Их мастер Б.Мөнгөнтуул "The MongolZ"-г төлөөлж, цахим спортын ДАШТ-д оролцоно

Их мастер Б.Мөнгөнтуул "The MongolZ"-г төлөөлж, цахим спортын ДАШТ-д оролцоно

Их мастер Б.Мөнгөнтуул "The MongolZ"-г төлөөлж, цахим спортын ДАШТ-д оролцоно
Шатрын спорт цахим спортын нэг төрөл болсон билээ. Саудын Арабд болдог шагналын сан өндөртэй цахим спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөтөлбөрт шатрын спорт багтсанаар дэлхийн томоохон цахим спортын байгууллагууд Магнус Карлсен, Накамүра тэргүүтэй өнөө цагийн шилдэг мастеруудыг эгнээндээ нэгтгэсэн. Тэгвэл үүний үргэлжлэл болж, Монголын "The MongolZ" баг өөрсдийн бүрэлдэхүүндээ эмэгтэй их мастер Б.Мөнгөнтуулыг нэгтгэжээ.
Тус багийн мэдэгдэлд " Шатар Бол Испорт. Та бүхэндээ The MongolZ Esport байгууллага албан ёсоор шатрын "Олон улсын мастер", "Эмэгтэй их мастер" цолтой тамирчин Б. Мөнгөнтуулыг испортын гэр бүлдээ нэгтгэж байгаагаа дуулгахад таатай байна.Жилийн хамгийн том испортын тэмцээнүүдийн нэг болох Esports World Cup 2025 энэ жилийн өрсөлдөөний төрлүүддээ шатрыг нэмснээр испорт болон шатар сонирхогчдын сонирхлыг ихээхэн татаад байсан билээ. Шатрыг онлайнаар тоглох боломжтой нь ч энэхүү оюун ухааны спортыг "Испорт" хэмээн хаяглахад ихээхэн нөлөөлж, өдрөөс өдөрт онлайнаар шинэ шинэ тоглогчид нэмж хүрээгээ тэлсээр байгаа юм. The MongolZ Chess тамирчин Б.Мөнгөнтуулын яг одоо оролцож буй FIDE Women’s Grand Prix 2024-2025 тэмцээнийг үзэх бол өнөөдрийн 17:45-аас доорх линкээр орж үзээрэй" гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-14 202.131.225.197

Сайн байна

Avatar

Нэргүй 2025-04-14 202.9.40.102

Нам төр хулгайлсн Хулгайч х***а манж лаларуудыг нам төр-с зайл2л. 35 жил хулгай шаасн лалартсн л******д.

Avatar

Нэргүй 2025-04-14 202.131.225.197

үзүүлээчээ

Avatar

Нэргүй 2025-04-14 202.9.40.100

АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Нэргүй 2025-04-14 202.131.225.197

хурдтай тоглох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж