зөвшөөрлийг нэн даруй цуцал. Зүгээр энгийн жийдэг дугуй болговол таарна
Нэргүй 2025-04-16 64.119.29.144
мөнгөн торгууль хэрэгтэй
Нэргүй 2025-04-16 66.181.182.229
тэгж эрүүл мэндээрээ хохирч болохгүй, гомдол гаргаж нөхөн төлбөр авах ёстой
Зочин 2025-04-16 202.170.73.150
Маш айдастай байна. Баруун зүүн талаар давхар дайрч мөргөчих гээд хотын гудамжаар явган хүн явах зайгүй боллоо. Энийгээ зохицуулаачээ.
Зочин 2025-04-16 202.21.109.5
Скүүтэр, цахилгаан дугуйнууд үнэн хэцүү байнаа алхахад, яагаад ийм иргэддээ ээлгүй юм хийж байдаг юм бол, хэдэн хүний бизнесийн ашгаас илүү ард иргэдий эрүүл, аюулгүй орчинг л бүрдүүлж өгөөсэй
Нэргүй 2025-04-16 14.1.81.149
Манай Монголд “Байгаль Орчин” гэхээр л Гадаадын Хөрөнгө оруулалттай Төслүүд дээр очиж Байгалть ОРчны хууль журмаа ярьцгаан чухал царайлцгаадаг харин Монголчууд өөрсдөө Хот сууриндаа ч Байр Хотхондоо ч Хөдөө нутагтаа ч Байгаль орчны Хууль Стандарт мөрдөж байгаа юм ер байхгүй сонин улс шүү.
Нэргүй 2025-04-16 103.212.116.165
явган хүний замыг өргөн болгох
Нэргүй 2025-04-16 66.181.190.223
Huuhduudee hutluud yavgan hunii zamaar yavahad mash hundreltei bolson. Tsahilgaan dugui scooter mash ih yavj bn
иргэн 2025-04-16 43.228.128.226
Гэхдээ явган зорчигчид дугуйн замаар алхдагаа болих хэрэгтэй байгаа. Тоосон шинжгүй дураараа явдагаа хэзээ болих вэ. МӨН Баруун гараа дагаж явж сурмаар байна_ Гарцаар өөдөөс дайраад зөрөх хэцүү байдаг шүү. БАРУУН ГАРЫН ДҮРЭМ гэж байдгийг ТВ, радио, фэйсбүүк мэдээллийн хэрэгсэлээр сайн Суртачилмаар байнаа. ЭСВЭЛ суртал нь гарц, зам дээр СУМ зураад өгөөч!
Нэргүй 2025-04-16 203.23.199.47
энэ зөв шүү, ихэнх нь мэддэггүй. Дээрээс нь нарийхан зам дээр гурав дөрвөөрөө зэрэгцээд явахаар бусад хүмүүст зөрж өнгөрөх, гүйцэж трүүлэх зайгүй болчдог. Баруун гарын дүрмийг цэцэрлэг, бага сургуулиас эхлээд заамаар байнаа.
Нэргүй 2025-04-16 202.9.40.116
үнэхээр гайтай шүү
Нэргүй 2025-04-16 202.21.109.2
хоригло
zo 2025-04-16 192.82.65.146
энэ тээврийн хэрэгслүүдийг болиоч, зориулалтын замгүй байж
з 2025-04-16 202.126.89.56
скүүтэрээ хориглооч