"ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгохын тулд төсвийн зардлыг таная"

"ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгохын тулд төсвийн зардлыг таная"

"ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгохын тулд төсвийн зардлыг таная"

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын гишүүд өнөөдөр /2025.04.15/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Хаврын чуулган эхлээд удаагүй байна. Чуулганы хуралдаанаас хүлээж байгаа хүлээлт их байна. УИХ-ын гишүүд ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгох хуулийн төсөл санаачилж байна. Иргэд долоо хоногийн хугацаанд 100 мянган цахим гарын үсэг зурж, дэмжсэн. УИХ-ын гишүүд бид олон нийтийн санаа бодлыг хуулийн төсөл болгох хуулийн заалттай. Энэ саналыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг бас дэмжсэн. Бид ард түмний төлөөлөл. Залуу үе татварын дарамтад маш их өртөж байна. Бид хэдийгээр хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа ч улс төрийн нам эвслүүд мөрийн хөтөлбөртөө татварын ачааллыг багасгана гэж амласан. Улсын төсвийн зарлага асар ихээр нэмэгдэж, үүнийгээ орлогоор бүрдүүлж байна. Жишээлбэл, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 787 мянган иргэний 50 хувь нь буюу 390 мянган хүн 2.2 сая төгрөгөөс доош цалин авч байна. Иргэн 2 сая төгрөгийг гар дээрээ авахын тулд үндсэн цалин нь 2.5 сая байх ёстой. Компаниас нийт 2.8 сая төгрөгийн зардал гаргаж, ХХОАТ-ыг шаталсан 10, 15, 20 хувийн татваруудыг авч байгаа. Нэг иргэн 2.5 сая төгрөгийн цалинтай бол 221 мянган төгрөгийн татвар төлж байна. Төсвийн зардлыг нөхөх зорилгоор татварын бодлогыг хэрэгжүүлж байна. Татвар төлөгчийн ачаанаас хөнгөлж, төсвийн зардлыг хэмнэх хэрэгтэй. Ингэснээр иргэдийн орлого нэмэгдэж, сүүдрийн эдийн засаг хумигдаж, хөдөлмөрийн идэвхи нэмэгдэх гэх мэт ач холбогдолтой.

Өнгөрсөн 2023 онд улсын төсөв 22.5 их наяд төгрөг байсан бол 2025 онд 33.7 их наяд буюу 11 орчим их наядын зөрүүтэй байна. Нийслэл хотын албан татвар 100 хувь, авто тээврийн хэрэгслийн албан татвар 200 хувь, зам ашигласны татвар 400 хувь нэмэгдсэн. ХХОАТ-ын хувьд, 2022-2023 онд 44 хувиар нэмэгдсэн. Энэ жил энэ татварыг 25 хувь нэмэхээр төлөвлөсөн байна.

Хоёрхон жилийн дотор төсвийн зардлаа 11 их наяд төгрөгөөр нэмсэн юм чинь иргэдийн ХХОАТ-ын 2.5 их наяд төгрөгийг хасахад ямар асуудал үүсэх вэ. Ямар ч асуудал үүсэхгүй. Өнгөрсөн жилийн улсын төсөв буюу 30 их наяд төгрөг дээрээ байхад л иргэдийн татварын 2.5 их наядын зөрүүг хаах нь ээ.

Ажил хийх хүн аргаа олно. Иргэдийнхээ талд зогсох юм уу. Энэ төсөв нэмэгдэж байгаа нь дарга нарт зориулсан төсөв. Гэтэл иргэд үсээ зулгайж, татвар төлж байна. Төрийг цомхотгож, татвараа бууруулна гэсэн ч эсрэг бодлого хэрэгжүүлж байна. Мөн Сэлбэ голын үерийн далан, хоолны фестиваль гээд олон үргүй зардал гаргаж байна" гэв.

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа:

-Иргэдийн санал санаачлага бол ХХОАТ-ыг бууруулах бодит шаардлага байгаагийн илрэл. УИХ-ын дарга энэ саналыг хүлээн авч, Төсвийн байнгын хорооноос татварын багц ажлын хэсэгт хуваарилж өгсөн. Миний хувьд энэ ажлын хэсэгт ажиллаж байгаа учраас цогц арга хэмжээ авахаар судалж байна. ХХОАТ-ыг хувь хүмүүс төлөхдөө нэг хувиар, аж ахуйн нэгж, компани, албан хаагч төлөхөөр 10, 15, 20 хувийг төлдөг. Ийм өндөр хэмжээний татвар төлж байгаа нь Үндсэн хуулийн тэгж байх зарчим алдагдаж байна. ХХОАТ нь олон улсад өндөр байдаг. Яагаад гэхээр төрөөс нь эргээд ард иргэддээ өндөр буцаан олголт өгдөг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ авчихдаг учраас хүн ам нь өндөр татвар байсан ч төлчихдөг. Харин Монгол Улсын хувьд энэ татварыг тэгш төлөх нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Г.Очирбат:

-УИХ-ын гишүүд ард иргэдийнхээ нүд, чих нь болох ёстой. Мэдээж төсвийн цоорхой үүсч, төсвөө хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Өнгөрсөн 2024 онд 27 их наяд төгрөгийн улсын төсөвтэй байснаас ХХОАТ 1.7 их наяд төгрөг, төсөвт эзэлж байгаа хувь нь 6.18 хувь, төрийн албан хаагчдын тоо 26.500 байна. Зөвхөн цалингийн зардлыг задалж үзвэл, 5.5 их наяд төгрөг, бараа ажил үйлчилгээнд 3.3 их наяд төгрөг гээд улсын төсвөөс хэмнэх боломж байна. Бид өнөөдөр суурь татварын баазаа тэлж, аж ахуйн нэгжүүдээ дэмжин орчныг нь сайжруулж, хамгаалах ёстой. Тэгж чадвал төсвийн цоорхойг нөхөж чадна. Хамтарсан Засгийн газар цахим засаглалтай болох зорилтыг тавьсан. Энэ зорилтоо бодитоор хэрэгжүүлмээр байна. Салбарын яамтай байгаа учраас төрийн албаны ажил үйлчилгээний давхацлыг арилгах ёстой. Монгол Улс ардчилсан, цахимжсан улс гэж байгаа ч хүний оролцоо буурахгүй байна. Татварын бодлогыг цаашид чангатгах бус сулруулмаар байна. Бид иргэдийнхээ энэ санал санаачлагыг дэмжиж, хууль санаачлана. Ажил хийх хүнд арга олддог гэдэг. МАН-аас энэ ажилтай холбоотойгоор дайралтууд ирэх байх. Бид боломж байгаа гэдгийг харуулж, олон улсын туршлагаас жишээ татаж ярилаа. Долоо хоногийн дотор 100 иргэн нэгдэж, цахим гарын үсэг зурсан байна. Гарц гаргалгаатай мэтгэлцээнд ороход бэлэн.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

nuluuts kmpiny 9 цагийн өмнө 172.59.229.64

h altsgnaad ybaxnaan ;

Avatar

Мөн 2025-04-15 202.9.47.29

Хулгайн албыг цомхотгоё

Avatar

- id 2025-04-15 172.59.229.64

-###

Avatar

fxez 2025-04-15 172.59.229.64

– nom

Avatar

gerteen #. 2025-04-15 172.59.229.64

– kompiter ytas tab evdcen. ###;
case yycseng uguudxuureib.

Avatar

Нэргүй 2025-04-15 66.181.186.155

Татвар хураамж дээр улс орон оршин тогтнодог. Мөнгө өгье гэхээр хэн ч дэмжинэ. Мөнгөнд дургүй хүн бхгүй. Хуурамч ардчилагчид төрийн алба залгуулдаг төв орон нутгийн хэдэн хүнийг их ад үзэж бохир улс төрөө хийсээр удлаа. Бас нийт албан хаагчдын олонх нь багш эмнэлэгийнхэн. Баярмаа гэх хэрүүлч авгай байхийм. 126-д гологдол дэндүү олон цөөлөөч

Avatar

хүннү 2025-04-15 202.9.46.242

УИХ-ын гишүүд сар болгон тойрогтоо ажилдаггүй. Манай БГД-ээс сонгогдсон нэг ч гишүүэ энэ хугацаанд бидэнтэй уулзаагүй. Тиймээс тэдний тойронтоо ажиллах нэрээс “хусдаг” 20 сая төгрөгийг сар болгон биш жилд нэг удаа олго. Мөн тэдний сарын цалин 7,8 саяыг 3 сая болно. Цаашлаар тэдний тоог цөөлж 38 болго. Төрийн захиргааны албан хаагчидын тоог 60% цөөл. Бүх хүн нийтийн тээвэрт мөнгөө төлж явдаг болго. Сангийн сайд Жавхлан, МБ-ны ерөнхийлөгч Лхагвасүрэн хоёрыг зайл. Ингэснээр ААОАТ 1% болж болно.

Avatar

Нэргүй 2025-04-15 66.181.187.227

Баруун Европид хувь хүний орлогын албан татвар 20 % байдаг. Монголчууд засаг төрийнхөө эсрэг байж, 10 хувийг их гээд байна. Улстөржих буюу попордох өөр шалтгаан олооч ээ!

Avatar

Нэргүй 2025-04-15 66.181.179.224

за энэ арай үлгэрийн юм болчихлоо. зүгээр л бусад татвар, хураамжийн бууруулаад өг. тээврийн хэрэгслийн татвар, үл хөдлөхийн татвар, элдэв хураамж шимтгэл

Avatar

Нэргүй 2025-04-15 139.5.219.171

1% гэдэг арай хэтэрнээ.адаглаад 5% болгоод орон тоог 40%-иар цомохтгоод төсвийн алдагдлыг эрүүл болго!!!

Avatar

Зочин: Ийм илэрхий асуудлаар санал авч цаг заваа барж байдаг мөн завтай улсаа 2025-04-15 139.5.218.151

Татварыг 1 хувь болгоё гэдэг чинь татвар төлөхгүй гэсэн үг. МУУ ЗАЛЬЖИН АРГА БОДОЖЯАЖ ТЭГЛЭХ ГЭХЭВ ГЭЭД 1 ХУВЬ ГЭЖ. Шар хадны эмнэлгийн байнгын үйлчлүүлжэг чл биш бол хүн бүр татвар төлөхгүй гэж санал өгнө.Ийм илэрхийюмаар санал аваад шийднэ гээд поопорпоод явж байдаг мөн ч хэцүү гишүүд байна даа.

Avatar

Хотын уугуул иргэн 2025-04-15 66.181.178.19

УИХ-ын гишүүдийн тоог 25 болгоё. 21 аймаг болгонд тус бүр 1 гишүүн, хотын 8 дүүрэгт тус бүр 1 гишүүн + УИХ-ын дарга Нийт 30 гишүүн байхад хангалттай. Маш их төсөв хэмнэнэ дээ.

Avatar

Нэргүй 2025-04-15 202.9.41.61

Маш зөв

Avatar

Нэргүй 2025-04-15 202.9.46.9

ХАХА СБД-н татварын хэлтсийн нийтэд мэдээлсэн 10 утасны дугаарын 9 нь ашиглалтад байхгүй, 1 нь хэзээ ч холбогддоггүй, аймшигтай юм бэ, сар бүр өчнөөн татвар аваад байгаа хэрнээ ААН, иргэдэд үйлчлэх 1 ч утасны дугаар байдаггүй.

Avatar

Нэргүй 2025-04-15 59.153.113.197

төсөвт бичигдсэн бүхнийг жагсаалтаар харуул, ард олноос хасахыг нь санал ав.

Avatar

сонгогч 2025-04-15 202.9.46.183

100 ЯМААНД 60 УХНАТАЙ ……МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….

Avatar

Нэргүй 2025-04-15 66.181.187.42

126 гишүүн болсон болоогүй а жлын хэсэг агентлаг гэж бид татвар төлмөөргүй байна Жишэ энь бүсийн хуралд бүгдээрээ машинаар явж байдаг Автобусаар явж байгаа гишүүн дарга ер алга. Энэ хэний мөнгө вэ бидний татварын мөнгө. Нэгэнт цалин нэмэгдэхгүй, ажлын байр бий болохгүй тул татварыг бууруулах л хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-04-15 66.181.160.113

Төр засаг татвар төлөгчдийн зовж олсон мөнгөнөөс булааж авсан төсвийн хөрөнгийг хэтэрхий үрэлгэн зарцуулж байгааг нь харахаар татвар огт төлмөөргүй санагддаг!!! Ялангуяа одоогийн Сангийн сайд Жавхлан гэгч этгээд иргэдийн мөнгийг зарцуулахдаа арай дэндүү үрэлгэн, моральгүй хандаж байна шүү!!!

Avatar

Зөв 2025-04-15 202.9.47.29

зөв, хулгайч нарыг цомхотго, тансаглалыг зогсоо, ланд200 бүү унуул автусны карт тарааж өг, гадаадад тэнэж ууж иддэгийг болиул

Avatar

Нэргүй 2025-04-15 203.91.115.50

Худлаа попрох юм.

Avatar

Зочин 2025-04-15 66.181.187.21

Асуудал шийддэггүй, хариуцлага хүлээдэггүй тэгсэн мөртлөө дураараа дор бүрнээ өөртөө дүрэм журам бий болгож авилга нэхдэг төрийн албадаа цомхон чадварлаг хариуцлагаа хүлээдэг болгоод жижиг дунд үйлдвэрээ дэмжиж юм бүтээдэг , хийдэг хүн нь олон болвол энэ улс чинь уг нь юухан байхав дээ хүн бүр дэрвэлзээд л ирнэ ш дээ. 1% болгох нь ёстой зөв. Үрэлгэн төсвөө танах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-04-15 202.131.236.22

таны татварыг бууруулахыг дэмжих үү гэж асуувал дэлхийн бүх хүн тийм гэж хариулна. Гэхээр хэдүүлээ санал асуулгаа дэлхийн хэмжээнд явуулаад гиннесийн рекорд тогтоовол яасын.

Avatar

Эх оронч 2025-04-15 202.126.88.203

чи бол Сангийн сайдын тролл,эсвэл авилгач б.а.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж