Хотын төлөвлөлтийг сайжруулж, хүн амын төвлөрлийг харгалзаж нийслэлд өөрчлөлт, зохицуулалт хийх ажлыг шат дараатайгаар хийнэ гэдгийг хотын дарга болон нийслэлийн захиргаанаас мэдэгдсэн. Энэ хүрээнд эхний ээлжид олон жилийн турш эмх замбараагүй үйл ажиллагаа явуулж байсан түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг албадан буулгаж, хураан авч буй. Үүний дараагаар орон сууцны хотхон хорооллын В1 болон нэг давхрын үйлчилгээний зарим байгууллагыг албадан чөлөөлнө гэх яриа цахим хуудаст гарсан. Бид энэ мэдээлэл үнэн эсэх талаар болон хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл ямар байр суурьтай байгаа талаар холбогдох албаныхан болон үйлчилгээний байгууллага, худалдаа эрхлэгчдээс асууж, сурвалжиллаа.
"СҮҮЛИЙН 10 ГАРУЙ ЖИЛ ЦАЙНЫ ГАЗАР АЖИЛЛУУЛАХАД 2 УДАА МЭДЭГДЭХ ХУУДАС ИРЖ БАЙСАН"
Бид Цэцэг төвийн эсрэг тал буюу Ард кино театрын ойролцоох орон сууцуудын нэг болон В1 давхарт үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, аж ахуй нэгжүүдээс орж дээрх мэдээллийг сонссон эсэх талаар тодрууллаа. Тус хэсэгт үйлчилгээ эрхэлж байгаа ихэнх хүмүүс түрээсийн талбайд үйлчилгээ эрхэлдэг бөгөөд цайны газар, эмийн сан, үсчин, гутал засвар, оёдолчин, камер засвар, хүнсний мухлаг гэхчлэн төрөл бүрийн ахуйн хэрэгцээний төвүүд байгаа юм. Цайны газруудаас албадан нүүлгэлт хэрэв хийвэл та нар дэмжих үү? гэхэд аль ч газар дэмжихгүй гэв. Өөр үйлчилгээний талбай, түрээсийн уян хатан төлбөрийн нөхцөл санал болгосон ч дэмжихгүй. Төр иргэдээ дарамталсан шийдвэр гаргасаар байвал Монгол Улс ардчилсан байдлаа алдана гэдгийг ч шүүмжилж байлаа.
Тус байршилд сүүлийн 4-10 жил цайны газар ажиллуулж байгаа гурван аж ахуй нэгж, иргэн байгаа бөгөөд одоогоор тус мэдээллийг сонсоогүй, ямар нэгэн албадан нүүлгэх, шилжүүлэх хуудас, бичиг ирээгүй гэв.
Мөн 10 жил цайны газраар ажиллуулж байгаа түрээслэгчийн хэлснээр өмнө нь 1, 2 удаа түрээсийн талбайгаа чөлөөлөх, албадан нүүлгэх талаар мэдэгдэх хуудас ирж байсан. Хэрэв нүүлгэх болбол тэмцэнэ гэсэн юм.
Бусад үйлчилгээний байгууллагууд оёдол, үсчин, гутал засварынхан ч хэрэв ийм шийдвэр гарвал огт зөвшөөрөхгүй. Төр ард иргэд, бизнес эрхлэгчдийнхээ амьдралд халдах эрхгүй. Түрээсийн гэрээг 1-3 жилээр хийсэн нөхцөлд албан шийдвэр гарсан ч нүүхгүй гэдэг байр сууриа илэрхийллээ. Учир нь үйлчилгээний төвийг ажиллуулахад хамгийн чухал нь байршил бөгөөд хүнээ татсан, хүмүүсийн орж дадсан газрыг хааж, нүүлгэж шилжүүлэх нь зохисгүйг ч хэлсэн юм.
"ТӨР БУСДЫН ӨМЧИД ХАЛДАХ ХУУЛЬ БУС"
Хувиараа бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчдийг төр дэмжинэ гэдэг ч шийдвэрээрээ хааж, боож, айлган сүрдүүлдэг тогтолцоонд шилжвэл Монгол Улсад бизнес эрхлэх хүн бүү хэл аж ахуй нэгж олдохоо болино гэдгийг иргэдийн төлөөлөл хэлж байна.
Түрээслэгч иргэн:
-Хэрэв ТҮЦ-үүд албадан буулгаж байгаа шиг түрээсийн гэрээтэй, татвар төлдөг аж ахуй нэгж, иргэдийн бизнес эрхлэх боломжийг хязгаарлавал эсэргүүцнэ. Хүний өмчид дураараа халдаж болохгүй. ТҮЦ ч гэсэн хүний өмч. Зарим нь зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг. Хэрэв цэгцэлж байгаа бол дахин зөвшөөрөл олгохгүй байх, ариун цэвэр, бусад үйлчилгээнд анхаарал, зөвшөөрөлгүйг нь буулгах зохицуулалт хийх нь зөв. Албадан буулгаж байгаа тохиолдолд ажиллуулж байсан хүмүүст нөхөн төлбөр өгөх хэрэгтэй. Хувиараа хүнс, барааны дэлгүүр, лангуу ажиллуулж байгаа хүмүүс дунд зээлгүй хүн байхгүй. Өдөр тутмын бараа, бүтээгдэхүүнээ татах, лангуу тавиур авах гээд эхэлж байгаа хүн бүр зээлээр л босч байгаа. Гэтэл тэр урмыг нь хугалж, төр эзлэн түрэмгийлж халдаж байгаа мэт аашилж болохгүй.
Хувиараа бизнес эрхэлж байгаа нэг хүний ард гэр бүл, өрхийн олон гишүүний амьдрал яригдаж байгаа. Тиймээс бүх зүйлийг хаана, болиулна, албадна гэж дур мэдэн ярьж болохгүй.
Аливаа шийдвэрийг гаргахдаа ард иргэд болоод дараа нь үүсэх үр дагаврыг сайтар тооцож шийдвэр гаргах хэрэгтэй. Тооцоололгүйгээс шийдвэр нь хэсэг хугацаанд хэрэгжиж байгаад замхардаг, хяналт нь сулардаг тохиолдол олон бий. Хотын хүн ам, төвлөрлөө харгалзаж нийслэлээ өнгө үзэмжтэй, зай талбайтай болгоё гэж байгаа бол эмх цэгцээ төлөвлөлттэй зөв хийх нь л чухал. Жирийн ардын өмч рүү дайрч болохгүй.
НЗДТГ: ОРОН СУУЦНЫ НЭГ ДАВХРУУДЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВҮҮДИЙГ НҮҮЛГЭХ ТАЛААР ОГТ ЯРИГДААГҮЙ
Амралтын өдрүүдэд цахим хуудаст ТҮЦ-үүдийн дараагаар орон сууцны хотхон хорооллын нэг давхарт үйлчилгээ эрхэлж байгаа зарим аж ахуй нэгжийг албадан нүүлгэх талаар Хотын захиргаанд яригдаж байгаа гэх мэдээлэл гарсан. Худалдаа эрхлэгчид болоод үйлчилгээний байгууллагынхан хэрэв үнэхээр ийм шийдвэр гарвал хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлж буй. Тэгвэл үнэхээр энэ талаар яригдсан эсэхийг нийслэлээс тодрууллаа.
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас тодруулахад, В1, нэг давхрын үйлчилгээний газруудыг нүүлгэн шилжүүлэх талаар огт яригдаагүй. Ийм шийдвэр гараагүй.
Цахим хуудаст ташаа мэдээллүүд гарч байна. ТҮЦ буулгах ажил үргэлжилж байгаа. Үйлчилгээний байгууллагууд, аж ахуй нэгж болон иргэдийн түрээс болон эзэмшигчийн өмчид халдах, албадан шилжүүлэх, нүүлгэх талаар огт яригдаагүй. Түрээс, өмчлөгчийн гэрээтэй хувийн өмчид нийслэл халдах гэж байна гэдэг худал мэдээлэл гэлээ.
Ямартай ч нийслэлээс дээрх мэдээллийг үгүйсгэлээ. Мөн орон сууцны хотхон, хорооллын нэг давхрын үйлчилгээний хэсгүүдэд үсчин, цайны газрын үйлчилгээ явуулахгүй гэдэг худал гэдгийг хэлсэн юм.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВҮҮДИЙГ НҮҮЛГЭХ БИШ ХАЯГ, РЕКЛАМЫГ ЦЭГЦЛЭХ ШААРДЛАГАТАЙ!
Хүмүүсийн хэлж байгаагаар аж ахуй нэгж, иргэдэд үйлчилгээ эрхлэх боломжийг төрөөс дэмжих ёстой. Түүгээр зогсохгүй боломжийг нээж өгөх хэрэгтэй байгааг хэлж байна. Татварын хөнгөлөлт, үйлчилгээний чиглэлээс хамаарч зээлийн хүү зэрэгт анхаарч нь чухал.
Нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах талаар арга хэмжээ авч байгаа бол эмх цэгцгүй барилгууд, орон сууцнууд тэр дундаа "авлига хороолол" , алдарт олон жил яригдаж байгаа газар чөлөөлөлтүүдээ хийх, замбараагүй хаяг, рекламыг нэг жигд болгох зэрэг нь зүйтэйг иргэд төдийгүй түрээслэгчид хэлж байгаа юм.
Тиймээс бизнес эрхэлж байгаа, үйлчилгээ явуулж байгаа төвүүдийг цэгцлэхдээ хаягаас эхэлж эмх цэгцтэй болгох нь зүйтэй бөгөөд албадлагын аргаар аж ахуй нэгжүүдэд хязгаарлалт тавихгүй байх нь зүйтэй…
Гэрэл зургийг О.БОЛОРСУВД
зочин 5 цагийн өмнө 66.181.160.11
МОНГОЛД ТӨРД БУЙ дарга дээдсүүд ихэнхи нь 95хувь нь ХЯТАДЫН э****з хурлийз ортоом илжиг дудран луус НӨХДҮҮД дарга нар бүгд хунхууз хятадын э****з хурлийз НӨХДҮҮД нямбаатар бол цэвэр монгол хүн биш БОЛОЛТОЙ дог шүү бүх тушаал шийдвэр нь эсэргүү шоронжсон ЖОРЛОН УХАГЧЫН хүүхдүүд аятай муу чадваргүй хүний ул ШАГАЙСАН НӨХӨР ШҮҮ ДЭЭ
Үочин 2025-04-15 202.55.188.113
хаах хэрэгтэй,
Зочин 2025-04-15 202.9.47.14
орон сууцны 1 – р давхарт ажиллаж байгаа хоолны газруудыг болиулах хэрэгтэй. Подьезд тэр чигээрээ хоолны үнэр дээд айлуудын салхивчаар бас нил хоолны үнэр ороод маш хэцүү байдаг. Хотын төвийн хуучин байрнуудад ажиллаж байгаа хоолны газруудыг гаргах хэрэгтэй. Уг нь аль эрт л гаргах шийдвэр нь гарсан ерөөсөө хэрэгждэггүй.
Нэргүй 2025-04-15 66.181.185.203
орон сууцны 1 давхар ажиллуулж байгаа хоолны газруудаа болиулмаар бнаа. маш их хорхой хулгана муур үржиж бна жом бясааны ихх үүсвэр.
иргэн 2025-04-15 76.103.157.208
аан тийм: В1 ба нэг давхрын талаар. Явган хүний зам руу түрж орсон, хэтрүүлэн хийсэн өргөтгөлтэй газруудыг л эмхлэх хэрэгтэй байна. Эзэмшигчид гомдолтой бол уулын ам хашсан том эзэдтэй барьцаж болно шүү дээ. Тэд нарыгаа эмхэлчихвэл бид өөрсдөө үүнийгээ эмхэлчихнэ гэх мэтээр. уучлаарай нилээн шордчихсон уу. Ингэхээс өөр арга байхгүй л дээ.
иргэн 2025-04-15 76.103.157.208
– хөн төлүүлэх гэх мэтээр эдийн засгийн аргаар тэмцэж эмхлэн зохион байгуулах. Энэ тал дээр зөв менежмент ( та нарын ярьдагаар) хийн ажиллавал нилээн их хэмжээний эх үүсвэр гарч ирэхээс гадна газрын ашиглалт сайжирч иргэдийн газар өмчлөлд эрс эерэг өөрчлөлт гарна даа. сэтгэгдлийн талбайн хэмжээний хязгаарлалтаас болж 3 тасарсан сэтгэгдэл боллоо. Уучлаарай нэрээ иргэн гэсэнд.
иргэн 2025-04-15 76.103.157.208
байдаг нь байгаль орчинд асар хор хөнөөлтэй, ан амьтны шилжилт хөдөлгөөнд муугаар нөлөөлсөн, иргэдийн амрах аялах эрхийг хязгаарласан зэрэг арай л дэндүү харгис байна. Үнэхээр эзэмшин ашиглах бол тэр хашаалж хашсан газрынх нь хэмжээгээр зохих төллбөр хураамжийг нь төлүүлж төллөөгүй бол нөхөн төлүүлж авах, үүгээрээ тусгай сан байгуулж нийслэлд ашиглах, ил тод шилэн байдлыг бүрэн хангах, газрын төлбөрийг иргэд үнэгүй өмчлөх хэмжээнээс илүү гарсаныг арилжааны зориулалттай газрын төлбөрөөр тооцон нө
Иргэн 2025-04-15 76.103.157.208
ТҮЦ бүгдийг хоморголон буулгадаг нь буруу. анх нэг буудлын ойролцоо нэг гэх мэтээр эхэлж байсан шиг санагдана. Хамгийн эхний зөвшөөрөлтэй нь үлдээд бусдад нь боломжит хувилбар санал болгох байсан юм. Үүнтэй зэрэгцэн нэг асуудал дахин хөндмөөр байна. Удаанбаатар хотыг тойрсон уулын амуудыг томоор нь хашин эзэлсэн эзэдтэй яг ийм тэмцэд явуулж газрыг нь хурааж авах хэрэгтэй байна. Ямар ч бизнес явуулаагүй, айл өрхийн эзэмшлээс хэмжээгээрээ хэдэн зуу мянга дахин том газар хашаалаад тор татчихсан бай
Сонин 2025-04-15 103.57.92.204
ТҮЦ ч бай B1, 1 давхарын худалдаа үйлчилгээ бусад хөгжингүй оронд бас л байдаг. хамгийн гол нь манайх МХЕГ стандарт гэдгийг хэрэгжүүлдэг төр засгаас анхаардаг байсан бол ч…
Irgen 2025-04-15 202.126.88.124
orshin suugchdad tav tuhgui baidag shde,huuhduud ch garch bolohgui olon humuus holhildood, Odoo barigdaj baigaa barilguudiin dood davhruudiig uilchilgeenii gazar zogsool bolgohooo boliochee, bairnii ayulgui baidal, duu chimee uner tanar arai baina shuu
Үеэ өнгөөрсн эднийг даруй хаа 2025-04-15 202.9.40.19
Эд нарын өргөтгөл дэндэж явган зорчигчдын замыг дээрэмдэн машин замд тулсан. Төв шуудангаас барун 4 зам хүртэл алхаж яваад үз дээ! В11 давхрын энэ төвүүдийг бүгдийг хааж зам талбай чөлөөлөх цаг болсоооон. 30 жил эд эрхллээ. Маргаашнаас эхлээд ТҮЦ адил заЙлуулаа
Үнэн 2025-04-15 139.5.218.15
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙГ ДУРААРАА ЭЗЭМШИЖ БУСДАД СААД БОЛОХ ЭРХГҮЙ ШҮҮ.
Монгол Ээж 2025-04-15 66.181.189.146
Зөв2 бүгдийг буулга. Бохир балиар хүний биед хэрэггүй хоол унд зарах гуанзуудыг бас татан буулга удсан тосонд шарсан хуурсан хог зарж мөнгө олдог башир арга бхгүй болох хэрэгтэй.
Нэргүй 2025-04-15 103.168.34.36
CU-ийн зардалаар баахан төрийн албан хаагчид амарч зугаалаад байсан. Ингэх гээд байж дээ. Гадаад компаниудаас хахууль хөнгөллөлттэй үйлчилгээ авсан нь мэдэгдсэн албан хаагчдыг цаг тухайд нь халж байхгүйгээс ийм зүйлс болж байна.
Нэргүй 2025-04-15 66.181.182.229
нүүлгэхийг дэмжиж байна, шударгаар санал асуулга явуулаад иргэдийнхээ санал бодол ямар байгааг харчих!
Нэргүй 2025-04-15 66.181.191.193
түц гэж муулаад байсан одоо бүгдээрээ ажлын байргүй гэж
Данзанравжаа 2025-04-15 66.181.161.244
түц буулгасан шигээ буулга төрын төмөр нүүр гээд гайхаад байх юм бол байхгүй шүү гайхаад харвал май
Bataa 2025-04-15 66.181.190.145
Tuts buulgasan n zov bi ajilluilj bxad 3emnelegiin tutsuud bugd turees Damba geed daam gar bsan 80 tuts tureesluuldeg gesen yaria bdag bsan
Нэргүй 2025-04-15 202.9.40.193
ААН Үүд өөрсдөө их бохир заваан, хаалга цонх, гадна талбай зэрэг нь бөөн хог шороо, хир тортог байдаг, гадна хаяг нь шороонд дарагдсан, үзэмж муутай, эсвэл урагдаж сэмэрсэн зэрэг маш олон асуудал дагуулдаг хирнээ бидний бизнэсийг үгүй хийх гэлээ гээд л бухимдаад, уурлаад байх юм. Эхлээд өөрсдийгөө олоод харчихдаг болоосой доо!!
Нэргүй 2025-04-15 139.5.219.182
ӨРГӨТГӨЛ ХИСЭН БАЛГАСЫГ БҮГДЫГ Н БУЛГА
Нэргүй 2025-04-15 203.23.199.47
ИРГЭД ДЭМЖИХГҮЙ гэж хаана хэн хэлээд байна?
Нэргүй 2025-04-15 139.5.218.15
Энд бичээд байгааг хар
Нэргүй 2025-04-15 66.181.169.114
alert(haker);
Нэргүй 2025-04-15 66.181.191.174
1 давхарыг бол ашиглаж болно.харин барилгын үндсэн хэмжээнээс илүү гаргаж өргөтгөсөн байвал буулгаж чөлөөлөх хэрэгтэй
Нэргүй 2025-04-15 66.181.179.154
Орон сууцны в1 т караоке ажиллаж бна шөнө унтаж чаддаггүй зогсоох хэрэгтэй
Ссор 2025-04-15 202.9.47.76
Хохь чинь дээ.МАНы төлөө саналаа худалдаад гүйгээд бсан.ТҮЦ нүү дээ саируулж дуусаж бна.Одоо хувийн өмчөө хураалгасаар бгаад сүүлдээ приусээ хураалгаад дуусах байлгүй дээ
Нэргүй 2025-04-15 139.5.218.15
ХУДЛАА ЭВИЙЛЖ ӨГЛӨГ ТАРААДАГ БҮЛЭГ.
Нэргүй 2025-04-15 66.181.169.114
hi
Нэргүй 2025-04-15 66.181.169.114
fdghsdfg
Нэргүй 2025-04-15 66.181.169.114
asdffdgh
Нэргүй 2025-04-15 66.181.169.114
Харуулах боломжгүй.
Зөв ТҮЦНИЙ авгайчууд дэмжээрээ 2025-04-15 104.244.79.44
ТҮЦ хөөчөөд гудамж шахаад барьсан эд нарыг үлдээх юм уу тээ ТҮЦ хөөж байхад эд нар баярлалдаж байсан одоо болохоор үгүй ч гэх шиг. Алхаж явахад маш төвөгтэй байна. Шууд нараа хойш татуул СМ СМ шахаад ахиад байгаа харагддаг.
Нэргүй 2025-04-15 203.23.199.47
Гадаа шатандаа нэг шөнө багана хийгээд дээвэр хийчинэ. Тэгээд нэг шөнө нөгөө баганадаа хана хийчинэ. Дараа нь нэг шөнө хаалга хийгээд авна.
Зочин 2025-04-15 139.5.219.133
нямбаагийн дараагийн ажил захуудыг хотоос гаргах энэ бол нилээд хэцүүч хийх л хэрэгтэй зоригтой бай иргэд дэмжиж байхад юунаас айх вэ
Зочин 2025-04-15 139.5.219.133
олон жил орлого олсон өнгө үзэмжээ сайжруул эсвэл буулга ашиг хонжоо олон жил оллоо одоо болно хот хичнээн сайжруулах гээд ажил хийвч энэ муухайчууд муухай харагдуулж бгаа шөө
Нэргүй 2025-04-15 203.23.199.47
Эдгээрийн ихэнхи нь гадаа шатаа явган хүний зам руу оруулж зөвшөөрөлгүй барьдаг. Энэ нь явган хүн зорчих нийтийн эзэмшлийн талбайн бараг талыг хаачихдаг. Жишээ нь сүүлийн зургийг хараарай. Шатаа хаалган дотроо хийх бүрэн боломжтой, энийг хяналт шалгалтын байгууллагууд нь анхааралдаа аваарай.
Уншигч 2025-04-15 139.5.218.178
өнгө үзэмж муутай бохир газруудыг цэгцлэх цаг болсон өдөр бүр хажуугаар нь гардагч ордоггүй 1 давхрын өргөтгөл хийсэн нүхнүүд талхны 50 р дэлгүүрээс эхлээд төв зам дагуу баруун 4 зам хүртэл замын 2 талд байдаг
Нэргүй 2025-04-15 139.5.219.182
ӨНГӨ ҮЗЭМЖТЭИ БОЛГО ҮГҮИ БОЛ ӨРГӨТГӨЛЫН ШАВАР ДАГЗНУУДЫГ НУРА
Буриад Зон 2025-04-15 66.181.161.186
нүүлгэх л хэрэгтэй дээ Мөнгөөр цохиж авсан нөхөд шүү хуучин байдлаараа амьдармаар байна
Нэргүй 2025-04-15 103.57.93.97
нүү гэвэл нүү гар гэвэл гар. худалаа ардчлал гэж солиорохоо зогсоо.
Нэргүй 2025-04-15 202.9.47.19
Энийг болиулах хэрэгтэй! Таван давхар байрны нэг давхрын хэсгийг эвдээд агуулах, элдэв өөр газар болгож ашиглаад байна! Энэ болохгүй! Зориулалтаар нь л ашиглах ёстой!
Нэргүй 2025-04-15 202.179.25.231
Байрны 1 давхарт хоолны газар ажилладаг , манайх 2 дахарт амьдардаг болохоор их хэцүү, хоолны үнэр утаа униар хиншүү хярвас дунд амьдрах үнэхээр хэцүү.
Нэргүй 2025-04-15 103.57.93.97
даян дэлхийд ардчлал гэж юм огь байхгүй гэдгийг одоо ярьж эхэлээд буйг мэдмээрсэн. харин тухайн улсын үндсэг рууль бумад дагаддах хуулиуд гэж буй. түүнийг чагдлан сахиж мөрдөж алхам тудамдаа биелүүлж байх ёстой. тэр чинь таны чиний яриад байгаа ардчлал чинь.
ужуж 2025-04-15 59.153.113.204
Анхнаасаа Монгол дарга нар ард иргэдээ огт боддоггүй толгойгоо огт ажиллуулахгүй ирсэн. Дандаа тэнэг орон сууж барина. Уул нь эрээний гудамж маягийн үйлчилгээний газраа доор нь байж болохуйцаар төлөвлөх ёстой юм. Одоо энэ асуудлаас болоод хамаг юмны үнэ өсөхөд нөлөөлж байна. ТҮЦ хүртэл буулгадаг нь буруу ажил. Үйлчилгээ худалдаа бол байх ёстой эд. Дээр нь энэ дүүргүүд яагаад хүнсний зах дүүрэгтэй барихгүй авилгаа л ганцхан бодоод байдгыг огт ойлгохгүй байна. Баян солонггос улсын нийслэлд хүртэл
ужуж 2025-04-15 59.153.113.204
"Цэгцлэнэ" гэдэг бол монголд байдаг хамгийн тэнэг үг. Ямар Хойд солонгосын гудамж биш ТҮЦ-нүүдийг хүртэл буулгах нь буруу. Ард иргэдээ боломжийг нь олгодог байх ёстой.
Ард 2025-04-15 66.181.161.186
БУРУУ!!! 1давхрын аан хувь хүмүүс хавийнхандаа гай л болж ирсээн нүүлгэх нь зөв Зөндөө л баяжлаа ш дээ та нар хуцдаг халтар вэ чи
Нэргүй 2025-04-15 66.181.168.8
Үгүй шүү хөгшөөн тэр боломжийн чинь цаана олон мянган иргэдийн тав тухтай цэвэрхэн аюулгүй орчинд амьдрах алхах салхилах эрх зөрчигдөж байгаа шүү харин ч зөв шийдвэр гаргасан чи өөрөө мэдрээд ирэхээрээ юу гэж солиорсноо бодоод хэлээ залгих байх хаха
Нэргүй 2025-04-15 202.21.109.3
цэгцэлсэн нь дээр
Mgl 2025-04-15 202.126.88.87
manai bairnii doo4 modern nomdas hoolnii gazar ajildag huuchinii barilga bolohoor dooroos hoolnii uner orj irdeg haluun togoo alilladag bolohoor zun bhiin argagui haluun boldog barag gertee saund suuj bgaa um shig bdg helheer er toodoggui ingej hohirood suuj boloh umuu hoolnii ene met gazriig haahiig demjij bn
Нэргүй 2025-04-15 202.9.47.40
oron suutsni B1 davhart uil ajillagaa yavuulj bgaa auto zasvar, ter dotroo vietnam zasvaruudiig boliulah heregtei.
Нэргүй 2025-04-15 66.181.168.8
манай байрны 1 давхарт цайны газар байдаг. Үнэхээр үнэхээр хэцүү шүү, жоом салахгүй, яаж ч хор цацаад буцаад л гараад ирдэг, цонх онгойлгож болдоггүй. Дээр нь амьдарч байгаа иргэдээ боддоггүй, ийм байранд амьдаргүй хүмүүс зовлонг нь ойлгохгүй байх л даа
Нэргүй 2025-04-15 202.126.88.65
тэр ч арай хэтэрнэ.
Нэргүй 2025-04-15 202.126.90.205
1 давхрын үйлчилгээнүүд эрүүл ахуйн дүрмээ бариад ажиллаж байхад буруудахгүй Харин ЯВГАН ЗАМ РУУ ТҮРЖ ШАХАЖ ОРСОН "ДОВЖОО ШАТ"-ыг дотогш нь оруулж явган замаа чөлөөлмөөр бна!!!!!
Нэргүй 2025-04-15 203.23.199.47
маш зөв
МӨӨГИЙ 2025-04-15 45.117.32.102
ТӨР ИРГЭДИЙН ӨМЧИД ХАЛДАЖ БАЙГАА НЬ БУРУУ ШҮҮ ДЭЭ. НӨГӨӨ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭЖ БОЛНО ГЭЭД БАЙСАН АЧИР ДЭЭРЭЭ ХУДЛАА БАЙЖ:. БҮХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨТЭЙ БАЙЛГАЖ СОЁЛТОЙ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХИЙГ ДЭМЖИНЭ
Нэргүй 2025-04-15 192.82.92.204
Иргэд дэмжихийн дээдээр дэмжинэ. Хотын төвийн түрээсийн газрууд аль хэдийн ашиг орлогоо олсон байх. Одоо иргэддээ ээлтэй орчныг бүрдүүлмээр байна. Их дэлгүүр, хүнсний 20-ийн орчин тойрны автозогсоолууд үйлчилгээний газруудын худалдагч, түрээслэгч нарын машинаар дүүрдэг. Ялангуяа мөнгөн завьяа гэж хэцүү газар байдаг. эргэн тойрноо тав тухгүй болгож бгаа газар. Хотын захад нэгдсэн байдлаар харуул хамгаалалттай зориод очдог газар байж болхоор, Хүмүүс өдөр бүр алт мөнгө аваад байхгүй шүүдээ.
иргэн 2025-04-15 124.158.105.14
Зайлуулах хэрэгтэй. Нийтийн эзэмшил, ногоон байгууламж байх ёстой газар дураараа сунгаж өргөтөл барьсан бол нураах ёстой:
оршин суугч 2025-04-15 43.228.128.226
Иргэд бид дэмжиж байгаа шүү. Нийтийн эзэмшлийн үзам талбай руу дураараа дайрч ороод барьсан шүү дээ. Шуларгаар газраа хэмжээд буцааж авмаар байна шүү. Орон сууцны нэг давхарын Хоолны газруудбг зайлуулж өгөөч.
Зочин 2025-04-15 103.212.116.30
Одоохондоо болохгүй Хотынмдарга хотынхны гол ажил бол хотын иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх пм Гэтэл тэд аль болохоор мөнгө төгрөгтэй холбоотой аж ахуйн ажил хөөцөлдөж иргэдийн нийгмийн асуудлыг харин ч бүр дордуулж байна Энэ ждаа хувираа хөлөлмөр эрхлэгёдийг дайрч олон мянган өрхийг ядуурал руу түлхэх гээ юу Жижиг дунд бизнесийг дэмжих байтугай устгах гэж байна
Нэргүй 2025-04-15 210.148.94.144
Зайлуулах хэрэгтэй. Нийтийн эзэмшил, ногоон байгууламж байх ёстой газар дураараа сунгаж өргөтөл барьсан бол нураах ёстой:
Нэргүй 2025-04-15 202.9.40.41
Залуулжил таараашдээ заваан юмнуудбг
Нэргүй 2025-04-15 202.21.124.43
Нүүлгэхийг дэмжиж байна. Бүгд ногоон байгууламжыг устгаж, явган хүний замд шахаж барьсан өргөтгөл нэртэй балгасууд. Нямбаа л чадна даа.
Нэргүй 2025-04-15 139.5.218.15
ӨӨРСДӨӨ ШААРДАЖ ЗОГСООГООЧ
Нэргүй 2025-04-15 66.181.177.85
газар ньнийтийн өмч биз дээ бас л дураараа газар тэлж бариа биз дээ
зочин 2025-04-15 103.68.107.126
Уг нь зөв. Ялангуяа хоолны газар, гутал засвар, амьтан, амьтаны хоолны дэлгүүр, зэрггийг В1 давхараас нүүлгэх хэрэгтэй. Янз бүрийн үнэр гарна, бясаа жоом үржинэ гээд их борил заваан байна аа
Нэргүй 2025-04-15 202.9.47.19
Орон сууцны нэг давхрыг нураагаад нэмж 'Агуулах', цонхны үйлдвэр барьчихсан! Энэ чинь одоо юу гэж ойлгох уу?! Хариуцлага тооцдог газар хаана байна аа?!
Нэргүй 2025-04-15 14.1.81.136
1990 оноос хойш манай улс орны аж амьдрал ороо бусгаа буруу замаар алхасаар л хэзээ нэг зөв гольдролдоо орж нийтээр Зөв Замаар алхах юм бүү мэдээ
Нэргүй 2025-04-15 139.5.218.15
ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЗҮГЭЭР Л ИРГЭДИЙГ ДУРААР НЬ ТАВЬЖ ӨГЛӨГ АМЛАДАГ БҮЛГҮҮД БОЛ УЛСЫГ СӨНӨӨНӨ ШҮҮ!