Нийгэмд эерэг өөрчлөлт хийх чин эрмэлзэлтэй манлайлагч залуусыг сонгон шалгаруулж, багшийн орон тооны дутагдалтай ерөнхий боловсролын сургуулиудад хоёр жилийн хугацаанд үндсэн багшаар ажиллуулах замаар боловсролын хүртээмжийг сайжруулах боломжийг олгодог “Teach for Mongolia хөтөлбөр” дөрөв дэх элсэлтээ зарлалаа.
Энэхүү хөтөлбөр нь 2022 оноос эхлэн нийт гурван элсэлтээр 33 залуусыг сонгон шалгаруулж бэлтгэн 8 аймгийн 13 сумын 14 сургуульд багшаар илгээн 7,400 гаруй хүүхдүүдэд шууд хүрж ажиллаад байна.
Энэхүү хөтөлбөрт хэн элсэх боломжтой вэ?
- Монгол Улсын иргэн /насны хязгаар байхгүй/,
- Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалаврын зэрэгтэй байх ба голч дүн нь 3.0 ба түүнээс дээш /2025 оны 6 сарын байдлаар их сургуулиа төгссөн байх/,
- Багш бус мэргэжилтэй байж болох бөгөөд тодорхой шалгууруудыг хангахад бэлэн байх,
- Багаар ажиллах чадвартай байх,
- Боловсролын тэгш бус байдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах чин хүсэл, эрмэлзэлтэй, хувь хүний эерэг зөв хандлагатай байх,
- Тодорхой шалгуур хангасан элсэгчид, энэ оны есдүгээр сараас эхэлж багшаар ажиллаж эхлэх тул зуны тодорхой хугацаанд багшийн заах арга зүй, хичээл төлөвлөлт, сэтгэл зүй болон бусад хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах боломжтой байх.
Хэрэв та уг хөтөлбөрт элсэхийг хүсвэл 2025 оны 4-р сарын 30-ны дотор www.teachformongolia.mn хаягаар орж бүртгүүлнэ үү.
0 сэтгэгдэл