Үйлдвэрлэгч орны ДАВУУ ТАЛ

Үйлдвэрлэгч орны ДАВУУ ТАЛ

Үйлдвэрлэгч орны ДАВУУ ТАЛ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн Хятадын бараа бүтээгдэхүүн 100-аас дээш хувийн тариф ногдуулаад буй. Түүний тарифын бодлого хэрэгжиж эхэлсэн эхний өдрүүдэд дэлхий даяар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, техник, шатахууны үнэ зэрэг өсч, амьжиргааны түвшинд шууд нөлөөлнө гэж эмээж байлаа. Мөн хөрөнгийн зах зээл савлаж, олон тооны хувьцаа эзэмшигчид санхүүжилтээ татсанаас болж АНУ төдийгүй Япон, Их Британи зэрэг орны биржийн зах зээл дампуурч магадгүй байдалд хүрсэн. Гэхдээ энэ бүхнийг үл харгалзан Хятад улс төдийлөн тарифын шинэ бодлогоос эмээхгүй.


Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орон хоорондоо өнгөрсөн жил 585 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Үүний 440 тэрбум ам.долларын импортын худалдан авалтыг АНУ хийсэн бол Хятад ердөө 145 тэрбум ам.долларын худалдан авалт хийсэн байна. Ингэснээр 2024 онд АНУ-ын Хятадтай хийсэн худалдааны алдагдал 295 тэрбум ам.долларын импорт болон экспортын зөрүүтэй болсон. Энэ нь АНУ-ын эдийн засгийн нэг хувьтай тэнцэх хэмжээний худалдааны алдагдал юм. Ерөнхийлөгч асан Жо Байдены Хятад аль хэдийн ногдуулсан тариф дээр Трамп нэмэлт тариф ногдуулсан байдаг. Улмаар АНУ-ын Хятадаас импортлох хэмжээ 13 хувиар буурчээ.

Хэдийгээр тарифын нэмэгдэл хэрэгжиж эхэлснээр АНУ сүүлийн 10 жилд байгаагүйгээр анх удаа Хятадын бараа бүтээгдэхүүний хамаарлаас гарч чадсан мэт боловч бодит байдал америкчуудад хүнд тусч магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж буй.

АНУ БОЛОН ХЯТАДЫН ИМПОРТ

АНУ-аас Хятад руу экспортолсон бараа бүтээгдэхүүний хамгийн их хэмжээг 2024 онд шар буурцаг эзэлж байна. Энэ нь Хятадын 440 сая гаруй толгой гахайн аж ахуйнд ашиглагддаг байжээ. Мөн Хятад руу эм, газрын тос зэргийг экспортолсон байна. Нөгөө талд, Хятадаас АНУ-руу их хэмжээний электрон бараа, компьютер, тоглоом экспортолсон. Түүнчлэн цахилгаан автомашинд чухал ач холбогдолтой батарейгаас гадна ухаалаг гар утас хамгийн их экспортлогджээ. Тодруулбал, гар утасны экспорт нийт бараа бүтээгдэхүүний 10 хувийг эзэлсэн бөгөөд дийлэнх нь "Apple" брэндийн ухаалаг утас байсан аж. Гэсэн хэдий ч Трампийн тарифаас болж сүүлийн долоо хоногт "Apple"-ын зах зээлийн үнэ буурсан байна. "Wall Street"-ийн мэргэжилтний хэлснээр, тус компанийн хувьцааны ханш тарифаас болж 20 хувиар буурчээ.

Трампийн тарифын бодлогоос улбаалан 145 хувийн татварын нэмэгдэл төлөх болсон америкчууд өдгөө тав дахин илүү зарлага гаргах эрсдэлтэй тулгараад байна.

Мөн Хятадын хариу тарифын улмаас АНУ-ын Хятад руу импортлох бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, эцэст нь хятадууд мөн адил эдийн засгийн дарамтад орж магадгүй гэж салбарынхан үзэж буй. Гэсэн хэдий ч нэн ядуурлыг арилгах бодлого баримталж, 800 сая гаруй иргэнээ ядуурлаас гаргаж чадсан Хятад улс эмээхгүй байна. Учир нь тус улсын дундаж санхүүгийн орлоготой гэр бүл асар их худалдан авалт хийх бүрэн чадамжтай юм.

Хятад улс зэс, литигээс эхлээд төрөл бүрийн газрын ховор элемент, аж үйлдвэрийн олон чухал металлыг цэвэршүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг.

Улмаар Трампийн тарифаас болж Хятадын удирдлагууд эдгээр металлын АНУ-д хүрэх замд саад учруулж болзошгүй юм. Ялангуяа АНУ-ын батлан хамгаалах салбарт өргөн ашиглагддаг дулааны дүрслэл, радарт нэн чухал германи, галли гэсэн хоёр материалын нийлүүлэлт алдагдаж магадгүй. Улмаар АНУ-ын батлан хамгаалах техникийн үйлдвэрүүд үргэлжлүүлэн зэвсэг, радар үйлдвэрлэх боломжгүй болж, хангамжийн дутагдалд орно. Гэсэн хэдий ч тус улс бууж өгөхийг хүсэхгүй байгаа бололтой. Учир нь Трампийн худалдааны зөвлөх Питер Наварро энэ долоо хоногт Камбож, Мексик, Вьетнам зэрэг бусад улсууд АНУ руу экспортоо үргэлжлүүлэхийг хүсвэл Хятадтай худалдаа хийхгүй байхыг уриалсан юм.

БУСАД ОРОНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Олон улсын валютын сангийн мэдээлснээр, энэ онд АНУ, Хятад улс олон улсын худалдааны 43 хувийг эзэлж буй. Хэрэв тэд эдийн засгийн өсөлтийг нь удаашруулж, бүр уналтад хүргэсэн худалдааны дайныг хурцатгах юм бол энэ нь бусад орны эдийн засагт хохирол учруулах болно. Олон улсын хөрөнгө оруулалтууд ч мөн адил хохирох магадлалтай. Түүнчлэн, Хятад бол дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орон бөгөөд хүн амынх нь дотоодын хэрэглээнээс хамаагүй ихийг үйлдвэрлэж байна.

Энэ нь импортоосоо илүү их барааг дэлхийн бусад орнуудад экспортолж байна гэсэн үг.

Мөн тус улсын засгийн газар санхүүгийн дэмжлэг, бага хүүтэй зээл олгох гэх мэт бизнес эрхлэгчдэд давуу эрхийг олгодог тул бараа бүтээгдэхүүний үнийг хямд байхад нөлөөлдөг юм. Үүний нэг жишээ нь ган билээ. Хэрэв АНУ цаашид Хятадаас ганг импортолж чадахгүй бол Азийн хамгийн том үйлдвэрлэгч орон бараа бүтээгдэхүүний үнээ улам бууруулж магадгүй. Энэ нь зарим хэрэглэгчдэд ашигтай байж болох ч ажлын байр, цалин хөлсөнд заналхийлж буй улс орнуудын үйлдвэрлэлийг бууруулж болзошгүй юм.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Трампийн тариф хэрэгжиж эхэлсний дараа Хятадын экспортын хэмжээ 12.4 хувь өссөн байна.

Харин импортын хэмжээ нь мэдэгдэхүйц багассан байгаа нь тус улс АНУ-аас худалдан авагч байсан, байгаагүй бусад улс орнуудын найдвартай түнш гэдгийг харуулж байна. Тодруулбал, Хятадын импорт 4.3 хувиар буурсан гэж тус улсын гаалийн газраас мэдээлэв. Энэ нь тус улсын экспорт 2025 оны эхний гурван сард өнгөрсөн оны мөн үеэс 5.8 хувиар өссөн бол импорт 7 хувиар буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн сард л гэхэд Хятадын АНУ-тай хийсэн худалдааны ашиг 27.6 тэрбум ам.долларт хүрч, экспорт 4.5 хувиар өссөн байна.

Улмаар 2025 оны эхний улиралд Хятад улс Трампийн тарифыг үл харгалзан 76.6 тэрбум ам.долларын ашиг олжээ.

Ши Жиньпин Даваа гаригаас эхлэн (2024.04.14) Вьетнам, Малайз, Камбожид айлчилж буй нь Трампийн өндөр тариф ногдуулсан орнуудтай худалдааны харилцаагаа бэхжүүлэх боломжийг олгож байна. Дашрамд дурдахад, Хятадаас Вьетнам руу хийсэн экспорт өнгөрсөн сард өмнөх оны мөн үеэс бараг 17 хувиар өссөн бол импорт 2.7 хувиар буурсан байжээ. Улмаар Ши Жиньпинийн айлчлал эртнээс төлөвлөгдсөн байсан ч Вашингтон, Бээжин хоёрын хооронд өрнөж буй худалдааны дайны үед энэ нь чухал ач холбогдолтой, алсын хараатай үйлдэл гэж ажиглагчид дүгнэж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Xujao 2025-04-15 202.9.47.29

хулхи хуурамч хог новшны супер гүрэн

Avatar

XT gereen ; 2025-04-15 50.147.160.114

bny Evpofa + CJNr taramdans

Avatar

360 мянга үйлдвэр дампуурсан гээд байна 2025-04-15 202.70.38.210

Хятадад 1 сарын хугацаанд 360 мянга үйлдвэр дампуурсан гээд байна одоо жилийн дотор 4 сая байж магад гээд цаана чинь яахаа мэдэхгүй байна хятадын мэдээ уншаа давхар худалдааны дайн гэж аюул

Avatar

Нэргүй 2025-04-15 202.9.40.115

Ану х***а-с ипортлхгүй байх бүр ану-д ашигтай үылдвэррүд хөгжинөө.

Avatar

Зөв 2025-04-15 202.9.47.29

зүйтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж