Шон "Дидди" Комбсын шүүх хурал удахгүй болох бөгөөд энэ үеэр түүний өмгөөлөгчид шүүгчдээс хэдэн асуулт асуухыг хүсчээ. Тодруулбал, шүүгчдээс хар тамхи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бэлгийн харилцаа, хүчирхийлэл болон олон бэлгийн хавьтагчтай хүмүүсийн талаарх санал бодлыг нь асуухыг хүсч байна. Тэд энэ хүсэлтээ хэргийг хянаж буй АНУ-ын дүүргийн шүүхийн шүүгч Арун Субраманианд Баасан гаригт захидлаар илгээжээ.
Субраманиан энэ сардаа багтааж боломжит тангарагтны шүүгчдэд асуултын жагсаалтыг өгнө. Шүүгчдийн сонгон шалгаруулалт тавдугаар сарын 5-нд эхлэх бөгөөд дээрх асуултууд нь Диддигийн шүүх хуралдаанд тохирох тангарагтны шүүгчдийг сонгоход туслах юм. Улмаар тавдугаар сарын 12-нд шүүх хурлын эхлэлийн тов зарлагдана.
Энэ асуулт нь засгийн газрынхаас ялгаатай гэдгийг Диддигийн өмгөөлөгчид онцолжээ. Тангарагтны шүүгчид өөрсдөө хар тамхи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж байсан, эсвэл гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хувийн туршлагатай эсэх, тэд өөрсдөө бэлгийн харилцаа, хүчирхийлэлтэй бичлэгийг үзэх нь зохимжтой эсэх зэргийг лавлаж байгаагаараа тэдний асуулт онцлог аж.
Холбоотой мэдээ