НИТХ: Нийслэлчүүдийн ундны эх үүсвэр дээр 28 байгууламж барина

LiveНИТХ: Нийслэлчүүдийн ундны эх үүсвэр дээр 28 байгууламж барина

НИТХ: Нийслэлчүүдийн ундны эх үүсвэр дээр 28 байгууламж барина

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.04.15/ үргэлжилж байна.


 

16 : 22
2025-4-15

Гэр хорооллын нэг өрх 900 мянган төгрөг хүртэл урамшуулал авна

Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах, гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур, хийн түлшний төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам батлах тухай хэлэлцсэн юм. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшин танилцууллаа. 

Тэрбээр "Нийслэлийн гэр хорооллын 51.080 өрхийн янданг буулгаснаар агаарын бохирдлыг 29.5 хувиар бууруулах тооцооллыг хийсэн. 2025 онд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшний халаагуурт шилжих ногоон бүсийн 51 мянган өрхийн үнийн урамшууллыг тооцсон. Бүх төрлийн хийн түлшид шилжих 51 мянга гаруй айл өрхийн үнийн хөнгөлөлтийг аравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал нийт долоон сарын хугацаанд олгохоор төлөвлөж байна.  Тодруулбал, аравдугаар сард 50 мянга, 11 дүгээр сард 100 мянга, 12 дугаар сард 200 мянга, 1 дүгээр сард 250 мянга, хоёрдугаар сард 100 мянга, гуравдугаар сард 50 мянга, дөрөвдүгээр сард 50 мянга гээд нэг айл өрх 900 мянган төгрөг хүртэл урамшуулал авна. 

2025 онд ногоон бүсийн өрхүүдээр СХД-ийн 23, 21 дүгээр хороо, БГД-ийн 9, 10, 11, 21, 22, 23 дугаар хорооны 10.850 өрх цахилгаан халаагуурт хамрагдах бол хийн халаагуурт СХД-ийн 6, 8, 9, 11 28, 30, 39, 43 хороо, СБД-ийн 12, 13 дугаар хороо болон БГД-ийн 16 дугаар хороо, БЗД-ийн 29 дүгээр хороо ЧД-ийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 20, 21 дүгээр хороо, байгалийн хийн халаагуурын БЗД-ийн 2, 21, 27, 30, 31 дүгээр хорооны нийт 40234 өрхийг шилжүүлэхээр ажиллаж байна. Нийт 51.080 айлын янданг буулгана. Дээрх журмыг хэлэлцэн батлахыг  хүсье.

Иргэн гэр байшингаа дулаан алдагдалгүй болсон тухайгаа Хорооны даргадаа бүртгүүлснээр хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах талаар тусгажээ. 

15 : 32
2025-4-15

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 40 орчим га газарт бүтээн байгуулалт хийж болохгүй"

"КОП17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ыг байгуулах талаар хэлэлцэж байна. 

НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан:

-Би өнгөрсөн хоёрдугаар сард хуралдахад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 40 орчим га газар, бүтээн байгуулалт хийх асуудал яригдаж байхад нийслэлийн ундны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд хэдэн мянган хүн хүлээж авах кампус байгуулна гэж байхад тодорхой санал хэлж байсан. Энэ аюулгүй байдлыг хэн толгойгоороо хариуцах вэ. Одоо бүр байгууллага байгуулахаар орж ирж байна. Би хариуцлагатай ажиллана шүү гэдгийг хэлье. Хууль маш тодорхой байгаа. КОП-17 гээд олон сайд дарга ирнэ гээд ундны эх үүсвэр дээрээ юм байгуулдаггүй. Ард иргэдийнхээ аюулгүй байдал нэгдүгээрт шүү. Өмнө нь нийслэлд олон улсын арга хэмжээг зохион байгуулж, орон нутгийн өмчит газраа хүчингүй болгож, компани болгож байлаа. Зүүн өмнөд Азийн олон улсын залуучуудын наадмыг зохион байгуулсан туршлага байгаа. 

Ажлын хэсэг Баттулга:

-Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 22-ны 28 тоот тогтоолоор КОП-17 хурлыг зохион байгуулах Үндэсний хороог байгуулсан. Үндэсний хорооны даргаар БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, дэд даргаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Э.Болормаа, хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох газрын төлөөлөл оролцож, хоёр удаа хуралдсан. Үндэсний хорооны анхдугаар хорооны хуралдаан дээр өгсөн үүрэг даалгавар бол Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр энэ хурлыг зохион байгуулах, өмнөх хурлыг тухайн улсынх нь нийслэлд зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн хурал "КОП-17 Улаанбаатар" олон улсын нэршлээрээ явна. Энэ хүрээнд ҮАБЗ дээр  газрын байршил болон холбогдох мэдээллийг танилцуулсан. Нийт зургаан байршлаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 38 га талбай хойд талын хэсэг буюу ундны эх үүсвэрийн хамгаалалтын зурвасаас 200 метр гаргаж зохион байгуулахаар тэмдэглэлд тусгасан. Энэ хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран скез зураг, архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулж, батлуулаад байна. Мөн байгаль орчинд нөлөөлөх төлөв байдлын дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна. 

Мөн 2025 оны хоёрдугаар сарын 21-нд НҮБ-ын Конвенцийн талуудын Нарийн бичгийн дарга нарын газартай хүлээн авагч орны хэлэлцээрээ Засгийн газрыг төлөөлж, С.Одонтуяа байгуулсан. Энэ хүрээнд газрын байршлаа танилцуулж, шийдвэрлэсэн. Энэ хугацаанд түр байгууламж буюу асран байгууламжаар хурлыг зохион байгуулахаар судалж байна. 

Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа:

-Энэ арга хэмжээтэй холбогдуулж, бүтээн байгуулалт, барилга байшингийн өмчлөлтэй холбоотой асуудлаар манай газар дээр санал аваагүй. Тус арга хэмжээнээс бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэх бол хуулийн дагуу бүртгэх боломжтой. 

НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан:

-Өмнөх хурал дээр байгуулсан орон нутгийн өмчит газраа татан буулгаж, компани болгосон. Санаж байгаа бол Зүүн Азийн спортын наадам гээд. Манайхтай олон улсын байгууллага харьцахаас орон нутгийн өмчит статус нь хуулиараа ойлгомжгүй байна гэсэн. Бид гайхаж байсан. Олон юм дээр гардаг л даа. Хоёр удаа хуралдаж, дахин аж ахуйн нэгжээ өөрчилж, маш их хөрөнгийг үргүй зарцуулах вий дээ гэж байна. 

Ажлын хэсэг Баттулга:

-Өнгөрсөн КОП-16 арга хэмжээ бол Саудын арабын нийслэл хотноо зохион байгуулсан. Тухайн хурлыг зохион байгуулсан дэд сайдтай уулзахад бүтээн байгуулалтын ажлыг ямар байгууллага хариуцсан талаар лавлахад тус хотын захиргаа энэ хурлыг зохион байгуулах  тусдаа нэгж байгуулж, Үндэсний хороотой хамтран ажилласан гэдэг мэдээллийг өгсөн. Гадаад харилцааны яамны дэргэд 2024 онд 15 хүнтэй бэлтгэл ажлын албыг байгуулсан. Энэ алба бүх бичиг баримт, хөрөнгө оруулалтыг хариуцах юм. Тэгэхээр нийслэл дээр байгуулах орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газар хурлын байр байгууламж, дэд бүтцэд холбох ажлыг зохион байгуулж, 2026 оны арванхоёрдугаар сард татан буугдахаар тооцсон. 

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан:

-Нийт төсөвт өртөг нь 350 тэрбум төгрөг гэж ойлгосон. 28 түр байгууламж байгуулахаас хоёр нь суурин үлдэж магадгүй гэсэн мэдээлэл авсан. АСЕМ хурлыг зохион байгуулж, араас нь хүмүүсийг хуулийнхан шалгасан. Үргүй зардал их байсан. Нийслэл аж ахуйн нэгжтэй өрсөлдөөд байж болохгүй. Ямар байгууламж нь тэндээ үлдэх юм. Өмнөх алдааг давтахгүй нь тулд тэгш оролцоог хэрхэн хангах вэ?

Ажлын хэсэг Баттулга:

-Тус арга хэмжээг зохион байгуулах байршил дээр НИТХ-ын 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 38 га талбайд байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний 29 га талбайд хурлын байгууламж, дэд бүтэц, замын асуудал төлөвлөгдөж байгаа. Нийслэлийн Ерөнхий архитекторын 2025 оны 00215 даалгавраар тус байршил дээр нийт 28 байгууламж барихаар скез зургийн ажлыг хийж байна. Хоёр байгууламж нь тухайн газар дээр барьж болохоор зураг төслийг хийж байна. Гэхдээ энийг скез зураг болон ажлын зураг байгаль орчны үнэлгээ гарсны дараа шийдэгдэнэ. Олон улсын өмнөх хурлуудаар хоосон газар дээр түр байгууламж барьж, хоёр сарын дараа буулгаж, татан буугдаж явдаг, аль болох байгаль орчинд ээлтэй, газрын хөрснөөс хөндий байх байгууламж хийхээр төлөвлөдөг. Монгол Улсын 2025 оны төсөв дээр БОУАӨ-ийн сайдын багцаас нийслэлд 50 тэрбум төгрөгийн эрх шилжлүүлсэн. Энэ захирамж нэгдүгээр сарын 10-нд хотын дарга гаргасан. Энэ захирамжийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд усан хангамж, татуурга шилэн кабель гээд үндсэн гол дэд бүтцүүд төвийн бүтцээс татагдана. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөлттэй уялдуулж, иргэдийн амрах зам, зогсоолыг шийдэж байгаа. Бусдаар түр байгууламжуудыг татан буулгаж, газрыг чөлөөлнө. Аж ахуйн нэгжүүдийн хуьвьд хуулийн дагуу гүйцэтгэгч сонгон шалгаруулалтыг хийнэ. 

13 : 39
2025-4-15

20 минтуын хотыг 14 нэгжтэй байгуулна

Хуралдаанаар 20 минутын хот, үзэл баримтлалын тухай төслийн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Хот суурин газрыг иргэдэд ээлтэй, хүн төвтэй, түгжрэлгүй утаагүй, нийгмийн үйлчилгээ нь ойр байх ёстой. Та бүхний ажлуудад их чухал. 20 минутын хот, үзэл баримтлалыг боловсруулж дуусч байна. Засгийн газраас УИХ-д өргөн барина. Улаанбаатар гэлтгүй олон улсад зөвшөөрлийн тогтолцооноос салах ёстой гээд үзэл баримтлалаасаа салж, хаа хамаагүй байшин барилга барьж эхэлсэн. Сүүлийн үед энэ алдааг засахаар 15 минутын хот гэх мэт жишгийг хэрэгжүүлж байна. Хот нэгжээс бүрдэх ёстой. Түүний цөм нь боловсрол байх ёстой. Цэцэрлэг, бага дунд боловсролын үйлчилгээг 20 минутад авах ёстой. Одоогийн байдлаар 14 нэгж болгохоор төлөвлөж байна. Хоёрт, өрхийн эмнэлэг, эмийн сан байх ёстой.

Нэгжүүд ногоон байгууламж, биеийн тамир спортын байгууламжтай байх ёстой. Хорооны барилгыг Иргэдийн нийтийн төв болгоно. Үзэл баримтлал нь нийт 15 зорилттой. Цахим системд иргэдийн саналыг бас авна. Төр хотыг байгуулдаг гэдэг ойлголтоос татгалзаж, олон нийтийн саналыг сонсч, хувийн хэвшлийн оролцоог дэмжинэ. Төр зөвхөн 30 хувийг гаргана. Газар чөлөөлж байгаа гэр хорооллын бүсийг тодорхой болгож, орлогод нийцсэн олон төрөлт орон сууцыг ашиглалтад оруулна. 

Төлөөлөгчид асуулт асууж байна. 

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул:

-Маш сонирхолтой танилцуулга хийлээ. 20 минутын хот бодлогын гол зорилт хүн төвтэй, иргэдэд ээлтэй байх юм байна. Хүний хөгжлийн хороог ахалж ажилладаг. Нэг асуудал дээр санал гаргасныг хэлье. Нийслэлд маш олон хотхон баригдаж байгаа. Тодруулбал, Хурд, Энканто, Тэсо гэх мэт. Сургууль, цэцэрлэг бариагүйгээс иргэд хүүхдээ зөөхөд хүндрэлтэй байна гэдгийг хэлж байна. Яагаад энэ барилга баригдаад байдаг вэ. Улсын комисс хүлээж авдаг. Энэ шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол 20 минутын хот бий болохгүй. Хуулийн заалтыг яаж илүү хэрэгжүүлэх тал дээр анхаарах вэ?

Сургууль цэцэрлэг нь маш хол 3-10 автобус дамжин алхдаг. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-460 хүн га талбайгаагаар зохистой хэмжээг тогтоож байгаа. Сургууль цэцэрлэг хүртээмжтэй байлгахын тулд ингэх юм. Цаашдаа хотын төлөвлөгөөг зохиохдоо энэ үзэл баримтлалыг барьж, сургууль болон цэцэрлэг нэг ээлжээр хичээллэх ёстой.

Үзэл баримтлал дээр гражны тоог тусгаагүй. Явган хүний зам, дугуйн зам байх ёстой. 

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан:

-Бид 20 минутын хот гэж ярьж байгаа бол үзүүлэн хэлбэрээр харуулах бүс байна уу. Явган хүний замын төлөвлөлтийг нарийвчлахгүй байсан уу. Хамгийн хурднаар 20 минутын хотыг байгуулъя гэвэл хашаагүй болгох ёстой. 

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Дөрөвдүгээр сарын 19, 20-нд 2040 төлөвлөгөөг танилцуулахдаа 20 минутын хотыг танилцуулсан дээр юм байна. Үзүүлэн загвар байсан дээр байх. Үзэл баримтлал учраас төлөвлөлт хийхгүй. Явган хүний болон дугуйн зам тавихдаа Их тойруу дотроо ямар ч саадгүй байхаар барья. Тэгэхгүй зам нь тасраад, хашаа гараад ирдэг. Мега төслүүд оршин суугчдад хамаагүй зүйл. Хотыг хашаагүй болгохыг 100 хувь дэмжиж байна. Хашаанд мал хашдаг болохоос хүнийг хашдаггүй. Бүх хашааг буулгах ёстой. Эхлээд Зайсан орчмоосоо эхэлбэл илүү зоригтой юм болов уу. Тэгэхгүй бага дунд орлоготой иргэдийг дээрэлхэж байгаа юм шиг харагддаг. 

Дундаж орлогын өсөлтийг шалгуур үзүүлэлтээр тавьж байгаа. Нийслэл дээр хэрэгжүүлж буй 24 мега төслийн хүрээнд 52 мянган айлын байшин, гэрийг дулаалахаар болсон. Энэ дээр аж ахуйн нэгжүүдийн оролцоог дэмжиж өгөөсэй. Жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Туулын хурдны зам дээр бүхий л бетон зуурмагийн үйлдвэрүүд орж ажиллах ёстой. 

НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан:

-20 минутын хотын үзэл баримтлалын талаар хүсэлт тавьмаар байна. Ард түмн хаа нэг газар 20 минутын хот байгуулах гэж байгаа юм шигээр ойлгож байна. УИХ-ын сонгуулиар ам хэлтэй хүн болгон тийм зүйл ярьсан. Өнөөдөр хаана хэрхэн 20 минутын хот байгуулах талаар тодорхой мэдээлэл өгөхгүй бол зарим төлөөлөгч хот нэхэж байна. Хэн баталж, ямар бүрэн эрхийн хүрээнд төлөвлөгөө баталж, хэн хэрэгжүүлэх вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Ажлын хэсгийнхэн цаашдаа танилцуулга болгон дээрээ тодруулж хэлэх нь зүйтэй. Ердөө 10-аадхан жилийн өмнө анх удаа Хот байгуулалтын хуульд өөрчлөлт орж, 2030 он хүртэл хөгжүүлэх чиг хандлагыг баталж байсан. Энэ бол тодотгол байсан. Одоо шинэ Үндсэн хуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй парламент 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батална. 

13 : 06
2025-4-15

Хуралдаанаар 10 асуудал хэлэлцэж байна

НИТХ-д 45 төлөөлөгчөөс 26 нь оролцож байна. Улаанбаатар хотын ууган дөрвөн дүүрэг байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиож байгааг НИТХ-ын дарга А. Баяр онцлон, мэндчилгээ дэвшүүллээ. Хуралдаанаар,

1. 20 минутын хот, үзэл баримтлалын тухай төслийн талаар

2. Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах, гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур, хийн түлшний төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам батлах тухай

3. Туулын хурдны зам төсөл арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах тухай

4. Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай

5. Улаанбаатар кабель кар орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг батлах тухай

6. Барилга байгууламжийг нийслэлийн өмчид батлах тухай

7. Барилга байгууламжийг балансаас балансад шилжүүлэх тухай

8. Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай хэлэлцэнэ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

T 2025-04-15 172.59.229.64

GL+medrel

Avatar

DANXAr 2025-04-15 172.59.229.64

XAVTGAI YASTAi GAYNUUD dyyrian

Avatar

grubi ; 2025-04-15 172.59.229.64

-zbxn, opasnif, gergyihous # ; ?

Avatar

Нэргүй 2025-04-15 103.57.92.166

Зайсан яалаа, аялал жуулчлалын бүтээн байгуулалт нэрийн дор…

Avatar

dalaihuu 2025-04-15 66.181.164.23

Цэцэрлэгт хүрээлэнгийн газарыг хувьдаа авах сайхан арга олжээ, баахан хаус бариад дарга нар нь амьдрах байх даа дараа нь

Avatar

Нэргүй 2025-04-15 103.168.34.172

Нэг л их мөрөөдлийн жагсаалтууд уралдаж ярьсаар өдөр хоногууд өнгөрсөөр … Ах нарынхаа тарьсан балагийг цэвэрлэх гэсээр НЯНгарууд ч замаас нь идэж уусаар дуусах бизээ

Avatar

Нэргүй 2025-04-15 202.9.41.61

Монголын төр дийлэхгүй. Баячуудын хашаа

Avatar

Зочин 2025-04-15 66.181.166.196

Эрчим хүчний дутагдалтай, гэр хороолол дахь цахилгаан түгээх сүлжээ нь тийм хэмжээний ачаалал авах боломжгүй байхад ийм үлгэр худлаа шүү, тэр хийн халаагуур энэ тэр нь л юу байдаг юм бэ

Avatar

Нофщ 2025-04-15 66.181.182.12

Цахилгааны үнэ нэмчихээд одоо наадуулыгаа цахилгаан халаагуур хэрэглэнэ гэж яаж толгойд нь ороод байна аа. Төсвийн мөнгөөр тоглож ханахгүй юм аа. Бор гэрээ аятайхан дулаалчихаж чадахгүй байгаа хүмүүс цахилгаан халаагуур хэрэглэ лээ юу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж