Улсын хөгжил бол хүний хөгжил

Улсын хөгжил бол хүний хөгжил

Улсын хөгжил бол хүний хөгжил

Архангай аймгийн Цэцэрлэг хотод зохион байгуулагдаж байгаа “Хангайн бүсийн зөвлөл” анхдугаар хуралдаанд оролцлоо. Өчигдөр нааш ирэхэд сэтгэл тэнүүн байсан зүйл нь мал их тарган сайхан байна аа. Сэтгэл жаахан гундуу байсан зүйл нь бид хог новшиндоо арай их дарагдчихсан байна. Өвөрхангай аймгийн Хархорин сумын засаг даргад харин баяр хүргэмээр байна. Хогноосоо бүрэн салчхаж. Хархорин сумын засаг дарга энэ асуудлаа яаж шийдээд, хэдэн төгрөг зарцуулсан талаар бусад сумдынхаа дарга нарт туршлага хуваалцаасай гэж би бодож байна. Бид жижиг гэлтгүй л хийж байж цааш хөгжил дэвшил яригдана.

Яагаад бүсийн хөгжил вэ гэж олон хүн надаас асууж байгаа. Бид 2024 онд хамтарсан засгийн газар байгуулж хурдтай хөгжлийн төлөөх зориг гэрээг хийхдээ бүсийн хөгжлийг онцолсон. 14 мега төслийг танилцууллаа. Дээр нь бүсийн хөгжлийг ажил хэрэг болгоё гэж. Яагаад. Яг үнэндээ бүсчилсэн хөгжлийн бодлогын үзүүрт ядуурлаас гарья л гэсэн зорилго байгаа юм. Манай засаг дарга нар үүнийг маш сайн ойлгоод авах хэрэгтэй. Бид жаахан том орон зайгаар сэтгэе. Жаахан том орон зайд аж үйлдвэр эрхэлье, жаахан том орон зайд худалдаа хийе л гэж байгаа. Та бүхэн сая харсан бол бүсийн хэмжээнд нийт дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр их наяд даваад явж байна. Хоёр их наядад та бүхэн бодож, сэтгэж хөдлөх хэрэгтэй. Хүмүүсийнхээ оролцоог нэмье.

Одоо бидний хамгийн тулгамдаж байгаа асуудал бол Монгол Улс хөгжөөд байдаг хөгжил айлын хаалгаар ордоггүй. Айлын хаалгаар оруулахын тулд ямар хөгжлийн бодлогыг түлхэх вэ гэдэг дээр бид бүсчилсэн хөгжлийг сонгосон. 14 мега төсөл бол Монгол Улсын хөгжлийг хөл дээр нь босгож ганхалгүй бат зогсох, Ерөнхий сайдын хэлдгээр тодорхой байхын тулд бид сонгосон. Харин бүсийн хөгжил бол баян, ядуугийн ялгааг арилгая л гэж байгаа юм. Орлогын тэгш бус байдлыг арилгая, малчдынхаа орлогыг бодитой болгоё, суманд амьдарч байгаа хүмүүсийн орлого хүрдэг байгаасай, аз жаргалтай амьдардаг байгаасай л гэж зорьж байгаа юм. Хөгжил бол их энгийн шүү. Хэзээ бид өөрийгөө хөгжсөн гэж бодох вэ гэхээр хангалуун орлоготой хүмүүсийн дунд амьдарч эхлэх үедээ л за бид үнэхээр хөгжсөн юм байна гэж бодох хэрэгтэй. Үнэхээр хогноосоо салсан үедээ хөгжил бидэнд ойртож байна гэж бодох хэрэгтэй. Ахуйн асуудлыг шийдэж байж хөгжил бидэн рүү ирж байна гэж харах юм билээ.

Хөгжил бол тэнгэрээс дээр байдаг зүйл биш. Хөгжил бол бидний тухай юм. Хангайн бүс яаж хөгжих вэ гэж хүн болгон бодож байгаа. Хангайн бүс энэ зааланд сууж байгаа бүх хүмүүс ажил хийж байж хөгжинө. Монгол Улс яаж хөгжих вэ гэж харж байгаа. Монгол Улс ерөөсөө л монголчууд ажил хийж чадах юм бол хөгжинө. Их энгийн өөр газраас хайх хэрэггүй. Аятайхан амьдарч байгаа айл, хүнд амьдарч байгаа айл хоёр дээр ялгаа нь харагдана. Нэг нь залхуу, нөгөөх нь зүтгэдэг, ажилладаг, мачийдаг. Тийм учраас хөгжлийн тухай ярих юм бол хамгийн түрүүнд хүний хөгжил. Хүнээ яах вэ, хүний нөөц. Хүний хөгжил гэхлээр бид бас л холоос хайдаг. Өөр хүмүүсийг хөгжүүлэх тухай бодож эхэлдэг. Би бол хүний хөгжлийг энд байгаа хүмүүсийн хөгжлөөс эхлэх хэрэгтэй гэж боддог. Сумын дарга, аймгийн хурлын төлөөлөгч, Монгол Улсын засгийн газрын гишүүн ч бас өдөр тутам өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй. Бид хөгжөөд байвал хажууд байгаа хүмүүс ч гэсэн хөгжинө гэдгийг бүрэн дүүрэн ухамсарлах хэрэгтэй.

Мэдээж боловсрол орж ирнэ. Боловсрол зөвхөн боловсролын сайдын асуудал биш ээ. Боловсрол бол бидний л асуудал. Бид сэтгэл зүрхээ боловсролд зориулж чадвал боловсрол ирнэ. Жишээлбэл Өвөрхангай аймагт мэргэд гээд сайхан сургууль байсан. Одоо байгаа юу. Жишээ нь хангайн бүс нутаг хэдэн мэргэдтэй болох вэ, хэдэн мэргэдийг хувилах вэ гэдгээс асар их зүйл шалтгаалах юм билээ шүү. Тийм учраас хөгжил ярих бол хамгийн түрүүнд хүнээ яриарай гэдэг зүйлийг бид ярьж байгаа. Манай засгийн газрын гол зүйл бол хүний нөөц, хүний нөөцийн шилжилт. Ирэх жилийг бид боловсролын жил болгон зарлаж байгаа. Яг боловсролын жилдээ хангайн бүс маань ямар амжилтад хүрэх вэ гэдгээ маш тодорхой болгоосой гэж бодож байна. Та бүхэн хөгжил төлөвлөлт хийдэг хүмүүс, засаг захиргаа, цахим засаглал, дээр нь манай эргэн тойронд байгаа энэ боловсролын үнэлгээ хэрхэн сайжрах вэ, багшийн чадвар ямар түвшинд очих вэ гэх мэтчилэн тодорхой зорилтыг цугласан дээрээ гаргаж аваасай гэж хүсэж байна.

Хоёрдугаарт эдийн засгийн хөгжил. Эдийн засгийн хөгжлийг та бүхэн дахиад энгийнээр хараарай. Эдийн засгийн хөгжил гэж яг юу юм бэ гэвэл хүмүүсийн чинь орлого нэмэгдэж байна уу гэдгийг харахад л мэдэгдэнэ. Малчдын орлого, цэвэрлэгч хийж байгаа ажилчин, бусад худалдаа эрхлэгчдийн орлого нэмэгдсэн үү. Дэлхий тодорхой биш байна. Гэхдээ бид тодорхой байх хэрэгтэй. Эдийн засгийн бодлого тодорхой байдлыг л шаарддаг. Эдийн засаг хэдэн арван жилийн дараа яаж хэмжигдэх вэ гэвэл энэ бүс нутгийн компаниуд хэр зэрэг орлоготой вэ гэдгээр л хэмжигдэнэ. Бидний өчигдөр буусан буудал 20 жилийн дараа хэрхэн орлогоо нөхсөн бэ. Хүн бүрийн орлого хэр сайжирсан бэ гэдгээр бүх зүйл хэмжигдэх юм. Дахиад хэлье эдийн засаг энгийн шүү.

Хувийн хэвшлээ хэрхэн дэмжих вэ. Энэ нь маш тодорхой. Сумын даргад хувийн хэвшлээ дэмждэг программ хэрэгтэй, сумын иргэдийн хуралд хувийн хэвшлээ дэмждэг бодлогын баримт бичиг хэрэгтэй, аймгийн иргэдийн хурал хувийн хэвшлээ дэмждэг өөрийн гэсэн ухаан хэрэгтэй. Энэ бүсийн зөвлөл хэрхэн хүчирхэг хувийн хэвшилтэй болох вэ гэдэг өөрийн гэсэн программ хэрэгтэй.

Өчигдөр би ирэх замдаа Архангай аймгийн Цэнхэр сумаар орсон. Цэнхэр сумын Баян-Овоогийн энгэрт н.Өлзий гэдэг залуу 300 гаруй үхрийн шинэ үйлдвэрийг бодитойгоор хөгжүүлж байна. Хөгжүүлэх хөгжүүлэхдээ 30 үнээтэй малчин өрх жилийн 45 сая төгрөгийн орлоготой байх төсөлтэйгөөр хөгжүүлж байна. Үүнийг бид яаж дэмжих вэ. Н.Өлзий надад хэлсэн одоо надад зургаан малчин байна. Дараагийн таван хүнээ би авмаар байна гэж. Зургаан айлын бодитой орлого сарын гурван сая төгрөг давчихсан. 3 сая төгрөгийн орлоготой айл бол Монгол Улсад дундаж орлоготой айл руу шууд ордог. Монгол Улсын нийт хүмүүсийн 43 хувь нь 1.5 сая төгрөгөөс доош орлоготой байгаа. 3 сая төгрөгийн орлоготой болгочихсон бодит энэ жишээгээ л цаашаа амилуулаасай гэж бодож байна. Тийм учраас өнөөдрийн өглөөнөөс хойш болсон хуралдаанд хувийн хэвшлээ хэрхэн дэмжих үү. Төр хувийн хэвшил хоёр жинхэнээсээ яаж нөхөрлөх юм бэ, төр хувийн хэвшил хоёр жинхэнээсээ яаж түншлэх юм бэ гэдгийг одоо бид бүсийн түвшинд ороод ирэхээр цоо шинээр харж эхэлж байна. Цоо шинэ бодлогыг эрэлхийлж байгаа. Та бүхнийг үүн дээр тодорхой бодлого гаргаасай гэж хүсэж байна.

Мэдээж эдийн засгаа хөгжүүлэхийн тулд дэд бүтэц хэрэгтэй. Би гурван зүйлийг онцолж хэлнэ. Нэгдүгээрт хүнээ хөгжүүлье, хоёрдугаар эдийн засгийн бодлого чинь тодорхой байж хувийн хэвшлээ дэмжье, гуравдугаарт хувийн хэвшлийг хөл дээр нь босгох хамгийн чухал зүйл бол дэд бүтэц. Дэд бүтцийг бий болгох дээр хангайн бүсэд хамгийн онцгой төсөл бол Хархорин хот. Яалт ч үгүй энэ гурван аймгийг соронз мэт татах төсөл. Энэ гурван аймгийн ирээдүйн ард түмэн аз жаргалтай амьдрах боломжийг авчрах газар бол Хархорин хот. Тийм учраас энэ бүсийн хүмүүс бүгд сэтгэл нэгтэйгээр Хархорин хотоо байгуулах ажил руу уралдах хэрэгтэй. Хархорин хотын дэд бүтцийг шийдэх юм бол хангайн бүсийн дэд бүтэц аяндаа шийдэгдэнэ.

Хамгийн том хувийн хэвшил бол мал, аж ахуй. Мал, аж ахуйг тэтгэх үндэс бол ус дахиад ус. Тийм учраас энэ усны уулзалтыг зөв хийж усан хангамжийг бий болгож байж бид тариалан, малын иддэг хоолыг бэлдэнэ. Ингэж байж мал, аж ахуй бодитойгоор өгөөжөө өгч эхэлнэ. Үүний цагт  нэг их наяд биш гурван их наядын төгрөгийн борлуулалттай хөнгөн аж үйлдвэрийн салбар болж хөгжинө гэж харж байгаа. Хангайн бүсийн хамгийн гол салбар бол аялал, жуулчлалын салбар. Аялал, жуулчлалын салбарын дэд бүтэц ердөө хоггүй байх юм. Хоггүй л байх юм бол гаднын жуулчин ч тасрахгүй дотоодын аялагч нар ч тасрахгүй. Хоггүй л байх юм бол байгаль өөрөө босоод сэргээд ирнэ. Бороо ордог 10 жилийг бид угтаж байгаа. Энэ 10 жилийг ашиглаад бид хогноосоо салчих юм бол өвс ногоотой болж хөрс маань сэргэнэ. Тийм учраас бэлчээр, ус, мал энэ дэд бүтэц хамгийн чухал юм гэж ойлгож байгаа. Бид хангайн бүсийг босгож ирэх эр зоригтой байж чадна гэж миний хувьд итгэж байна.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.57.92.146

Бүхэл төрлийн муу сүнснүүд ад цэтгэр шүглэсэн ёрийн нүгэлт гэмт хэрэгтэн хүмүүсийг нам, төрийн алба улс төрөөс ангид байлгах явдал юм

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.57.92.146

Улсын хөгжил бол хүний ёс суртахуун, шудрага ёсны хөгжил юм.

Avatar

Санал 10 цагийн өмнө 103.57.92.146

Улсын хөгжил бол эмхрэх цэгцрэх процес бөгөөд бүх зүйлийг ухаалаг зүй тогтолтой болгож зохион байгуулах явдал билээ. ДНБ өсгөж дэлхийн дундаж хэмжээнд хүргэхийн тулд намууд бодлогоороо өрсөлдөх учиртай

Avatar

Нэргүй 2025-04-14 14.1.81.136

Манай Улс 1990 онд Эрх чөлөөгөө 100% олж авсанаас хойш Шилжилтийн Ороо бусгаа он жилүүд үргэлжилсээр….Улс төр нл бүхэлдээ Дампуу, Нийгэм нь ч дампууу Нийтээр Буруу замаар алхацгааж бна даа

Avatar

Нэргүй 2025-04-14 188.162.254.32

кофе ууж суух тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!

Avatar

Нэргүй 2025-04-14 202.9.40.102

Нам төр хулгайлсн Хулгайч х***а манж лаларуудыг нам төр-с зайл2л. 35 жил хулгай шаасн лалартсн л******д.

Avatar

Нэргүй 2025-04-14 103.168.34.93

Ene saihan hulgaich bolovsrolin said baihdaa hiisen hulgaiga yagaad yarihgui bnaa l***r atsaaa

Avatar

Нэргүй 2025-04-14 139.5.218.194

Нэг л их ажлын байр бий болгосон шизоферинтэй гарууд.

Avatar

Мөнх 2025-04-14 66.181.184.101

Тооцоо, судалгаа, онолын үндэслэлгүй, шалдан поп юм яриад л чааваам.

Avatar

БАТ 2025-04-14 192.82.64.215

ХҮНий хөгжил бол улсын хөгжил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж