VS: Эрхийн хүрээнд мэдээлэл өгнө, өгөхгүй!

VS: Эрхийн хүрээнд мэдээлэл өгнө, өгөхгүй!

Өнгөрсөн гуравдугаар сарын 18-наас эхлэн "ноорог" медиад явуулсан хойшлуулшгүй ажиллагааны асуудал нийгмийн анхаарлыг татсан хэвээр буй. Учир тус медиа багийн залуусын хэлж байгаагаар гэмт хэрэг үйлдээгүй байхад хойшлуулшгүй ажиллагаа явуулж, санаатайгаар худал мэдээлэл олон нийтэд тарааж, компанийх нь эд зүйлийг хураан авч, шалгаж байгаад гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Харин цагдаагийн байгууллага болон Хууль зүй, дотоод хэргийн сайд тус медиагийн залууст хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа гэдгийг хэд хэдэн удаа хэвлэлд өгсөн мэдээлэлдээ дурдсан.

Гэтэл "стратегийн ордын хавсралт"-д багтсан 39 ордыг Стратегийн ордод тооцож, Баялгийн сангийн хуульд нийцүүлэн төрийн хувь эзэмшлийг тогтоох ажил үргэлжилж байгаа энэ үед төс хавсралтад багтсан Төгрөг нуурын нүүрсний ордтой холбоотой асуудал гараад буй. Тодруулбал, тус ордыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга 250 сая ам.доллараар зарсан гэх асуудал олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Засгийн газрын хуралдаанаар Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгах ажлыг хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээр ахлуулан байгуулж, холбогдох бүх баримтыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Үргэлжлүүлэн хуулийн байгууллагаас шалгах бөгөөд Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл одоохондоо энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж, хэвлэлийнхнээс бултаж байгаа юм. Тэгвэл түүний хуулийн хүрээнд мэдээлэл өгөх боломжтой болон мэдээлэл өгөх шаардлагагүй гэх агуулгуудыг нэгтгэн эргэн сануулж байна. 

О.АЛТАНГЭРЭЛ
Хууль зүй, дотоод хэргийн сайд

2025.03.19.

-Хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдаж байгаа учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй. Энэ хүрээнд шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс 2024 оны зургадугаар сар, 2024 оны есдүгээр сараас эхлэн Эрүүгийн хуулийн тусгай зүйл ангиудаар шалгагдаж байсан гэх мэдээлэл байна. Одоог хүртэл шалгагдаж байна. Гэнэт болсон үйл явдал биш. Дээрээс нь цагдаагийн байгууллага улс төрийн заавраар ажиллаж байна гэж үзэж байгаа бол энэ үйл ажиллагааных нь үзүүрт улс төрийн ямар эрх ашиг байх юм бэ гэдгийг тогтоох ёстой.

Цагдаагийн байгууллагаас өчигдөр олон нийтэд хандаж мэдээлэл өгсөн. Энэ бол нэг алба хаагч гараад ярьсан зүйл биш.

Хэрвээ цагдаагийн байгууллагын өгсөн мэдээлэл дунд буруу ташаа мэдээлэл байвал Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бол бүх процесс нь хуульд заасан журмын дагуу явагддаг. Энд нэг л хазгай гишгэвэл хууль зөрчдөг. Энэ ажиллагааг хийсэн хүн нь эрүүгийн хариуцлагад татагддаг. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээлэл бол ардаа хариуцлагатай гэдгийг мэдэгдье.

Хойшлуулашгүй ажиллагааг Эрүүгийн хуулийн дагуу яг тухайн нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулж, баримт нотолгоо цуглуулдаг. Цагдаагийн байгууллага өдөрт хэдэн арваараа, сард хэдэн зуугаараа хийдэг ажил. Нэг удаа хийсэн ажил биш.

2025.03.24. 

эдээллийг маш их гуйвуулж байгаа учир цаашид цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой шаардлагатай мэдээллийг өгнө.

О.АЛТАНГЭРЭЛ
Хууль зүй, дотоод хэргийн сайд

2025.04.03.

-"Төгрөг нуурын орд" гадаадад зарагдсан байсан ч стратегийн ордод хамруулж, төрд тодорхой хувийг авах ёстой. Төгрөг нуурын орд зарагдсан гэж байна. Тэглээ гээд больж хаяхгүй шүү дээ. Хүн юм аа хулгайд алдчихаад "өө өөр хүнд зарчихсан юм байна, авахаа болъё" гэдэггүй биздээ.

Хэчнээн олон улсын биржид гарсан байсан ч хэлцэл хийх ёстой. 

Ард түмэн хувиа олж авах ёстой. 

2025.04.11.

-Би мэдээлэл өгөхгүй байх эрхтэй биз дээ. Би энэ ордын талаар ярихгүй. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 66.181.178.95

SELERTEXEN SEKSDI80955877

Avatar

Нэргүй 44 минутын өмнө 139.5.217.173

Х.Баттулга Ж.Оджаргалыг үртэсгүй нитгэрэх олон жилийн хонзонгоо гүйцээхээр өөрийн уяаны нохой болгосон О.Алтангэрэлыг Оджаргалтай холбоотой баримт цуглуул гэж чацгийг нь гоожтол шахсан тул Алтангэрэл эхлээд М Си Эс-ийн харуул генералыг баривчилсан нь цөөдөөд Нооргийн залуусыг ул үндэсгүй хориод одоо хэлэх үггүй тэнэг царайлж бна.

Avatar

Нэргүй 48 минутын өмнө 66.181.187.100

Утсан хүүхэлдэй улаан голоо тас хэрчүүлэхээсээ ухаан алдатлаа айчихсан бна ! Нээрээ Женко чиний аиь насны чинь бурантагийг Зоригийн хөсөгний араас хавчуулчихаж өлхөөн чадна шүү дээ !!!

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.160.113

Энэ нөхөр чинь Женко-ийн хиа шүү дээ!! "Чонод мах хадгалуулав" гэгчийн үлгэр!!

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.178.95

SHAALGYYLI80955877SEKSEER

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.170.68.162

Женкогийн суганы үс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.178.95

ANUSDI SHAALGN VAWALDI80955877

Avatar

Бутач 3 цагийн өмнө 202.9.47.29

Бутач нохой огцор

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.186.212

2 иртэй тонгорог ажээ, бор нэрээ худалдсан эзэндээ үнэнч бас л нэг нохой төрөлтөн аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж