Төрийн өмчит хуулийн этгээдүүдийн засаглал хяналтын тогтолцоог сайжруулж, бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх нэрийн дор эрчим хүчний салбарын 27 аж ахуй нэгж бүрт улс төрийн томилгоо хийсэн нь албан тушаал давхардуулан хууль зөрчсөн үйлдэл төдийгүй Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж байна гэж Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр (2025.04.15) мэдэгдлээ.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд хуульд “Тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх үүрэг бүхий өөр нэршилтэй орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох орон тоо хэвээр хадгалахыг хориглоно” гэж заасан. Гэтэл одоо нэрийг нь өөрчилсөн орлогчийн статустай албан тушаалтнууд томилж хууль зөрчиж байна.
Түүнчлэн Засгийн газраас эрчим хүчний салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, засаглалыг сайжруулах нэрийн дор хэдэн тэрбумын төсөвтэй Эрчим хүчний реформын үндэсний хороог байгуулсныг эсэргүүцэж байна.
Удирдлагын бүтэц нь данхайчихсан, хуримтлагдсан өр авлагатай, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлье гэхээр мөнгө байхгүй гэдэг хэрнээ эрчим хүчний салбарт гурван тэрбумын төсөвтэй орон тоо нэмж байгаа нь буруу.
Мөн "Эрчис Монгол" ХХК-ийг үүсгэн байгуулсан үйл ажиллагаа нь эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээрийн холбогдох заалтыг зөрчсөн. Тухайн компанийг анх байгуулахдаа төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, засаглал бүтээмж чанарыг сайжруулах зорилготой байгуулж байгаа гэж тайлбарласан. Гэтэл өнөөдөр нөхцөл байдлыг ажиглахад тийм биш байна. Эрчим хүчний салбарын бодлого төлөвлөлт, эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа төрийн өмчит компаниудын засаглалын асуудал, реформ энэ бүгдтэй уялдахгүй байна.
"Эрчис Монгол" ХХК-ийг үүсгэн байгуулсан үйл ажиллагаа нь эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээрийн холбогдох заалтыг зөрчиж байгаа.
Дээрх заалтад эрчим хүчний салбарын аж ахуйн нэгж үйл ажиллагааг урт хугацаагаар сул зогсоох, өөр байгууллагатай нэгтгэхэд үйлдвэрчний эвлэлтэй урьдчилан зөвшилцөх ёстой гэж заасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд үйлдвэрчний эвлэлийн байгууллагад энэ талаар ямар нэг хэлбэрээр хандаагүй” гэсэн юм.
Г.ХОРОЛ
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.180.212
Нөгөө олон Төрийн өмчит компаниудаа татан буулгана, цөөлнө гээд байсан чинь яасан бэ?! Улам л том бүтэц бий болгоод байхын …??
Нэргүй 2025-04-15 66.181.187.100
Женко бузар муу Данхыг дээрэлхээд өөрийнхөө гар хөлүүдийг ТӨХК-иудад багтаж ядтал нь чихчихсэн ш дээ ! Тэднийг одоо татан буулгаад мөн Данхыг солихгүй бол Женко л даналзаад дууслаа шүү !!!
Зочин 2025-04-15 103.57.92.82
зөв байна.дэмжиж байна
Нэргүй 2025-04-15 188.162.254.32
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!!
Зочин 2025-04-15 139.5.218.151
Эд нар НО-той болоод чичирч байна. Сайн шалгаарай
Дээрэлхэж байна тохуурхаж байна 2025-04-15 14.1.81.179
Ард түмэн та нар хэнтэй хариуцлага тооцох юм вэ? 3 намын хийсэн томилгоо та нар Хүссэн хүсээгүй энэ намуудын төлөө санал өгнө. Сөрөг хүчин алга ард түмний эрх ашгийг хамгаалах ерөнхийлөгч таг дуугүй
Нэргүй 2025-04-15 59.153.112.50
Нууж хуйвалдаж идэх гээд чичирч байх шивдээ хулгайчууд
Нэргүй 2025-04-15 202.9.41.61
Гадны хүнийг хажиглах нь зөв. Нуух юм байлгүй яахав тээ
Нэргүй 2025-04-15 202.9.41.61
Идэж уусан нь илэрчих гээд хэцүү хэцүү
Нэргүй 2025-04-15 202.9.40.115
Хаа ямыг татн булгх ёстой х***а манж бодлго тасдгх-р мнголчууд өсрх.