Хойд Солонгос дахь хүний эрхийн төлөө тэмцэгчдийн хувьд 2025 он амаргүй байх төлөвтэй. Тэдний өмнө тулгараад буй хамгийн том ноцтой сорилт бол АНУ-ын засгийн газар Хойд Солонгосын хүний эрхийн төрийн бус байгууллагуудын хамгийн том санхүүжүүлэгчдийн нэг байсан Ардчиллын төлөөх үндэсний санг виртуалаар хаасан явдал юм. Тодруулбал, АНУ өнгөрсөн хоёр сарын хугацаанд холбооны зардлыг бууруулах Трамп, Маск нарын санаачлагын хүрээнд төрөл бүрийн санхүүжилтүүд, хөтөлбөрүүдийг зогсоосон билээ.
Ийнхүү санхүүжилт царцсанаар Хойд Солонгосын хамгийн нэр хүндтэй хүний эрхийн бүлгүүд "тэсч үлдэх горим"-д оров. АНУ-ын дэмжлэггүй бол Хойд Солонгосын хүний эрхийг хамгаалах бүлгүүд бараг бүхэлдээ хаагдах эрсдэлтэй байжээ.
Хойд Солонгосын асуудлаар ажиллаж байсан засгийн газрын шинж чанартай чухал судалгааны төвүүд ч энэ аюулд ойрхон байна. Тухайлбал, Хойд Солонгост энх тайвныг тогтоох хөтөлбөр хэрэгжүүлдэг АНУ-ын Энх тайвны хүрээлэнг хааж, цахим хуудаст нь нэвтрэх боломжгүй болсон юм. Мөн Хойд Солонгосын олон улсын баримт бичгийн төслийг зохион байгуулдаг "Вилсон" төв ч хаагдах шатандаа байна. Тус төв нь Хятад дахь Хойд Солонгосын дүрвэгсдийн амьдрал, зовлон жаргалыг онцлон харуулах зэрэг маш чухал дүн шинжилгээ хийдэг байжээ.
Мөн "Voice of America", "Radio Free Asia" хэвлэлүүд ч "тэсч үлдэх горим"-д оржээ. Шүүхийн шийдвэрийн дагуу тус байгууллагуудын тэтгэлгийг ч зогсоосон тул ихэнх ажилчин нь цалингүй чөлөө аваад байна. Тус хоёр хэвлэл нь олон 10 жилийн турш солонгос хэл дээрх радио нэвтрүүлгүүдээр дамжуулан Хойд Солонгост гадны мэдээллийг хүргэхэд асар их үүрэг гүйцэтгэсэн. Мөн Хойд Солонгосын хүний эрхийн зөрчлийг онцолсон нийтлэлүүдийг тогтмол гаргадаг.
Тэдний хувь заяа тодорхойгүй болсонд Хятад, Хойд Солонгос улсууд таатай хандаж байгаа нь дамжиггүй.
Хойд Солонгос дахь хүний эрхийн асуудлыг дэмжих нь хэзээнээсээ АНУ-ын хоёр гол намын асуудал байв. АНУ-ын одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио жишээ нь Ким Жон Уны дэглэмийг илт эсэргүүцдэг байжээ. Гэсэн ч "Бүхний түрүүнд Америк" үндсэрхэг үзлийн "ачаар" Хойд Солонгост үзүүлэх АНУ-ын дэмжлэг тасалдахдаа хүрээд байна.
Зөвхөн АНУ гэлтгүй Өмнөд Солонгосын улс төрд өрнөж буй өөрчлөлт ч Хойд Солонгосын хүний эрхийн асуудалд нөлөөлөөд байна.
Тодруулбал, Юн Сук Ёл суудлаасаа огцорсноор Хойд Солонгосын хүний эрхийн бүлгүүд шинэ аюултай тулгарав. Ирэх зургадугаар сарын 3-нд болох ээлжит бус сонгуулиар Ардчилсан намын дарга Ли Жэ Мён ялах магадлал өндөртэй байгаа билээ. Урьдчилсан санал асуулга ч үүнийг илхэн харуулж буй. Хэрвээ үнэхээр Ли Жэ Мён ялбал Хойд Солонгосын хүний эрхийн нийгэмлэгүүд сорилттой тулгарах болно.
Ли Жэ Мён зүүн жигүүрийн өмнөх үеийнхний нэгэн адил Умардтай сөргөлдөх бус найрсаг харилцах хандлагатай. Тэгэхээр Ли сонгогдвол ерөнхийлөгч асан Мүн Жэ Иний бодлогыг үргэлжлүүлэх нь дамжиггүй. Мүн Жэ Иний бодлого үргэлжлэнэ гэдэг нь Хойд Солонгосын нутаг дэвсгэрт ухуулах хуудсуудыг агаарын бөмбөлгөөр дамжуулан нэвтрүүлэхийг хориглох, Хойд Солонгосын хүний эрхийн зөрчлийг анхаарч ажиллах боловсон хүчнийг томилохгүй байх, Хойд Солонгосын хүний эрхийн зөрчлийг олон улсын тавцанд буруушаахаас татгалзах зэрэг юм.
Хойд Солонгосын ард түмний зовлон зүдгүүр тасрахгүй үргэлжилсээр байгаа эмзэг цаг мөчид энэ сорилтууд тулгарч байна. Хойд Солонгосоос дүрвэж Хятадыг зорьсон иргэд сүүлийн хэдэн жилийн дотор хэдэн зуугаараа эх орондоо буцаж ирлээ. Эргэж ирэгсэд ихэвчлэн шоронд хоригдох, эрүү шүүлтэд орох болон бусад төрлийн хүчирхийлэлд өртөж байна. Ким Жон Уны дэглэмийн хүн амд тавих хяналт улам бүр дарангуйлсан хандлагатай болсны зэрэгцээ эдийн засаг нь ч зогсонги байдалд ороод байна.
Өмнөд Солонгос болон АНУ-ын зарим улстөрч Хойд Солонгос дахь хүний эрхийн зөрчлийг эсэргүүцэн дуу хоолойгоо өргөсөөр байгаа ч энэ нь дэлхий даяарх бусад мөргөлдөөн, асуудлуудын сүрд дарагдсаар байна. АНУ сунгасан гараа буцаан татаж, Өмнөд Солонгосын шахалт багасаад ирвэл хойд солонгосчуудын хүний эрхийн асуудал улам л мартагдсан сэдэв болох нь.
Зөв 2025-04-15 202.9.47.29
зөв, хувьсгалын тохироо нь бүрдэг. удахгүй угсаа залгамжилсан хэмжээгүй эрхэт хааныгаа өөрсдөө нухаг.
ХУУЛЬЧ 2025-04-15 202.9.46.130
ДЭЛХИЙН 2-Р ДАЙНЫ ДАРАА ТОГТСОН ЕРӨНХИЙ ҮЗЭЛ БАРМТЛАЛ /фашизм,нацизмыг таслан зогсоох зарим,үнэт зүйл /, ДЭГ ЖУРМАА БАРИАД ЭЦЭСТ НЬ ГЕРМАН ҮНДЭСТЭН ӨӨРСДӨӨ УЧИРАА ОЛООД ХҮНИЙ ЖАМ ЁСНЫ ЗҮЙ ТОГТОЛООР НЭГДСЭН ШҮҮ ЭЭ.,,,,,АЗИЙ ТИВ ,,,ЕВРОП ТИВ БИШ Л ДЭЭ ,,,,,, ТИЙМ БОЛОХООР ХӨНДЛӨНГӨӨС их хөрөгө зарж ,,,ЗААЖ ,,СУРГАЖ,, ОРОЛЦООД НЭРЭМГҮЙ Л ДЭЭ.,,,,,,,Азийнхан өөрийн эхс,дээдс , уламжлал ,ёс зүйгээ сахидаг соёлтой ард түмэн л дээ.,,,
Ганаа 2025-04-15 59.153.114.82
Европ АРДЧИЛСАН СОЛОНГОСООС ДООР БАЙНАА ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЫНА. СОНГУУЛД НЭР ДЭВШЭЭД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН ХҮНИЙГ ШОРОНД ХИЙЖ НЭР ДЭВШИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЖ БАЙНА