"Төсвийн хэт тэлэлт төгрөгийн ханшийг сулруулж байна"

"Төсвийн хэт тэлэлт төгрөгийн ханшийг сулруулж байна"

"Төсвийн хэт тэлэлт төгрөгийн ханшийг сулруулж байна"

-Ам.долларын ханш 3500 хол давлаа. Энэ нь Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ? Төв банкны тухай хуулиндаа “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэж заасан байдаг болохоор Монголбанкыг буруутгаж байх шиг байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ бол Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ огт байгаа онохгүй байгаагийн бодит жишээ. Монголбанк руу буруугаа чихэх ямарч шаардлага байхгүй. Валютын ханш яагаад өсөв гэвэл манай зах зээлд орж ирэх валютын хэмжээ багасч, харин гарах урсгал огцом нэмэгдсэн гэдгийг статистикийн байгууллагаас гаргадаг тоон үзүүлэлтээс харж болно. Монгол Улсын эдийн засаг нүүрснээс хараат гэдгийг ганц тоогоор хэлье. Өнгөрсөн жил экспортын орлого 15 орчим тэрбум ам.доллар байсны 9 тэрбумыг зөвхөн нүүрс дангаараа бүрдүүлсэн. Үнэ ханш нь ч боломжийн байсан. Ойролцоогоор нэг тн нүүрс 100 ам.доллараас дээгүүр үнээр зарагдаж байжээ. Өнөөдөр үнэ нь 70 орчим ам.долларт буугаад зогсохгүй худалдан авалт ч тааруу байгаа учраас “нүүрсний валют” орж ирэхгүй байгаа. Өнгөрсөн жилийн энэ үед нүүрснээс 2.2 тэрбум ам.доллар олж байсан бол энэ жил ердөө 1.2 тэрбумыг олжээ. Бүхэл бүтэн 1 тэрбум ам.доллар сох дутаж байгаа биз. Энэ тоо ч статистик тоо. Өөрөөр хэлбэл, оффтэйк гэрээгээр хичнээн нь зарагдаж тэр хэмжээгээр валют сох дутаж байгааг хэн ч мэдэхгүй. Ийм л бодлогогүй төр өнөөдөр ноёрхож байна.

Монгол Улс 2025 оны эхний гурван сард гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 3 тэрбум ам.доллар, импорт 2.5 тэрбум ам.долларт хүрчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 504.1 (8.3%) сая ам.доллар, экспорт 637.5 (17.5%) сая ам.доллароор буурч, импорт 133.4 (5.5%) сая ам.доллароор өссөн дүнтэй байна.

Нөгөө талаас хэт тэлсэн төсвийн мөнгө гадагшаа валют болон урсаж эхэлсэн нь ханш хөөрөгдөх үндсэн шалтгаан боллоо. Би өнгөрсөн жил энэ оны төсөв өргөн барих үеэр анхааруулж байсан үгээ дахин давтаж хэлье:

“Төсвийн 9.8 их наядын хөрөнгийн зардал валют болж гадагшаа урсана. 26 их наядаар тооцсон урсгал зардлын бараг дийлэнх хувь нь валютын хэрэглээг дэмжих болно. 2025 оны хэт тэлсэн төсөв валютын ханш огцом өсөх, инфляцаа нэмэх муу үр дагавар дагуулна. Өөрөөр хэлбэл, төсөв өөрөө валютын ханш огцом өсгөх, үнийг хөөрөгдөх шалтгаан болно. Инфляц өснө гэдэг дундаж давхрага улам бүр “цөөрч”, ахмадууд, орлого багатай өрхийн амьдрал нэн хүндрэх байдалд хүргэх эрсдлийг бий болгоод байна”хэмээн анхааруулж байжээ. Төрийн шийдвэр гаргагчид мэргэжлийн судлаачдынхаа үгийг сонсохгүйгээр бие даан гаргасан шийдвэрийн гор нь өнөөдөр ам.доллар 3500 төгрөгөөс дээш ханштай болон чангарч, инфляц хоёр оронтой тоонд орсон дүнгээр илэрч байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тооцоо судалгаагүй шийдвэр багахан орлоготой иргэдийнхээ халаас ухах хэмжээнд хүрчээ гэж дүгнэж болно.

 -Ханшийн дарамтаас илүү улс төрийн дарамт Монголын хөгжилд саад болж байна гэж бизнес эрхлэгчид хэлж байна. Энэ үнэн үү?

-Тантай 100 хувь санал нэг байна. Манай төсөв ДНБ-хээ 40 хувьд хүрч байгаа. Төрийн өмчит компаниудын эдийн засаг дахь оролцоо ДНБ-ний 30 орчим хувьд эргэлддэг. Төсөв тендер, гадаадын тусламж, хөнгөлөлттэй зээл дагасан дарга, гишүүдийн халаасны 5000 орчим аж ахуй нэгж, төрөөс тусгай зөвшөөрөл “хаалгадаж” авдаг компаниудын оролцоог нэмбэл манай ДНБ-ний бараг 80 хувийг төр, түүнээс хамааралтай аж ахуй нэгжүүд эзэлж байгаа нь Монгол  Улсад чөлөөт зах зээл байна уу гэж асуухад хүргэж байна. Сүүлийн үед бизнес эрхлэгчид л бүхий л буруугийн “эх үүсвэр” гэсэн шат дараалсан довтолгоо эрчимжиж байгааг олон хүн анзаарч байгаа байх. Энэ нь Монгол Улсад эдийн засгийн эрх чөлөө байна уу гэж эргэлзэхэд хүрч байна. Нөгөө талд нь, төрийн өмч, ард түмний өмч нэрийн дор авилгал цэцэглэж саяар биш, тэрбумаар ч биш, бүр ихнаядаар хэмжигддэг, яригддаг боллоо. Энэ бүхэн жирийн бизнес эрхлэгчдэд валютын ханшнаас илүү дарамт болж байгаа. Энэ нь том утгаараа Монгол Улсын хөгжлийг гацааж байгаа гэдэгтэй санал нэг байна.

-Засгийн газраас валютын нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж таван тэрбум ам.долларт хүргэсэн боловч долларын ханш пуужингийн хурдаар өсч байна. Үүний шалтгаан юу вэ?

-Яагаад ханш өсөв гэвэл олон хүчин зүйл тоочиж болно. Манай эдийн засаг импортоос ихээхэн хамааралтай. Импортын өсөлт, ялангуяа тоног төхөөрөмж, машин, механизм, бараа бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгдэхэд ам.долларын эрэлт өснө. Харин экспортын орлого, ялангуяа нүүрс зэсийн экспорт тааруу байгаа үед валютын нийлүүлэлт хязгаарлагдана. Иймээс ханшийн дарамт үүсэж валютын ханш өсч байна. Төсөв тэлсэнтэй холбоотой инфляц хоёр оронтой тоонд байгаа нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн худалдан авах чадварыг бууруулж ам.долларын ханшийг өсгөж байна. Инфляц өндөр байхад иргэд, аж ахуй нэгжүүд валютыг хадгалахыг илүүд үздэг тул эрэлт нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн тогтвортой байдалд итгэх итгэл сул байвал ам.долларыг илүүд үзэж ханш өсгөх байдал үүсдэг гэсэн үг. Мөн Монгол Улсын нийт гадаад өр 37 тэрбум ам.долларт хүрсэн. Ингэснээр энэ их өрийн хэсэгчилсэн болон хүүгийн төлбөр валютын гарах урсгалыг нэмэгдүүлж байгаа.

Хэдийгээр валютын нөөц нэмэгдсэн ч Монголбанк ханшийг тогтворжуулахын тулд зах зээлд хэт их оролцож интервенц хийхээс зайлсхийх бодлого барьж байх шиг байна. Энэ бодлогыг би ч дэмжиж байгаа. Чөлөөт зах зээлийг интервенцээр зохицуулах боломж бага байдаг. Харин огцом савалгааг зохицуулахад интервенц үр дүнгээ өгч болох юм. Хэрэглэгч орны хувьд валютын нөөцөө шавхаж болохгүй. Хөвөгч ханшийн дэглэмийн үед ханш зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогдох нь эрүүл үзэгдэл юм. УИХ-ын 126 гишүүдээс хүсэхэд, хэрвээ үнэхээр иргэдийнхээ амьдрал, аж ахуй нэгжийнхээ үйл ажиллагааг дэмжье, улс орноо хөгжүүлье гэж бодож байгаа бол "төсөв тэлэхээ нэн яаралтай зогсоо" гэж уриалмаар байна.

-Валютын нөөцийн нэмэгдлийн гол орц хаанаас бий болж байна вэ?

-Монгол Улсын валютын нөөц таван тэрбум ам.долларт хүрсэн. Энэхүү валютын орлого нь уул уурхайн экспортоос, ялангуяа нүүрс, зэсийн баяжмал, алтны борлуултаас бүрдэж байна. Монголбанкны алт худалдан авах хэмжээ сүүлийн жилүүдэд нэмэгдсэн нь хууль эрхзүйн таатай нөхцөл болох татварын хөнгөлөлттэй холбоотой. Жилд ойролцоогоор 20тн алт худалдан авч байгаа нь нөөцийг өсгөхөд чухал хувь нэмэр болж байгаа. Нэмээд Оюутолгойн төсөл бол валют орох урсгалыг нэмэгдүүлдэг томоохон эх үүсвэр. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ийм чухал үүрэгтэй. Харин төрд гарсан нөхдүүд ийм энгийн ойлголтгүй байгаа нь харамсалтай. Нэмээд Хятадын Ардын банкны своп гэрээний өрийг 2 тэрбумаас 1.2 тэрбум ам.доллар хүртэл бууруулсан Төв банкны удирдлагын үйл ажиллагааг онцолж сайшаамаар байна. Энэ нь валютын нөөцийн “цэвэр” өсөлтөд нөлөөлсөн гэдгийг баттай хэлж чадна. Олон улсын санхүүгийн байгууллагууд болох ОУВС, Дэлхийн банкнаас авсан зээл, санхүүжилт ч валютын нөөцийг дэмжсэн байж таарна.

-Монголбанк болон Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогын үр өгөөж хэр хугацаанд нөлөөллөө хадгалах вэ.Цаашид инфляцид хэрхэн нөлөөлөх вэ?

-Монголбанк инфляцыг 2025-26 онд 6%(+ – 2%) орчимд, 2027 оноос 5% тогтворжуулах зорилт тавьсан. Хэдийгээр 2024 онд инфляц 6.6% байсан ч төсвийн зардлын тэлэлт, зудын нөлөө дарамт болж зорилтот түвшнээс илүү өндөр гарч байх шиг байна. Гэхдээ валютын нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, Хятадын свопын өрийг 50% төлсөн нь ханшд эерэг нөлөө үзүүлсэн. Эдгээр бодлогын нөлөө дунд хугацаанд хадгалагдах боломжтой ч экспортын орлого, төсвийн буруу бодлого буюу тэлэлт, гадаад хүчин зүйлсийн тодорхойгүй байдал, тарифаас үүдэлтэй худалдааны дайн зэрэг нь сөргөөр нөлөөлж магадгүй харагдаж байна.

Засгийн газрын хувьд төсвийн сахилга батыг сайжруулах, уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах ёстой. Ялангуяа төрийн өмчит компаниудын үрэлгэн зардал, авилгалын асуудалд цэг тавьж чадах эсэхээс Монгол Улсын ирээдүй ихээхэн шалтгаална.

Гэвч ийм эр зориг өнөөгийн Засгийн газарт байгаа эсэхэд би эргэлзэж байна. Гадаад өрийн дарамт, томоохон бондуудын төлөлт, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшийн бууралт зэрэг нь эдийн засагт хүнд цохилт авчрах эрсдэл мөн. АНУ-ын тарифын бодлоготой холбоотой эдийн засгийн сааралт, Хятадын түүхий эдийн эрэлт буурвал экспортын орлого хумигдаж, ханшийн дарамт улам нэмэгдэнэ. Дотоодын цахилгаан, дулааны үнийн өсөлт нь нийлүүлэлтийн инфляцыг өдөөж таарна. Манай улс хэрэглэгч орон учраас импортоос ихээхэн хамааралтай. Импортын хэмжээ нэмэгдэх тусам ханш сулрах, өргөн хэрэглээний  барааны үнэ өсөх, дагаад инфляц нэмэгддэг.

Дүгнээд хэлбэл, төсвийн хэт тэлэлт, экспортын бууралт инфляцыг хоёр оронтой тоонд оруулахаар харагдаж байна. Иймээс энэ байдлыг засахын тулд Засгийн газар экспортыг төрөлжүүлэх, импортын хамаарлыг бууруулах, Монголбанк ханшийн уян хатан бодлого баримтлах ёстой. Төсвийн зардал, гадаад өрийн төлбөрийг оновчтой удирдах гадны мэргэжлийн хүмүүсийг урьж авчран зөвлөгөө авч, бодлого боловсруулж ажиллах орон зай гаргах ёстой. Улстөрч нэртэй хоосон толгойнууд өнөөгийн эрсдэлтэй үед огт хэрэггүй гэдгийг онцолмоор байна. Засгийн газар энэ байдлаараа иргэдийн “тархи угаах” чиглэлд үргэлжлэн сажилбал улс орон, өрх гэр, аж ахуй нэгжүүд туйлын хүнд байдалд орох нь тодорхой болчхоод байна.

-Ардчилсан нам чөлөөт зах зээлийг хамгаална гэж удаа дараа мэдэгдсэн. Хамгаалж чадаж байна уу?

-Ний нуугүй хэлье. Чадахгүй байгаа. Ардчилсан нам сөрөг хүчний хувьд засаглалын гол эрх мэдэлгүй байгаа нь ийнхүү бодлогын хэрэгжилтэнд шууд нөлөө үзүүлж чадахгүй байна гэж харж байна. Тус намын зарим дарга нар өөрсдийн амлалттай зөрчилдсөн байр суурь илэрхийлэх болсон нь нэн харамсалтай. Тодруулж хэлбэл, популист амлалт, эрх баригчдын тооцоо судалгаагүй шийдвэрийг дэмжсэн зүйл ярих болсон нь чөлөөт зах зээлийн зарчмуудаас хазайж байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Та нар ямар их шүүмжлэл нийгмийн сүлжээгээр дүүрэн байгааг нэг хараарай. Мөн ханшийн хямрал, инфляц зэрэг макро эдийн засгийн асуудлууд чөлөөт зах зээлийн тогтвортой байдалд нөлөөлж байгаа боловч АН-ын зүгээс энэ чиглэлд тодорхой хэрэгжихүйц шийдэл дэвшүүлж чадахгүй байгаа нь тун харамсалтай.  Уг нь бизнес эрхлэгчид Ардчилсан намаас зөв зүйтэй шийдвэр гарах байх гэж харж найдаж явдаг юм байна лээ. Өчигдөр өглөө би УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралд суусан. Яг энэ асуудлыг АН-ын гишүүд хөндөн ярьцгааж байна лээ. Төр данхайж, төсөв тэлэх хэрээр бизнес эрхлэгчдэд саад болж байгаа талаар болон хэрхэн энэ байдлыг засаж залруулах талаар зөв зүйтэй асуудлууд хөндөж байсан шүү.

Ардчилсан нам илүү тогтвортой, хэрэгжүүлэх боломжтой төлөвлөгөөтэй ажиллаж чадвал чөлөөт зах зээлийг хамгаалах амлалтаа илүү үр дүнтэй хэрэгжүүлж болох юм. Товчхондоо, АН чөлөөт зах зээлийг хамгаалахыг оролдож байгаа ч өнөөдөртөө хэрэгжилт хангалтгүй, төрийн бодлогод нөлөөлөх нөлөө бага, боловсон хүчний сонголт тун тааруу байгаа харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-04-15 66.181.186.168

ЭНЭ ЭДИЙН ЗАСАГЧ ГЭХ ХООСОН ТОЛГОЙ БАЙНГА Л ТЭНЭГ ЗҮЙЛ СОЛИОРЧ ЯВАХ ЮМ ДАА. ТРАМПЫН БОДЛОГООС БОЛЖ ДЭЛХИЙ ДАХИНД УЛС ОРНУУДЫН ҮНДЭСНИЙ МӨНГӨН ДЭВСГЭРТИЙН ХАНШ СУЛРААД БАЙНА МЭДРЭМЖГҮЙ МЭДЛЭГГҮЙ "ИХ МЭДЭГЧ"-ЭЭ

Avatar

Нэргүй 2025-04-15 66.181.178.135

энэ мэргэжлийн хүмүүст байтугай эдийн засгийн мэдлэггүй маниуст хүртэл засгийн бодлого эрүүл оновчтой биш нь илт л байдаг Оюун Эрдэнэ бол улс залж явах авч явах хэмжээний хүн биш огтоос биш

Avatar

Нэргүй 2025-04-15 66.181.186.168

ЧАМД ТЭГЭЭД ЗАСАГ АВААД ЯВЧИХААР ОЛИГТОЙХОН ШААР БАЙН УУ ДАА

Avatar

Нэргүй 2025-04-15 66.181.188.35

Уурхайн туухий эдийн унэ ендер байхад чадаагуй хун одоо энэ хямралтай уед терее улам данхайгаад дампуурч дуусаж бнда тэгээд бас Хархорум хот яриад бутэхгуйээ Женкотой нийлсэн сайд енгерее дууслаа одоо зайлуулах цаг нь ирлээ сураагуй биш дэлхийн банкны хетелбертее орно доо

Avatar

Нэргүй 2025-04-15 66.181.178.135

эрх мэдэлгүй хүмүүст хамаг муу булхайгаа тохож шалтаг хайдаг Баттулга яасийн .ерөнхий сайд юм уу

Avatar

Нэргүй 2025-04-15 139.5.219.171

Жавхлан гэгч сангийн сайдыг хусаач!!!Монголын хөгжилд их гай болж байна.нүүрсний үнийг хэт өндрөөр тоожсон,валютын нөөц нэмэгдсэн байхад ханш өдрөөр унаж байна.чаддаг хүнд нь энэ ажлыг өгөөч,данхан толгойт оо

Avatar

Нэргүй 2025-04-15 66.181.178.135

хэн хусах юм чи хусах пм уу би хусах юм уу хэнд хэлээд бгаам ерөнхий сайд нь сайн хүн гээд авч ажиллулж байгаашд

Avatar

зочин 2025-04-15 59.153.114.10

Яамдаасаа том эрх мэдэлтэй зохицуулах хороод, хөгжлийн төвүүд, үндэсний төвүүд, улсын үйлдвэрийн газрууд, төрийн өмчит компаниуд гээд л чиг үүрэг давхацсан маш олон газрууд байна дөө.

Avatar

Нэргүй 2025-04-15 66.181.187.227

Хавдрын эмнэлэг хавдраар эмнэлэгт нь хэвтэж буй өвчтөнүүдэд орой амитриптилин гэх сэтгэл гутралын эсрэг эм буюу сэргээшийг өгдөг. Хавдрын эмнэлэгийнхэн ийнхүү хэвтэсдэд хор өгч байна.

Avatar

Нэргүй 2025-04-15 66.181.191.193

данхан толгойт н**ш улс орныг самарч дууслаа

Avatar

Нэргүй 2025-04-15 103.212.118.93

АН ЗГ-т дотор нь орчихоод бүхий л идэж уух үрэн таран хийх, алдаа, олотыг нь хамт үүрч байхад зах зээлийн эдийн засгийн голдиролд оруулах гэж тэмцэж байна гэж юу яриад байнаа. АН сөрөг хүчин болож бөйж л ийм тэмцлийг өрнүүлнэ үү гэхээс

Avatar

3 digits 2025-04-15 202.9.47.29

2 оронтой руу ордгоо ч орцон л доо, данх худлаа 9.5, 9.6, 9.7 үүнээс дээш гарахгүй гэж щааж байгаа юм. Хулгайчууд юу ч хийхгүй нь ойлгомжтой тул оны эцсээр 3 оронтой тоо буюу 100% гараад явчихна даа, 2027 он гэхэд яг вёнёсуэл шиг 4 оронтой тоонд хүрч том шуудайтай 20мянгатаар нэг талх авна.

Avatar

Зочин 2025-04-15 66.181.177.246

сангийн сайд Жавхланг огцруулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-04-15 202.70.43.104

Зөв зөв. Данхар төр данхар төсөв одоо ийм хүмүүсийг сонгосон хүртэх ёстойгоо хүртлээ дэ. Specially СХД н утаа үйлдвэрлэгчид

Avatar

Нэргүй 2025-04-15 203.91.115.50

2025 оны төсвийг тодотго! Зардлыг 8 их наядаар бууруул. Одоо 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл гарч байгаа. Уих-аар хэлэлцүүлэгдэнэ. Улмаар төсөл болж батлагдана. Уих-н гишүүд одооноос зг-г шахах ёстой. Иргэн хүний хувьд саналаа хэлэхэд: Ойрын 3 жилийн төсвийн нийт зардлыг дараах байдлаар төлөвлөмөөр байна. Урсгал зардал биш нийт зардал шүү. 2026 онд төсвийн нийт зардал 26 их наяд, 2027 онд 27 их наяд, 2028 онд 28 их наяд байхаар тооцож төлөвлөж, баталмаар байна.

Avatar

Нэргүй 2025-04-15 188.162.254.32

бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!

Avatar

Нэргүй 2025-04-15 202.9.40.115

х***а манж битүү шаасн уих зг устга. х***а манжруун хөөж далд ор2л. Уих зг үүрлж эзлсн х***а манж зулбасгууд бүлглж ажллж бүлглж зан гаргж сэжигтнээ.Удахгүй л*****н хошнго болноо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж