Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст баг “Шинэ мөрөн” худалдааны төвд өчигдөр/2025.04.14/ 21:36 цагт гал гарч, аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Гал түймрийн тархалтыг 00:35 цагт зогсоож, 02:21 цагт бүрэн унтраасан байна.
Мөн унтраах ажиллагаанд Цагдаагийн байгууллага, “Хөвсгөл ус” ус сувгийн газар, Байгаль орчны газрын алба хаагчид дэмжлэг үзүүлэн ажиллажээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох, хохирлын үнэлгээ хийх шуурхай ажлын хэсгийг байгуулан, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
Галын улмаас 73х43 метрийн хэмжээтэй, хоёр давхар худалдааны төв бүрэн шатсан бөгөөд хүний амь эрсдээгүй гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.
Мөрөн сумын "Шинэ Мөрөн" худалдааны төвд гал гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комиссын шуурхай 4-р хуралдаан өнөөдөр /2025.04.15/ болсон. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар галын аюулд өртсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад харамсаж байгаагаа илэрхийлээд түрээслэгч иргэдийн хохирлыг барагдуулахад онцгой анхаарч ажиллана гэдгийг хэллээ. Тус хуралдаанаар гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоох, түрээслэгч иргэд болон компанид учирсан хохирлыг тогтоох чиг үүрэг бүхий ажлын багийг Засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулан байгуулсан байна. Тус төвд 260 гаруй иргэн түрээсээр хүнс, бараа, гоо сайхан, бэлэн хувцас гэсэн төрлүүдээр үйлчилгээ үзүүлдэг юм байна.
Нэргүй 2025-04-15 103.212.119.207
хөөрхий Алтжинг түрээслэгчид дэндүүлсэн, тэр ши6 юм болох вэ?
зочин 2025-04-15 66.181.166.196
Засаг дарга, түүний хүрээллийнхний нилээн хэдэн лангуу байсан юм байна л гэж ойлгогдож байна даа, их л хурдан реакц үзүүлж байхыг бодоход
Зочин 2025-04-15 59.153.112.114
Хөдөө орон нутагт Онцгой байдлын албаны бодит байдал ийм л байгаа шүү дээ машин тоног төхөөрөмж муу дутагдалтай тэгэхэд энд дарга нар жип унаж хөлөглөөд л үнэтэй архи шимээд энд тэнд улстөржиж гүйгээд л ах дүү амраг садан гараа онцгойгийн албыг дүүргээд хувааж мөнгө цохиод л явж байгаа шүү дээ
Бат-үүл 2025-04-15 43.228.130.188
Засаг дарганцар Лааганы Төмөрбаатар ард иргэдийн хохирлыг өөрийн хөрөнгөөр барагдуул,Усны үхэр царайт
Нэргүй 2025-04-15 202.126.88.75
Өлн хулгайч түрүүний бөөс х***а манж л******д манжлж бас дрга г2д яриулчх гэж манжлж үхсн ацны дрга түрүүний бөөс хулгайч х***а манж зулбасгууд манжлж. Эндүрцн ацнууд х***а манж хулгайч лагнуудиыг тэгж яридггүймаа. Гажиг шаарууд.
зочин 2025-04-15 66.181.188.250
Хувь иргэд бие биестэйгээ нэг нь түрээслэх, нөгөө нь түрээслүүлэх гэрээ хийгээд аль аль нь ашиг олж байгаа үйлдэлд амйгийн Засаг дарга, удирдлага гал гарахаар оролцож хохирол барагдуулна гэж мэдэгдэж байгаа юм бол? Өөрийнх н хувийн эд зүйл, хөрөнгө шатсан юм байх даа?