"Төгрөгийн ханшийг төр өөрсдөө зориудаар унагаж байна"

"Төгрөгийн ханшийг төр өөрсдөө зориудаар унагаж байна"

"Төгрөгийн ханшийг төр өөрсдөө зориудаар унагаж байна"

Эдийн засагч, эрх зүйч, доктор Б.Лхагважавтай Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Монголын төр эхлээд том хөрөнгө оруулагчдын хөрөнгийг булаасан. Одоо жижиг, дунд бизнесменүүдийг онилсон байна. Монголын ардчилал, чөлөөт зах зээл өдрөөс өдөрт хумигдаж байна. Монгол яг хаашаа яваад байна вэ?

-Яг сүүлийн хэд хоногт юу харагдаж байна вэ гэвэл, өнгөрсөн хоёрдугаар сараас хойш нийгэм рүү янз бүрийн шоу болох зүйлийг цацаж байгаа. Түүн дээрээ бүх хэвлэл мэдээллийн анхаарлыг төвлөрүүлж, ардуур нь макро эдийн засагт болж байгаа том өөрчлөлтүүдээс өөрсдөө зугтаж байна. Тэдэнд хэлэх бодлого, шийдвэр алга. Тийм учраас зугтаад байгаа юм. Төв талбай дээр юу болж байгааг харахаар нөгөө энтертаймент шоу үргэлжлээд байгаа биз. Энэ чинь манай шоучин Ерөнхий сайдын амь аргацаасан аргууд. Яг өнөөдрийн тухайд ноолуурын ханш уначихсан байна. Нүүрсний үнэ ч буурчихсан байгаа. Алтны үнээр нүүрсийг нөхөж чадахгүй шүү дээ. Дээрээс нь гайгүй хэдэн бизнесүүдээ бүгдийг нь барьцаалчихсан. Том, жижиг, хүний, өөрийн гэлтгүй бүгдийг нь төрөөр айлгадаг. Ихэнх ААН-үүд төрийн өмчтэй бизнесээрээ холбогдчихсон байдаг. Үүний цаана 36 тэрбум ам.долларын асуудал яригдаж байгаа. Гэтэл энэ том төсөлд хөрөнгө оруулаад, менежментээ хийгээд холбогдчихсон хүмүүс төрийг аргадаж, аргацааж амьдрахгүй бол өөрсдийнх нь бизнес нурах гээд байгаа юм. Тийм учраас бид нар нэг тийм арчаагүй, диктатурын дэглэмд орсон. Үүний гол дүрд тоглож байгаа хүмүүсээр тойрон хүрээлүүлсэн ийм л нийгэм бүрэлдэн тогтчихоод байна даа.

-Тэгээд яаж өөрчлөх юм бэ, яг юу хийх ёстой вэ? 

-Бизнес хийх орныг бүрдүүлэх ёстой гол байгууллагууд нь үүнд оролцохгүй байгаа учраас яг нөгөө 1990, 1995, 2009, 2013 оны дөрвөн том хямрал шиг хаяад зугтдаг тийм л үйл явдал болж байна. Энэ үед нь макро түвшиндээ өөрчлөлт хийх гэж байна гээд бүр дордуулдаг тал бий. Шууд мөнгө хэвлээд эхэлдэг. Жишээ нь 2013 онд 2.7 их наяд төгрөг хэвлэсэн. Мөнгө хэвлэснээс зургаан сарын дараа мөнгөний ханш унадаг. Үүнээс яаж гарах вэ гэдэг чинь эдгээр эрхийг нь өгчихсөн байгууллагуудын ажил шүү дээ. Хоёрдугаарт, энэ унаж байгаа долларыг юунд нь хайрлаад байгаа юм бэ. Одоо болж байгаа тарифын дайныг харсан ч тэр. Би энийг Трампийн шок гэж нэрлээд байгаа. Энэ шок ойрын хэдэн сардаа хэлбэлзэнэ. Одоо шокийн дараагийн давлагаанууд орж ирж байгаа.

Энэ нь буцаад дэлхий даяр хөрөнгийн биржийг аль аль талд дээшээ, доошоо савлуулж байгаа. Хөрөнгө оруулалт талаасаа, эдийн засаг талдаа асар том цунами үүсчхээд байна л даа. Үүнийг мэдрэхгүй суугаад байгаа Ерөнхий сайдтай байна гэхээр л гайхаад байгаа юм.

Яагаад гэвэл би өдөр болгон бусад бизнес эрхлэгчидтэй адилхан доллар авах гээд очиход ханш нь 10-20 төгрөгөөр нэмэгдчихсэн байна гэхээр хүнд асуудал байхгүй юу. Эсрэгээрээ уг нь унаж байх ёстой зүйл шүү дээ. Иймэрхүү л үйл явц харагдаад байна.

-Тарифын дайны дараагийн давлагаанууд орж ирж байна гэлээ. Энэ нь Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөө үзүүлэх бол? 

-Дэлхийн эдийн засагт ийм том цунами болж байхад Монгол Улсад эрх барьж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд, Ерөнхий сайд, Монголбанк, Гадаад харилцааны яам таг дуугүй байсан. Чив чимээгүй байж байгаад яг гол бизнес эрхэлж байгаа баялаг бүтээж байгаа ААН-үүдээ энэ гал руу өрдчихсөн гэж хэлж болно. Ганцхан долларыг аваад үзье л дээ. Зөвхөн Монгол Улсад өдөр бүр долларын ханш 30-40 төгрөгөөр өсөөд байгаа. Гэтэл дэлхий даяараа сүүлийн долоо хоногт долларын ханш зургаан хувь уналаа. Энэ жишгээр Монгол Улсад ч гэсэн өдийд 200 орчим төгрөгөөр хямдарсан байх ёстой байхгүй юу. Гэтэл гажиг үзэгдэл ганцхан манайд давтагдаж байна. Цагаан сараас хойш ханш дөрвөн хувь өссөн байгаа.

Нөгөө л үеийн үед болдог эдийн засгийн хямрал нүүрлээд ирэхээр "Наймар шарга"-ын хэдэн ченжээ түмний өмнө нүддэг, буруутгадаг байдлаа давтаж байна. Яг нарийндаа бол энэ Засгийн газар, Монголбанк, Гадаад харилцааны яамны асуудал.

-Валютын нөөц хангалттай гэж Монголбанкнаас мэдээлсэн. Гэтэл долларын ханш өдрөөс өдөрт чангарсаар байгааг юу гэж тайлбарлах вэ?

-Нөөц хангалттай байгаа юм бол яагаад өдөртөө 12 мянган ам.доллар гаргаж байгаа юм. Хоёрдугаарт, хавар цагт бүх бизнесүүдийн идэвхжилт эхэлдэг үе таарсан байгаа. Бид энэ үед таван их наяд төгрөгөө хэрэглэх ёстой байхгүй юу. Дэлхий дахинд унаж байгаа долларыг Монгол Улс дотроо өсгөж байна. Цагаан сараас хойш ханш дөрвөн хувь өссөн байгаа. Гэтэл бусад улсад зургаан хувь буурсан гэж ярьсан шүү дээ. Үүний бүх зөрүүг өнөөдөр Монгол Улсад бизнес эрхэлж байгаа хүмүүс л төлж байна. Төр өнөөдөр ААН-үүдийн орлогыг ч булааж байна, таны халаас руу ч орж байна. Төгрөг үнэгүйднэ гэдэг таны халаасанд байгаа мөнгө тэр хэмжээгээр уначихсан байна гэсэн үг. Нэг сая төгрөг аравхан хоногийн дотор 900 мянган төгрөг болж ханш уналаа.

Өнөөдрийн эрх барьж байгаа албан тушаалтнуудад эдийн засаг, санхүү, ялангуяа хямралтай үеийн эдийн засгийн хөдөлгөөний талаар огт мэдлэггүй хүмүүс гэдгийг онцгойлон хэлье.

Ерөхий сайд Л.Оюун-Эрдэнэд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд альд нь ч  эдийн засгийн мэдлэг байхгүй. Тийм учраас доор нь байгаа Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам ойрын 60 жилийн АНУ-ын хөдөлгөөнийг харж байгаад хөдөлгөөн хийгээрэй. Хоёрдугаарт, АНУ-ын хөдөлгөөн ч гэсэн макро түвшинд түр зуурын асар их тоглолтууд хийж байгаа. Тэгэхээр жижиг хувьцаа юм уу энэ талаар мэдээллийг авсан хүмүүсийн маш том ашигтай бизнесүүд цаана нь давхар эргэлдээд явж байна. Тэгэхээр бид нар энэ савлагаанаас жижигхэн улс, жижигхэн зах зээл гэдэг утгаараа аль болох макро хөдөлгөөнд өртөхгүйгээр эвтэйхэн гарах л асуудал байгаа байхгүй юу. Гэхдээ энэ савлагааны яг эсрэг үйлдэл дотоодын зах зээл дээр хийгдээд байгаа нь өөрөө асуудал юм. Долларыг чангаруулж, төгрөгийн ханшаа өөрсдөө унагаад, төрийн бүтцээ өргөтгөөд байна шүү дээ.

-Төр зардал талдаа хэмнэлт хийж чадсан уу? Эдийн засгийн хямралаас гарахын тулд юу хийх ёстой юм бол?

-Өнгөрсөн оны есдүгээр сард төсвийн тодотгол хийсэн. Тухайн үед гурван их наядын орлого илүү гарчихлаа гээд төсвөө нэмж тодотгосон. Уг нь бидний үгэнд орсон бол тодотгол хийх шаардлагагүй наад мөнгөө хадгал гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Үндсэндээ ойрын зургаан сарын хугацаанд засгийн газар таван их наяд төгрөгийн хэмнэлт хийх бололцоо байсан.

Одоо бол төр өөрөө маш хурдан цомхотгол хийх хэрэгтэй. 40 мянга гаруй даргаа хал, гааль дээр байгаа өчнөөн зуун байцаагчаа хал тэгж байж хэмнэлт ярина. Төр өөрөө данхайчихсан байна. Өнөөдөр 260 мянган хүн ажиллаж байгаа төрийг тэжээх нь бизнес эрхлэгчдийн хамгийн том зовлон. Тийм учраас хөдөлмөрийн зах зээл рүү наад хүмүүсээ өг өө, эдгээр хүмүүс хөдөлмөрийн зах зээл рүү гарах ёстой байхгүй юу. Хоёрдугаарт төр өөрөө хэмнэлтийн горимдоо маш хурдан орох ёстой. Өнөөдөр нүүрсний ханш  арай ч 2015 он шиг тав дахин уналтад орохгүй байх. Гэхдээ гурав дахин уналт бол явагдана. Тэгэхээр үүнээс урьтаад төр өөрөө маш хурдан зардлаа танах хэрэгтэй. Төр урьдчилж арга хэмжээнүүдээ ав. Яг нарийндаа Америкт болж байгаа тоглолт бол буцаад үйлдвэрлэлийг Америктаа төвлөрүүлэх гэсэн бодлого. Долларын ханш уналтын цаана дандаа тоглолт явж байдаг. 1990 оны үед долларын ханшаа унагаж байгаад Япон улсаас машины зах зээлээ булааж авч байсан түүх байдаг. Яагаад гэвэл долларын ханш унах тусам Америкаас гарч байгаа экспортын хэмжээ нэмэгддэг. Хэрэглэж байгаа доллар нь өөрөө уначихсан учраас. Энэ тохиолдол нөгөө улсууд нь хохирдог байхгүй юу. Яг үүн шиг тоглолтыг дахиж хийх гэж үзэж байна. 1972 онд нефтийн том дайн болж байсан. Тэр үед Саудын араб улстай энэ янзаар тоглосон. Монгол Улс бараг мэдээгүй өнгөрсөн байх. Тэгэхээр энэ гучин жилийн зайтай хийдэг тоглолтоо макро түвшинд АНУ дахин хийж эхэлж байна. Тэгэхээр гадаад худалдаа хариуцаж байгаа, яаманд ажиллаж байгаа мэргэжилтнүүд ядаж сүүлийн 60 жилээр гол гол циклүүдийг ажиглаж, хөдөлгөөнийг нь харж байж эрх баригч нартаа зөвлөгөө өгөөчээ гэдгийг хэлмээр байна. 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.26.95.170

ЭНЭ НЭГ АВГАЙЛАГ П И З Д Е Ц ХАНШ 1500 БОЛЛОО, 1800 БОЛЛОО ГЭЭД БООЖ ҮХЧИХ ГЭЭД БАЙСАН, ОДОО 3600 БОЛСОН БАЙХАД БООЖ ҮХЭЭГҮЙ Л БАЙГАА ЮМ БАЙНА. УРБАНЕК АА, ПОЛЬШООС ӨГӨРЦИЙ ЗӨӨДӨГ, ТЭРИЙГЭЭ БИЗНЕС ГЭЭД ЯРЬДАГ ХЭВЭЭРЭЭ ЮУ ХӨГШӨӨН?

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.191.193

аргагүй л дээ мөнгөнд хөтлөгдсөн өлөн хулгайчууд энэ байтугай л луйвар хийдэг бус уу.

Avatar

ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 8 цагийн өмнө 202.21.110.94

НАМ, ЛАМ, ДАМ 3 БАЙХАД ХЭН ЯДУУ МОНГОЛ ЯДУУ…….. БУЙЗАА………………………..

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 59.153.113.142

unen unen

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 91.148.246.202

Төгрөг хэвлэнэ гэдэг Төр өөрөө ханшийг нь албаар унагаж байгаа хэрэг мөн. Том төслүүдийг хямд хэрэгжүүлэхийн тулд төгрөгийн ханшийг албаар унагасаар л ирсэн.

Avatar

Зочин 9 цагийн өмнө 139.5.218.151

ТӨР ӨӨРСНӨӨ ТӨГРӨГИЙН ХАНШАА ЗОРИУД УНАГАНА ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ. ДЭМИЙРНЭ ДЭМИЙРНЭ ГЭХЭД БАС НЭГ БАРИМЖААТАЙ БАЙМААР ЮМ. МАН-ХАН НЬ ЭНЭ НӨХРИЙГ ТООХГҮЙ, ТЭГЭЭД Л ҮЕ ҮЕ УУРАА НАМДАА ГАРГАХ НӨХӨР ЮМ.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.131.225.197

Мөнгө хэвлэхээр унадаг юм. Мөнгө хэвлэх, төгрөгийн ханш унах нь эрх баригчдад ашигтай байна. Цаана нь мега төсөл нэрээр хувааж идэх л санаа явж байгаа. Гүүр бариад, зам тавиад эдийн засаг өсөхгүй.

Avatar

Kca 10 цагийн өмнө 66.181.161.33

Банкууд, СЗХ-д ажиллагсад бүгд шахуу ББСБ байгуулж Найман шарга дээр ажиллуулдаг. Эд нар ханшаар тоглодог нь үнэн шүү дээ.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 122.201.31.233

долларын ханш унаагүй ээ. юаны эсрэг чангарч байгаа. 1 сарын өмнө 1$=7.20 юань бсан. одоо 7.28 болсон.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.131.225.197

Юаний ханш доллароос илүү унаж байна аа л гэсэн үг.

Avatar

Унхайгүй төр улсаа аллааа 11 цагийн өмнө 202.9.40.19

Данхар төр Данхар ЕС -даа аваад яьах нь дээ энэ маягааар үргэлжлээд бвал ? Түмэн дарга ‘ .250 мян чадваргүй хоолны савыг баялаг бүтээгчид тэжээж диылэхгүйнээ төг-н ханш жорлонгийн цааснаас доогуур орлоо

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 45.117.35.1

Үнхээр үнэн хэлээд байна манай оффист хамгийн тансаг оффис нь төрийн үйлчилгээний оффис бусад том хувийн хэвшил нь хүртэл тансаг оффисгүй байхад бидний татварын мөнгөөр туйлж байна даа цалингаа мөнгө хэвлээл тавьчина бизнес хийх гэдэг үнхээр хүнд юм хэлэх үгч алга

Avatar

ylcuin tubuint 11 цагийн өмнө 50.147.160.114

Keniblrgl Nyraaj, solij,sadaanigly ?

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.212.117.94

Төр засаг монгол банк үргэлж зориуд унагаж байсан.

Avatar

prostitution yanxan xoolni xylgaich net;? 11 цагийн өмнө 50.147.160.114

1$ un, 1, 24 bolgon, bydag make upr plmastrniy;

yzyylgyils lockrhd xsgyi tsoojoorzn,

Avatar

y 11 цагийн өмнө 50.147.160.114

U;

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.187.100

Бизнес хийж үзээгүй, хувийн хэвшилд огт ажиллаагүй Еөк, ЕС-тай байхаар чинь ингэж балралгүй яахав дэ ?!
Одоо МАН Батцэцэгийг Еөк, энэ Лхагважавыг ЕС болгоод явбал гарц гаргалгааг олж чадна шүү !
Харамсалтай нь МАН, АН-д үүрэлсэн "боловсролгүйчүүд ийн бүлэглэл" буюу Хүүк, Данх, Миеэ мөн Женко нтр наму удын толгойд байсан цагт үүнийг хийж чадахгүй л дээ !!!

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.21.126.109

батцэцэг ек болхоор яана гэж суга татах уу

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.131.225.197

Ганц гялтайж байгаа сайд нь байна.

Avatar

Л.Лхагва 11 цагийн өмнө 103.57.94.94

Намайг еоөнхийлөгчөөр сонгосон бол доллар төгрөгийн ханш эсрэгээрээ байх байсан гэж хэлж байна шүү!!!

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.168.199

Тэнэг малаа төр үндэсний мөнгөн дэвсгэртийнхээ ханшаа өөрөө зориудаар унагаах уу. Ямар усан тэнэг вэ. Дэлхий даяар долларын ханш чангарч бн өгөр зах зээл мэдэхгүй малаа

Avatar

Fantomas 11 цагийн өмнө 103.212.119.64

USD hansh delhii dahind 4,2% aar unaad harin euro- iin hansh esregeer ungursun 7 honogt 4,5% aar ussun baigaa shu minii huu! Sain unsh, unsh bas dahin unsh

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 45.117.35.1

Мөнгө хэвлэнэ орон тоо нэмнэ гэдэг бол шууд утгаарай санаатайгаар унгааж байна

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.21.126.109

угааж бгаа юмыг чи яах юм

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.131.225.197

Тэнэг хүний дуугай нь сүртэй гэж мэдэх үү. Доллар унаж байгаа. Доллароос илүү унасан валтютыг доллартой харьцуулбал өссөн юм шиг харагдана. Үнэндээ хоёулаа л унасан байгаа.

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 122.201.23.83

Халтар төгрөгийн ханшийг МАН зориудаар унагадаг.

Avatar

иргэн 2025-04-16 103.57.92.111

Долларын ханш жоохон чангараад эхлэнгүүт хүн болгон доллар аваад банкинд хадгаламж болгоод байршуулдагийг болих хэрэгтэй. Банкууд долларын хадгаламжийг долларын орлогогүй иргэдэд нээдэггүй байх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-04-16 103.168.34.86

боловсролын. зээлийн сангаас. авсан. мөнгөө. төлнүү дараагийн. хүүхдүүдэд. боломж. олго

Avatar

зочин 12 цагийн өмнө 66.181.188.31

Энэ нэг бусдыг байнга шүүмжилж томорсон нөхөр, Гэтэл ярьж буй зүйлд нь ямар ч гаргалгаа шийдэл байхгүй, Зөвхөн зөрчил, Иймээс л аль ч нам,олон нийтийн байгууллага энэ хүнийг өөртөө дөхүүлэх дургүй байдаг бололтой,

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.179.95

Данх Оюун-Эрдэнэд эдийн засаг ямар ч хамаагүй Хэро Баатар энэ хоёрт засгийн эрх мэдэл л хэрэгтэй. 23 сайд байна уу 47 менежер дээр одоо 100 бүтээмжийн менежер нэмэх огт хамаагүй.Эцэг нэгтэй хоёр Данхараас эх ороноо салгах хэрэгтэй

Avatar

зочин 12 цагийн өмнө 66.181.188.31

Хоосон улстөржилтөөр хол явахгүй,Ялангуяа байгалийн жаахан баялагаа зарж идэж амьдардаг манайх мэт орон

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.160.113

"… төр өөрсдөө" ? Өөрсдөө гэдэг олон тооны үг! Гэтэл Төр гэж ганц тоо? "Төр өөрөө" гэх ёстой! Эсвэл тийм олон төр байгаа юм уу?? Энэ мэтээр томчууд нь буруу ярьж бичээд байхаар залуус эх хэлээрээ яаж зөв ярьж бичих билээ дээ??!!

Avatar

ужуж 2025-04-16 59.153.113.204

НӨАТ ямар зорилготой вэ гэхээр дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, аж ахуйн харилцааг бүртгэлжүүлэх үүрэгтэй. Гэтэл дотооддоо юу ч үйлдвэрлэдэггүй шахам улс шууд гаднаас юмаа худалдаж авахаар НӨАТ нь шууд +10 хувийн татвар болчихоод байна. Зүй нь энэ байдлаа ойлгоод зүгээр 3-5 хувь хэсэг зуур болгох хэрэгтэй. Босго шаардлаггүй бүгд төлдөг байх хэрэгтэй. ААНОАТ-ын хувьд жижиг компаниудыг хялбар тайлангаар тайлагнаж орлогын 3 хувь ч юм уу татвартай болговол төлөхөд амар. Тэгэхгүй корпорацийн тайланг н

Avatar

ужуж 2025-04-16 59.153.113.204

Ер нь улсын хувьд эдийн засгийн бодлого бараг байхгүйтэй адилхан явж байна. Тансаг машин гадаад архины татварыг нэмэхгүй бол Монгол хүн баяжих тусмаа хэт үнэтэй машин, гадаад архинд хамаг мөнгөө үрж байна. Өөрөөр хэлбэл иргэн баяжихаар эдийн засгаа алдаг байдалд орчихсон байна. Хийх юм зөндөө байна даа. Шороогоо шүүрдэж энэ хуучин станцуудын утаанаас салахаас өгсүүлээд.

Avatar

з 2025-04-16 202.126.89.56

НӨАТ гэдэг ААН-ийг шулдаг механизмыг санаачлагч

Avatar

Irgen 2025-04-16 202.170.68.162

Tairf deer harin ch MNT hanshaa sulruulah ustoi! Yagaad gevel manaih uildverlegch uls bish bolohoor hansh ni changarsan JPY, EUR, CNY-r ariljaa hiine…dahihad l nuutsuu aldah ersdeltei! Iim engiin um medehgyi…suruh ustoi geed suruud baij bolohgyi sh t!!!

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.131.225.197

Экспортлогч орон л ханшаа сулруулдаг. Импортлогч орон ханшаа чангаруулах ёстой. Чи өөрөө "hansh ni changarsan JPY, EUR, CNY" гэж бичсэнээ хар даа.

Avatar

Үнэн 2025-04-16 66.181.180.149

Энэ хүнээр ерөнхий сайд хийлгэчих мэдлэг чадвартай Оэрдэнэ чадахгүй болхоо харууллаа. Татвар нөт чагаад биелдэг болов энэ хүнийл гавьяа шүү Лхагважав шиг хэдэн хүн төрд гараад ирээсэй доллар замаа алдлаа бусад улсад доллар унаж байхад манайд өсөж бн энэ л манай э/з буруу байгааг хэлээд бн

Avatar

Нэргүй 2025-04-16 14.1.81.149

Хотод Үйл ажиллагаа явуулдаг Хөнгөн Хүнд Үйлдвэрүүдэд Нийгмийн , Байгаль Орчны хариуцлага гэж алгаа…..Ойр орчинд нь нил тооос шорооо, хөрсний бохирдол% хог хаягдал ундуй сундуй …..Улсын хямд дэд бүтэцэд дулдуйдсан Хувийн Үйлдвэр ААН-үүд ТЭЦ-3-4-ийн эргэн тойронд ноохойрно.

Avatar

ужуж 2025-04-16 59.153.113.204

Ямар ч эзэн бахйгүй. Бүгд мөнгө мөнгө гээд гүйлдэцгээж байна. Гэтэл хүүхдүүдээ ямар балиар орчинд тоглуулж байна даа. Монгол эрчүүд бол муу хэлээд байгаа гятад эрчүүдээсээ илүү шуналтай болчихоод байна.

Avatar

Нэргүй 2025-04-16 66.181.178.220

Энэ нэг амьтан хэдэн ч удаа нэр дэвшлээ дээ. Байхгүй, дандаа л УНАДАГ. Олон удаа нэр дэвшээд байсныг нь одоо л ойлголоо. Төрд гарч ТЭЖЭЭЛГЭХ гээд л байж л дээ хөөрхий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж