20 минутад АНУ-ын бүтэн флотыг устгаж чадах аюулыг анхааруулав

20 минутад АНУ-ын бүтэн флотыг устгаж чадах аюулыг анхааруулав

20 минутад АНУ-ын бүтэн флотыг устгаж чадах аюулыг анхааруулав

Хятадын дуунаас ч хурдан пуужингууд 20-хон минутад л АНУ-ын нисэх онгоц тээгч хөлгийн флотыг тэр чигээр нь устгах чадвартайг Пентагоны тэргүүн Пит Хегсэт анхаарууллаа. Тэрбээр "АНУ-ын хүчийг харуулж буй зүйл нь өнөөг хүртэл нисэх онгоц тээгч хөлгийн флот байсан. Гэхдээ Хятадын дуунаас хурдан 15 пуужин байхад 20 минутад манай 10 тээгч хөлгийг устгаж чадна. АНУ дайны тоглоом болгонд Хятадад ялагдаж байна. Хятад улс АНУ-ыг устгахад зориулж л армиа онцгойлон хөгжүүлж байна" гэсэн юм.

Тэдний энэ ялгаатай байдал нь АНУ-ын хүнд суртал болон зэвсгийн худалдан авалт удаашралтай байдагтай холбоотой гэж тэр буруутгав.

АНУ-ын Батлан хамгаалах яамны 2024 оны арванхоёрдугаар сард гаргасан тайланд дурдсанаар Хятад улс сүүлийн 20 жилийн хугацаанд дуунаас хурдан пуужингийн технологио идэвхтэй хөгжүүлжээ. Тэр бүү хэл дуунаас хурдан пуужингийн арсеналаараа дэлхийд тэргүүлж байгаа аж.

Панамын суваг дахь Хятадын эрсдэлийг ч бас Хегсэт онцоллоо. Энэ нь Карибын тэнгисийг Номхон далайтай холбож буй 82 км хиймэл усан зам юм. АНУ-ын чингэлэг тээврийн 40 орчим хувь нь жил бүр энэ чиглэлд тулгуурладаг. Өөрөөр хэлбэл, АНУ тус сувгийн хамгийн том хэрэглэгч. 2021 онд Панамын сувгаар дамжин өнгөрсөн нийт хөлөг онгоцнуудын 73 хувь нь АНУ-ын боомтуудаас хөдөлсөн эсвэл зорьсон чиглэлд явжээ.

Хятад улс 2017 оноос хойш бүс нутаг дахь оролцоогоо өргөжүүлж, сувгийн ойр орчимд дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх болсон. Хонгконгт төвтэй "Hutchison Ports PPC" компаниар дамжуулан сувгийн хоёр захын боомтуудад хяналт тавих зэрэг нь Хятадын ажил болоод буй. Тиймээс Хятадыг Панамын сувагт байнгын аюул заналхийлэл гэж Хегсэт тодорхойлжээ.

АНУ, Панамын аюулгүй байдлын албан тушаалтнууд энэ сарын эхээр хамтарсан гэрээ байгуулсан. Уг гэрээнд Панамын хянадаг төрөл бүрийн байгууламжуудад АНУ цэрэг байршуулах тухай тусгажээ. Энэ гэрээгээр дамжуулан Трампийн засаг захиргаа АНУ-ын стратегийн усан замыг эргүүлэн авах төлөвлөгөөтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: INTERESTING ENGINEERING

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
8
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

pryu 2025-04-15 50.147.160.114

Kmrn+y#; gyilagchdaar zasglj blkln

Avatar

sudalaach 2025-04-15 103.212.162.90

tom dain bol tun oirhn bna, delhiin 3r dain

Avatar

Нэргүй 2025-04-15 110.233.207.252

Зөв бичиж ч чаддаггүй судлаач гэж байх уу хаха

Avatar

Оноч 2025-04-15 66.181.183.39

Энд бчиээд байгаа хүмүүс АНУ-д очоод үнэнийг өгүүлж тэднийг аварсан дээр байхаа…бид яаах вэ? падлий ч байхгүй.

Avatar

зочин 2025-04-15 66.181.160.116

Америкчуудаа айлгаж төсвөө нэмэх гэсэн л оролдлого…

Avatar

Нэргүй 2025-04-15 59.153.115.177

зүүн германы технологи баруун германыхаас илүү чанартай

Avatar

Нэргүй 2025-04-15 107.189.14.4

ха ха ха ороz троллууд хөөрхөн шүү

Avatar

Нэргүй 2025-04-15 59.153.115.177

ану шуналтай. дэлхийн 2-р дайныг оросын газрын баялаг, германы технологийн авахын тулд үүсгэсэн нууц буруутан.

Avatar

Xujao 2025-04-15 202.9.47.29

гятадын хийсэн юм нь хулхи, бүтэлгүй. Дор хаяд л ДийпСийк, ДийпСийк гээд л сэнсацлаад хошуурцгаагаад байсан чинь огт ажиллагаагүй шахуу юм байна лээ дэг, бас ард нь хүмүүс суучхаад хариулж байгаа юм шиг цэнзуртай, гацаатай, хариу өгдөггүй. Тийм байж яаж агаар мандал дундуур нисдэг 10 mach-тай ультрасоник тийрэлтэт нисэх пуужин нь ажиллахав дээ

Avatar

Нэргүй 2025-04-15 2.217.73.55

харьцуулах юмаа мөн олов оо ? ха ха

Avatar

zochin 2025-04-15 103.11.195.34

Новшийн хятадууд үлгэр ярихдаа сайн шүү, үлгэрийн үлгэрийн юм яриа ш. инээдтэй новшнууд вэ? гар утас хүн шиг хийж чадахгүй байж үхсэн баланцгийнхан пуужин. зүгээр үхэж далд ор хятадуудаа!

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.190.15

Хөөе тогтож хайрал аа?кккХаятын шао мэй, хувай гээд гар утаснууд нь олон улсын хэмжээнд технологиороо ч борлуулолтаараа ч дээгүүр орж байгаа.

Avatar

Нэргүй 2025-04-15 66.181.161.243

Жомбого Трамп

Avatar

Нэргүй 2025-04-15 122.201.23.83

з****г худалдан авна гээд баахан мөнгө хусах нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж