Хуулийн зөвлөгөө, мэдээлэл үнэ төлбөргүй өгнө

Хуулийн зөвлөгөө, мэдээлэл үнэ төлбөргүй өгнө

Хуулийн зөвлөгөө, мэдээлэл үнэ төлбөргүй өгнө

НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран "Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх" зорилгоор сар бүрийн гуравдахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Уг өдөрлөгт Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран оролцож, байгууллагын үйл ажиллагааны чиглэл, гомдол, мэдээлэл хүлээн авах, шалган шийдвэрлэхтэй холбоотой асуудлаар зөвлөгөө мэдээлэл хүргэх бол Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хуульч, өмгөөлөгчид иргэдэд анхан шатны хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх юм.

Энэ сарын өдөрлөг маргааш буюу дөрөвдүгээр сарын 16-нд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох "Дүнжингарав", "Драгон", "Мишээл" экспо, "Сэлбэ", "Баянхошуу", Хорооллын эцсийн "И-март", Яармаг-Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга Б блок салбаруудад болно. Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.

Иргэд маргааш 09:00-16:00 цагийн хооронд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж болон дээрх дугаарын утсаар холбогдож, иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-04-15 202.9.40.115

Нам төр т/албнд өчнөөн х***а манж аог шааруудын бөөгнрл болцн манжл2д бүлглж гажигтж.

Avatar

Нэргүй 2025-04-15 124.158.107.153

Шал худлаа гурилдаад өнгөрдөг. Яг хаана ямар цэг дээр зөвөлгөө өгөх юм бэ? гэхээр ТАГ. Худлаа ажил хийсэн болж жүжиглэхээ больж үз.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж