Афганистан: Хивсний экспорт өссөн ч нэхмэлчдийн цалинд нөлөөлөхгүй

Афганистан: Хивсний экспорт өссөн ч нэхмэлчдийн цалинд нөлөөлөхгүй

Афганистан: Хивсний экспорт өссөн ч нэхмэлчдийн цалинд нөлөөлөхгүй

Кабул дахь хивсний цехийн амьсгал давчдам агааргүй орчинд олон зуун эмэгтэй ажиллаж байна. "Бүсгүйчүүд бид сурах боломжоо алдсан. Нөхцөл байдал ингэж эргэсэн тул бид цехэд хандсан" гэж тэд ярьж байна. Хивсний цех бол эмэгтэйчүүдийг ажиллахыг зөвшөөрдөг цөөхөн хэдэн газрын нэг.

Талибанчууд 2021 онд засгийн эрхийг гартаа авмагцаа 12-оос дээш насны охидын сурч боловсрох эрхийг хязгаарлаж, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг бараг бүрэн хорьсон. 2020 онд эмэгтэйчүүдийн ердөө 19 хувь нь ажиллах хүчний нэг хэсэг байв. Гэтэл Талибаны дэглэм гарч ирснээр энэ тоо улам буурлаа.

НҮБ-ын мэдээлснээр 1.2-1.5 сая орчим афган хүний амьжиргаа хивс нэхэх үйлдвэрээс хамаардаг. Тус үйлдвэрүүдийн нийт ажиллах хүчний 90 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг аж.

Талибаны эдийн засаг доройтож, эмэгтэйчүүд ажил, сургуульгүй болсон ч эсрэгээрээ хивсний экспорт эрчимтэй нэмэгдэж байна. Тодруулбал, 2024 оны эхний зургаан сард Пакистан, Энэтхэг, Австри, АНУ зэрэг оронд 8.7 сая ам.долларын үнэ бүхий 2.4 сая гаруй кг хивсийг Афганистан экспортолжээ. Ийм өндөр үзүүлэлттэй байгаа ч нэхмэлчдийн цалинд төдийлөн нөлөөлөхгүй.

Афганистанд хивс харьцангуй хямд буюу нэг ам.метр нь 100-150 ам.доллараар зарагддаг. Гэтэл хивс урлагчид нэг ам.метр тутамд 27 ам.долларын орлого олдог бөгөөд үйлдвэрлэлд ихээхэн цаг зарцуулдаг. Тэд ихэвчлэн өдрийн 10-12 цагаар ажиллах ч өдөрт нэг ам.доллар ч хүрэхгүй цалин авна. Ажил хийх өөр боломж хомс тул тэд аргагүй эрхэнд бага цалинтай хөдөлмөр эрхэлсээр байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Avatar

Боолын хөдөлмөр 2025-04-15 202.9.47.29

Талибан бүлэглэлийн боолын хөдөлмөрийн дэглэм оршивой. манай орк улааны нохойнууд талибыг дэмжээд байгаа гэжугаа.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж