Эмэгтэйчүүд хоорондоо "Ямар хөөрхөн даашинз вэ?", "Харин тийм ээ, эндээ халаастай" гэж ярилцахыг та хэзээ нэгэн цагт сонсч байв уу? Халаастай хувцас эмэгтэйчүүдийн сонгодог сонголт мөн гэдгийг алдартнууд ч харуулсан байдаг.
Аливаа хувцас хэрэглээнд нийцэхүйц халаастай байна гэдэг мэдээжийн ойлголт мэт боловч тийм биш аж. Загварын үндсэн дүрмээр бол даашинз, банзал зэрэг хувцас халаасгүй байх ёстой. Харин өмд, хүрэм халаастай байлаа ч тэр нь шуудай шиг том хэмжээтэй байх ёсгүй. Ихэнх тохиолдолд хувцаснууд хуурамч халаастай байх нь элбэг шүү дээ. Харахад халаас боловч гүехэн оёдолтой, доторх нь нээгдэхгүй гэх мэт.
Хувцасны халаас нь загвар гэхээсээ илүү эрэлт хэрэгцээнд суурилсан зүйл гэдгийг юун түрүүнд онцлууштай. Гэхдээ олон зуун жилийн өмнөөс энэ нь хүйсийн тэгш бус байдлын бэлгэ тэмдэг байжээ.
Халаасны хамгийн эртний хэлбэрүүдийн нэг бол 1550-иад оны эрэгтэй өмд. Тухайн үед өмдний дотор талд жижиг халаас маягийн зүйлийг оёдог байжээ. Үүнээс өмнө хүмүүс эд зүйлсээ биедээ бус тусад нь барьж явдаг байв. Улмаар эрэгтэйчүүдийн хувцасны халаас улам боловсронгуй, ганган чамин болжээ. Захиалгын тансаг хувцас үйлдвэрлэгчид ялангуяа халаасаар тоглох шиг болдог байжээ. Эрэгтэйчүүдийн хувцас хөгжихийн хэрээр халаас нь ч янз бүр болсныг 17-р зууны сүүлч үеийн хослолын зурагнаас харж болох аж.
Эмэгтэй хувцас халаастай болох хүртэл 10, 20, 30 жил шаардагдсан уу гэвэл бас үгүй. Бүр илүү олон зуун жил шаардагдсаныг энд онцолмоор байна.
Банзал дээр тусад нь оёсон уут, амархан мултарч уначихаад байдаг зангиа маягийн уутанцар зэрэг эвгүй, төвөгтэй зүйлсийг эмэгтэйчүүд хэрэглэдэг байжээ. 1700-аад онд Франц, Британид зөвхөн морь унадаг эмэгтэйчүүд халаастай дээл өмсдөг байв. Гэвч тэднийг хүмүүс Грекийн домогт гардаг хүчирхэг эмэгтэйчүүдтэй зүйрлэн шоолж, эрэгтэй хүн шиг харагдлаа гэж шүүмжилдэг байжээ.
1870-аад оноос зарим эмэгтэй даашинз чанх ард талдаа халаастай болжээ. Энэ нь халаасыг ил харагдуулахгүй нуух гэсэн санаа. Гэвч энэ нь мэдээж хэрэглээнд нийцээгүй загвар учир эд зүйлээ авахын тулд гараа арагш сунгах шаардлагатай болдог байв.
Үндсэндээ халаасыг хэтэрхий эршүүд гэж үздэг байсан аж. Халаас гэдэг нь тухайн үед халаасны хутга, халаасны цаг, гар буу зэргийг л хийх зориулалттай эрэгтэйлэг ойлголт байв.
Мөн халаас ч юм уу цүнх савандаа хэт их эд зүйл авч явах нь шүүмжлэл дагуулдаг байв. Энэ нь мэдлэг боловсрол муутай, доод давхаргын хүний шинж гэж үздэг байжээ. Ялангуяа эмэгтэйчүүдэд энэ ойлголт хамаатай.
Орчин цагт ч бас хэт том цүнхийг зохимжгүй гэж үзэх нь бий. 2018 онд олны хүртээл болсон "HBO"-ийн "Succession" цувралд жишээ нь чинээлэг бүсгүй Том Вамбсганс асар том "Burberry" цүнхийг ёжилсон байдаг. "Тэр дотор юу байгаа юм бэ? Том гутал уу? Өдрийн хоол уу? Арай дэндүү том юм. Наадахаа зуслан явах юм уу банк дээрэмдэхэд ашиглаж болох юм" гэж ёжилж буйгаар тус кинонд гардаг.
Харин гараа халаасандаа хийсэн эр хүнийг тэрслүү байдал, гэмт хэрэг гэх мэт арай өөр эршүүд шинж чанараар нь хүмүүс хардаг аж. Халааснууд нь эрэгтэйлэг байдал, практик байдалтай холбоотой байсан бол эмэгтэйчүүдийн хувцасны загвар гадаад төрх байдалд илүү анхаарсан байсан гэсэн үг.
Гэхдээ эмэгтэй хувцас халаасгүй гэх энэ хоосон орон зайг гар цүнх дүүргэснийг хэн хүнгүй таамаглах болов уу. Гар цүнх гэдэг зүйл эмэгтэйчүүдийн эд зүйлээ хадгалах бүхэл бүтэн зах зээл болж гарч ирсэн.
Эмэгтэй хувцас халаастай байх нь гайхмаар зүйл биш болж эхэлсэн нь 20 дугаар зуун. Барууны орнуудад эмэгтэй хувцас шинэчлэгдэж, корсет, урт банзал зэргээс хүүхнүүд татгалзах болжээ. Ялангуяа дайны цаг үе энэ өөрчлөлтийг улам хурдасгасан. Тэр үед эмэгтэйчүүд ажил төрөл хийх нь элбэгшиж, цэрэгт хүртэл элссэн учир хэрэглээнд нийцсэн хувцас зайлшгүй шаардлагатай болсон.
Гэхдээ тухайн үед эмэгтэй цэргийн дүрэмт хувцсыг хийхдээ загвар зохион бүтээгчид нь халаасыг нь хаана нь хийхээ мэдэхгүй будилсан ч түүх байдаг аж. Энгэрийн халаас хийлээ гэхэд эмэгтэйчүүд хөх рүүгээ гараа хийгээд байх нь зохимжгүй гэж үзжээ. Тиймээс дэлхийн хоёрдугаар дайны үед байлдааны бус үүрэг гүйцэтгэж байсан 150 мянган эмэгтэй алба хаагч дүрэмт хувцасныхаа нэг хэсэг болгон савхин түрийвч авч явдаг байв.
Орчин цагт бүх зүйл нээлттэй болсон ч эмэгтэй хувцасны хувьд халаас ховор хэвээр. Учир нь загвар зохион бүтээгчид хэрэгцээ шаардлагаас илүү эмэгтэйчүүдийн бие галбирыг тодосгоход анхаарлаа хандуулдаг. Харагдах байдал чухал гэдэгт эмэгтэйчүүд өөрсдөө ч итгэсэн хэвээр байна.
Нэргүй 2025-04-16 66.181.178.95
ANUSDI80955877
DANXArT 2025-04-16 50.147.160.114
XAVTGAI GAY, bylchirxaini xavdartai, galzyy sait deer kmsy.
ЗАЙЛ 2025-04-16 202.9.46.152
kkkk монголоор л нэг царай муутай нөхөргүй хүүхнүүд байна. тэгэхээр зүгээр л энэ бол шалтаг. бүгд миссүд биш өчнөөн царай зүс муутай байна ш дээ яаяа гээд байгаа юм