Нэмэлт 00:35 цаг.
Хөвсгөл аймгийн “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг унтраахаар тус аймгийн ОБГ-ын гал унтраах, аврах 27-р ангийн алба хаагчид ажиллаж байна. Тус худалдааны төвийн нэг давхарт ахуйн газны худалдааны лангуу байдаг бөгөөд галын үеэр дэлбэрсэн, гал унтраах авто машины ус хүрэлцээгүйн улмаас ус зөөж, галын тархалтыг зогсоох бүх талын арга хэмжээг авч байна гэж мэдээллээ.
Галын улмаас худалдааны төв бүрэн шатсан бөгөөд хүний амь эрсдээгүй мэдээллээ.
23:50 цаг.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст баг “Шинэ мөрөн” худалдааны төвд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.04.14/ 21:36 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.
Одоогоор галыг бүрэн унтраагаагүй бөгөөд хохирлын хэмжээ тодорхойгүй байна гэлээ.
Та хар/ тахар/ 2025-04-15 103.212.118.171
Гал унтрааж чаддаггүй ОБЕГазар байх ч гэж урагшгүй хоол хороосон үхдэлүүд юм.
Нэргүй 2025-04-15 188.162.254.32
сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!