Хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын дуулга тараалаа

Хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын дуулга тараалаа

Хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын дуулга тараалаа

Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор цахилгаан дугуй, скүүтэрийн хэрэглээ иргэдийн дунд ихэссэн. Сүүлийн 2 жилийн хугацаанд скүүтэр, цахилгаан дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн нийт 530 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнтэй холбогдуулан Имарт буюу Скай Хайпермаркет ХХК нь хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн хамгийн их хөл, хөдөлгөөнтэй бүст СХД-ийн Тээврийн Цагдаагийн Хэлтэстэй хамтран тус дүүргийн 153-р сургуулийн сурагчдад хамгаалалтын малгай тараалаа.

Энэхүү арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч У.Мөнх-Ундрал хамгаалалтын хэрэгслийн хэрэглээг хэвшүүлэх, замын хөдөлгөөний үед эрсдэлээс хамгаалах мэдлэг, мэдээллийг түгээлээ.

Скай Хайпермаркет ХХК нь 2018 оноос хойш  хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Тээврийн Цагдаагийн Албатай хамтран ‘‘Замын хөдөлгөөн-Хүүхэд’’ аяныг зохион байгуулж нийт 5000 ширхэг аюулгүйн бүсний тохируулагчийг бэлэглэсэн юм.

Хамгаалалтын дуулга нь скүүтэр, унадаг дугуйтай осолд өртсөн үед толгойн гэмтлийн эрсдэлийг 85% хүртэл бууруулдаг гэж үздэг.

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын малгайгаа өмсөж оролцохыг гэж уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-04-15 73.132.11.36

amid yavah batalgaa baihgui shuu, ingeed ch bolov oo ami garahiig bodooroi gesen ug shuu dee
amid yavah batalgaa baihgui shuu, ingeed ch bolov oo ami garahiig bodooroi gesen ug shuu dee
amid yavah batalgaa baihgui shuu, ingeed ch bolov oo ami garahiig bodooroi gesen ug shuu dee

Avatar

Иргэн 2025-04-15 202.126.89.156

Иргэдийн амь насанд шууд заналхийлж байгаа скуутэр, дугуй, орилж чарласан мотоцикл, дуут дохиог цэгцэлж чадахгуй байгаа хотын дарга огцорвол таарна!!!

Avatar

Нэргүй 2025-04-15 178.174.229.45

UHER MONGOLCHUUD UNEN AJEE . GUTAMSHIGTAI . BUDUULEG JOLOOCH NARTAA ARGA HEMJEE AVAHGUI BOLOHOOR UR HUUHDUUDEE DAIRSAAR BH BOLNO . GADAAD BOL GARMAAR HUN OIRTOJ BVAL BUH JOLOOCH NAM ZOGSDOG MASH UNDUR TORGUULTAI . TEGEED CH JOLOOCH NAR N DURMEE YAG BARIMTLANA GAIHAMCHIGTAI . UHER MONGOLCHUUD BOL BUTEHGUI EEE

Avatar

Нэргүй 2025-04-15 27.123.212.86

Улсын нийслэлдээ том жижиг гэхгүй бүгрээрээ каск , safety гутал амь аварахюу л байдгын зүүе, өмсөе. ЗЦГ маань жолооч нараа дийлэхээ байсан.

Avatar

Нэргүй 2025-04-15 202.9.40.115

х***а манж уих зг тарааж огцр2лж нам төрийг х***а манж-ч үтр түргн чөлөөлх ёстой урьд өмнө яааж х***а манж-с чөлөөлж бсн тэр арг-р чөлөөлх ёстой.

Avatar

Нэргүй 2025-04-15 203.91.115.50

Заа яахав. Хувь компанийн маркетин, идвхжүүлэлтийн ажиллагааг ойлгож байна.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж