1008 айлын орон сууцыг борлуулж, гэр хорооллын газар худалдан авна

1008 айлын орон сууцыг борлуулж, гэр хорооллын газар худалдан авна

1008 айлын орон сууцыг борлуулж, гэр хорооллын газар худалдан авна

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр (2025.04.15) Баянбүрдийн тойргийн орчимд ажиллах үеэрээ Хятадын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 1008 айлын орон сууцыг борлуулж, гэр хорооллын газрыг худалдан авах замаар орон сууцжуулах ажлыг хийнэ гэж мэдэгдлээ.

Одоогоор нийслэлээс газар эзэмшигч нартай зөвшилцсөнөөр Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог явах зам дагуу нүүрний эгнээнд байрлаж байсан хоёрдогч түүхий эд худалдан авч борлуулдаг байсан цэгүүдийг чөлөөлжээ.

Энэхүү чөлөөлөгдсөн газарт бүтээн байгуулалт хийнэ гэж мэдэгдлээ.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Төв талбайгаас нэг км зайд хоёрдогч түүхий эд авдаг, мөн дугуй засвар, тос тосолгоо хийдэг газрууд бий. Нийтийн эзэмшлийн зам талбайд түүхий эд аваад, тос асгаж байдаг. Энэ бол Улаанбаатар хотын төлөвлөлт биш. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу энэ онд хэсэгчилсэн байдлаар 40 гаруй байршилд газар чөлөөлөхөөр төлөвлөсөн. Зөвшилцлийн хүрээнд хэлцлүүд хийгдэж, энэ газрыг чөлөөлөөд байна.

Чөлөөлөгдсөн газрыг бид инженерийн шугам сүлжээтэй нь хамт барилгын компаниудад санал болгоно.  Чөлөөлөгдсөн газар барилгын компани орон сууц барьж, түүнээсээ 15-20 хувийг нь газрын нөхөн төлбөрт нийслэлд өгнө.

Нийслэл уг байрыг Нийслэлийн орон сууцны корпораци (НОСК) -аар дамжуулан борлуулж, төлбөрийг нь газрын сан бүрдүүлэхэд ашиглана.

Тухайлбал, 1008 айлын орон сууцыг НОСК-аар дамжуулан  худалдан борлуулж, Дэнжийн мянгын гэр хорооллын айлын газрыг худалдан авах сан бүрдүүлж ажиллана. “Хашаандаа сайхан амьдаръя” гэдэг уриалга бодит амьдралтай нийцэхгүй. Хашаандаа сайхан амьдарна гэхээр гал түлнэ, инженерийн  шугам сүлжээ байхгүй тул хөрс бохирдуулна. Тэгэхээр бид чөлөөлөгдөж байгаа газруудыг барилгын компанид өрсөлдүүлж өгнө.

Барилгын компани барьсан орон сууцныхаа ашигтай талбайнхаа 20 хүртэл хувийг НОСК д өгч, борлуулсан мөнгөөрөө гэр хорооллын газрыг худалдан авах схемд шилжсэн.

Эрх зүйн орчин бүрдсэн. Энэ жилийн тухайд Чингэлтэй дүүргийн хэмжээнд хэд, хэдэн байршилд газар чөлөөлөлт хийнэ.

1008 айлын орон сууцан дээр ирэх зургадугаар сард Улсын комисс ажиллана. Үүний дараа худалдан борлуулах ажил эхэлнэ” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гуцваа 4 цагийн өмнө 202.9.47.29

мөрөөдхөд мөнгө төлөхгүй. эдийн засаг сүйрч эхэлж байхад наад худлаа популизмаа зогсоо

Avatar

Зочин 9 цагийн өмнө 59.153.112.78

Зөв санаа шүү. Тэр хашаандаа сайхан амьдрая энэ тэр бол зүгээр залхуурахын шинж

Avatar

Иргэн 9 цагийн өмнө 202.126.89.156

Орилж чарласан мотоцикл, хаа сайгуй хаясан темер хог, заваан гудамж талбайгаа уэвэрлээчээ!!!

Avatar

Б 2025-04-15 202.126.90.40

Сургууль цэцэрлэг барь өөр зориулалттай барилгаа хотын захруугаа барь

Avatar

Нэргүй 2025-04-15 66.181.187.100

Энэ Нянбактери ер нь их сүрхий золиг оо ! Удам судар нь хир юм бол оо ? Хэлсэн хийсэн юм нь бүтчихээд байх бололтой юмаа, тэхээр ч одоо дэмжихээс яахав !
Данхаасаа хамаагүй дээр юм !!!

Avatar

Нэргүй 2025-04-15 103.212.119.229

Зөв маш зөв харин сургууль цэцэрлэг зогсоол хийхээ мартав даа

Avatar

Нэргүй 2025-04-15 66.181.178.95

ZYGAATSI80955877MASSAJLI

Avatar

Зочин 2025-04-15 66.181.177.227

1008 дотор чинь сургууль цэцэрлэг харагдахгүй л бна. Барина л гээд БСАН. Байхгүй болсон уу яасан бэ

Avatar

Зочин 2025-04-15 139.5.219.133

Нямбаатар одоо л жинхэнэ хотын дарга шиг ажиллаж бна

Avatar

Зочин 2025-04-15 139.5.219.133

жил бүр газар чөлөөлөхөд хөрөнгө төсөвт суулгаж байгаагүй нь буруу байсан газар чөлөөлөхөд хугацаа мөнгө их орохыг байнга тооцож бгаач нураагаад болоо бишшүүдээ

Avatar

Нэргүй 2025-04-15 66.181.184.47

Zuv shuu

Avatar

сонгогч 2025-04-15 202.9.46.183

1 mk une khed be

Avatar

Нэргүй 2025-04-15 66.181.178.123

SEKSDI JARGAAN80955877VANXANDI

Avatar

Иргэн 2025-04-15 139.5.219.89

Зуун айлаас Баянбүрд хүртэлх автомашины засварын газруудыг цэгцлээчээ. Явган хүний зам, автозамын 1 эгнээнд машин тавьж түгжрэл үүсгэдэг, тос маслын амбаар тавьчихсан ч байх шиг бохир заваан муухай үнэртсэн дээхэн үеийн Эрээний гудамж шиг л бна. Одоо явган хүний замыг засч бна. Хашлаг давуулж машинаа гаргасаар ударгүй эвдэх нь тодорхой ул яаралтай арга хэмжээ авна уу. Хэдхэн хүний бизнест нөлөөлнө гээд айгаад байвал юу ч хийгээд нэмэргүй бно.

Avatar

Нэргүй 2025-04-15 192.82.66.243

УБ Хотын дүүрэг бүрт цутгаад хаясан орон сууцны каркасуудаар дүүрлээ, ашиглалтанд ордоггүй. Эдгээр каркасуудаа явж шалгаад ашиглалтанд орохгүй бол Улс Газраа хурааж авбмаар юмаа.

Avatar

Нэргүй 2025-04-15 66.181.182.37

Зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж