Москва дахь Сирийн Элчин сайд орогнол хүсч байна

Москва дахь Сирийн Элчин сайд орогнол хүсч байна

Москва дахь Сирийн Элчин сайд орогнол хүсч байна
Bashar Jaafari

Москва дахь Сирийн Элчин сайд Башар Жаафари Оросоос орогнол хүссэнийг "Тасс" агентлаг Даваа гаригт /2025.04.14/ мэдээлэв. Гэхдээ учир шалтгааныг нь тодорхой мэдээлсэнгүй. Үүний дараахан Ливанд төвтэй Ираныг дэмжигч аль-Маяаден суваг мөн л тодорхой тайлбаргүйгээр "Жаафари орогнол хүссэн мэдэгдлийг үгүйсгэлээ" гэв.

Башар Жаафари 15 жилийн турш НҮБ дахь Сирийн байнгын төлөөлөгчөөр ажилласны эцэст 2022 онд ОХУ-д Элчин сайдаар томилогдсон юм. Тэрбээр өдгөө 69 настай.

Сирийн Гадаад хэргийн сайд өнгөрсөн долоо хоногт Жаафари болон Саудын Араб дахь Элчин сайдыг Дамаскт дуудсан гэх мэдээлэл бий. Энэ нь Ассадын дараах дипломат корпусыг өөрчлөн зохион байгуулах ажлын нэг хэсэг аж. Жаафаригийн хувьд өмнөх дэглэмийн үеийн олон улсад хамгийн их танигдсан хүмүүсийн нэг. 14 жилийн турш үргэлжилсэн иргэний дайны хугацаанд тэр Сирийн засгийн газрын талд дуу хоолойгоо өргөдөг байв.

ОХУ хүйтэн дайны эхэн үеэс Сирийг дэмжсэн. 1940-өөд онд Францын колончлолоос гарч, тусгаар тогтнолоо тунхаглах үйл хэргийг нь ОХУ дэмждэг байв. Өдгөө Ассадын дэглэм нуран унасан ч Оросын цэргийн хоёр бааз Сири дэх байрлалаа хадгалсаар байна. Шинэ засгийн газартай холбоо тогтоох замаар байр сууриа хэвээр хадгалж үлдэхийг ОХУ эрмэлзэж буй. Нэмж дурдахад, ОХУ Сирийн удирдагч асан Башар аль-Ассадад өнгөрсөн оны сүүлээр орогнол олгосон билээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gadniy 2025-04-15 50.147.160.114

orognson

Avatar

Зочин 2025-04-15 202.126.89.29

амeрик баруунд дандаа сайн сайхан улсууд үүрэлцгээдэг билүү бүгд адгийн шаар дүрвэгсэд хүн хогнууд

Avatar

Нэргүй 2025-04-15 103.212.117.94

Оросууд бүх дарангйлагч, т*******т, хулгай нарын үүрлэдэг газар болжээ.

Avatar

Монархи 2025-04-15 202.9.47.29

харин тэр дарангуйллын -изм чинь дэлхий даяар моодонд ороод байгаа юм биш үү

Avatar

Нэргүй 2025-04-15 122.201.23.83

Оросууд дандаа худлаа ярьдаг.

Avatar

Нэргүй 2025-04-15 108.147.36.27

Нутагтаа буцаж очвол юу болох нь хэнд ч тодорхой….дарангуй дэглэмүүдийн сүйрэл нуралтууд бүгд адилхан.Өчигдөрхөн л эрх мэдэл эд баялагийн оройд байсан хүн нэг мэдэхэд л дүүжлүүрийн гогцоонд хүүр болоод санжигнаж байдаг

Avatar

Нэргүй 2025-04-15 66.181.187.100

Маргааш Путины ээлж нь ирнээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж