NEWS.MN сайт "126:1″ булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас VI тойрог буюу Дорнод, Сүхбаатар Хэнтий аймагт нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг танилцуулж байна.
Улс төрд өөд татах хүнтэй байхад УИХ-ын гишүүн болтлоо өгсөж болохыг харуулсан хүн бол Дорнод аймгийн Засаг дарга асан М.Бадамсүрэн юм.
Дорнод аймгийн Нефть хангамжийн газарт түгээгч хийж явсан залууг Ардын намд орж ирэхэд нь анх өөд татсан хүнээр Засаг дарга асан Ц.Жанлав нэрлэгддэг бол дараа нь УИХ- ын гишүүн Н.Номтойбаярын дэмжлэгээр Дорнодын МАН-ын хорооны дарга, аймгийнхаа Засаг дарга болж карьераа ахиулсан байдаг.
2012 он Ардын намынхны хувьд УИХ болоод орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн хар жилүүдийнх нь нэг хэлж болно.
Энэ үед М.Бадамсүрэн Х.Номтойбаярт тоогдож, тойргийнх нь гол усалгааны хүн болж итгэлийг нь олсноор Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга болж, томорч байв.
Үнэндээ ч “Баян айлын эрх бацаан. Баавгай, чоно хайр найргүй агнадаг” гэх хэл амны эзэн Н.Номтойбаярыг 2012 оны УИХ –ын сонгуульд Дорнод аймагт анх удаа өрсөлдөөд ялалт байгуулахад гол ачаа үүрч ажилласан хүн нь М.Бадамсүрэн гэх нь бий. Тиймээс ч Н.Номтойбаяр түүнд итгэл хүлээлгэж, тухайн оныхоо аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд намаа олонхи болгохын тулд өөрийн итгэлт хүнээ аймгийн МАН-ын хорооны дарга болгосон. УИХ-ын сонгуульд Ардын нам ялагдал хүлээснээр олон ч хүн ажилгүй болж, намын хороогоо бараадан амь зуухаар зүтгэсний нэг нь эдүгээ Хятадад консулаар ажиллаж буй Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаяр юм. Тэрбээр Дорнод аймгийн МАН-ын хорооны даргад өрсөлдсөн ч М.Бадамсүрэнг бараагүй. Учир нь, түүний ард УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байсантай холбоотой.
Тэдний улс төр ч орон нутгийн сонгуульд амжилт үзүүлж, Дорнод аймагт МАН олонх болж, засаглах эрхээ олж авч чадсан.
Гэвч тухайн үеийн Ерөнхий сайдын алба хашиж байсан Н.Алтанхуяг Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас аймгийн Засаг даргад нэрийг нь санал болгосон М.Бадамсүрэнг хүлээж авалгүй буцаасаар хүч түрэн Ардчилсан намаас Засаг даргыг санал болгон батламжлуулж байв. Хүч түрсэн, хууль зөрчсөн энэхүү томилгоог УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр эсэргүүцэж, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай ана мана ач тач үзэн, хуулиа биелүүлэхийг шаардсан. Гэвч М.Бадамсүрэн төрийн албанд ажиллаагүй байсан нь Засгийн газрын тэргүүний хувьд шийдвэрээ хамгаалах далим болж, жил гаруйн хугацаанд Дорнод аймаг засаглалын хямралтай явсны эцэст Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсноор төсгөл болсон юм.
Учир нь, Шийдлийн Засгийн газрын тэргүүнээр томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг М.Бадамсүрэнг Дорнод аймгийн Засаг даргаар батламжилснаар 2015 оноос эхлэн 2024 оны УИХ-ын сонгууль хүртэл есөн жилийн турш тус аймгийг удирдсан.
Энэ хугацаанд М.Бадамсүрэнг Дорнодын нохой ч андахгүй болсон гэж хэлэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй.
Шинжлэх ухаан технологийн их сургуулийг газрын тосны инженер мэргэжлээр төгссөн ч мэргэжлээрээ ажилласан жил нь тун цөөн. Энэ тухайгаа тэрбээр “Сургуулиа төгссөний дараахан төрийн албаны шалгалт өгөхөд аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагчаар ажиллах эрхтэй болсон ч хамт шалгалт өгсөн хүн маань “Би энэ ажилд ормоор байна” гэж хүссэн тул тэнцсэн ажлаасаа татгалзсан” гэж хуучилсан байдаг. Түүний дараа М.Бадамсүрэн Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газарт түгээгчээр ажилд орсон. Харуулын ажлыг ч давхар хийдэг байжээ. Жил орчим хугацаанд дээрх ажлыг хийж байгаад “Магнай трейд” компанид салбарын дарга болсноор мэргэжлийнхээ ажил руу орсон. Энэ үеэс намын ажилд идэвхтэй оролцох болсон. Улс төрд хөл тавьсан намтар товчхон.
Дорнод аймгийн Засаг даргаар ажилласан хугацаанд төрөл саднаа төрийн албанд ажиллуулсан гэх хэл аманд орж явсан.
УИХ-ын гишүүн асан, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Х.Болорчулуунтай хонь, чоно явж ирсэн.
Экс сайд Х.Болорчулуун Дорнод аймагт ажиллах үеэрээ аймгийнхаа намын байраар ч орох эрхгүй байдаг тухай дорнодчууд ярьдаг. УИХ ын 2024 оны сонгууль дөхөх үед тэдний зөрчил улам хурцдаж, Тусгаар тогтнолын ордон хүртэл өндөр авч байсан. Учир нь, дээрх тойрогт МАН-ын дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр нар өрсөлдөх байсан тул эв нэгдлийг хангаж ажиллах даалгаврыг намын байрнаас өгсөн гэдэг. Гэвч тэд ойлголцож чадалгүй сунгаанд орсон. Энэ сунгаанд М.Бадамсүрэн ялж, УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхийг намаасаа авч чадсан. Харин Х.Болорчулуун гишүүн өрсөлдөх эрх авч чадалгүй улс төрийн карьераа өндөрлүүлсэн юм.
Улс төрийн намууд аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүсээ УИХ-ын сонгуульд сойдог жишгээр М.Бадамсүрэн 2024 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдсөнөөр ялалт байгуулсан. –
Авлигатай тэмцэх газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 297 сая төгрөг, 228 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 33 сая төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл, 257 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай, 55.6 сая төгрөгийн хадгаламжтай, 30 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.
Их улс төрд хэр олон жил явах вэ гэдгээ УИХ-ын гишүүнээр ажиллах дөрвөн жилийн хугацаанд таниулж чадах эсэхээс шалтгаална.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- ШУТИС, газрын тосны инженер
- Удирдлагын академи, төрийн захиргааны менежмент
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2001-2002 онд Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газрын түгээгч, эрхлэгч
- 2007-2009 онд Магнай трейд ХХК-ийн салбарын дарга
- 2009-2012 онд Дорнод аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга
- 2012 оноос Дорнод аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга
- 2014-2015 онд Дорнод аймгийн Засаг даргын орлогч
- 2015-2024 онд Дорнод аймгийн Засаг дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
- 2021 онд Алтангадас одон
Г.ХОРОЛ
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.182.221
20 саяаар эмэгтэй хүнтэй унтах ямар байдаг бол….
50ья 9 цагийн өмнө 202.9.47.29
Энэ малын аман дотор нь чацгаа тавих юмсан.
Нэргүй 2025-04-15 66.181.178.95
XALYYTSTAL UILCHLEED SEKSDEED80955877
Нэргүй 2025-04-15 66.181.179.224
нам дагавал дарга болдогийг яруу тодоор харуулсан жишээ бна даа
Нэргүй 2025-04-15 66.181.187.100
Дорнод,Хэнтийгээс налч, түгээгч нтр л мандахым даа !
Нэргүй 2025-04-15 66.181.160.113
Хөгийн гарууд төрийн албанд энэ мэтээр орж ирэх боломж олгож байгаа одоогийн төр засгийн тогтолцооны хийдэл, зохиомол нөхцөл л гол буруутан нь!!! Гэр оронд нүх сүв байвал хулгана, жоом мэт нь ороод ирдэг биз дээ??
Нэргүй 2025-04-15 66.181.182.37
Хамгийн гашуун нь энэ хүн тэр аймгаасаа л сонгогдсон. Сонгочид нь харна биз
Зочин 2025-04-15 103.111.68.3
Төрд ажиллсан жил бхгүй байж Алтан гадас яаж авч чадаж бнааа. ийм л хүүрнүүд дээшлээд бгаа юм даа
Петровис колонк 2025-04-15 202.9.47.29
сумын бензин колонкийн түгээгүүрчин, уурын зуухны галч, японы баарны ширээний гууниа энэ тэр гээд сөнөж дуусч байна даа
Баянтүмэн 2025-04-15 202.126.88.208
Халхгол сумандаа дүү нь иргэдийн хуралд дэвшиж сая унасан.
2028 онд Бадамсүрэн унана.
Түгээгч,харуул байсан хүн,хувийн бизнесгүй,орлого багатай хүн,зарлага их зарцуулдагыг залуучууд бидэнд ойлгодоггүй.
Нэргүй 2025-04-15 66.181.182.37
Секси дарганцар уу
Нэргүй 2025-04-15 66.181.182.37
Энэ үнэн азтай баагий+өөр ч тайван дөө
Нэргүй 2025-04-15 188.162.254.32
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!
Нэргүй 2025-04-15 66.181.182.221
200 гаран тэрбум төгрөгтэй гэж ард түмэн ярьдаг. Бүх юмнаас авилга авдаг ман -ын сонгодог гишүүн дээ.
Хулгайч 2025-04-15 202.9.47.29
Худалч хулгайч тэнэг махан толгой, зайл пuздуу
zochin 2025-04-15 202.131.238.26
Айлэн эхнэр дээр байж байгаад дэлүүгээ хага өшиглүүлсэн гэдэг, аав нь бөөр алаг бол хүү нь шийр алаг гэж, аав нь ч бас мунаг эр бий шүү дээ
түгээгч байсан гар боловсрол 00 2025-04-15 202.70.38.210
түгээгч байсан гар боловсрол 00
Нэргүй 2025-04-15 66.181.178.123
SEKSDI80955877BOOBN XXNO DYRTAI SEKSEER80955877